Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/00234

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Самбуугийн гудамж өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, К.банкХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Гранд Плаза төвийн 901, 905 тоотод байрлах, регистрийн дугаар 8167702, Б.Б.Д.ХТББ-д холбогдох

К.банкны ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг хариуцагчаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, Ч.Нямсамбуу, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Батдэлгэр, иргэдийн төлөөлөгч Л.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.банкХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Улсын их хурлын гишүүн Б.У нь К банкаар дамжуулан мөнгө угаасан, хүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн нөлөөлсөн зэрэг гүтгэлэгийн шинжтэй мэдээллүүд ар араасаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтууд, сошиал ертөнцөөр тарж Кбанкны ажил хэргийн нэр хүндэд болон хадгаламж эзэмшигч, харилцагч нарын банкинд итгэх итгэлийг алдагдуулах, цаашлаад банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдлууд үүсэж болзошгүй сөрөг үр дагавар бүхий мэдээллүүд цацагдаж Кбанкинд эдийн бус гэм хор учирч байгаа болно.Энэ бүх гүтгэлэгийн шинж чанар бүхий мэдээлэлээс дурдахад:

Баримт 1.Shuud.mn сайтаар Б.У-ийн К.банк ЖДҮХС-аас 48 тэрбумыг авчээ гэсэн гарчиг бүхий 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдээлэлд:..Улсын их хурлын гишүүн, бизнесмен хадагтай Б.У өөрийн хамаарал бүхий К.банкжилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авчээ.АН-ыг эрх барьж байх үед ЖДҮХС-ийн зээлийг банкаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэй олгодог байсан.Харин энэ парламент буюу МАН эрх барьж эхлэхдээ ЖДҮХС-ийн зээлийг банкаар дамжуулдагийг зогсоож, жилийн хүүг нь 3 хувийн хүүтэй болгосон юм.Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага төдийгүй арилжааны банк ч мөнгө угаасныг УИХ-ын гишүүн Б.Угийн К.банкнотолж байна.

Баримт 2. Paparatsi.mn сайтаар Б.Чойжилсүрэн, Б.У нарыг зээл авсан хэргээр шалгаж байна гэсэн гарчиг бүхий 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн мэдээлэлд:АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.У нарыг шалгаж эхэлжээ.Энэ талаар АТГ-аас тодруулахад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.У нарыг Б.Б.Д.ХТББ-аас ирүүлсэн гомдлын дагуу шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө.Б.Б.Д.ХТББ-аас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдээлэл хийсэн, тэд энэ үеэрээ ЖДҮХС-аас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан К.банк2011, 2016 онд гэрээ байгуулан иргэн болон аж ахуйн нэгжид зээл олгосон.Энэ зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, өнгөрсөн оны 10 дугаар сард Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч болон Кбанкны хамтарсан гурвалсан гэрээ байгуулсан байна.Зээлийн үлдэгдэл 28 тэрбум төгрөг, 2018 оны гэрээний зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ 2 гэрээний хуримтлагдсан алданги 2 тэрбум төгрөг, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна гэв, ...гэтэл Кбанкинд орж байгаа мөнгийг тус санд эргэж төлөөгүй.

Энэ бүхнээс харахад банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлог нь итгэлцэл дээр үндэслэн явагддаг бөгөөд нийгэмд ийм сөрөг таагүй мэдээлэл цацсанаас хадгаламж эзэмшигч нар хадгаламжаа татах, зээлдэгч нар зээл төлөх талаар хөшүүн хойрго болох зэрэг сөрөг үр дагаварууд гарч банкны хэвийн үйл ажиллагаа доголдоход хүрдэг.К.банкнь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай 2011 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулснаар нийт 150 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэд 107,8 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан зээлдүүлсэн байна.Энэхүү төслийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн үлдэгдэл 62,5 тэрбум төгрөгөөр, зээлд хамаарах эх үүсвэрийн үлдэгдэл 48 тэрбум төгрөгөөр банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэлтэй байна.2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайд, Кбанкны хооронд байгуулсан 3 талт ННБ 2011/8 тоот Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ХХААХҮ-ийн сайд, Кбанкны хооронд байгуулсан 2011/8-1 тоот Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Аж үйлдвэрийн сайд, Кбанкны хооронд байгуулсан 2016/ҮГ-05 тоот Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Кбанкны хооронд байгуулсан 106.171010/ЖДҮХС-177 тоот Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Кбанкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээгээр төслийн зээлүүдийг гэрээнд заасан хүү, хувь хэмжээгээр олгож байсан болно.2016 оны 6 дугаар сард сонгууль болж УИХ-ын гишүүд сонгогдохоос өмнө /Б.У гишүүн сонгогдсон/ эхний 3 гэрээг талууд байгуулсан бөгөөд гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дахин сунгагдсан байгаа зэргээс харахад УИХ-ын гишүүн Б.У нь гишүүний эрх дархаа ашиглан бусдад нөлөөлж Кбанкинд ЖДҮХС-ийн мөнгийг авч өгсөн, гэрээ байгуулсан гэх зүйлс нотлогдохгүй няцаагдаж байна.Мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Кбанкны хооронд байгуулсан 106.171010/ЖДҮХС-177 тоот Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Кбанкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээний 2.2.2-т зааснаар зорилтот иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийг олгож, уг зээлүүд нь төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар төслийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн үлдэгдэл 62,5 тэрбум төгрөг, зээлд хамаарах эх үүсвэрийн үлдэгдэл 48 тэрбум төгрөгийн зээл нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс төлөгдөөгүй байна.Мөн гэрээний 4.2, 2.2.1-т зааснаас харахад ЖДҮХС-аас банкинд олгосон мөнгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдэд дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлт саатсан, хоцорсоноос үүдэн гарах хүүний төлбөр болон эрсдлийг банк хариуцахаар байгаа нь УИХ-ын гишүүн Б.У нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгээд байгаа шиг өөрт ашиггүй гэрээ байргуулах, Банк зээлийг 7 хувийн хүүтэйгээр хэдэн зээлдэгчид, хичнээн төгрөгийн зээлийг жилийн хэдэн хувийн хүүтэйгээр олгосон байгаа зэрэг нь арилжааны банкуудад хяналт шалгалт хийдэг Монгол банкны шалгалтаар болон хөндлөнгийн аудитын шалгалтаар тогтоосон акт, банкны тайлан тэнцэл, зээлдэгч нарын зээлийн гэрээ гэх мэт нотлох баримтаар нотлогдоно.УИХ-ын гишүүн Б.У нь эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад нөлөөлсөн гэх зүйл нь няцаагдаж байна.Ийнхүү дамжуулан зээл олгохдоо ЖДҮХС-аас сонгон шалгаруулж, шаардлага хангасан төслийн эрх бүхий этгээдэд зээлийг олгодог бөгөөд энэхүү зээл олгох явцад төсөл сонгон шалгаруулах үе шат, дараалал, тавигдах шаардлага зэрэг нь ЖДҮХС-ийн сайтад нийтэд ил байгаа болно.Иймд Кбанкны ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг хариуцагчаар хэвлэл, мэдээлийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэнэ гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Аливаа иргэн хуулийн этгээд үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн мөрөөр шалгуулах эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчиж болохгүй.Хариуцагч байгууллага нь гэрээний үүргийг шаардах эрхтэй этгээд биш байна.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ нь Б.Б.Д.ХТББ-с 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар ЖДҮХС-тай К.банкХХК-ийн байгуулсан гэрээ болон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой улс төржүүлээд мэдээлж байгаа үйлдэл нь гэж үзэж байна.Нөгөө талаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дамжуулан зээлдэгчийн үүргийг зөвхөн К.банкХХКомпани гүйцэтгээгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй 11 банкнаас яагаад Кбанкийг онцлон дурдаж мэдээлэл хийж байгаа нь банкны харилцагчид болон хадгаламж эзэмшигч нар хадгаламжаа татах, банкинд итгэх итгэл буурах үйлдлүүдээр банкны хэвийн үйл ажиллагаа богино хугацаанд маш ноцтойгоор алдагдаж байна.Энэ нь К.банкХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд эдийн бус гэм хор учирч байгаа үндэслэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч байгууллагын төлөөлөгч эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж тайлбарлаж байна.АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 1 дүгээр сарын 4-ны өдрийн 06/76 тоот бичигт УИХ-ын гишүүн болон сайдын үүрэг гүйцэтгэгч нарт холбогдуулан гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн танилцсан гээд мөрдөгчийн тогтоолыг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд уг тогтоолд Эрүүгийн хуулийн 33 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.Гэтэл энэ хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байна.Хариуцагч өөрийн татгалзлыг нотлох баримтаа ирүүлээгүй байж ингэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч Б.Б.Д.ХТөрийн бус байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа:Кбанкны гаргасан нэхэмжлэлд манай холбооны ямар буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн талаар тодорхойгүй байна.Манай холбооноос Кбанк, Сангийн яам, ХХААХҮ-ийн яамны хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний талаар АТГ-т 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд одоо шалгагдаж байна.Энэ талаар Кбанкнаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой дурдсан байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бол иргэний хэрэг үүсгэхгүй, иймд Кбанкны гаргасан Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б.Д.ХТөрийн бус байгууллагын төлөөлөгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гэрээний дагуу дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэсэн банк зээлдэгч нар зээлийг төлснөөс үл хамааран банк өөрийн эх үүсвэрээр үл маргах журмаар төлнө гэж гэрээнд заасан байдаг, 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрээний хугацаа дуусахад банк мөнгийг ЖДҮХС-д төлөх ёстой.Гэтэл К.банкХХКомпани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЖДҮХС-д мэдэгдэлгүйгээр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮЯ-ны үүрэг гүйцэтгэгч, Кбанкны захирал нар энэ гэрээ байгуулсан бөгөөд гэрээг байгуулахдаа Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн байх боловч тэр 43 дугаар тэмдэглэлд гэрээтэй холбоотой заалт байгаагүй.Мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссанаас 11 сарын дараа гэрээг хууль бусаар сунгасан, 2011 оны гэрээнд хоногийн алданги 0,5 хувь, 2017 оны гэрээнд 0,014 хувиар тооцсон байна, 2011 оны гэрээг цаашид сунгах үндэслэл байхгүй.Гэрээний хугацаа дуусахад үл маргах журмаар ЖДҮХС-д зээлийн төлбөрийг төлөх ёстой.Энэ нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг зөрчиж байна.Өөрөөр хэлбэл баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдэрлэгчид, аж ахуйн нэгжид олгох ёстой мөнгийг К.банкХХКомпани нь гэрээний дагуу дамжуулан зээллдэгчийн үүргээр мөнгөө төлөх ёстой байсан.Б.Б.Д.ХТөрийн бус байгууллага олон нийтэд хандаж хэвлэлийн бага хурал хийсэн, ХХААХҮЯ-ны үүрэг гүйцэтгэгч, К.банкХХКомпанитай гэрээ байгуулахдаа Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан үндэслэлээр АТГ-т гомдол гаргаж, хэвлэлийн бага хурал хийсэн, К.банкХХКомпанийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй, К.банкХХКомпани нь 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, дамжуулан зээлсэн хүмүүс нь мөнгийг нь төлөөгүй гэдэг. К.банкХХКомпани нь гэрээний 5 жилийн хугацаанд зээл орж ирсэн эсэхээс үл хамааран, үл маргах журмаар ЖДҮХС-д төлөх ёстой.Гэрээний үүргээ биелүүлээгүй байж гэм хор, шударга ёс гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна.Гэрээний үүргээ биелүүлээгүй байхдаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нууц тогтоол гаргасан байдаг.Энэ нь эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт үйлдэл юм.УИХ-ын гишүүн Б.Утай яаж холбогдож байгаа вэ гэхээр 2017 онд АТГ-т хөрөнгө орлоггын мэдүүлэг байдаг.К.банкХХКомпанийн 99,98 хувь УИХ-ын гишүүн Б.Угийн эзэмшилд байдаг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа.К.банкХХКомпанийн дүрмэнд 99,98 хувийг эзэмшигч Бишрэлт групп ХХКомпани эзэмшдэг гэж бичсэн байгаа.Бишрэлт групп ХХКомпани нь УИХ-ын гишүүн Б.Угийн эзэмшлийн компани.Мишээл Хурд Групп ХХКомпани нь К.банкХХКомпанийн 0,18 хувийг эзэмшдэг.Мөн манайх Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны байгууллага буюу Монгол улсын Ерөнхий сайдад гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гомдол гаргасан.Нэхэмжлэлийн шаардлагад "Баялаг бүтээгчдийг дэмжих сан" ТББ-ын ямар буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагад "Баялаг бүтээгчдийг дэмжих сан" ТББ-ын буруутай ажиллагаа, үйлдлээс болж К.банкХХКомпанийн нэр хүндэд халдсаныг нотлох баримт байхгүй. Өнөөдөр үзлэг хийлгэхээр авчирсан 2 хуудас баримтыг өгч байна.Хэвлэлийн бага хурал дээр К.банкХХКомпанийн хууль бус үйлдлүүд болон гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар ярьсан.Харин 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнд гэрээг сунгах талаар огт тусгаагүй байдаг.Анх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусангуут үл маргах журмаар мөнгийг санд төвлөрүүлнэ.Банк 100 хувь эрсдэлээ хариуцна гэж заасан.Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа сунгасан явдал нь хууль бус болохыг шалгуулахаар АТГ болон Монгол улсын Ерөнхий сайдад хандсан юм.Энэ үйлдлээ манай байгууллага хэвлэлийн бага хурлаар ярьсан.Өөрөөр хэлбэл К.банкХХКомпани нь гэрээний үүргээ биелүүлээгүй байж гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь харамсалтай байна, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ мөн биелүүлээгүй.Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн шилэн дансаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлөх ёстой 268 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төлсөн ба гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сараас хойших төлбөрүүдээ бүрэн төлөөгүй байгаа.Мөн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс үндсэн төлбөр 2 169 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан.Өнөөдрийг хүртэл К.банкХХКомпани гэрээний үндсэн төлбөр 6 500 000 000 төгрөгөө төлөөгүй болох нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн сайтаас тодорхой харагдана.Сая 2018 оны 10 дугаар сард Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас төрийн эрх бүхий өндөр албан тушаалтнууд зээл авсан явдал нь нийгэмд асуудал үүсгэсэн.Үүнээс хойш К.банкХХКомпани 28 удаагийн гүйлгээгээр 2 200 000 000 төгрөгийг төлсөн, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу төлсөн эсэх нь тодорхойгүй.Тус гэрээгээр сар бүр үндсэн зээл болон зээлийн хүүнд 2 169 000 000 төгрөг, зөвхөн нэг сарын зээлийн хүүнд 288 000 000 төгрөг төлөх ёстой.Эндээс К.банкХХКомпани нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тодорхой харагдана.Хэрвээ 2016 онд 27 000 000 000 төгрөгийг төлж, мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн бол Жижиг, дунд үйлдвэрлэгч санд жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид буюу баялаг бүтээгч нарт очих ёстой мөнгө байсан.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас олгож буй жилийн 3 хувийн хүүтэй зээл бол жижиг, дунд үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлтэй, дээшилж дэвших боломжтой зээл юм.Энэ боломжийг К.банкХХКомпани хулгайлсан.Хэрвээ 48 000 000 төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэгч нарт өгсөн бол хэдэн ажлын байр, хэр олон хүмүүс ажилтай болж улсад ямар хэмжээний татвар төлөгдсөн байхыг хэлж мэдэхгүй байна.Энэ асуудлаар АТГ-аас шалгаж байгаа.Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, К.банкХХКомпанид Б.Б.Д.ХТББ-с учруулсан гэм хор байхгүй, зөвхөн үнэнийг олон нийтэд мэдээлсэн гэв.

Хэрэгт байгаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон дүрс бичлэгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч К.банкХХКомпан хариуцагч Б.Б.Д.ХТББ-д холбогдуулан Кбанкны ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг хариуцагчаар хэвлэл, мэдээлийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Б.Б.Д.ХТөрийн бус байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...манай байгууллагын ямар буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад Б.Б.Д.ХТББ-ын буруутай ажиллагаа, үйлдлээс болж Кбанк, ХХК-ийн нэр хүндэд халдсаныг нотлох баримт байхгүй, хэвлэлийн бага хурал дээр К.банкХХК-ийн хууль бус үйлдлүүд болон гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар ярьсан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна... гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу хэвлэлийн бага хурлын бичлэг бүхий цахим мэдээллийн вэбсайтад шүүх үзлэг хийж бэхжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч К.банкХХКомпани нь ...хариуцагч Б.Б.Д.ХТББ-ын захирлын хэвлэлийн бага хурал дээр ярьсан зүйлийн улмаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд болон цахим сайтуудаар тус байгууллагын нэр хүндэд халдсан нийтлэл, мэдээллүүд ар араасаа цацагдаж, банкны харилцагчид болон хадгаламж эзэмшигч нар хадгаламжаа татах, банкинд итгэх итгэл буурах үйлдлүүдээр банкны хэвийн үйл ажиллагаа богино хугацаанд маш ноцтойгоор алдагдаж байна... гэх агуулга бүхий тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодохойлж байна.

            Дээрх хэвлэлийн бага хурал дээр хариуцагч байгууллагын төлөөлөгчийн ярьсан зүйлийг тодруулбал:

Өнөөдрийн иргэдийн хурлын зорилго бол Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас дамжуулан зээлдэх үүрэг гүйцэтгэж байсан К.банк2011 он, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид зээл олгосон боловч, энэ зээлийн эргэн төлөлтөө Жижиг дунд үйлдвэрлэлийн санд өгөхгүй байгаа талаар мэдээлэл хийх юм. Эндээс материал авч үзэж болно, миний барьж байгаа гэрээ 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч, Кбанкны хамтарсан гурвалсан гэрээ, энэ гэрээний утга учир гэвэл 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум төгрөг, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж 2 тэрбум, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил чөлөөлөгдөх, тэгээд алданги нь 0,014 хувийн гэрээ байгуулсан байна.Өөрөөр хэлбэл Эрдэнэбатын засгийн газар буухынхаа өмнө энэ гэрээг байгуулсан байгаа, дандаа үүрэг гүйцэтгэгч нар байгуулсан.Ер нь Монгол улсын засгийн газар Жижиг дунд үйлдвэрийн санд эргэн төлөгдөх ёстой 48 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлэх эрх зүйн үндэс байгаа юм уу үгүй юу гэдгийг та бүхэнд хэлмээр байна.Хоёрдугаарт:Уг гэрээний хамгийн эхэнд Төсвийн тухай хуулийн 38.1-т Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн байгаа.Гэтэл энэ 43 дугаар тэмдэглэлийг хайгаад үзэхээр энэ гэрээний талаар огт дурдаагүй, ямарч тэмдэглэл байхгүй.Тэгээд бусад асуудал гээд Ж.Эрдэнэбатын оруулсан асуудал дээр тэмдэглэл огт үйлдээгүй, ийм асуудал байхад энэ гэрээн дээр 43 дугаар тэмдэглэл гэж зориуд худал бичсэн юм шиг харагдаж байна.Тэгээд энэ мөнгө цаг хугацаандаа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд орсон бол энэ мөнгөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлж олон тооны ажлын байрыг бэлдэж монгол улсын татварт мөнгө өгөх, монгол улсад үйлдвэрлэл хөгжих хамгийн гол учир шалтгаан байгаа юм.Гэтэл К.банкийм гэрээ хийчихээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас ингэж зээл авсан нь Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн 8.1-т Банк болон банк бусыг Жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэдгийг зөрчиж байгаа.Мөн хоёрдугаарт Кбанкны 99.99 хувь нь улсын их хурлын гишүүн Ундармаа эзэмшдэг байхад яагаад К.банкруу орж байгаа Жижиг дунд үйлдвэрлэлийн мөнгө эргээд улс руу ордоггүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байна, 2011 он, 2016 оны гэрээ дуусгавар болсон.Гэрээнээс үүссэн алданги, хуримтлагдсан алданги гэж 2 тэрбум төгрөг гэж бичсэн байгаа.Тэгэхээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан руу ороод эргэлдээд Жижиг дунд үйлдвэрлэгчдээ очиж байх ёстой энэ зээлийн мөнгийг К.банкавах нь шудрага юм уу, шудрага ёсонд нийцэх үү хүмүүсээ гэдэг асуудлыг тавьж байгаа.Өнгөрсөн 7 хоногийн 2 дахь өдөр Авлигатай тэмцэх газар яг энэ асуудлаар бас өгсөн байгаа, өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлсэн.Гэхдээ арилжааны банк гэж хэлсэн.Яагаад гэхээр сангийн яам, хүнс хөдөө аж ахуйн яам Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 2011 оны байгуулсан гэрээ, 2016 онд Кбанктай байгуулсан гэрээнүүдийг мэдээлэл авах эрх, мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу авахаар албан бичиг өгсөн боловч, хүнс хөдөө ахуйн яам, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Авлигатай тэмцэх газар бүх бичиг баримт явж байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж хариу ирсэн учраас өнөөдөр ингэж хэвлэлийн бага хурал хийж байгаа юм. Хоёрдугаарт:К.банкэнэ 48 тэрбум төгрөгөө зээлсэн гэрээнийхээ үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй 4 тэрбум төгрөгийн төлбөрөө төлөөгүй явж байна. Энэ тараах материалын ард талд төлбөрийн хуваарь гэж байгаа, төлбөрийн хуваарь дээр Кбанкнаас 4 удаа л төлбөр шилжүүлээд хамгийн сүүлд нь 2018 оны 2 сарын 28-ны өдөр 260 000 154 000 төгрөгийг төлөх ёстой байхад энийгээ 2 сарын 28-ны өдөр төлөхгүйгээр 6 сарын 5-ны өдөр төлсөн ийм асуудал байгаа.Тэгээд 6 сарын 5-наас өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байгаа, 10 сарын 30-наас үндсэн төлбөр 1 881 000 000 төгрөг буюу хүүтэйгээ нийлээд 2 169 000 000 төгрөгийг сар болгон төлж байх ёстой.Гэтэл 10 сарын 30-нд төлөөгүй буюу өнөөдрийг хүртэл 4 тэрбум төгрөг буюу мөнгийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан руу төлөх ийм байдалтай явж байгаа юм.Тэгэхээр энэ Кбанкны бараг 100 хувийг эзэмшиж байгаа Ундармаа гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-д хийгдэж байгаа шалгалтаар нотлогдох байхаа.Мөн манай Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Ундармаа гишүүн, Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан уу гэдгээр АТГ-д шалгуулахаар өгсөн байгаа.Одоо бол шалгагдаад явж байгаа байх гэж харагдаж байгаа. Ер нь Кбанктай холбоотой аж ахуйн нэгж, иргэдийн маргаан бол аягүй их байдаг юм байна. Өнгөрсөн 7 хоногт хийснээс хойш Баялаг бүтээгчдийн холбоонд Кбанкнаас зээл авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийе гэж ирсэн байгаа гэжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөв, бодит байдалд нийцэж байгааг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч К.банкХХКомпани нь ЖДҮХС-тай 2011 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулан 107,8 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан зээлдүүлсэн, төслийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн үлдэгдэл 62,5 тэрбум төгрөгөөр, зээлд хамаарах эх үүсвэрийн үлдэгдэл 48 тэрбум төгрөгөөр банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэлтэй байгаа, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайд, Кбанкны хооронд байгуулсан 3 талт ННБ 2011/8 тоот Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ХХААХҮ-ийн сайд, Кбанкны хооронд байгуулсан 2011/8-1 тоот Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Аж үйлдвэрийн сайд, Кбанкны хооронд байгуулсан 2016/ҮГ-05 тоот Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Кбанкны хооронд байгуулсан 106.171010/ЖДҮХС-177 тоот Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Кбанкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээгээр төслийн зээлүүдийг гэрээнд заасан хүү, хувь хэмжээгээр олгож байгаа, өнөөдрийн байдлаар төслийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн үлдэгдэл 62,5 тэрбум төгрөг, зээлд хамаарах эх үүсвэрийн үлдэгдэл 48 тэрбум төгрөгийн зээл нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс төлөгдөөгүй байгаа болох нь К.банкХХКомпанийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч Б.Б.Д.ХТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэрийн хийсэн хэвлэлийн бага хурал дээр дурдагдсан үйл баримтууд үндэслэлгүй, худалд зүйл биш, уг гэрээтэй холбоотой мэдээллийг нийтэд мэдээлснээр нэхэмжлэгч К.банкХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго агуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайд, Кбанкны хооронд ННБ 2011/8 тоот Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ХХААХҮ-ийн сайд, Кбанкны хооронд 2011/8-1 тоот Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Аж үйлдвэрийн сайд, Кбанкны хооронд 2016/ҮГ-05 тоот Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Кбанкны хооронд 106.171010/ЖДҮХС-177 тоот Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Кбанкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээлийн үлдэгдэл 62,5 тэрбум төгрөг, зээлд хамаарах эх үүсвэрийн үлдэгдэл 48 тэрбум төгрөгийн зээл нь иргэд, аж ахуйн нэгжүүдээс төлөгдөөгүй байгаа тухай үйл баримтад хариуцагч байгууллагын зүгээс шүүмжлэлтэй хандаж, тухайн асуудлын талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан тухайгаа мэдээлсэн байна.

Хариуцагч Б.Б.Д.ХТББ-аас гаргасан гомдлын дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 180200524 дугаартай тогтоолд:

1.2017 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч болон эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон олгосон байж болзошгүй,

2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгын хүрээнд баталсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор ЖДҮХС-аас Кбанкинд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Кбанкны хооронд 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан ННБ 2011/8 тоот Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, Аж үйлдвэрийн яам, Кбанкны хооронд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 2016/ҮГ-05 тоот Хамтран ажиллах гэрээ-үүдийн хүрээнд олгосон зээл, зээлийн эх үүсвэрээс төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 48,447,106,868.74 төгрөг, хүүгийн төлбөр болох 6,911,626,642.68 төгрөг, нийт 55,358,733,511.42 төгрөгийг төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар сунгах нөхцлийг тогтоож, үүссэн өр, төлбөрүүдийг төлж барагдуулах харилцааг зохицуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106, 171010/ЖДҮХС-177 дугаартай Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Кбанкинд олгосон зээл, зээлийн хүүгийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ-г Кбанктай байгуулж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй... гэж дүгнэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Үүнээс үзэхэд Б.Б.Д.ХТББ-ын гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдээлэл нь К.банкХХКомпанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, улмаар гэм хор учруулсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэлд дурдсан Shuud.mn, Paparatsi.mn сайтуудад гарсан мэдээллийг Б.Б.Д.Хтөрийн бус байгууллага нь гаргаагүй байх бөгөөд энэхүү мэдээллийн үнэн зөвийг хариуцах боломжгүй байна.

Иймд К.банкХХКомпанийн ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорыг хэвлэл, мэдээлийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар К.банкХХКомпанийн ажил хэргийн нэр хүндэд учруулсан эдийн бус гэм хорыг хариуцагчаар хэвлэл, мэдээлийн хэрэгсэл, цахим сайтуудаар залруулга гаргуулж банкны нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан К.банкХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

А.САРАНТУЯА