| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 186/2019/0150/Э |
| Дугаар | 908 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 22.4.5., 22.5.1., 22.5.3., |
| Улсын яллагч | Р.Батнасан, Н.Ням-Очир, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 908
2019 9 10 2019/ДШМ/908
Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б,
Э.О, М.Н, Ж.Т, Ж.Б, Б.А,
Н.М, Д.Д, Б.Б, Ж.С, Н.Г,
Ц.О, Л.Н, М.Ц, Д.Х, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.С, П.О,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Д, Д.Б,
шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Ш.С,
шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Д.Э,
шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Р.П,
шүүгдэгч Э.О,
шүүгдэгч Э.О, М.Н нарын өмгөөлөгч Х.Б,
шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ю.Т,
шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Л.Д, С.Д,
шүүгдэгч Д.Д, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Ш, Л.Д,
шүүгдэгч Ж.Сын өмгөөлөгч Ч.Ш,
шүүгдэгч Н.Гантулгын өмгөөлөгч Ц.О,
шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Т.М,
шүүгдэгч Л.Нийн өмгөөлөгч Л.Д, С.Д,
шүүгдэгч М.Ц, Д.Х нарын өмгөөлөгч М.Д,
шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч Д.Згийн өмгөөлөгч Г.Б,
шүүгдэгч Г.Д.Дгийн өмгөөлөгч Я.Н.Б,
шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Н.О,
шүүгдэгч Т.Чийн өмгөөлөгч Ц.Г,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.М,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.О, М.Н нарын өмгөөлөгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Э.О, М.Н, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Д.Д, Б.Б, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, М.Ц, Д.Х, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1905012810396 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И овгийн Н.Б, 1974 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
2. Х овгийн Э.А, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;
3. А овгийн Ж.Т, 1971 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч ажилтай байсан, ам бүл 6, хадам эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;
4. Т овгийн Г.Э, 1970 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;
5. Б овгийн С.Б, 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, 2 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;
6. Б овгийн Д.Д, 1983 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн удирдлага мэргэжилтэй, “Уудам өнөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;
7. Б овгийн Б.Б, 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Уудам Оргил” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;
8. М овгийн Д.З, 1957 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;
9. Б овгийн Ж.Б, 1966 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, “Бат буудай” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...............................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;
10. Б овгийн Б.А, 1989 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;
11. Ө овгийн Д.Д, 1954 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрийн инженер мэргэжилтэй, “Өег” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............................../;
12. Б.Т.Ч, 1976 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Оросын холбооны улсын Улаан-Үүд хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, “Абсолют Кэш энд Керри” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
13. Б овгийн Ж.С, 1971 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Бор банди агро” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............................../,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн;
14. М овгийн Э.О, 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Баатарууд тэнгэр” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................................../;
15. Ө овгийн М.Н, 1988 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, “Баатарууд тэнгэр” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;
16. С овгийн О.Б, 1969 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, “Ансу хөгжил” ХХК, “Ивээл буудай” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;
17. Х овгийн Д.Э, 1981 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;
18. Б овгийн Д.Х, 1979 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Лут чулуу” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эх, нөхөр, хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../;
19. О овгийн М.Ц, 1959 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Монгол мах эко” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../;
20. Бо овгийн Ц.О, 1967 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноосны технологич мэргэжилтэй, “Монтэ аржин” ХХК, “Эрүүл монгол мах эко” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;
21. Б овгийн Л.Н, 1993 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Арвай цэцэг” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 3, эх, охины хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;
22. Б овгийн Н.Г, 1983 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Түмэн хүнс” ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;
23. Д овгийн Д.Т, 1972 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, “Улаанбаатар мах экспо” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;
24. Та овгийн Н.М, 1962 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл зүйч мэргэжилтэй, “Жи Эс Км” ХХК-ийн дэд захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................../;
25. Бо овгийн Э.О, 1980 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Шимт гео майнинг” ХХК, “Реворэн транс” ХХК, “Этернопикко” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............................../;
1. Н.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Атай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,
2. Э.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Бтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,
3. Д.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Уудам оргил” ХХК, “Уудам өнөр” ХХК-иар Оросын Холбооны улсаас рапс импортлох импортын мэдэгдэл, Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортлох экспортын гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 24.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
4. Б.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Уудам оргил” ХХК, “Уудам өнөр” ХХК-иар Оросын Холбооны улсаас рапс импортлох импортын мэдэгдэл, Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортлох экспортын гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 14.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 6.750 ам.долларын хахууль өгсөн,
5. Д.З нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Оюун халиун” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас үржлийн адуу экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
6. Ж.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дархан сэлэнгэ говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу хуш модны самрын идээ экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн,
7. Б.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бат буудай” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 23.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3.600.000 төгрөгийн хахууль өгсөн,
8. Г.Д.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Өег” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Казакстан улсаас цагаан будаа импортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
9. Т.Ч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Абсолют Кэш энд Керри” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас нарийн ногоо, жимс, жимсгэнэ импортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, Оросын Холбооны улсаас өндөг импортлохыг тулд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.780.000 төгрөгийн хахууль өгсөн,
10. Ж.С нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ш.Ж.Ттай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2.700.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийн хахууль өгсөн,
11. Ш.Ж.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ж.Стай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 2.700.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийг дамжуулан хахууль өгсөн,
12. Э.О нь хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Баатарууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд “Дархан меят фүүдс” ХХК-ийн менежер М.Нтэй бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 500.000 төгрөг, М.Нээр дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн,
13. М.Н хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Баатарууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Э.Отой бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн,
14. О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Ансу хөгжил” ХХК, “Ивээл буудай” ХХК-иудын нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3.700 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4.300 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3.200 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6.900 ам.доллар, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 4.600 ам.доллар, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4.000 ам.доллар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.000 ам доллар, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3.250 ам.доллар, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.400 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 3.750 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 7-ны 8.600 ам.долларын хахууль өгсөн,
15. Д.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Өөдрөг заяа” ХХК, “Их зам транс” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу түүхий эд экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1.600.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3.150.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.400.000 төгрөгийн хахууль өгсөн,
16. Д.Х нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Монгол мах эко” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд “Монгол мах эко” ХХК-ийн захирал М.Цтай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.380.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.440.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
17. М.Ц нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Монгол мах эко” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Д.Хгээр дамжуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.380.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.440.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөг, өөрөө 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 6.300.000 төгрөгийн хахууль өгсөн,
18. Ц.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Нордроуд” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу самрын идээ экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
19. Л.Н нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Хүн од” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу адууны мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
20. Н.Г нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Грийн гресс ланд” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу адууны мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
21. Д.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
22. Н.Н.М нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Араб, Татар, Кувейт, Саудын араб улс руу шонхор шувуу экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 7.600 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12.000 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 8.800 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 4.400 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 7.600 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 3.400 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 2.400 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7.800 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12.000 ам.долларын хахууль өгсөн,
23. Г.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарын бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,
24. С.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,
25. Э.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Налгар тариалан” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 2.800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Э, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Н.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Д.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, М.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Э.О, Э.М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ш.Ж.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ж.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Д.Д, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Д.З, Ж.Б, Б.А, Г.Д.Д, О.Б, Д.Э, Ц.О, Л.Н, Н.Г, Д.Т, Н.М, Э.О, Т.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг,
шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Прокуророос шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бусадтай бүлэглэж гэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон,
шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Г.Э, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тус тус мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Д.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тус тус мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч М.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж,
шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.А, Г.Э, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.Б, Б.А, Г.Д.Д, Д.Э, Ц.О, Л.Н, Д.Т, Э.О, М.Ц, Д.Д, Б.Б, Д.З, О.Б, Б.Т.Ч, Н.Г, Э.О, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш.Ж.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.А, Т.Г.Э, С.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.А, Г.Д.Д, Д.Э, Ц.О, Л.Н, Д.Т, Э.О, М.Ц, Д.Д, Б.Б, О.Б, Т.Ч, Н.Г, Э.О, Н.М тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр тус тус торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж.Тг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч Н.Бд оногдуулсан дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Г, Т.Ч, Н.М, Э.О, О.Б нар нь өөрсдөө сайн дураараа ирж, зохих байгууллагад хүсэлтээ гаргаж ирүүлсэн үндэслэлээр тэдгээрийг ялаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бы баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 30 хоног, шүүгдэгч Д.Д, Б.Б нарын баривчлагдсан тус бүрийн 2 хоног, шүүгдэгч О.Бийн баривчлагдсан 1 хоногийн хугацааг тус тус эдлэх ялд оруулан тооцож, баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус тооцож, тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцож,
шүүгдэгч Э.А 2 хоног баривчлагдсан, 28 хоног цагдан хоригдсон, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ад авсан Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Э, С.Б, Д.Х, М.Н, Н.Г, Т.Ч, Н.М, Э.О, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 230.800.000 төгрөг, 70.000 юань, 152.177 ам.долларыг улсын төсөвт шилжүүлж,
энэ хэрэгт 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 31-64 тоот орон сууц болон 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206017148 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Twin House” 6а-105 тоот орон сууцыг тус тус битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16, 17 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бы эзэмшлийн 24-34 УБЛ улсын дугаартай “Land cruiser 200” загварын тээврийн хэрэгсэл, П.Б.А (АМ79031714) гэх нэр дээр бүртгэлтэй 01-11 УНЭ улсын дугаартай, “Бенз 350” загварын тээврийн хэрэгсэл, Д.Пүрэвсүрэн (АЭ53121505) гэх нэр дээр бүртгэлтэй 00-47 УНЗ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгасан Нийслэлийн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй эзэнд нь буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Бийн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, Н.Б, Н.Сарантуяа, С.Баянмөнх нарын өмчлөлийн 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээг /яллах дүгнэлтэд дурдаагүй/ буцаан олгож, /маш нууц/ дардас бүхий 91 ширхэг сиди, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 8 ширхэг баримт, компани, хуулийн этгээдийн орлого, зарлага, нэхэмжлэхийн нийт 9 ширхэг баримт, Н.Бы гар бичмэл бүхий 7 ширхэг цаас, IMEI:359623/08/088790/08, IMEI:359624/08/088790/8 дугаарын кодтой Samsung маркийн гар утас зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нар хамтран бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив.
1. “Шүүгдэгч Г.Э, С.Б нарыг албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан бусдыг хясан боогдуулсан талаар ямар нэгэн хууль бус үйлдэл хийж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Н.Б, Э.А нартай тохиролцож, ажил үүргийн хуваарь болон бусад нөхцөл байдлаар хээл хахууль авах гэмт хэрэгт бүлэглэж, дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Н.Бы бусдаас хясан боогдуулах аргаар хахуульд авсан мөнгийг “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан” буюу Г.Э 5.000.000 төгрөг, С.Б 5.000.000 төгрөг Н.Баас тус тус нэг удаа авсан болох нь нууц ажиллагааны магадлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Г.Э, С.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчлөх үндэслэлтэй байна.
Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бтай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хэдийгээр хэрэгт авагдсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар Э.А нь Н.Баас мөнгө авсан гэх үйл баримт тогтоогдох боловч дан ганц энэ магадлагаагаар түүнийг “хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх таамаглалд үндэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Харин Э.Аг Н.Бы хясан боогдуулах аргаар бусдаас хахуульд авсан мөнгийг “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан” гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь “нууц ажиллагааны магадлагаа” болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 6А-105 тоот байранд хийсэн, Э.Золзаяагийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан мөнгийг сери дугаараар дугаарласан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Э.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.
1. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Э, С.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн үндэслэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг гэж дүгнэж байгаа үндэслэлийг огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг, мөн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгах хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан бөгөөд харин нууц ажиллагааны магадлагааг заавал давхар нотлох баримтаар нотлох шаардлагатай талаар хуульчилсан хуулийн зохицуулалт байхгүй, шүүх мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдсон үйл баримтыг няцаан үгүйсгэж буй нотлох баримт, эсхүл хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт огт дурдаагүй нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.
2. Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлж, нийгэмшүүлэх боломжтой гэж дүгнээд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн хамгийн дээд хэмжээ болох 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүх Н.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгээр хураагдаж, эд мөрийн баримтаар тооцсон 230.800.000 төгрөг, 70.000 юань, 152.177 ам.долларыг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба дээрх мөнгө, юань, долларыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж шүүх үзсэн атлаа 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзана гэснийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна.
3. “Шүүгдэгч О.Б, Ж.Б, Б.А, Н.М, Г.Д.Д, Д.Д, Б.Б, Э.О, М.Ц, Д.Э, Ц.О, Л.Н, Д.Т, Т.Ч, Н.Г, Э.О, Ж.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн болно” гэжээ.
Ж.Б нарын нэр бүхий 16 шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа үйлдлийн шинж тус бүрд тохируулж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах зарчмыг алдагдуулж, шүүгдэгч нарт нийтэд нь хавтгайруулан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.
Тухайлбал, Д.Тыг 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн, Ж.Батбаярыг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс нэр бүхий 17 шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх үндэслэлээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан гэж дурдан ижил төрөл, хэмжээний ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд Н.Б нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэжээ.
Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх асуудал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд орхигдсон гэж үзэж байна. Н.Б нь 2017 оны 5 дугаар сард 3 удаа, 7 дугаар сард 3 удаа, 12 дугаар сард 6 удаа гэх мэтээр нийт 138 удаагийн үйлдлээр хахууль авсан. Тэрээр 1 удаа хээл хахууль авахдаа 120.000.000 төгрөгөөс 130.000.000 төгрөг хүртэл мөнгө, валют авдаг байсан. Ийм их хэмжээний хахууль авсан хүнд 40.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага, эрүүгийн хуулийн зорилт гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нөхцөлийг алдагдуулж байна. Мөн шүүгдэгч Э.Агийн үйлдлийг анхан шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчлөн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс шүүгдэгч Э.Аг шүүгдэгч Н.Бтай бүлэглэн хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх таамаглалд үндэслэн шийдвэрлэх боломжгүй, мөнгө авсан гэдэг нь нууц ажиллагааны магадлагаанаас өөр баримтаар тогтоогдоогүй гэж үзэж, мөнгө угаах гэмт хэрэг болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Хавтас хэрэгт 91 ширхэг СD бичлэг байгаа. Тухайн бичлэг бүрт Н.Б гэмт хэрэг үйлдсэнийхээ дараагаар Э.Атай мөнгөө хувааж байгаа нь тодорхой харагддаг. Э.А нь Н.Бы ямар үйлдэл хийж байгааг тодорхой мэдэх боломжтой байсан зэрэг асуудлыг харгалзахгүйгээр Э.Аг авлига авсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хүмүүсийн мэдүүлэгт “дарга нартайгаа хуваана гэж хэлээд мөнгөө авдаг байсан” гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулсан. Энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж байсан. Мөн шүүгдэгч Г.Э, С.Б нар нь тухайн газарт улсын байцаагчаар ажиллаж байсан. Хэдийгээр Г.Э, С.Б нар нь бусдыг хясан боогдуулж, гарын үсэг зурах эрх бүхий шийдвэр гаргадаггүй байсан ч Н.Быг ямар байдлаар мөнгө өгснийг ойлгож байсан. Албан тушаалтай нь холбогдуулан мөнгө өгч байхад яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан бөгөөд харин нууц ажиллагааны магадлагааг заавал давхар нотлох баримтаар нотлох шаардлагатай талаар хуульчилсан хуулийн зохицуулалт байхгүй. Мөн авлига өгсөн 21 хүн байгаа. Өгсөн мөнгөний хэмжээ хоорондоо маш их зөрүүтэй байхад бүх хүмүүст 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.А, Г.Э, С.Б нарын үйлдлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэрэг болгон зүйлчилсэн. Дээрх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго нь мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Шүүхээс шийтгэх тогтоолоор зөвхөн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар дээрх шүүгдэгч нарын Н.Баас мөнгө авч, өгч байгаа үйл баримт тогтоогдсон байх боловч уг баримтаар хээл хахууль авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, дэмжлэг үзүүлэх зорилгоор хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүх тогтоолдоо дурдаагүй. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон мөрдөн шалгах нууц ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн прокурорын зүгээс уг үйлдлийг мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Мөнгө угаах гэмт хэрэгтээ холбоотой Олон улсын гэрээ, конвенцид зааснаар мөнгө угаах гэмт хэрэг нь илт хууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж олж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун дарагдуулсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, бодит шинж чанар хэлбэр, байршилыг нь өөрчилснийг ойлгодог. Мөн Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцид мөнгө угаах ойлголтыг тухайн эд хөрөнгө нь гэмт хэргээс олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус гарлыг нуун дарагдуулах буюу өөрчлөн хувиргах, гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд үйлдсэн хэргийн хууль зүйн үр дагавраас зайлсхийхэд нь туслах зорилготойгоор хийсэн үйлдлийг хэлнэ хэмээн заасан. Тэгэхээр Монгол Улсын Эрүүгийн хуульд тухайн төрлийн гэмт хэргийг хуульчлахдаа нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн агуулга зарчмаар хуульчилсан гэж үзэж байна. Дээрх нэр бүхий шүүгдэгч Э.А, С.Б, Г.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн талаар тогтоогдсон нөхцөл байдал нотлох баримтад тулгуурлан дүгнэхэд мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Агийн хувьд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ албан тушаалын үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хилээр орж, гарч байгаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, хэлтсийн байцаагч, ахлах байцаагч нарт өдөр тутмын хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б нь “Э.Ад мөнгө өгөх шалтгаан нь хяналт тавих чиг үүрэгтэй учраас энэ мөнгөнөөс өгдөг байсан” гэж мэдүүлсэн. Өөрийн хийж байгаа үйлдэлдээ Э.Аг татан оруулах болсон шалтгаан нь албан тушаалын чиг үүрэгтэй нь холбоотой байсан. Мөнгө угаах гэмт хэрэг гэж шүүхээс үзвэл хүндрүүлэх нөхцөл байдлыг огт харгалзаж үзэлгүйгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийдвэрлэсэн. Мөн нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Хээл, хахуулийн шинжтэй мэдээллийн талаар олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас хойш зохих байгууллагад мэдүүлэг өгсөн нь тухайн гэмт хэргийг илчилсэн үйлдэл мөн ба хууль бус үйлдлээ илчилж ирсэн учраас шүүхээс нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж эсэргүүцэлд энэ талаар дурдаагүй. Шүүгдэгч Н.Бд торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Огийн өмгөөлөгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн прокурорын газраас Э.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Э.Од холбох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрт хуулиар олгогдоогүй, хориглосон эрхийг хэрэгжүүлж, Э.Огийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн байх ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “... шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж тодорхойлсон байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо, Э.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвхөн торгох ялын төрөлтэй зүйл байсныг 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял халдааж болох санкци бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчжээ гэж үзэхээр байна.
Тухайн хэрэгт холбогдсон этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах эрх шүүхэд олгогдоогүй төдийгүй тэр тусмаа тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, зүйлчлэлийг хүндрүүлсэн хуулийг шүүх хэрэглэх эрхгүй юм.
Мөн анхан шатны шүүх Э.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, зөвхөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ гэж бичсэн.
Харин шүүхийн шийтгэх тогтоолд “... Э.О нар нь хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд эсхүл тухайн аж ахуй нэгжид давуу байдал бий болгох зорилгоор буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэж үзэх боломжгүй, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дээрх байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэснээс үзэхэд Э.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэг нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн гэж ойлгогдохоор байгаа бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь зөвхөн торгох ял оногдуулах санкцитай бөгөөд энэ гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа тайлбар гаргаж байсан боловч огт авч хэлэлцээгүй, шүүх тодорхой дүгнэлт хийж хариу өгөөгүйд гомдолтой байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос Н.Бд оногдуулсан 40.000.000 төгрөгийн торгох ялыг хөнгөдсөн, шүүх “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-ыг нь харгалзан үзээгүй гэсэн ба харин ч шүүх ял шийтгэл оногдуулахдаа уг байдлыг харгалзан үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээгээр ял шийтгэсэн байдал нь “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-ыг харгалзан үзсэн болохыг харуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг олон нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, бусдын буруутай үйлдэл, үйл ажиллагаа болон яллагдагчийн хувийн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх зэрэг олон нөхцөл байдлыг шүүх дотоод итгэл үнэмшлийн хувьд тал бүрээс нь харгалзан үзэж, Н.Бд ял оногдуулсан ба ийнхүү хуулийн хүрээнд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэж ял оногдуулсан тогтоолыг прокурорт таалагдсангүй, хөнгөдсөн гэж шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийг эсэргүүцсэн гэж үзэж байна.
Прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлдэг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын хүрээнд явагддаг, прокурор нь мэтгэлцээний хувьд адил тэгш байр суурьтай хэргийн оролцогч болно. Мөн төрийн нэрийн өмнөөс гэмт хэргийг нотлох, оногдуулах ял, эдлэх дэглэмийн талаар санал гаргах зэрэг хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болохоос шүүгчийн шүүн таслах бүрэн эрхэд халдана гэсэн үг огт биш юм. Шүүхээс Н.Быг улсын яллагчийн ялласан зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан. Н.Бд хуульд заагаагүй ял оногдуулаагүй бөгөөд гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зүйл, заалтад заасан торгох ялын хамгийн дээд хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан.
Шүүх торгох ял оногдуулснаас гадна нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн нь хэмжээний хувьд тухайн зүйл, хэсэгт заасан нэмэгдэл ялын дээд хэмжээ буюу 5 жилийн хугацаагаар шийтгэж шийдвэрлэсэн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд Н.Бд нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаатай буюу хамгийн дээд хэмжээгээр хасаж шийдвэрлэсэн шийтгэлийг хөнгөдсөн гэж үзэх, мөн Эрүүгийн хуулийн зорилтод нийцээгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй.
Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгээр хураагдаж, эд мөрийн баримтаар тооцсон 230.800.000 төгрөг, 70.000 юань, 152.177 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж шүүх үзсэн атлаа 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хөнгөдсөн гэж үзэж байна гэж тайлбарлажээ. Мөн их хэмжээний мөнгийг Н.Б гэмт хэрэг үйлдэж олсон байхад 40.000.000 төгрөгөөр торгохоор ял шийтгэлээ гэж торгох ялын хэмжээг чамлаж байгаагаа прокурор эсэргүүцэлдээ дурджээ.
Прокурорын эсэргүүцэлд эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөний хэмжээг торгуулийн ялтай харьцуулан эсэргүүцэл бичсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, тухайн эд мөрийн баримтаар хураагдсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Торгох ялыг шүүгч оногдуулахдаа эд мөрийн баримттай харьцуулах хууль зүйн зохицуулалт байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт торгуулийн ял оногдуулж болохоор хуульчилсан байдаг.
Төрийн хуульд заасан буюу Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох торгуулийн ялын учир холбогдол, үр нөлөөг прокурор чамлаж ялыг хөнгөдсөн гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлж хуульд заасан ял шийтгэлийн төрлийг үгүйсгэж байгааг өмгөөлөгчийн хувьд эсэргүүцэж байгаа ба хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим яагаад Н.Бд хэрэгжих боломжгүй буюу торгох ял Н.Бд яагаад оногдуулж болохгүй болох, торгох ялыг авлига авах гэмт хэрэгт оногдуулахыг хориглосон хуулийн заалт байхгүй байхад уг ялыг хөнгөдсөн гэж үзэж байгаа болох, прокуророос хуулийг хэрэглэхдээ буюу торгох ялын талаар ялгаварлан гадуурхаж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, мөн чанарыг зөрчиж байна гэж үзэж байна.
Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон бүх орлогыг улсын орлогод оруулж, төрийн албанд ажиллах эрхийг дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын дээд хэмжээгээр оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөн гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй бөгөөд Н.Б нь эрхэлсэн ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшин засарч хүмүүжих, мөн дахин нийгэмд аюултай гэмт үйлдэл үйлдэх боломжгүй ял шийтгэл оногдуулсан нь гэмт хэргийг таслан зогсоож урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн гэж үзэж байна.
Ял бол гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд Эрүүгийн хуулиар тогтоогдсон ялын төрөл, хэрэглэх хэмжээ хязгаарын хүрээнд хязгаарлалт тогтоож, хүн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой төрийн албадлагын арга хэмжээ бөгөөд энэхүү хуулийн шаардлага, зарчмыг шийтгэх тогтоол зөрчөөгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан” байдаг бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгын нэгээхэн хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсарыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах явдлыг нийтлэг үндэслэл болгон, тухайн гэмт хэрэгт ногдуулахаар заасан ялын төрөл, ялын доод болон дээд хэмжээний хүрээнд сонгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хариуцлагаа ухамсарлах чадвар, зан төлөв, хөдөлмөрлөх чадвар, гэр бүлийн байдал, эрүүл мэнд, хувийн байдал болон бусад нөхцлийг харгалзан Н.Бд ял оногдуулсан нь хуулийн зорилгод харшлаагүй. Мөн прокурор мөрдөн шалгах нууц ажиллагааг яагаад 8 дугаар сараас 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл явуулсан болох, цагдаагийн албан хаагч нар уг гэмт хэргийг үйлдэгдэж байгаа нь нууц ажиллагааны хүрээнд нэгэнт тодорхой байхад яагаад гэмт хэргийг таслан зогсоогоогүй, хуулиар хүлээсэн үүргээ яагаад биелүүлээгүй юм бэ. Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь прокурорын хяналтад хэрэгждэг байхад уг ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдээд байхад яагаад прокурор, цагдаагийн албан хаагч нар таслан зогсоогоогүй юм бэ, уг хуульд нийцээгүй мөрдөгч, прокурорын үйл ажиллагаа тухайн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн үү гэдэгт хууль зүйн дүгнэлт хийвэл ял шийтгэл оногдуулахад харгалзах олон нөхцөл тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд байдаг.
Иймд цагдаагийн албан хаагч, прокуророос хуульд заасан үүргээ биелүүлж гэмт хэргийг таслан зогсоосон бол Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх байсан уу зэрэг хэргийг тал бүрээс нь тунгаан үзэж, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн, хууль зөрчөөгүй бөгөөд зохих хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн хэргийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн ба прокуророос Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Нууц ажиллагааны магадлагааны тухай хуулийг үгүйсгэж эсэргүүцэл бичсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь Үндсэн хуулийг удирдлага болгодог. Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурорын эрх хэмжээг заасан. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа эсэхэд зайлшгүй хяналт тавих ёстой. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөнд хяналт тавихгүй. Харин ял эдлэх ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Мөн прокурор Шүүхийн тухай хуулийн заалтыг анхаарч үзээгүй. Шүүх шийдвэр гаргахдаа хараат бусаар, хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтыг үнэлж, дүгнэн ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй гэж прокурор эсэргүүцэж байна. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Анхан шатны шүүх Н.Бд прокуророос зүйлчилсэн ялын хэмжээнд ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж, 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж, 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Эдгээр эрх хэмжээний хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлд нууц ажиллагааны магадлагаагаар нотлогдсон байхад үүнийг үгүйсгэсэн хэмээн дурджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах байгууллага, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж, 2 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Гүйцэтгэх ажилд үндэсний болон нийгэм, төр, иргэний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, тасралтгүй байх, нууц хамгаалах зарчмыг удирдлага болгоно” гэж заасан бөгөөд нууц хамгаалах зарчмыг огт баримтлаагүй. Миний үйлчлүүлэгчийг нууц ажиллагааны материалыг ашиглан шүүхээс оногдуулсан ял шийтгэлд нөлөөлөхөөр, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн шийдвэрт нөлөөлөхийн тулд нийгэмд илтэд буруугаар мэдээ, мэдээллийг олон нийтийн хэрэгслээр дамжуулан гаргасан. Энэ хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй учир Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэсэн. Мөн нууц ажиллагааны үр дүнг хууль бусаар ашиглахгүй, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглодог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүгдэгч нарыг доромжилж, нэр хүндэд нь халдаж, ялгаварлан гадуурхах ажлыг хийж, Авлигатай тэмцэх газар, прокурор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Ял шийтгэлийн хувьд зөвхөн хорихоос өөр олон төрлийн ял сонгох санкцууд байдаг. Үүнийг хууль тогтоогч нар тогтоосон байхад прокурор ял шийтгэл багадсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.6 дахь заалтад “Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гэм буруутай этгээдийг олж тогтоох, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах” гэж заасны дагуу таслан зогсоох үүрэгтэй. Гэтэл 3 сарын хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь шүүгдэгч нарыг хэрэг үйлдэх үндэслэлийг өөрсдөө тавьсан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт гүйцэтгэх байгууллагын ажилтны үүргийг дурдсан. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн 13.3.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай, түүнчлэн улс, нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл авмагц гарч болох аюул хохирлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус тусын чиг үүргийн дагуу шуурхай авах” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй байж миний үйлчлүүлэгчийг хүндрүүлж хорих ял оногдуулах нь үндэслэлгүй байна. Өдөөн хатгаж гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Мөн гүйцэтгэх ажиллагааны үр дүн нь зөвхөн нотлох баримтаар илрүүлж, таслан зогсоохоос гадна урьдчилан сэргийлж, эрэн сурвалжлах, цуглуулахад ашиглана. Гэтэл миний үйлчлүүлэгчийг гутаан доромжлох, улс төрийн зорилгоор эх сурвалжийг нь хууль бусаар ашигласан гэж үзэж байна. Түүний гэр бүл, эхнэрийн талаар олон нийтийн хэрэгслээр мэдээлсэн тул өнөөдрийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Н.Б гэмт хэрэг үйлдсэн боловч илрүүлэх явцад нь ямар ч саад учруулаагүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Тухайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэх үндэслэл байхгүй. Нэг байгууллагад, нэг өрөөнд үргэлжилж үйлдсэн гэмт хэрэг юм. Иймд хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нь Н.Баас өөрөөс нь шалтгаалаагүй. Бусад компаниудын үйл ажиллагаанаас хамааралтай. Энэ нь хуульд заагаагүй боловч хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. Хээл хахуульд авсан мөнгө бүгд хураагдсан. Үүнийг прокурор яллах дүгнэлтдээ тодорхой бичээгүй. Хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас олсон орлого тул хураагдсан хэмжээгээр шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Өнөөдөр 40.000.00 төгрөгийг улсад төлсөн нь ашигтай юу, хорих ял оногдуулж улсаас мөнгө гаргах нь ашигтай юу гэх асуудал яригдана. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийг зөв тогтоож, тэдний оролцоог нарийн ялгаж, ялыг ялгамжтайгаар зөв зүйлчилж оногдуулсан. Прокурор Э.Аг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон хэмээн эсэргүүцэлдээ дурдлаа. Авлига өгсөн гэх 21 шүүгдэгч нарын анхны мэдүүлэг, яллагдагчаар татсан үеийн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд Э.Ад дээрх хүмүүс авлига өгч байгаагүй талаар хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Э.А нь авлига авсан гэмт хэрэгт оролцоогүй бөгөөд тухайн гэмт хэрэг гарах хугацаанд 58 хоног ажилласан байсан. Үүнээс 18 хоногийн амралтын өдрүүдийг хасч тооцвол 40 хоног ажилласан. Э.А нь импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээнд гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаалтан биш. Энэ нь 25 дугаар хавтас хэргийн 13 дугаар талд авагдсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын эрх олгосон тушаал, 5 дугаар хавтас хэргийн 133, 134, 135, 136 дугаар талуудад авагдсан ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээнд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан нь Н.Б, Хосбаяр нарыг томилсон тухай албан тоот, гарын үсгийн баталгааны хамт гадаад улс руу хүргүүлсэн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын албан тоот зэргээр нотлогддог. Э.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж байсан бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь хэлтсийн дарга нар болон бусад албан хаагчдад цохож, түргэн шуурхай шийдвэрлэх талаар үүрэг өгдөг байсан. Тухайн байгууллагын хүсэлт, бүртгэлийн дэвтэр хэрэгт авагдсан. Эдгээр нь импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээнд Э.А гарын үсэг зурдаггүй талаар Энхтуяагийн мэдүүлэг, тухайн ажлыг зохих ёсны дагуу шударгаар, түргэн шуурхай гүйцэтгэх ажлын байрны үүрэгтэй холбоотой чиглэл өгсөн талаар Уламбаатарын мэдүүлэг, шүүгдэгч Э.Огийн мэдүүлгүүдээр давхар тогтоогдож байна. Мөрдөгч хохирлын тооцоог үйлдэхдээ 702.243.089 төгрөг хэмээн тооцсон байдаг. Н.Бы гэрээс болон ажлын байрны өрөөнөөс 681.431.000 төгрөг бүхий доллар, юань, шилжүүлгийн баримтууд хураагдсан байдаг. Үүнээс Э.Аг хувааж авч байсан гэдэг нь үндэслэлгүй, эх сурвалжгүй бөгөөд энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурор Э.Аг тухайн мөнгөнөөс хувааж авч байсан гэдгийг нотолж чадаагүй, ямар нэгэн мэтгэлцээн хийгээгүй. Анхан шатны шүүх Э.Агийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Э.Аг Н.Бтай бүлэглэн хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн. Анхан шатны шүүх хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан бөгөөд тодруулбал, Э.А нь албан үүргийн хувьд Н.Бд олгогдсон эрх хэмжээг хязгаарлаагүй, түүнд давуу байдал олгоогүй, уг хэргийг санаачилсан, зохион байгуулсан, удирдсан, хэн нэгэнд заавар зөвлөгөө өгсөн, үгсэн тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хахууль өгөгч нарын онцгой шаардлага тулгамдсан хэрэгцээг ашиглан хахууль өгсөн тохиолдолд төрийн үйлчилгээг үзүүлэх талаар хүсэлт гаргасан этгээдүүдтэй биечлэн уулзаж тэдгээрт амлалт өгч байгаагүй, мөн хахууль өгөхийг шаардаж, тулгаж байгаагүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хахууль өгсөн гэх шүүгдэгч нар тодорхой мэдүүлсэн. Хэдийгээр хэрэгт авагдсан гүйцэтгэх ажиллагааны магадлагаагаар Э.А нь Н.Баас мөнгө авсан гэх үйл баримт тогтоогдох боловч энэ нь хахууль авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх таамаглалд үндэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд Н.Быг хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан мөнгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тооцсон болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг гэж дүгнэж буй үндэслэлээ дурдаагүй гэжээ. Шийтгэх тогтоолын 38 дугаар хуудсанд Э.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн үндэслэлээ тодорхой тайлбарлаж бичсэн байдаг.
Нууц ажиллагааны магадлагааг заавал давхар нотлох баримтаар нотлох шаардлагатай талаар хуульчилсан хуулийн зохицуулалт байхгүй гэжээ. Э.А нь хахууль өгсөн гэх хүмүүсийн хэнээс ч хахууль авч байгаа баримт нууц ажиллагааны магадлагаанд бичигдээгүй, хахууль өгсөн хүмүүсийн мэдүүлэгт ч дурдаагүйгээс харахад “... хэрэгт авагдсан гүйцэтгэх ажиллагааны магадлагаагаар Э.А нь Н.Баас мөнгө авсан гэх үйл баримт тогтоогдох боловч энэ нь хахууль авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх таамаглалд үндэслэн шийдвэрлэх боломжгүй...” хэмээн дүгнэсэнтэй санал нэг байна. Нууц ажиллагааны магадлагаа дангаараа яллах талын нотлох баримт болохгүй нь тодорхой юм. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогттоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Ш.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос С.Бийг аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар, хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээр С.Б хахууль өгсөн 21 хүнээс мөнгө аваагүй, мөн импортын гэрчилгээнд гарын үсэг зурах ажиллагаа С.Бтэй холбоогүй, хахууль авахад дэмжлэг үзүүлсэн гэх баримт байхгүй. Харин хэрэгт авагдсан гүйцэтгэх ажиллагааны магадлагаанд тусгагдсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н.Бы өрөөнд болсон үйл явдалд С.Б мөнгө зөөж оруулж ирээд, цүнхэнд үлдсэн 10.000.000 төгрөгийг авч, Г.Этой хувааж авсан нь нотлогдсон. Н.Б, С.Б нарын хоорондын ярианаас харахад хэн нэгэн хүнд давуу байдал олгох, хясан боогдуулах талаар яриа яригдаагүй. Ярианы агуулга нь “цаг үеийн нөхцөл байдал, тахианы мах импортлогчдын асуудал” яригддаг. Харин хахууль өгсөн хүмүүс дотор тахианы мах импортолдог хүн байгаагүй. Тухайн өдөр Ж.С, Ж.Т нараас 2.100.000 төгрөгийг Н.Б авсан үйл баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр 10.000.000 төгрөгийг авсан үйлдэл Ж.С, Ж.Т нараас 2.100.000 төгрөгтэй холбоотой асуудал биш юм. Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Прокуророос шийтгэх тогтоолын яг ямар үндэслэлийг ойлгомжгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх тул эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих ажиллагааг хийгээгүй гэх асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Энэ хэргийн хувьд хохирол шаардахгүй. Хахуульд авсан мөнгө нь гэмт хэрэг үйлдэж, түүнээс олсон орлого учраас дээрх хуульд заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Эын үйлдлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй гэж дурджээ. Яллах дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотлох баримтыг огт дурдаагүй. С.Бөөс машинд 5.000.000 төгрөгийг авсан бөгөөд энэ нь Н.Б, Э.А нарт дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэтэл хавтас хэрэгт Н.Б, Э.А нар нь Г.Эт дарамт шахалт үзүүлсэн асуудал огт байхгүй. Анхан шатны шүүхээс Г.Эт оногдуулсан ял шийтгэлийг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэг удаан үргэлжилж байгаа учраас миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Хэлтсийн даргатай уулзах нь Г.Эын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг. Г.Эын хувьд гэм буруугийн асуудалд ямар нэгэн субъектив шинж чанар байгаагүй бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Эын үйлдлийг хангалттай нотолж чадаагүй учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Р.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор эсэргүүцэлдээ О.Бийн үйлдлийг дурдаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд О.Бд холбогдуулан гаргасан дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн дүгнэлт гаргасан. О.Б тухайн авлигын үйлдлийг хэвлэл мэдээллийнхэнд өгч нийтлүүлсэн. Энэ үйлдэлд нь холбогдуулан Улсын мөрдөн байцаах газраас бусдын нэр хүндэд халдсан үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. О.Б нэргүй мэдээллийг Авлигатай тэмцэх газар өгсөн. Авлигатай тэмцэх газраас тухайн мэдээллийг шалгах боломжгүй, олон нэргүй мэдээлэл алга болсон гэж тайлбар өгсөн. Цаг хугацааны хувьд О.Бийн өгсөн мэдээлэл дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирсон учир гэмт хэргийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдэгдсэн гэж үзэж, шүүх түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн учир шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Тгийн өмгөөлөгч Ю.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Т нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, хариуцлагаа хүлээн хэрэг шалгагдаж байх явцад албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.М, Д.Д, Б.Б, Л.Н нарын өмгөөлөгч Л.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Мийн хувьд өөрөө гэмт хэрэг үйлдсэнээ илчилж ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Хэргээ илчлэн ирсэн байдал нь хавтас хэрэгт 5 шүүгдэгч нарын хувьд тодорхой харагдаж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой. Хуулийн этгээдийг яллагдагчаар татах эсэх асуудалд хууль хэрэглээний алдаа харагдаж байгаа. Гэхдээ хуулийн этгээдээр шийдвэрлэсэн үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал байхад шийтгэсэн нь буруу гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Н.М, Л.Н нарын өмгөөлөгч С.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Д өмгөөлөгчтэй ижил байр суурьтай оролцож байгаа учраас тусгайлан гаргах саналгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Н.Г нь удирдлагын өгсөн чиг үүргийн дагуу Н.Бд 3.000.000 төгрөг өгсөн гэм буруутайд тооцож, түүнийг 2.700.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарыг үндэслэн түүнийг ялаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хууль ёсны үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч нарт ялыг ялгамжтай зөв оногдуулсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжтой гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэж Н.Гд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийг шуурхай шийдвэрлэх зарчимд нийцнэ. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.Оыг 2.700.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан. Гэтэл энэ зүйл, заалтаар 2 төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Тухайлбал бүх насаар нь хорих ял оногдуулах гэмт хэрэгт, эсхүл хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаанд орох эсэх нь ойлгомжгүй байна. Энэ гэмт хэрэг торгох ялын төрөлтэй. Торгох ял шийтгэлтэй гэмт хэрэгт яллагдагч, шүүгдэгчээр тогтоогдсоноор хуулийн хөөн хэлэлцэх хугацааны үйлчлэлд хамрагдах боломжгүй болж байгаа эсэх, энэ зүйлд заасан гэмт хэрэг нь гэмт хэрэг биш юм уу, зөрчил юм уу, ойлгомжгүй байдал үүсч байна. Үүнийг давж заалдах шатны шүүх магадлалд тусгаж өгөхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт онцгой нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэх тухай хуульчилсан. Онцгой нөхцөл байдал гэдэгт ямар нөхцөл байдал орох тухай хуульчлаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ц.Од холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Д, Б.Б, Ж.С нарын өмгөөлөгч Ч.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ялыг ялгамжтай оногдуулах асуудал ярьж байна. Бизнесийн үйл ажиллагааны явцад 67 удаагийн үйлчилгээ авах шаардлагатай болсон хүнийг 67 удаа авлига өгсөн байна гэж ялгамжтай яллахгүй байна гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэл муутай тайлбар байна гэж үзэж байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж байж нууц ажиллагааны магадлагаа гарсан. Тухайн ажиллагаа 3 сарын хугацаанд явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилт болох гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх үүрэг нь эрүүгийн хуулийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Анхан шатны шүүх хуралдааны үеэр энэ талаар тодорхой тайлбарласан. Гэмт хэргийг таслан зогсоох ёстой байгууллага нь өөрөө гэмт хэрэг үйлдэхийг хараад байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ 139 удаа хүн амины хэрэг үйлдэгдсэн бол яах вэ. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Нийгмийн хор аюул, үйлдлийн шинж чанар гэх зэргийг харгалзан ялгамжтай хандах ёстой. Х.Баззаррагчаа өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна. Миний үйлчлүүлэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй гэж заасан. Гэтэл эдгээр хүмүүс нь хуулийн этгээдийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан болохоос биш дээрх хуулийн шаардлагыг хангасан этгээдүүд биш. Тэгэхээр хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Ц, Д.Х нарын өмгөөлөгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Монгол мах эко” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдсон М.Ц, Х.Д.Х нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Х.Д.Хгийн хувьд “Монгол мах эко” ХХК-д ажилладаггүй бөгөөд өөр компанид буюу М.Цтай ойролцоо газарт ажилладаг байсан. М.Ц нь мал, мах бэлтгэх ажлаар хөдөө орон нутагт явж байх хугацаандаа Х.Д.Хг Мэргэжлийн хяналтын газар луу гэрчилгээ авах асуудлаар явуулж байсан. Н.Б хахууль өгөх асуудлыг тавьсны улмаас Х.Д.Х М.Цт мөнгөний асуудлыг хэлж, Х.Д.Х тухайн мөнгийг өгсөн үйлдэл байгаа. Х.Д.Х хахуулийн мөнгө гэдгийг мэдэлгүйгээр М.Цыг мөнгө аваачиж өг гэхэд нь өгсөн. Үүнд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжгүй гэдгээр хэрэгсэхгүй болгосон. Учир нь, Х.Д.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн гэж эрүүгийн хариуцлагад татагдсан. Аж ахуйн нэгжийг эрүүгийн хариуцлагад татаагүй атлаа хөндлөнгийн хүнийг хариуцлагад татсан нь хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, М.Ц “Монгол мах эко” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн. М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Энэ нь анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж үзэж байна. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн нь хуулийн этгээдийг хариуцлагад татсаны дараагаар хуулийн этгээдийн өмнөөс хахууль өгсөн этгээдийг хариуцлагад татах асуудал яригдана. Өөрийн ямар ч хувийн сонирхол байхгүй, ямар нэгэн ашиггүй, хуулийн этгээдийн өмнөөс явсан хүнийг дангаар нь яллагдагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжийг эрүүгийн хариуцлагад татахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хугацаа өнгөрсөн. Хэрэв аж ахуйн нэгжийг хариуцлагад татвал Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөх учраас энэ ажиллагааг нөхөн хийлгэх, гүйцэтгэх боломжгүй. Иймд зүйлчлэлийг өөрчилж ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн учир М.Цт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглэх хэрэглээний зөв шийдэл болно гэж үзэж байна. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэдэгт тайлбар хэлэхэд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг хариуцлагад татаж, гэм бурууг тогтоосны дараагаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс явсан хүнийг эрүүгийн хариуцлагад татах тухай асуудал яригдана. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэрэг удаан хугацаагаар шалгагдаж байгаа бөгөөд олон хүн хуулийн байгууллагыг сахиж удсан. Эцэст нь хэргийг дахин шалгавал хуулийн гаргалгаа байхгүйгээр дахин чирэгдэл учрах хэмжээнд хүрнэ. Иймд оролцогч нарт хүндрэлгүй байх талаас нь хуулийн гаргалгааг үнэн зөв гаргаж, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлд Д.Эын үйлдлийг дурдаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Згийн өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Згийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шударгаар шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэл байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Г.Д.Дгийн өмгөөлөгч Я.Н.Б тус шүүх хуралдаанд “... Гаргах тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Мөн миний үйлчлүүлэгч хэргээ илчилж ирсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарыг үндэслэж ялаас чөлөөлсөн. Э.О тухайн хэргийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдсэн бөгөөд хуулийн байгууллагаас мэдэгдээгүй, дуудаагүй үед өөрөө очиж мэдүүлэг өгсөн. Үүнийг шүүх харгалзан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр болох хэргээ илчилж ирсэн хүмүүсийг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн. Э.Од холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Чийн өмгөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд “... Гаргах тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлд Д.Тыг 64 удаагийн үйлдлээр 337.500.000 төгрөгийн хахууль өгсөн байхад 1 удаа 500.000 төгрөгийн хахууль өгсөн, Ж.Бтай адилхан шийдвэрлэсэн гэж дурджээ. 64 удаагийн үйлдэл гэдгийг Д.Тын өөрийнх нь хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, гаргаж өгсөн тооцоо болох нотлох баримтыг үндэслэн 64 удаагийн үйлдэл байна гэдгийг тогтоосон болохоос биш, Авлигатай тэмцэх газар мэргэжлийн ур чадвар гаргаж, эсхүл прокурорын хараа хяналтаар илрүүлсэн юм биш. Д.Т нь Н.Б хясан боогдуулсны улмаас авлига өгсөн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа мэдүүлж, өөрт байсан бүх нотлох баримтуудыг хэрэгт өгч, энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой ахиц гаргаж, энэ хэрэг илэрч хуулийн дагуу шийдвэрлэхэд чухал түлхэц өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Энэ талаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд дурдсан. Д.Тын хувьд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хууль хэрэглээний зарчмаар ял шийтгэл оногдуулсан. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр эргэлзээгүй гарсан. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч аж ахуйн нэгжүүдээс уучлалт хүссэн. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид гаргасан алдаагаа засаж, залруулах хүсэлтэй байна. Маш их зүйлийг ойлгож, ухаарсан. Миний хувьд 20 гаруй жилийн туршид нийгмийг соён гэгээрүүлэх соёл урлагийн салбарт их зүйл хийсэн. Энэ ажлаа үргэлжлүүлж, гар бие оролцох боломж олгохыг хүсч байна. Нийгмийн зүгээс миний гэр бүлд болон надад маш их зэмлэл, шүүмжлэлийг ирүүлсэн. Миний хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй нөхцөл байдалд байгаа. Миний ухаарч, гэмшиж байгаа байдлыг хүлээж авна уу. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчтэйгөө ижил байр суурьтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Т тус шүүх хуралдаанд “... Хэлэх зүйлгүй. ...” гэв.
Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд “... Хэлэх зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авав.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Э.Агийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Бтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохдоо хясан боогдуулах аргаар хахууль авсан болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Нууц ажиллагааны магадлагаа /33 хх 52-61/, Н.Бы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл буюу Н.Б, Э.А нар хоорондоо wechat-аар харилцсан талаарх тэмдэглэл /1 хх 82-86/, хахууль өгсөн байдлын талаар мэдүүлэг өгсөн гэрч болон хахууль өгөх гэмт хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй болохын зэрэгцээ хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Шүүгдэгч Э.А нь шүүгдэгч Н.Баас мөнгө авч байсан үйлдлээ хахуулийн мөнгө гэдгийг мэдээгүй, байгууллагын арга хэмжээнд зарцуулах мөнгө гэж ойлгоод авч байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тэрээр Н.Быг ямар арга хэлбэр, сэдэлтээр хахууль авч байсныг мэдээгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Учир нь, Э.А нь Н.Быг ямар арга хэлбэр, сэдэлтээр авлига авч байснаас үл хамаарч түүний үйлдлийг хүлээн зөвшөөрч, ажил чиг үүргийн хувьд дэмжин бусдаас хахуульд авсан мөнгөнөөс авч байсан, Н.Бы хувьд өөрийн бусдаас хясан боогдуулах аргаар хахууль авсны хариуд үзүүлэх чиг үүрэгтээ дэмжлэг авч, хахуульд авсан мөнгөнөөс Э.Ад өгч байсан, харилцан ойлголцож, хахуулийн мөнгийг авч, нэг санаа зорилготой ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Дээрх байдлаар хахуулийн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөнгө угаах гэмт хэргийн хувьд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл байдаг боловч уг шинжийг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нуун дарагдуулах, хууль ёсны орлого болгон хувиргах үйлдэлд тусласан үйлдлийн агуулгатай холбон үзэж, мөнгө угаах гэмт хэрэгт хамааруулах учиртай.
Иймд, шүүгдэгч Г.Э, С.Б нарын ажил чиг үүргийн хувьд хамаарал бүхий шүүгдэгч Э.А, Н.Б нарын бусдаас хээл хахуульд авсан мөнгийг мэдсээр байж авсан үйлдлийн санаа зорилго, тэднийг бусдаас хээл хахууль авах цаг хугацаанд ажил чиг үүргийн хувьд хамааралтай ажиллаж байсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг зүйлчлэх нь зүйтэй.
Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б нь олон удаагийн үйлдлээр, хясан боогдуулах аргаар хахууль авсан, олон аж ахуй нэгж, иргэдийг гэмт хэрэгт татан оролцуулсан, авсан авлигын хэмжээ, тухайн гэмт хэргийн улмаас нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийн хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд түүнд шүүхээс оногдуулсан ял тохироогүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүхээс Ж.Б, Б.А, Г.Д.Д, Д.Э, Ц.О, Л.Н, Д.Т, О.Б, Т.Ч, Н.Г, Э.О, Н.М, Ж.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдэл оролцоо, хахуульд өгсөн мөнгөний хэмжээ зэрэгт тохироогүй, нэг төрлийн ялыг адил хэмжээгээр оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх дээрх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөн ба “ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй, ял хөнгөдсөн, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж хууль зөрчсөн” гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.А, Н.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохдоо нийт үнийн дүнгийн талаар дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хураагдсан мөнгөний үнийн дүнгээр тооцож, улсын орлого болгохоор заасан үндэслэлгүй болжээ.
Шүүгдэгч Э.А, Н.Б нарт хээл хахууль өгсөн хүмүүсийн мөнгөний үнийн дүнгээр хэмжээг тогтоож, уг мөнгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч Н.Б, Э.А нарт холбогдох хэргийн үйл баримтыг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Атай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн байгаагаас үзэхэд шүүгдэгч Н.Б, Э.А нарт холбогдох гэмт хэргийн шинж, цаг хугацаа, хахууль өгсөн шүүгдэгч нарын хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинж, цаг хугацаатай хамааралт байдлаар бичигдсэн байдлаас дүгнэхэд зарим шүүгдэгч нарын хэргийг тусгаарлан шийдвэрлэхэд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлийн хувьд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохооргүй байна гэж үзсэн болно.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж.Тг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж тус тус заасныг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасныг анхаарч үзэлгүй шийдвэрлээгүй орхигдуулсныг хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарвал зохино.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдал тогтоогдлоо.
Прокуророос Д.Х, М.Ц, Э.О, Э.М.Н, Д.Д, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол” гэсэн үндэслэлээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан бөгөөд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзсэн бол хуулийн этгээдийг болон хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан хүнийг тус тус холбогдох зүйл, хэсгээр зүйлчлэх учиртай.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татан оролцуулаагүй атлаа дээрх 6 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн, шүүх уг алдааг зөвтгүүлэхийн оронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, өөр өөр субъектэд холбогдох хэргийн зүйлчлэлд буюу хуулийн этгээдэд хамааралтай хэргийн зүйлчлэлээр гэмт хэрэг гардан гүйцэтгэсэн хүнд ял сонсгож, яллагдагчаар татсан, харин хуульд заасан журмын дагуу хуулийн этгээдийн төлөөлөгчийг томилж, гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй байхад шүүх субъектийн хувьд болон оногдуулах ял шийтгэлийн хувьд өөр өөр нэг зүйлийн хэсгүүдэд заасан гэмт хэргээр шууд зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь яллагдагч, шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байдалд хамаарна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж,
2 дахь хэсэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана.” гэж тус тус заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд, шүүгдэгч Д.Х, М.Ц, Э.О, М.Н, Д.Д, Б.Б нарын 6 хүнийг яллагдагчаар татах асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг тусгаарлан прокурорт буцаах шаардлагатай байна.
Иймд, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй тохиолдолд зарим яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж болох зарчмыг үндэслэн Д.Х, М.Ц, Э.О, Э.М.Н, Д.Д, Б.Б нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцааж, дээрхи хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар зөвтгүүлсний дараа яллах дүгнэлт үйлдүүлэн, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгч Э.О, М.Н нарын өмгөөлөгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдлын “зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх хэсгийг тус тус хүлээн авч, өмгөөлөгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдлын “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, М.Н, Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт холбогдох хэргээс Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, М.Н нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцааж, шүүгдэгч Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, М.Н, Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт холбогдох хэргээс Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, Э.М.Н нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.
3. Шүүгдэгч Н.Б, Э.А, С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
4. Тусгаарласан хэргийг прокурорт очтол Д.Х, М.Ц, Б.Б, Д.Д, Э.О, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл С.Б, Г.Э, О.Б, Ж.Т, Ж.Б, Б.А, Н.М, Ж.С, Н.Г, Ц.О, Л.Н, Д.Э, Д.З, Г.Д.Д, Э.О, Т.Ч, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Н.Б, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр нэмж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН