Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,

Шүүгдэгч: Н.Миеэгомбожав

Шүүгдэгч: О.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөр нь шүүгдэгч Өлзий овогт Отгонбатын Ганбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, Монгол овогт Намнансүрэнгийн Миеэгомбожавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000108 дугаартай, ***/2022/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг, **** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өлзий овогт Отгонбатын Ганбаатар /РД:ЙБ78030111/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ****** баг, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Намнансүрэнгийн Миеэгомбожав /РД:ЙБ78112819/,

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Отгонбатын Ганбаатар, Намнансүрэнгийн Миеэгомбожав нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг, **** гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдож, хохирогч ***** биед тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, дээд эрүүний 21, 22, 23, 25-р шүдний хугарал, зүүн чамархайн хуйх, дээд уруулд шарх, баруун мөр, гар цээжинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч ***** биед цээжний баруун талын 4-р хавирганы цуурал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Өөрийнхөө гэм бурууг хүлээж байна гэв.

Хохирогч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны *** дугаар сарын ****-ны өдөр үнээ саалгадаг найз болох **** очсон. Би тухайн айлд очихдоо хүүхдүүдэд нь ундаа чихэр боорцог, өөрт нь ганц шил архитай очсон. Намайг очиход *** болон түүний эхнэр *** нар гэртээ байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр *** байхгүй болчхоод байгаа. Бид нарыг гэрт байхад **** орж ирээд архинаас ганц нэг аягийг уучхаад гарсан. Намайг нэг сонсохнээ **** гэрийнхээ гадаа эхнэрээ зодож байна гэж байсан. Би очоод мөрөн дээрээс нь татсан. ***** нүүр, дагз, хавирга зэрэг эрхтэн рүү цохиж зодоогүй. ***** миний дагз руу нэг юмаар цохих шиг болсон. Би ухаан алдаад унасан байсан. Босоод иртэл миний амнаас миний шүд, ус хоёр л гоожоод байсан. Би тухайн үед та нарыг шоронд өгнө гэж бол хэлсэн. Би гэрээс нь холдоод утсаар эхнэрийгээ намайг ирж аваарай гэж дуудсан. Би тухайн үед сумын цагдаа нарт утсаар залгаж хэлсэн. Манай хадам аав цагдаа дээрээ биеэрээ очиж хэлсэн. Цагдаа нар ирж шалгаагүй. Миний биеийн байдал хүнд байсан учраас эхнэртэйгээ сумын эмнэлэг орж оёдол тавиулсан. Дараа нь цагдаа дээр очсон. Тийм л үйл явдал болсон гэв.

Гэрч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: **** ирж бариулахдаа мориноос унасан гэж байсан. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө 07 дугаар сарын ***-нд ирж ***** бариулсан гэж мэдүүлэг өгөөрэй гэж *****ын эхнэр байна гэж нэг хүн утсаар ярьсан тул би өмнө мэдүүлэг өгөхдөө 07 дугаар сарын ****-ны өдөр ****** ирж бариулсан гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байсан байхаа, би өдрийг сайн санахгүй байна гэв.

хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч ********* мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ******** 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ****** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 101 дүгээр хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эмчийн үзлэг /хх-ийн 102 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ********* 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 4-7, 10-12 дугаар хуудас/ 66-67 дугаар хуудас ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 80-81 дүгээр хуудас Малын А дансны хуулга, Багийн Засаг даргын тодорхойлолт, 85-90 дүгээр хуудас хувийн байдлын талаарх нотлох баримтууд, 92 дугаар хуудас ял шалгах хуудас, Хавтаст хэргийн 16 дугаар хуудас хохирогч ******* мэдүүлэг, 21 дүгээр хуудас ************ мэдүүлэг, 38 дугаар хуудас гэрч ********* мэдүүлэг, 42-43 дугаар хуудас гэрч ********* мэдүүлэг, 53 дугаар хуудас гэрч ******** мэдүүлэг, 55-56 дугаар хуудас Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад ******* 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ********* дугаартай дүгнэлт, 94-105 дугаар хуудас ********** хувийн байдлын талаарх нотлох баримтууд, 125 дугаар хуудас хохирлын баримт зэрэг болно.

                             Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Отгонбатын Ганбаатар, Намнансүрэнгийн Миеэгомбожав нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны **** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг, ***** гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдож, шүүгдэгч ***** хохирогч ***** биед тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, дээд эрүүний 21, 22, 23, 25-р шүдний хугарал, зүүн чамархайн хуйх, дээд уруулд шарх, баруун мөр, гар цээжинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, шүүгдэгч ******** хохирогч ******** биед цээжний баруун талын 4-р хавирганы цуурал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны *** дугаар сарын ***-ны өдөр үнээгээ саалгадаг ******* гэх айлдаа наадмаар очиж чадаагүй гээд хүүхдүүдэд нь чихэр аваад ****** ганц шил архи аваад очсон. Айлд авч очсон архиа уугаад сууж байхад ******* гэх хүн орж ирээд бид хэдтэй хамт ууж сууж байгаад гараад явсан. Удалгүй 15 цагийн үед ********* эхнэрийгээ зодоод байна гэхээр нь салгах санаатай очсон тэр үед ******** намайг араас зүүн дагз хэсэгт цохисон, юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Тэр үед би ухаан алдаад унасан байсан нэг сэрээд шууд машин руугаа яваад айлаас зай дуу зогсоод өөрийн эхнэр ******** руу яриад намайг ирээд аваарай гэж хэлсэн. Эхнэр 17 цагийн үед ирээд намайг аваад сумын төв явсан 18 цагийн үед сумын төв орж ирээд эмнэлэг дээр үзүүлээд уруул болон баруун шанаанд оёдол тавиулсан 3 шүд унасан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би ********** гэх хүнтэй олон жил айл саахалт явсан юм. Би ********** маш сайн танина. ************* жилийн өмнө согтуу манай гэрт орж ирээд агсам тавиад байхаар нь нэг удаа цохиж байсан тэгээд би дараа нь уучлалт гуйж байсан өөр хоорондоо муудалцаж байсан юм байхгүй. Тэр үед надад болон *********** хэн нэгэндээ муу санах юм огт байгаагүй. Би шүдээ *********** гэх хүнээр төлүүлмээр байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны **** дугаар сарын ****-ны өглөө 04 цагт хамаатны хүмүүстэй яваад өнгөрдөг ахынхаа газрыг тахиад 14 цагийн орчимд гэртээ ирээд байсан. Миний мотоциклийн дугуй хагарсан байхаар нь хийлэгч багаж асууж хажуу саахалт айл ***** гэрт ороход тэдний гэрт ******* унтаж байсан. Түүний эхнэр *******, ******* хоёр байсан. Намайг ороход ******* нэг шил архи задлаад уугаад сууж байсан би ороод бид хоёр мэнд усаа мэдэлцээд сууж байсан. Надад 2 аяга архи хийж өгөхөөр нь би тэрийн уучхаад сууж байсан. Урьд жил намайг бас зодож гурван хавирга хугалж байсан юунаас болж зодсон талаар нь мэдэхгүй. Өш хонзонгийн асуудал байхгүй л гэж боддог тэр талаар ***** ярьж чи яасан шинжгүй юм бэ ярьж хөөрөхгүй гээд хэрүүл хийх гээд байхаар нь би гараад явсан. Гэртээ очоод мотоциклийн дугуйгаа янзлаад сууж байхад миний хойноос удалгүй хоёр гараа өргөөд орилоод гараад ирсэн. Манай гэрийн гадаа ирээд миний урдаас толгой хэрэг рүү цохиод авсан тэгээд бид хоёр нэг нэгнийгээ хоёроос гурван удаа харилцан цохиод би гэрээ тойроод зугтаасан тэгээд **** эхнэр **** ирээд *****ыг аваад яваад өгсөн. Намайг мотоциклоо янзлаад сууж байхад ****ийн гэрээс орилоод ирж яваа харагдсан над руу дөхөөд ирэхээр нь сууж байгаад босоход толгой хэрэг рүү нэг удаа гараараа цохих шиг болсон тэгээд намайг барьж аваад хавирга хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Би *****ын нүүр хэсэгт зүүн гараараа нэг, баруун гараараа нэг удаа цохиод *****ын уруул нь сэтрээд амнаас нь цус гараад байхаар нь гэрээ тойроод зугтаасан. Зодоон болох үед *****ийн эхнэр ***** л байсан өөр хүн байгаагүй. Би гомдол, саналтай байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны **** дугаар сарын ***-ны өдөр 17 цагийн үед манай гэрт ******* ах ирсэн би цай хийж өгөөд байж байтал **** ах орж ирээд тэр хоёр ****** ахын авч ирсэн архийг задлаад 2-3 хундагыг уусан байх гэнэт маргалдах шиг болоод ********* ах гараад гэр рүүгээ явсан. Араас нь ******** ах гараад явсан. Би нэг харсан чинь ****** ах ***** ах хоёр зодолдож байсан би болиоч гээд ******* ахыг бариад авсан чинь намайг цохиод унагаачихсан. ****** ахын эрүү хавиас цус гарч байсан тэгээд би босоод явсан. Тэр хоёр салаад ******* ах машинаа асаагаад та нарыг шоронд өгнө гээд орилоод явчихсан. ******, *****ыг гараа цохих шиг болсон. Эрүү хавьд нь цохисон. ***** нэлээд согтуу байсан. ***** архи уусан юм шиг байсан тийм их согтуу байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны **** дугаар сарын ****-ны өдөр манай *****ын дүү нар нь газар тахина гэж хэлээд өглөө авч яваад өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд айл ****оос дугуй хийлэгч аваад ирье гэж хэлээд явсан. Удалгүй манай нөхөр ***** ***** надаас хэрүүл гуйгаад байна гэж хэлээд гэртээ орж ирээд буцаж гараад мотоциклийн дугуй тайлж байсан. Би гэртээ хаалгаа хаагаад хуушуур хайрч байсан чинь хүмүүс чанга дуугараад байхаар нь гарч ирээд харсан чинь манай нөхөр *****, ****** нар дээр нь ******, доор нь манай нөхөр ***** байж байгаад босож ирээд салсан. Тэгээд ***** машинаа асааж гэрийн гадаа хүрж ирээд та нар бүгдээрээ шоронд орсон наад дошин дээрээсээ нүүцгээ та нарыг бүгдийг чинь цагдаад өгнө гэж хэлээд явсан. Манай нөхөр ******** тэр хооронд гэрийн араар орж нуугдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 07 дугаар сарын ****-нд өдөр  Өөрхангай аймаг Бат-Өлзий сум ********** гэх газар ******* гэх айлд хүүхдийн хөл гэмтсэн байсан тул намайг 13 цагт гэртээ аваачсан. 14 цагийн үед ******** гэх хүн эхнэртэйгээ ирээд цээж хэсгээр өвдөөд байна гэсэн. ...****** баруун эгэмний хугарал шинэ, баруун 4 дүгээр хавирга шинэ хугарал байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ******* 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “...1. ********ын биед тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, дээд эрүүний 21, 22, 23, 25-р шүдний хугарал, зүүн чамархайн хуйх, дээд уруулд шарх, баруун мөр, гар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 15% алдагдуулна...” гэх ******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

2022 оны 07 дугаар сарын ***-ны өдрийн Гэмтлийн эмчийн үзлэг “... ***** 44 настай эр Зовуурь: Толгой өвдөж, дотор муухайрна. Бөөлжис цутгана, шүднүүд янгинаж өвдөнө. Хүзүү хөдлөхөөр өвдөнө. **** дугаар сарын ***-ны өдөр бусдад зодуулсан гэх өгүүлэмжтэй. Нүүр хаван ихтэй зүүн чамархай, хацар хэсэгт оёдол тавигдсан. Үүдэн шүднүүд хугарсан. Хүзүү эмзэглэлтэй хавдсан. Цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай...” гэж гарын үсэг зурагдсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 101 дүгээр хуудас/,

2022 оны 07 дугаар сарын ***-ны өдрийн **** 44 настай эр Зовуурь: Шүд өвдөнө юм идэж чадахгүй шүд хугарсан гэв. Толгой эргэнэ. Асуумж: 2022 оны 07 дугаар сарын ***-нд Бат-Өлзий суманд хүнд зодуулсан гэв. Сумын эмнэлэг дээр уруул хэсэгт оёдол тавиулсан. Бодит үзлэг: Нүүрний тэгш хэм алдагдсан. Дээд уруулын зүүн тал хаван хавдартай оёдлын шархтай. Аман доторх үзлэгээр 21, 22, 23-р шүд цөгцөн хэсгээр хөндлөн хугаралтай шүдний сурвалж үлдсэн эмзэглэл их эргэн тойрны буйл улайлттай өмхий үнэртэй халдвартай. Шарх бохир. 25-р шүд босоо хугаралтай. Цаашид 21, 22, 23, 25-р шүдний сурвалжийг авхуулах /цөгц босгох боломжгүй/ гоо сайхан алдагдсан тул шүдэлбэрээр нөхөн сэргээх шаардлагатай. Дээд уруулын оёдол авхуулах, амны хөндийг уусмалаар зайлах...” гэж бичээд гарын үсэг зурж ********* шүдний их эмч гэсэн улаан дардас дарсан эмчийн үзлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ****** 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “...1. *****ын биед цээжний баруун талын 4-р хавирганы цуурал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэх ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 4-7, 10-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг, **** гэх газарт хохирогч *****тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдож, хохирогч ******ын биед тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, дээд эрүүний 21, 22, 23, 25-р шүдний хугарал, зүүн чамархайн хуйх, дээд уруулд шарх, баруун мөр, гар цээжинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч ***** хохирогч *****тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдож, хохирогч *****ын биед цээжний баруун талын 4-р хавирганы цуурал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч *****ын ...хүмүүс чанга дуугараад байхаар нь гарч ирэхэд дээр нь ******, доор нь манай нөхөр ***** байж байгаад босож ирээд салсан. ...****** та нар бүгдээрээ шоронд орсон, наад дошин дээрээсээ нүүцгээ гэж хэлээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч ****** ...манай гэрт **** ах ирсэн байж байтал ***** ах орж ирээд тэр 2 ***** ахын авчирсан архийг задлаад 2-3 хундага уусан. Гэнэт маргалдах шиг болоод ***** ах гараад гэр лүүгээ явсан. Араас нь ***** ах гараад явсан. Нэг харсан ***** ах ***** ах хоёр зодолдож байсан. Би болиоч гээд ***** ахыг бариад авсан намайг цохиод унагаачихсан. ******** ахын эрүү хавиас цус гарч байсан. Би босоод явсан. ******* ах машинаа асаагаад та нарыг шоронд өгнө гээд орилоод явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч ******* ...би ээлжтэй байсан 18 цаг 40 минутын орчим иргэн ******** эхнэртэйгээ хамт хүнд зодуулсан гэж ирсэн. Түүний дээд уруул зүүн талдаа сэтэрсэн, зүүн шанаа чамархай хэсэгт 1-1,5 см ангайсан, дээд 3 шүд хугарч нэг шүдний тал нь хугарсан, толгойн орой хэсэгт баруун зулай хэсгээр хавдаж зулгаралт үүсэн, зүүн чих гадна дэлбэн хэсэгт 0,5 см зүсэгдсэн байж магадгүй харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч ******* ...********р нь ирж үзүүлэхэд хүнтэй зодолдсон 3 хавирга хугарсан зовиуртай байна гэж ирсэн. Тэгээд би баруун тус газар эгэмний дунд шугам баруун суганы урд шугамаар тэмтрэхэд зовиур өвдөлт ихтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ***** овогт ******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч **** овогт ******ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь шүүгдэгч ***** гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 1,500,000 төгрөгийг хохирогч ******д төлсөн. Хохирлын тооцоог гаргаж ирэхээр үлдсэн хохирлыг төлнө. Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн цагаатгаж өгнө үү гэсэн санал дүгнэлт гаргасан байна.  

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай гэв.

Шүүгдэгч ************ шүүх хуралдаанд би гэм буруугүй гэв.

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд ...******** 2022 оны 07 дугаар сарын ****-ны өдөр бариулахад баруун дээд гурван хавирга гэмтэж бороолсон, баруун 4 дүгээр хавирга цууралттай байсан, эгэм хугарсан байсан, бороолсон зүйлгүй шинэ хугарал байсан гэж мэдүүлсэн /хх-ийн 40 дүгээр хуудас/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ цаг хугацааг сайн мэдэхгүй байна, ******* эхнэр байна гэж над руу залгаад мэдүүлэг өгөхдөө 07 дугаар сарын 16-ны өдөр бариулсан гэж хэлээрэй гэхээр нь би өмнө тэгж мэдүүлсэн. ...Цаг хугацааг сайн санахгүй байна гэв.

Шүүх хууль сануулж авсан мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр ****** өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Түүний шүүх хуралдаанд цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлж байгаа хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй, гэрч тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд дэргэд нь харж байсан гэрч биш харин маргааш нь ******** биеийн байдлын талаар мэдүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******** өмгөөлөгч Ц.Хонгорзул гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй мэдүүлгийн зөрүү арилгаагүй гэж байгаа боловч гэрч нар дэргэдээс нь гэмт хэргийг хараад зогсож байгаагүй гэрээс гарч ирээд харсан зүйлээ л мэдүүлсэн, гэрч *********ын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж  байна.

Шүүгдэгч ******* би гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **** мэдүүлэг, гэрч *****ын мэдүүлэг, *****ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр зэрэг нотлох баримтуудаар хохирогч ******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* ХААН банк гэсэн баримтууд нь ямар тээврийн хэрэгслээр хаанаас хаана очиж ямар эмчилгээ, үзлэг хийхэд гарсан болох нь ойлгомжгүй шатахууны 94500, 39100 төгрөгийн баримтууд ирүүлсэн байна. Учир нь хэрэгт эмчилгээ хийсэн баримт байхгүй. Иймд шүүгдэгч ****** хохиролд *******аас 133600 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны улмаас эмчилгээ хийхэд гарсан зардалд хавтаст хэргийн 24-25 хуудас, 120 хуудас шүүх хуралдаанд 2 хуудас баримтууд ирүүлсэн байна. Үүнээс Өшгөг зочид буудлын зардал 255000 төгрөг, шатахууны зардалд 503200 төгрөг /хх-ийн 24 хуудас/, БОЭТ-ийн 203100 төгрөг, шүдний эмчийн үйлчилгээ 125000 төгрөг, Эм гоо ХХК 248050 төгрөгийн, 143000 төгрөгийн,  Анхилуун зам ХХК 413200 төгрөгийн, /хх-ийн 25 хуудас/, 2022 оны 08 сарын 23-ны өдрийн өвчтөнд үзлэг хийх үйлчилгээ 220000 төгрөг, эмчилгээний баримт 150000 төгрөг, 70000 төгрөг, дүрс оношлогоо, Дуб ХХК толгой, дайвар хөндий, хамар 140000 төгрөг,  Болор фарм 22800 төгрөг, шатахууны 200000 төгрөг /хх-ийн 120 хуудас/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүд эмчилгээ 56000 төгрөг, 155000 төгрөг, 32000 төгрөг, 5,600,000 төгрөг, шүдний эмчилгээ 310000 төгрөг, шаазан бүрээс 600000 төгрөг зэрэг баримтуудыг үнэлж нийт эмчилгээний зардалд шүүгдэгч О.Ганбаатараас 7,946,350 төгрөгийг гаргуулж хохирогч ******д олгохоор, /үүнээс шүүгдэгчээс төлсөн 1,500,000 төгрөгийг хассан/ илүү нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангахгүй давхардуулж тооцсон, хаашаа юунд зарцуулсан нь ойлгомжгүй шатахууны баримт зэрэг нийт хохиролд 6,870,650 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                         Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул шүүгдэгч *******, ******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******** гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаас гэмшиж байгаа, хохирлоос 1,500,000 төгрөг төлж үлдсэн хохирлыг төлнө гэж мэдүүлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг, шүүгдэгч ***** анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч ******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал, шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах ялын санал тус тус гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ыг  480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ********ыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох,

Шүүгдэгч *********т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч ***** овогт ***********ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулж  шийтгэв.

                                              Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ****** бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хохирогч ******** цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******** овогт ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ****** овогт ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***** овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *****аас хохиролд 7,946,350 төгрөгийг гаргуулж хохирогч ********д олгож, шүүгдэгч ********ын нэхэмжилсэн хохирол 133600 төгрөг, ********ын нэхэмжилсэн хохирлоос 6,870,650 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******** бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хохирогч ********* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА