Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ийн *******, / Регистрийн дугаар: /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр “...2021 оны 06 дугаар сарын 09- нөөс 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газар Доосон 55 маркийн жижиг оврын трактор, Gold-7000 нэртэй металл хайгч, Gold мастер нэртэй металл хайгч, Jeeho бичигтэй мулдак зэрэг техник, тоног төхөөрөмжийг ашиглан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газрын хэвлийд хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, байгаль орчинд 359.775 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох...” гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..., ******* бид гурав 2021 оны 5-р сарын эхээр сум руу очиж нөхөн сэргээлт хийж дуусгаад 5-р сүүлээр Баянхонгор аймаг руу буцаж ирж байгаад замдаа машин эвдэрч арав гаран хоног хээр машинаа янзалж дуусаад сумын гэх газар 2021 оны 06 сарын 09-ний өглөө 06 цагийн үед очсон тэгээд унтаж байгаад орой 18 цагийн үед дөрөв лүү трактораа асаагаад хуучин эвдэгдсэн байсан газрыг трактораар тарааж Gold-7000, Gold-1000 металл хайгч тавьж ажилласан. ******* Баянхонгор аймгаас машины сэлбэг авч бид нар дээр очсон. Хоёр өдөр ажилласан 2021 оны 06 сарын 09-ний өдөр орой 18 цагаас 23 цаг 30 минутын хооронд ажилласан. 2021 оны 06 сарын 10-ны 15 цагаас шөнийн 02 цаг хүртэл ажилласан. Энэ хугацаанд 2 гр 130 000 төгрөгийн шар юм олсон. Тухайн үед ашигласан техник, төхөөрөмжүүдээс ганцхан Master gold-1000 маркийн металл хайгч минийх бусад зүйл нь өөр хүмүүсийн эзэмшлийнх байгаа юм. Өмнө өгсөн мэдүүлэгтээ техник хэрэгслүүдийг өөрийн эзэмшлийнх ******* гэх залуугаас худалдан авсан талаар худал мэдүүлсэн. Би авлагатай байсан юм. Тэрийг өгөөрэй гэхэд тракторын үндсэн эзэмшигч чинь байгаа юм. Gold-7000 маркийн металл хайгч эзэмшлийнх, харин Jeehoo маркийн мулдак миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би Jeehoo маркийн мулдакийг 50,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 71-72, 220 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь газрын Их богдын байгалийн цогцолбор хамгаалалтын захиргааны даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Манайхаас ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй. сумын 3 дугаар баг “ ” 2008 оны Улсын Их хурлын 05 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад орсон. Улсын тусгай хамгаалалтад орохоосоо өмнө эвдэгдсэн газар. Тухайн газарт 2021 оны 03 дугаар сард очиж үзэхэд хуучин хэвэндээ байсан. Хуучин овгор байсан газар тэрнээс хойш ухагдсан байна лээ. Нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 44-46 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баянхонгор аймгийн сумын 3 дугаар баг “ ” гэх газар луу , *******, , нарын хамт орж 3 хоносон. Нэг хоног нь трактор эвдрээд ажиллаагүй 2 хоног ажилласан. Ямар хэмжээний алт олсноо би мэдэхгүй. ******* л мэдэж байгаа. *******ын эзэмшлийн УББ улсын дугаартай Зил 130 маркийн автомашин. Би цалингаар трактор барьдаг юм...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 83-85 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* над руу утсаар яриад “Баянхонгор аймгийн сумын нутаг зараагийн бригадын наана тариатын нурууны дунд машин эвдэрчихлээ. Сэлбэг аваад ир” гэсэн. Тэгээд би сэлбэгийг нь авч очоод машинаа засаад 2021 оны 06 дугаар сарын 09-ний 04 цагт Баянхонгор аймгийн сумын нутаг “ ” гэх газар очсон. Тэгээд тэндээ унтаж байгаад өдөр 2 цагт трактороо асаасан. Тэр өдөр 23 цаг хүртэл ажиллаад унтсан. Маргааш нь трактор нь болохгүй ажиллаагүй. 3 дахь хоногийн өглөө трактороо асаагаад ажиллаад байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Багцаагаар 2 грамм алт олборлосон байх. *******т байгаа. *******” энд нэг газар байна орж үзье” гэхээр нь хамт орсон юмаа. Тэрнээс биш би хамт яваад байдаггүй юм. Миний хайгч угаасаа машины ард л явж байдаг юм. Би гэртээ нээх их оруулдаггүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 88-90 /,

6. Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/51 дугаартай:

1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дэвсгэртэй давхцалтай байна.

2. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 359.775 төгрөг болж байна.

3. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 247.545 төгрөг болж байна.

4. Тухайн газар урьд нь эвдэгдсэн газар байсан байна...” гэх дүгнэлт, / 1-р ххийн 102 /,

5. Хэргийн газар үзлэг хийсэн зураг / 1-р хх-ийн 8 /,

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд / 1-р хх-ийн 162-199 /,

7. Хохирол төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2-р хх-ийн 4-7 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газар Доосон 55 маркийн жижиг оврын трактор, Gold-7000 нэртэй металл хайгч, Gold мастер нэртэй металл хайгч, Jeeho бичигтэй мулдак зэрэг техник, тоног төхөөрөмжийг ашиглан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газрын хэвлийд хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж, байгаль орчинд 359.775 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/51 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан тогтоол тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн “Доосан-55” маркийн экскаваторыг, иргэний нэхэмжлэгч *******ын Gold-7000 металл хайгчийг тус тус ашигласан нь тогтоогдсон тул “Доосан-55” маркийн экскаваторыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож “Доосан-55” маркийн экскаваторыг эзэмшигч *******т буцаан олгож, шүүгдэгч *******аас уг экскаваторын үнэ 10.430.000 төгрөгийг гаргуулж, Gold-7000 металл хайгчийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг металл хайгчийг эзэмшигч *******т буцаан олгож, шүүгдэгч *******аас металл хайгчийн үнэ 4.900.000 төгрөг нийт 15.330.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин ЗИЛ-130 авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь хангалттай нотлогдоогүй тул уг авто машиныг эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь байгаль орчинд учирсан хохирол 359.325 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.079.325 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 247.547 төгрөгийг тус тус нийт 1.326.872 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ын олборлосон гэх алтны үнийг гаргуулах саналыг гаргасан боловч уг алтыг үнэлгээний компаниар албан ёсны үнэлгээг гаргуулж үнэлүүлээгүй хэдэн грамм алт олборлосоныг тогтоогоогүй тул уг алтны үнийг гаргуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэсэн бөгөөд гэмт хэргийн хор уршиг гэдгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан-55” экскаваторын үнэ 10.430.000 төгрөг, “Gold-7000” маркийн металл хайгчийн үнэ 4.900.000 төгрөг нийт 15.330.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээлгэсэн гэж ойлговол зохино.

Харин шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч *******ын мулдок, өөрийн эзэмшлийн “голд-1000” металл хайгчийг ашигласан нь тогтоогдсон бөгөөд мулдок ашиглаж ашигт малтмал олборлохыг хуулиар хориглосон тул уг мулдокийг устгах нь зүйтэй бөгөөд хуулиар хориглосон эд зүйл ашигласан эзэмшсэн тул уг мулдокийн үнийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн “голд-1000” металл хайгчийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгчийн өөрийн эзэмшлийнх гэж тогтоогдсон тул уг металл хайгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мулдок 1 ширхэг, голд-1000 металл хайгч 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хучин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт Зил-130 маркийн авто машин 1 ширхэг, Доосон-55 гэсэн бичигтэй трактор 1 ширхэг, Gold-7000 металл хайгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож “Доосан-55” маркийн экскаваторыг эзэмшигч *******т, Зил-130 маркийн авто машиныг эзэмшигч *******т, Gold-7000 металл хайгчийг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Доосан-55 экскаваторын үнэ 10.430.000 төгрөг, Gold-7000 маркийн металл хайгчийн үнэ 4.900.000 төгрөг нийт 15.330.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ