| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2017/00399/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 01
Ч.гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын******* ******* ******* ******* ************** ******* ******* ******* , , гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* , , ад холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: 2015 оны 06 сарын 23-ны Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь миний хууль ёсны эрх ашигийг ноцтойгоор хохироосон. Учир нь Худалдах, худалдан авах гэрээг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хийсэн хууль бус гэрээ ба миний хүсэл зоригийг хүндэтгэхгүй намайг гомдоосон үйлдэл хийжээ. Бэлэглэлийн гэрээнд миний өмчлөлийн газрыг тусгалгүйгээр 650 мкв хэмжээтэй ******* ыг хариу төлбөргүйгээр шилжүүлж байна гэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Надад байхгүй үл хөдлөх эд хөрөнгө бичиж дүр үзүүлсэн хэлцэл хийчихээд миний 650 мкв газрыг Х. гэх хүн 000209964 дугаартай Газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч хууль бусаар өмчилж авсан байна. Бэлэглэлийн гэрээгээр халхавчлан миний өмчлөлийн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч намайг гомдоосон ноцтой үйлдэл хийснийг 2017 оны 01 сарын 26- ны өдөр шүүхэд дуудагдан гэрчийн мэдүүлэг өгөхдөө олж мэдлээ. Бодит байдалд "************** ******* ХХК-ны захирал анх надад хүсэлт гаргаж би Ховд аймгийн Жаргалант сумын-р баг,******* ******* Олзвойн 2 гудамжны 31 байрлах 650 м2,000209964 гэрчилгээний дугаартай,8414100258 нэгж талбарын дугаартай,Г-*******17002929 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг ************** ******* ХХК-ны захирал д ************** ******* ХХК-ны ******* наас 55 м кв 2 өрөөг ******* аар худалдсан бөгөөд одоо энэ байрандаа амьдарч байна. Дээрхи хашаанд байсан 2 өрөө хувийн ******* ны төлбөрт надад 2000 000 төгрөг өгөөд нураалгаж одоо ******* барьж байна. Байр ашиглалтанд ортол надад Буянт багт манай баз Баянмөнхийн хашаанд гэр түрээслэж өгсөн. Тухайн үедээ би Х. гэх хүнд дээрхи Ховд аймгийн Жаргалант сумын-р баг,******* ******* Олзвойн 2 гудамжны 31 байрлах 650 м2,000209964 гэрчилгээний дугаартай,8414100258 нэгж талбарын дугаартай.Г- *******17002929 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг бэлэглэлийн гэрээ хийсэн нь ************** ******* ХХК-ны нэр дээр зээл гарахгүй, харин Б.ын нэр дээр бизнесийн зээл гаргах боломжтой гэж дүр үзүүлж бэлэглэлийн гэрээ хийж байна гэдгийг надад тайлбарлан хэлж байсан. Б. нь тухайн үедээ "************** ******* ХХК-ны захирал тай найз нөхөдийн холбоотой гэхээр нь итгэлцэлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээ хийж байгаа юм байна гэж ойлгосон. Б. надад 2 өрөө байр өгөөгүй, би энэ хүнийг урьд нь танихгүй бөгөөд бэлэглэлийн гэрээ байгуулахад анх харсан. Бэлэглэлийн гэрээ хийсэнээс хойш надтай уулзаагүй. Би гэх хүнд үл хөдлөх эд хөрөнгө болон газраа бэлэглэх ямарч шалтгаан байхгүй. Одоо ************** ******* ХХК-ны ******* наас 55 м кв 2 өрөөг ******* аар худалдан авсан бөгөөд одоо энэ байрандаа амьдарч байна. Гэтэл миний байрны улсын бүртгэлийн гэрчилгээ хүртэл гарахгүй байна. Мөн Х. нь миний газрын үнэ төлбөргүй авсан нэрээр миний газар дээр баригдаж буй ******* ыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг хохироохуйц гомдоосон хууль бус үйлдэл гаргасан байна. Би өнөөдөр энэ Бэлэглэлийн гэрээнээс болж орох *******гүй амьдралын баталгаагүй болж хохирох хэмжээнд хүрч байна. Иймд Х. нь намайг гомдоосон миний эрх ашигийг ноцтойгоор хохироосон үйлдэл хийсэн, бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хийсэн хууль бус гэрээ учраас 2015 оны 06 сарын 23-ны Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан, хууль бус хэлцэл гэж үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: бид хоёр ******* ******* ******* ХХК-ны 50, 50 хувийг эзэмшдэг. г компанийн захирал болно гэхэд би зөвшөөрсөн. ******* ******* ************** улсын бүртгэлийн гэрчилгээн дээр , бид хоёр тэнцүү хувь эзэмшдэгээр бүртгэгдсэн байгаа. Манай компани Ховд аймгийн Жаргалант сумын-р баг,******* ******* нутаг дэвсгэрт Рагчаадорж гэдэг хүнээс газар авч, ******* ны барилга барихаар болсон. Ингээд Рагчаадоржоос авсан газар дээр барипгын сууриа ухаж эхэлтэл хөрш болох Ч.гийн газар луу барилгын өнцөг 1 метр орчим орсон. Иймд Ч.гийн хашааны газрыг авахаар бид 2 тэй уулзсан. Ч. нь бидэнд хашааны газраа өгөхийг зөвшөөрч, *******д нь 2 өрөө 55 м2 байрыг 3 давхарт авахаар харилцан тохиролцсон. Ингээд худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд Ч. нь надад татварт төлөх мөнгө байхгүй ээ гэсэн. Ингээд бид ярилцаад бэлэглэлийн гэрээ хийхээр тохиролцож, бэлэглэлийн гэрээ хийсэн. Тухайн үед нь би компаны захирал учир чи өөрийн нэр дээр шилжүүлж ав гээд миний нэр дээр гэрээ хийгдсэн. бидний хамт хөрөнгө оруулалт хийж барьсан барилгаас Ч.Дожсүрэнд тохиролцсон ёсоороо 55м2 талбайтай 2 өрөө байр өгсөн. Ч. одоо тэр байрандаа амьдарч байгаа. Орон ны барилгыг барихад миний бие ихэнхи хөрөнгө оруулалтыг хийсэн боловч одоо хүртэл байр зарсан орлогоос оруулсан хөрөнгө оруулалт болон ашгаа авч чадаагүй байгаа. бидний хо*******д барилгын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан байгаа. Одоо нь ******* ******* ******* ХХК-ны нэрээр Ховд, аймгийн Жаргалант сумын-р баг,******* ******* Олзвойн 2 гудамжны 31 байрлах Ч.гээс авсан газар дээр ******* ны барилга ганцаараа барьж, ашиглалтад оруулж байгаа. Харин Ч.д өгсөн ******* ны ордер яагаад одоо хүртэл өгөөгүй байгааг би мэдэхгүй байна. Учир нь ******* ******* ******* ХХК-ны захирлын хувьд өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдаж, санхүүгийн 1-р гарын үсэг зурж байгаа. ******* ******* ******* ХХК-ны анхны барьсан барилгаас нэхэмжлэгч Ч.гийн газар луу 1 м орчим нь байрлаж байгаа, харин одоо тус компаны захирал нь ганцаараа /миний оролцоогүйгээр/ Ч.гийн газар дээр барилга барьсан, газар худалдах, худалдан авах гэрээ хийх үед өөрөө бэлэглэлийн гэрээ хийх саналыг тавьсан, мөн Ч. нь газрын төлбөртөө тохиролцсоноор 2 өрөө 55 м2 байраа авч, одоо амьдарч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээрсарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэрээр:
1. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3, 280 дугаар зүйлийн 280.2, 56 дугаар зүйлийн 56.1.3 т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.гийн Ховд аймгийн Жаргалант сумын,******* ******* 2 дугаар гудамжны 31 байрлах 000113689 гэрчилгээний дугаартай, Г-*******17002929 улсын бүртгэлийн дугаартай 650 кв метр гэр бүлийн хэрэгцээний газарыг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Х.ад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, Монгол улсын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104900 дугаарын гэрчилгээтэй, Ү-*******1700*******66 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын******* ******* 02 дугаар гудамжны 31 орших, 40,4 метр квадрат талбай бүхий хоёр /2/ өрөө ******* бэлэглэсэн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2-т зааснаар хариуцагч Х.ын бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцуулж, түүнийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид Х.ын төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн0.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Монгол улсын дээд шүүхийн тайлбарыг үндэслэжээ.
Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Монгол улсын дээд шүүхийн тайлбар нь зохих зүйл заалтыг зөв ойлгож хэрэглэх чиглэл болохоос шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Нэхэмжлэгч Ч., хариуцагч Х. нарын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ хийгдсэн гэдэг нь нотлогдож байгаатай зохигчид хэн аль маргаагүй юм. Шүүх Ч., Х. нарын хо*******д хийгдсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 279 дугаар зүйлд заасан тусгай зориулалттай хийгдсэн бэлэглэлийн гэрээ гэж дүгнэж 279.3-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэхдээ 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан ямар нэгэн болзол хангагдсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгээр хийгдээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээнд гэрээний талуудын хо*******д ямар нэгэн болзол нөхцлийг гэрээгээр тохиролцоогүй, болзол хүчин төгөлдөр болсон тохиолдолд эд хөрөнгө шилжих талаар мөн тохиролцоогүй, гэрээ хийгдмэгц эд хөрөнгө бэлэг хүлээн авагчид шилжсэн, болзол нь нийтийн эсвэл бусдын тулд зориулагдаагүй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.д шаардах эрх хэдийд бий болсон, гэрээг хүчингүй болгуулах шаардах эрхийн хугацаа өнгөрсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэлийн тухайд хэлцэл хйигч талууд энэхүү хэлцлээ хэрэгжүүлэх, эрх үүрэг хүлээх хүсэл сонирхолгүй байна.
Харин гэрээний талууд санал нэгдэн, тухайн гэрээ хүчинтөгөлдөр байх бүх нөхцөл өгөгдсөн, биелэгдсэн үйл явц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудаар тогтоогдож байхад өөр гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ өөрөө хүчин төгөллдөр байх үндэслэлтэйг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн Х., түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үнэлүүлэх нотлох баримтуудаа шүүх хуралдаан дээр тайлбарласныг шүүх нотлох баримтаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрийг гаргаагүй.
Сөрөг нэхэмжлэл гаргагч нь хэрэгт цугларсан баримтуудаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлүүлэхээ илэрхийлсэн. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тухайн нотлох баримтуудыг үнэлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрт огт тусгагдаагүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх зохигчдын хо*******дох маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т заасан шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ч. нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.ад холбогдуулан гаргаж,”Монгол улсын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104900 дугаартай гэрчилгээ,Ү-*******17700*******66 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Буянт ******* Олзвойн 02 дугаар гудамжны 31 орших, 40.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө ******* бэлэглэсэн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Х. нь Ховд аймгийн******* ******* нутагт байрлах “******* ******* *******” ХХК-ний ******* ******* ******* ны 55 мкв 2 өрөө байрыг шилжүүлсэн үйлдлийг “бэлэглэлийн гэрээ” байгуулсанд тооцож, мөн гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хариуцагч Х. эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Үүнд 1.Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч Ч. нь улсын бүртгэлийн 000104900 дугаартай гэрчилгээ,Ү-*******17700*******66 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Буянт ******* Олзвойн 02 дугаар гудамжны 31 орших, 40.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө ******* ыг хариуцагч Х.ад бэлэглэсэн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн 000113689 дугаартай гэрчилгээ, Г-*******17002929 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Буянт ******* Олзвойн 02 дугаар гудамжны 31 орших, 650 метр квадрат талбай бүхий ******* , хариуцагч Х.ад бэлэглэсэн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ авагдсан байна.
Дээрх хоёр бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч 650 метр квадрат талбай бүхий ******* , 40.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө ******* ыг хариуцагч Х.ад бэлэглэсэн байна. /хх-ийн 80, 83 дугаар тал/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна.
Нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь 650 метр квадрат талбай бүхий ******* , эсхүл 650 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар бэлэглэсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа эсэх, эсхүл бэлэглэгчийг гомдоосон үйлдэл гаргасан тул дээрх гэрээг байгуулсан хэлцлийг хүчингүй болгуулахыг шаардаж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Шүүх энэ шаардлагыг тодруулах байжээ.
2. Хариуцагч Х. нь 2017 оны 10 дугаар сарын *******-нд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар Ч.д гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11. дэх заалттай нийцээгүй байна.
3.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 5 хуудас, хариуцагчийн өмгөөлөгч 1 хуудас баримт шинээр гаргаж өгснийг талуудад танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчжээ./хх-ийн 180 дугаар тал/
4. Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2017 оны 10 дугаар сарын 03 хүртэл 30 хоногоор сунгасан байна. Хэргийн *******-19 талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг танилцуулж, тайлбарлаж өгснөөс өөр ажиллагаа хийгээгүй атлаа 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товложээ. Энэ өдрийн шүүх хуралдаанаар хэргийг түдгэлзүүлсэн байна. Түдгэлзүүлсэн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-дэх заалттай нийцээгүй байна.
Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч асуулгах, нотлох баримт цуглуулах, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах гэх үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 06-наас 2017 оны 11 дүгээр сарын 10 хүртэл 4 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 18 хоногоор хэтрүүлж шийдвэрлэсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Дээд шүүхийн тогтоолыг тайлбарлан хэрэглэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ, “шүүгч гагцхүү хуульд захирагдах” Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн 11000032*******68 данснаас гаргаж, хариуцагч Х.ад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
Н.ТУЯА