Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

  Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч:

Хохирогчийн өмгөөлөгч:

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /Регистрийн дугаар:*******/,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн дугаар гудамж тоот хашааны гадна тээврийн хэрэгсэл дотор иргэн *******г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, дух шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чих, чамархайн хуйх, дагзны хуйхны цус хуралт зөөлөн эдийн няцрал, мөр, бугалга, шуу, тохойн үе, сарвуу, дээд уруулын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... би яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолтой танилцсан. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-5 /

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн төв рүү замын унаанд суугаад орж ирсэн. юм. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд Хөх толгойд байдаг, хаягийг нь тодорхой мэдэхгүй, гэх танидаг айлд ороод тэй нэг шил архи хувааж уучихаад тэй гараад бид хоёр 4 айлаар орсон. Орсон айл болгондоо бид хоёр архи уусан. Тэгээд нэлээн орой  тэй хамт тэднийд оччихоод үлдээд би тэнднийхээс ганцаараа гараад дунд зах руу орсон юм. Би гийнхээс гарахдаа шил архи өвөртлөөд гарсан. Тэгээд тэр архиа дунд захын тэр хавьд гадаа ганцаараа сууж байгаад уусан юм. Би тухайн үөд тасраад юу болсон эсэхийг санахгүй байгаа юм. Нэг мэдсэн цагдаа ирсэн байсан юм. Маш их согтсон ухаангүй байх үедээ гэх хүнийг цохиж зодсон асуудал гаргасан байна. Хийсэн хэрэгт гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 75-77/,

  Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн

Би тухайн өдөр цагаан сараар гуанзнаас сандал авсан байсан түүнийг аваачиж өгчхөөд Баруун бүсээс гараад явж байхад нэг хүн гараа өргөхөөр нь би өнгөрөөд явсан чинь хойноос  даллаад гүйгээд байхаар нь таньдаг хүн юм байхдаа гээд зогссон чинь эгчээ манай ээж хорт хавдартай бие нь өвдөөд байна гэхээр нь суу суу миний хүү хаа хүрэх юм гээд суулгасан. Нэг гудамж руу ороод явж байсан чинь би жоохон халамцуу байна буруу орчихож та урагшаа иргэчих гэхээр нь урагшаа иргэчих гээд иргээд баруун тийшээ харсан жижиг хаалган дээр зогсчих гэхээр нь зогссон чинь тас гээд баруун нүд рүү цохисон суудлын бүс бүсэлсэн байсан учраас хөдлөх боломжгүй байсан. Хэчнээн удаа цохисныг сайн мэдэхгүй байна арай гэж баруун гараараа хаалгаа онгойлгоод амь авраарай гээд 2, удаа орилсон толгойн тэнд хоёр хүн явж байсан санагдаад байна. Тэгээд буугаад аягүй том чулуугаар цохих гээд дайраад байсан гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 10 минутын орчимд би Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Баруун бус худалдааны төвөөс машинтайгаа гараад зах явдаг төв замаар өгсөөд уулзвараар зүүн тийшээ эргээд эмийн сангийн урд хүрэн дээлтэй хүн гараа өргөхөөр нь би эхлээд зогсоогүй чигээрээ явж байтал толиндоо хартал араас гараа өргөөд даллаад гүйхээр нь би тухайн үедээ таньдаг хүүхэд юм байлгүй гэж бодоод зогстол нөгөө хүн машины арын хаалгаар орж ирээд суусан юм. Нөгөө залуу намайг “эгчээ намайг гэрт хүргээд өгөөч, манай ээж хорт хавдартай байгаа юм” гэхээр нь туслах санаатай “тэгье тэгье” гээд хөдлөөд “танайх хаана юм бэ” гэж асуухад “хөх толгойд байдаг, энэ замаар явчих” гээд зааж өгөхөөр нь би хөх толгойн нэг гудамжаар баруун тийшээ чиглэлтэй нэвт гараад “намайг урагшаа эргээрэй, би согтуу байгаа болохоор андуурсан байна, урагшаа эргээрэй” гээд нэг жижиг толгой тойртол нэг жижиг хаалгатай хашаа байхаар нь нөгөө хүн “эгчээ энд зогсчих” гэхээр нь би “за” гээд зогстол намайг шууд араас гараараа миний толгой хэсэг рүү цохиод байхаар нь би хажуу тийшээ хартал миний зүүн талын нүд хэсэг, хацар хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиод байсан. Тэгээд би суудлын бүсээ зүүсэн байсан учраас машинаас гарч чаддаггүй, хаалгаа онгойлгоод “амь авраарай” гэж 2- удаа орилоод бүсээ тайлаад машинаа унтраагаад сууж байтал нөгөө хүн бууж ирээд чулуу бариад цохих гээд над руу дайрахаар нь “миний дүү наад чулуугаа битгий шидээрэй” гэхэд тэр залуу “цагдаад хэлбэл шууд ална шүү, би шоронд явж байсан хутга дүрнэ шүү” гээд байсан. Тэгээд би тэндээсээ цагдаа дуудсан. Явж байхад тэр хүнээс архи үнэртэж байсан болохоор архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж бодож байна. Миний толгой хэсэгт зүүн талаар овгор хэсэгтэй хавдсан, миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, юм харахгүй байгаа юм. Миний зүүн талын хацар хавдсан, миний зүүн талын гарын шуу хэсгээр хавдсан, миний шилэн хүзүү хөхөрсөн зэрэг гэмтлүүд үүссэн, миний хамаг бие хөндүүр өвчтэй байгаа юм. Миний толгой, мөр, гар хэсэг рүү гараараа л цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Нэлээн олон удаа цохисон юм. Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгээс гарч байгаа юм. Гэмтлийн эмч намайг Улаанбаатар хот руу явж тархины томограф хийлгэх, мөн тодруулагчтай имрай хийлгээрэй ер нь нүдний уг үзүүлэх, тархи толгойгоо бариулаарай гэсэн зөвлөгөө өгсөн тул би Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа юм. Мөн тухайн үед миний баруун талын чихэнд зүүсэн байсан монетон ээмэгний өрөөсөн тэр үед алга болсон байсан юм. Тэр ээмэгний хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-0, 2- /,

 Гэрч  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

******* эгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд тавгийн идээ тараагаад манайхаар орж ирсэн юм. Орж ирэхдээ зүв зүгээр инээж хөхрөөд гарсан юм. Тэр орой 17 цагийн үед эгчийг хүнд зодуулчихсан байна, 10 дээр байна, хүрээд ирээч гэхээр би 10 дээр очтол эгч дусал хийлгээд хэвтэж байсан. Намайг харахад зүүн талын нүд нь их хавдсан, хөхөрсөн зүйл байгаагүй, юм харахгүй байсан юм. Мөн толгойн зүүн талын хэсэг мөн аймаар хавдартай хавдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 /,

Гэрч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт баруун бүс худалдааны төвийн хажууд байрлах “Банштай цай” гэх цайны газарт тогоочоор болон хамт -4 жил орчим ажиллаж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш одоо хүртэл ажилдаа ирээгүй. Согтуу танихгүй хүн зодуулсан байгаа юм. Өдөр нь цэвэр ашиг 50.000-120.000 төгрөгийн ашигтай ажилладаг. Сард 1.500.000-.600.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 /,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 552 дугаар шинжээчийн

  1. 4. *******гийн биед гэмтлийн шалтгаант зүүн нүдний дээд зовхины бүрэн бус буулт, нүүрний зүүн талын  захын мэдрэлийн саажилт тогтоогдлоо.

   2..5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.4.19.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.02.14-ний өдрийн 174 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 206-209/

  Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар шинжээчийн ... монетон ээмэг 250,000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 69/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 10-11/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 12-17/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 19-22/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 04-05/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 88/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1-р хх-ийн 82/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 8 /, депозит дансны хуулгууд /1-р хх-ийн 85-87/, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-94/, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 дугар сарын 17-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 95-101/, Хаан банкны дугаар дансны дэлгэрэнгүй хуулганууд /1-р хх-ийн 107-11/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 114-116/, хохирогчийн эмнэлгийн байгууллагуудаар үзүүлсэн баримтууд /1-р хх-ийн 122-1/, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаар магадлалын хуулбар /1-р хх-ийн 14-147/, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ХМШЗ/04 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-ийн 148-149/, ялын тооцооны тодорхойлолт /1-р хх-ийн 167/, хохирогчийн гэрэл зураг /1-р хх-ийн 117-120/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн дугаар гудамж тоот хашааны гадна тээврийн хэрэгсэл дотор иргэн *******г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, дух шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чих, чамархайн хуйх, дагзны хуйхны цус хуралт зөөлөн эдийн няцрал, мөр, бугалга, шуу, тохойн үе, сарвуу, дээд уруулын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн ... би яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолтой танилцсан. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-5 /Хохирогч *******гийн ... намайг шууд араас гараараа миний толгой хэсэг рүү цохиод байхаар нь би хажуу тийшээ хартал миний зүүн талын нүд хэсэг, хацар хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиод байсан,... тэр хүнээс архи үнэртэж байсан болохоор архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж бодож байна,...миний зүүн талын хацар хавдсан, миний зүүн талын гарын шуу хэсгээр хавдсан, миний шилэн хүзүү хөхөрсөн зэрэг гэмтлүүд үүссэн, нэлээн олон удаа цохисон.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-0, 2- /,

 Гэрч   ...  ******* эгчийн зүүн талын нүд нь их хавдсан, хөхөрсөн зүйл байгаагүй, мөн толгойн зүүн талын хэсэг хавдартай хавдсан байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 /,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 552 дугаар шинжээчийн ... *******гийн биед гэмтлийн шалтгаант зүүн нүдний дээд зовхины бүрэн бус буулт, нүүрний зүүн талын  захын мэдрэлийн саажилт тогтоогдлоо, ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 206-209/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар шинжээчийн ... монетон ээмэг 250,000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 69/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед гэмтлийн шалтгаант зүүн нүдний дээд зовхины бүрэн бус буулт, нүүрний зүүн талын  захын мэдрэлийн саажилт тогтоогдлоо ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 206-209/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

  Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******  нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж хуульчилсан бөгөөд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  гэмт хэрэг үйлдсэн,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан/ шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч *******гийн нь эмчилгээ болон бусад зардалд нийт 2790450 төгрөгийн  хохирлын баримт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч Б. *******, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад ХААН банкны тоот дансанд 100000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 675000 төгрөгийг бэлнээр хохирогч *******д өгсөн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлж барагдуулсан талаарх холбогдох баримт, бичгийн хүсэлтийг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас цайны газрын 1 сарын орлого 800000 төгрөгийг  нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, түүний дансны  /орлого, зарлага/  хуулгаар тодорхойлох боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад /1 сарын орлого/  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хохирогч *******гийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 800000 төгрөгийн тухайд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөөгчөөр үйлчлүүлсний төлөө/ өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд болоод эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалд орж  тооцогдохгүй  тул хохирогчийн эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр 800000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ХМШЗ/04 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 28000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-д олгож  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... 2 тооны адуу....-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 0 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 190 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцлоо.

 Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.2 дугаар зүйлийн 1,2,,4 , 6.6, 6.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 6.7 дугаар зүйлийн .1,  6.8, 6.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ХМШЗ/04 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар  зүйлийн , 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 0 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 190 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

7. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... 2 тооны адуу....-г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 сарын орлого болох 800,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа болон бусад  /1 сарын орлого/ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******гээс шинжээчийн зардал 28000 төгрөгийг гаргуулж “Энх-Нахиа” ХХК-д олгож, нэхнэмжлэлийн шаардлагаас хохирогчийн өмгөөлөгчийн зардал 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

11. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.БАЙГАЛМАА