Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0939/З |
Дугаар | 221/МА2024/0621 |
Огноо | 2024-09-25 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2024/0621
“Ж ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Нэхэмжлэгч: “Ж ” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “Ж ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0560 дугаартай шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0939/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “Ж ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.Гомдлын агуулга:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/95 тоот тушаалын үндэслэл нь "... газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй" гэх шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т тусгай хамгаалалттай газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар газар ашиглагч иргэн, байгууллага, дүүргийн засаг дарга, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулахаар, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар байгуулах гэрээнд газрын төлбөр, газар ашиглах талаар талууд хүлээх эрх, үүргийг тодорхойлохоор заасан. Иймд гэрээ байгуулсны үндсэн дээр газар ашиглахтай холбоотой эрх, үүрэг талуудад үүснэ. Гурван талт гэрээ байгуулагдаж хуульд заасан газар ашиглахтай холбоотой үүрэг үүссэн тохиолдолд газар ашиглагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь үндэслэлтэй юм.
2.2. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдаагүй, ямар хэмжээгээр газрын төлбөр төлөх нь тодорхойгүй, газрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг үүрэг үүсээгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь компанийн гүйцэтгэх захирал Н.О нь газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг хөөцөлдөж Хамгаалалтын захиргаанд очиход газрын төлбөрийг ямар хэмжээгээр төлөх, гэрээ байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй. Ийнхүү 2018-2019 оны хооронд Н.О нь хүүхэд асрах чөлөөтэй компанийн үйл ажиллагаа багагүй хугацаанд зогссон байдаг ч 2019 онд түүний нөхөр Хамгаалалтын захиргаанд очиж уулзахад газрын төлбөр шинээр тогтоогдож байгаа учраас тухайн үед гэрээ байгуулна гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд ч тухайн үеийн хүсэлт, санаачлагыг харгалзан "Ж " ХХК-тай байгуулах гэрээний төсөл БОАЖЯ-аас батлан албажуулж ирсэн зүйл байдаггүй. Иймд маргаан бүхий А/95 тоот тушаалд заасан үндэслэл буюу нөхцөл байдал нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд газар ашиглагч хууль зөрчсөн үйлдэл байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "Хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмын хүрээнд "Ж " ХХК-ийн эрх ашиг хамгаалагдах шийдвэр гаргаж өгнө үү.
2.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлийн тухайд: Дээр дурдсан нөхцөл байдлаас үүдэн газрын төлбөр хэдэн төгрөг байх нь тодорхойгүй байсан тул газрын төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Бидний зүгээс хууль журмын дагуу газрын төлбөрийг төлөх ба газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр ашиглах эрх үүссэнээр төлбөрийг төлөхөөр зорьж байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно" гэж заасан. Иймд манай компаниас шүүхэд хүсэлт гарган хуульд заасан төлбөр төлөх урьдчилсан нөхцөл хэрхэн бүрдснийг тодруулахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 5/6740 дугаар албан бичиг /ХХ-188 тал/-ээр тус газар ашиглах эрхэд өнөөдрийн байдлаар дундын мэдээллийн санд бүртгэгдээгүй буюу газрын төлбөрийг төлөх хуульд заасан нөхцөл бүрдээгүй, цаашлаад Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.", 9.5-т "Татварын алба "энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ." зэрэг төрийн байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүйгээс маргаан бүхий акт гарах үндэслэл болсонд газар ашиглагчийг буруутгах үндэслэлгүй байна. Газрын төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй байна.
2.4. Шүүхийн шийдвэрийн 4.1-т Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 14/267 дугаар албан бичгээр 9,600,000 төгрөг төлөхөөс 817,837 төгрөгийг төлсөн үлдсэн төлбөрийг төлөөгүй байх тул маргаан бүхий акт үндэслэл бүхий гарсан гэжээ. Гэвч тус нотлох баримт нь төр өөрийн давуу байдлыг ашиглан 2024 оны 5 сарын 30-ны өдөр гаргаж буй албан бичиг бөгөөд яг хэргийн бодит үндэслэл болох тухайн бүсийн газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын нэхэмжлэх гэж үзэж үнэлэх боломжгүй. Төрийн байгууллагуудаас хуульд заасан дээрх ажиллагааг огт хийж байгаагүй учраас тухайн үеийн газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын нэхэмжлэх гэж байдаггүй, газрын төлбөрийг төлөх аливаа үндэслэл нэхэмжлэгчид үүсээгүй. Хэрвээ Хамгаалалтын захиргаа гэрээний төслөө яамнаас албажуулан өгсөн бол, газар зохион байгуулалт, татвар хуулийн дагуу нэхэмжлэх ирүүлсэн бол бид хэдэн төгрөг төлөхөө мэдэх учир төлбөрийг төлөх байсан, бидэнд ирсэн шиг нэхэмжлэхүүд ирсэн бол хавтас хэргийн 189 дүгээр талд авагдсан шиг бүрэн төлж барагдуулах байсан. Шүүхээс төлбөртэй холбоотой маргаан бүхий акт гарах үндэслэл болсон, тухайн үед баримтжсан, албажсан баримтуудыг төрийн байгууллагаас ирүүлэхийг шаардсан гэж ойлгосон хэдий ч маргаан бүхий акт гаргахдаа, Хамгаалалтын захиргаанаас санал хүргүүлэхдээ ч тэр ямар газрын төлбөр тооцоо нийлсэн актаар өр төлбөртэй байсан эсэх, ямар татварын нэхэмжлэхийг төлөөгүй талаар баримт байдаггүй.
2.5. Иймд Газрын тухай Хуулийн 40.1.5-т заасан нөхцөл байдал үүссэн талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй атал шүүхээс гэрээгээр хүлээсэн газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэснийг хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлийн тухайд: Газар дээр төслийн бэлтгэл ажлуудаа хийхэд их хэмжээний зардал гаргасан байсан, цаашлаад ковид-19 өвчний тархалт буурч, хил гааль нээхтэй залгуулан хөрөнгө оруулагчийг газартай танилцуулах, барилга байгууламж барих ажил эхлэх урьдач нөхцөл үүсэх үед газрын эрхийг бидэнд мэдэгдэлгүйгээр цуцлачихсан байсан. Шүүхийн шийдвэрийн 5.2-т "... Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ” гэх үндэслэлийг тодорхойлсон. Гэвч 2021 оны 04 сарын 07-ны өдөр гаргасан маргаан бүхий акт нь акт гаргахаас өмнө 2 жилийн хугацааг хамруулан гаргаж буй гэж үзэж байгаа.
2.6. Аливаа сануулга, зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлдог шиг өмнөх жилийн асуудал яригдахгүй байх. Тус тогтоолд дурдсанчлан 2019-2021 оны байдлаар дэлхий нийтээр тархсан ковид-19 өвчний улмаас бүхий л ажил үйлчилгээ зогсож, хил гааль хаагдаж ажлууд нэг мөр зогссон. Газар ашиглагчаас үл хамаарах тус шалтггааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байна. Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг даган биелүүлсний төлөө газар ашиглах эрхгүй болсон нь нэхэмжлэгчийн эрх ашигт хэт хохиролтой байна.
2.7. Шүүхийн шийдвэрийн 5.3-т “...маргаан бүхий газар дээр зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж, хэмжиж тооцоолж болохуйц объект бий болгосон, уг газрыг зориулалтын дагуу ашигласан нөхцөл байдал байхгүй төдийгүй уг газар байгалийн байдлаараа байгаа нь тогтоогдсон” гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “О” ХХК-тай “Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулж, жуулчны баазын барилгын зураг төслийг хийлгэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “М” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “О” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан бэлтгэл ажлаа хангаж байснаа нотлох баримтаар хүргүүлэн өөрсдийн нөхцөл байдлыг тодруулан өгсөн атал зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд үүний тулд бидэнд мэдэгдэх сонсгох ажиллагаа зайлшгүй болохыг шүүхэд мэдүүлсэн.
2.8. Сонсох ажиллагааг хавтаст хэргийн 118 талд авагдсан Өдрийн сонины 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаарт нийтлэх замаар хэрэгжүүлсэн талаар хариуцагчаас тайлбар, баримтыг ирүүлсэн, шүүхээс ч 23 ААНБ-д сонсох ажиллагаа хийсэн гэжээ. Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага газар ашиглах эрх нь цуцлагдсан 16 газар ашиглагчид эрх ашиг нь хөндөгдсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийх хууль зүйн үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Ийнхүү сонсох ажиллагаа хийгээгүйгээс өнөөдрийн байдлаар бид бүхэн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авах боломжийг алдаж, хөрөнгө оруулалт олоход гаргасан зардал, барилгын ажлыг эхлэх хүртэлх хугацааны урсгал зардал зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжийг алдаж, хөрөнгө оруулалт олоход гаргасан зардал, барилгын ажлыг эхлэх хүртэлх хугацааны урсгал зардал зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулан төслөө эхлүүлэх болоход газар ашиглах эрхийг цуцалчихсан байснаас Монгол Улсад ихээхэн хэмжээний татвар төлөх ААНБ-ын тоо нэгээр хасагдаад байна. Энэ хүртэлх хугацаанд төрөөс аливаа байдлаар дэмжээгүй, хил гааль хаах, улсдаа хөл хорио тогтоох зэргээр хувийн хэвшлийн ажил үйлчилгээг хойш татсаар ирсэн атлаа хөрөнгө оруулалт авахад шаардагдах хугацаа, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжит хугацаа, эдгээр ажил хийгдэж буй зэрэгт бодит байдлыг сонсох ажиллагааг хийгээгүйд гомдолтой байна.
2.9. Өнөөдөр тэрбумын хөрөнгө оруулалт хийх хэмжээний дотоодын аж ахуй нэгж байхгүй, байсан ч ховор, байгаад ажиллаад, төсөл амжилттай хэрэгжээд эхлэхээр хувьдаа авах гээд байдаг талтай. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажиллагаа бол багагүй хугацаа зарцуулаад байгаа юм. Мөн 2020 онд сонсох ажиллагаа хийсэн бол 2021 оны 4 сард манай компанид газрын төлбөр төлөх нэхэмжлэх ирэх үндэслэлгүй бөгөөд бид ч төлөх үүрэггүй юм.
Төрийн байгууллагаас мэдэгдэх ажиллагааг ч огт хийгээгүй. Хэрвээ маргаан бүхий акт гарсан 2021 оны 4, 5 сард мэдэгдэх ажиллагааг хийсэн бол бид 2022 онд хөрөнгө оруулагчийг төсөл хэрэгжүүлэх газартай танилцуулах ажиллагааг зохион байгуулах гэж мөнгө, цаг хугацаа зарцуулах, барилгын урьдчилгаа төлбөрийг зээл авч төлөх зэрэг зардлыг гаргаж хохирохгүй байх байсан. Бид жил дамжин маргаан бүхий акттай танилцахаар ажиллагаа хийсэн. Эцэст нь жилийн дараа шүүхэд хандахад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ч гэдэг. Давж заалдах шатны шүүхээс харин тус асуудалд үндэслэл бүхий дүгнэлт өгч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэрэг үүссэн. Иймээс манай компани төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн маш их хохирсон. Одоо дахин бидний газар ашиглах эрхийг цуцалчихвал энэхүү төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас татвар төлөх битгий хэл дампуурахад хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
2.1.“Ж ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/225 дугаар тушаалаар Налайх дүүргийн нутагт орших Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн Улаан хадны энгэр нэртэй газарт 2,0 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар 0160ххх дугаар гэрчилгээний дагуу 5 жилийн хугацаанд ашиглах эрхтэй болсон.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй шалтгаанаа ...“газар ашиглах гэрээгээ байгуулж чадаагүй учраас хэдэн төгрөгийн газрын төлбөр төлөх талаар тодорхойлж мэдэхгүй” байсан гэж тайлбарлах боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ...аж ахуйн нэгж, байгууллагын ...ашиглаж байгаа ...газарт төлбөр ногдуулна, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “ газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул гурвалсан гэрээ байгуулаагүй нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохооргүй байна.
3.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ж ” ХХК нь 2017 онд эрх бүхий байгууллагын шийдвэрээр газар ашиглах эрх үүссэнээр газрын төлбөр төлөх үүрэгтэй болсон байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлж байж газар ашиглах эрх нь хамгаалагдах зарчимтай. Гэтэл “захиргаа гэрээ байгуулаагүй” гэдэг шалтгаанаар газрын төлбөрөө төлөөгүй нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, хэдийгээр нэхэмжлэгчээс “захиргааны байгууллагад гэрээ байгуулах, газрын төлбөр төлөх асуудлаар удаа дараа хандаж байсан” гэж тайлбарлах боловч үүнийг нотлох баримт байхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
4.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглагч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай.
4.2. Уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
4.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгч нь 2017 онд газар ашиглах эрх үүссэн цагаас хойш Налайх дүүргийн нутагт орших Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн Улаан хадны энгэр нэртэй газарт байрлах 2,0 га талбайг зориулалтын дагуу ашиглаж байгаагүй болох нь шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн фото зураг болон тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ талаарх “...2019-2021 оны байдлаар дэлхий нийтээр тархсан ковид-19 өвчний улмаас бүхий л ажил үйлчилгээ зогсож, хил гааль хаагдаж ажлууд нэг мөр зогссон, ...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “О” ХХК-тай “Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулж, жуулчны баазын барилгын зураг төслийг хийлгэсэн, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “М” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “О” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан” гэх давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгч талын тайлбар нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахааргүй байна.
4.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь “...холбогдох гэрээнүүдийг байгуулан” тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийж байсныг үгүйсгэхгүй боловч уг үндэслэл нь дээр дурдсанаар газар ашиглах эрх үүссэнээс хойших бүхий л хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл болохгүй.
5. Түүнчлэн, Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол “...тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/805 тоот саналыг хүргүүлэхдээ “...хүчингүй болох эрх үүссэн 23 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг Өдрийн сонины 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаарт гаргасан байх тул захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН