Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

                        Улсын яллагч                                  Б.Энхбаяр

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Д.Уранчимэг

                        Шүүгдэгч                                     Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох 2232000000142 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт дохиочин, чөлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг 2-р хороолол Парк хотхон 45-р байрны №53 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт *******гийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэр "Нарт" гэх газарт өөрийн аав, ээжийн ажиллуулдаг тээрмийн хашаан дотроос НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/ гэх ургамлыг өөрөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Бор толгой” гэх газар тээрэм харж байхдаа хашаан дотор байсан Каннабис нэртэй ургамлыг сонирхож түүж авсан. Тэгээд цагдаа нар ирж шалгаад баригдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

 

Эрүүгийн 2232000000142 тоот хавтаст хэргээс:

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэсгийн дарга, цагдаагийн ахмад М.Отгонбаярын хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр Нарт гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг чулуу бутлуурын тээрэмд хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* гэдэг хүний тээрмээс 1 хүн гарч ирээд бид хоёрыг хараад сандарч хаалгаа цоожилж гараад явахад араас нь дуудаж ирүүлээд хаалгаа онгойлго гэж хууль ёсны шаардлага тавьсан. Тэгээд ойролцоогоор 3-5 минутын дараа ******* нь өөрөө хаалганы цоожоо онгойлгож өгөөд дотогшоо бид нар орох үед цагаан хуванцар саванд хөх өнгийн даавуу тавьж дотор нь нунтагласан өвс хийсэн байсныг юу болох талаар асуухад юу ч биш гэж байснаа канабис гэж хэлсэн юм. *******эс хэрэглэж үзсэн юм уу гэсэн чинь хэрэглээгүй, сонирхоод түүсэн юм гэж хэлсэн. ******* би интернэтээс харж байгаад хэрэглэж үзье гэж бодоод түүсэн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/,

Гэрч Л.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Хашаан дотор өндөр, өндөр хэмжээний шарлаад хатсан ургамал зөндөө байдаг. Би уг ургамлыг канабис гэдгийг мэдээгүй. Ургамал л байлгүй гэж л харж байсан. Намайг байхгүй үед хашаанд ургасан өвсийг түүсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №5347 дугаартай дүгнэлт: ...

 

1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "*******" гэж хаягласан цусны дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

2. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 25-27-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №5346 дугаартай дүгнэлт: ...

1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн "Сэлэнгэ Мандал сум 1" гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/ илэрсэн.

3. Дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарна."Сэлэнгэ Мандал 1" гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 13.8 гр байсан ба 0.1 гр-г шинжилгээнд зарцуулав гэх дүгнэлт /ХХ-ийн 30-32-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 4-р хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-11- р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 12-р хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /ХХ-ийн 13-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Б.*******эс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэр "Нарт" гэх газарт өөрийн аав, ээжийн ажиллуулдаг тээрмийн хашаан дотроос НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/  буюу конобас гэх ургамлыг өөрөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэрч Д.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, Гэрч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №5347 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25-27-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №5346 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30-32-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 4-р хуудас/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-11- р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 12-р хуудас/, Хүний        биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /ХХ-ийн 13-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан”-аар хэргийн бүрдэл хангагдана.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх түүнийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Энэ гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд материаллаг байдлаар гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэр "Нарт" гэх газарт өөрийн аав, ээжийн ажиллуулдаг тээрмийн хашаанаас хориглосон ургамлыг өөрөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Мөн Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадварыг муутгаж,  уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайллаар үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд, өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг хүний удмын санд нөлөөлөх  шинж чанартай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр ухамсарласан  байх нь зүйтэй.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тавигдсан хязгаарлалтыг зөрчсөн  мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Шүүгдэгчийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хуванцар савтай дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/ гэх ургамал 65 грамм, Улаан өнгийн хуванцар савтай нунтаг дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/ гэх ургамал 15 грамм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2.4, дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Бат-Эрдэнийг Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан  оногдуулсан хорих ялыг  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Дархан сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ягаан өнгийн хуванцар савтай дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/ гэх ургамал 65 грамм, Улаан өнгийн хуванцар савтай нунтаг дельта-9 тетрагидроканнабинол /delita-9-tetrahybrocgnngdinol/ гэх ургамал 15 грамм зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

          7. Шүүгдэгч Б.*******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ.