| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2019/00103/И |
| Дугаар | 135/ШШ2019/00128 |
| Огноо | 2019-01-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2019/00128
| 2019 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 135/ШШ2019/00128 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00103/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******, ******* тоотод оршин суух ******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******,******* тоотод оршин суух Бичээч овогт******* -д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр *******тэй 2003 онд танилцаад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдрал 2004 оноос 2010 он хүртэлх хугацаанд маш сайхан байсан. Гэтэл 2010 оны дунд үеэс гэртээ ирэхгүй 2-3 хоногоор алга болчихдог болсон. Бүр сүүлдээ 7-10 хоногоор гадуур явж ирээд агсам тавьж, зоддог болсон. Энэ байдал 1 сар цаашлаад 1 жил гаруй хугацаагаар үргэлжилсэн. Энэ хугацаанд Т гэгчтэй амрагийн харьцаатай болоод зогсохгүйгээр дундаасаа үр хүүхэдтэй болцгоосон байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Үр хүүхэд болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтийг салгахыг зөвшөөрч байна. Соёнбямба бид хоёрын дундаас гарсан үр хүүхэд байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид нь 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
*******, ******* нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа, гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь, эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, *******нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид дундаас төрсөн хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж Төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ