| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0166/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/183 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/183
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /Регистрийн дугаар:*******/,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг тоотод байрлах иргэн ийн гэрт иргэн *******, нар нь хоорондоо маргалдаж улмаар ******* нь барьж байсан аягаа шидэж ийн толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед би ийн гэрт нь 1 шил архи авч очсон. , нар нь архи уусан согтуу байсан. Тэгээд нөгөө архиа хувааж уусан. Тэрнээс хойш юу болсон талаараа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх дотор сэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 /
Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: найз тай уулзаад бид 2 манай гэрт ирээд нэг шил архи хувааж уугаад сууж байхад манай найз ******* гаднаас 1 шил архи бариад орж ирсэн. Бид 3 хувааж ууснаас хойш юу болсон гэдгийг санахгүй байна. Өглөө босоход эхнэр надад ******* чиний толгой руу аяга шидээд толгойг чинь хагалсан, бас манай гэрийг машинаараа мөргөсөн гэж надад хэлсэн. Би бол өөрөө юу ч санахгүй байна. Миний толгой хагарсан, эмнэлэгт очоод 2 оёдол тавиулсан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
намайг ажил дээр байхад манай нөхөр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг тоотод ийн гэрт найзуудтайгаа байна гэж ярьж байсан. Тэгээд намайг ажлаа тараад хүрээд ирээрэй гэсэн болохоор нь би 18 цагийн үед очсон. Намайг очиход *******, , нар архи уугаад юм яриад сууж байсан, нэлээн уугаад 20 цагийн үед сууж байхад *******, хоёр хоорондоо маргасан. ******* нь ийн толгой руу өөрийнхөө барьж байсан аягыг шидсэн толгой хагалчихлаа гэж хэлсэн. ******* нь манай нөхөр бид хоёр руу бас дайраад байхаар нь би чи яв”гэж хэлэхэд ******* нь гараад явсан байж байхад , гээд ийн эгч нар орж ирээд болоод байгаа ” гэхээр нь би болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
20 цагийн үед би гэртээ байж байгаад той уулзах гээд гээд найзын хамтаар орсон. ийн гэр нь манай урдхан талд байдаг, хашаа руу нь ороход нэг залуу машин руугаа орох гэж байгаа бололтой нэлээн согтуу явж байсан. Эгч нь унаад хашаанаас гаргаад өгье гэхэд өөрөө машиндаа ороод суусан. Тэгэхээр нь ийн гэр рүү ороход гэрт нь мөн түүний эхнэр, нар байсан. Манай дүү ийн толгойноос цус гарсан байхаар нь асуухад ******* гэх залуу цохисон гэж хэлсэн. ******* нь гэрийн гадаа байсан залуу юм байсан, би ын хамт гадаа гарахад тэр залуу машинаа унаад урагшаа болоод тухайн гэрийг мөргөсөн. Гэхдээ нэг их хүчтэй мөргөөгүй. Тэгээд манай найз цагдаад дуудлага өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 249 дугаар шинжээчийн
1. ийн биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэж цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 47-48/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 03-04/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийн 09/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67/, депозит дансны хуулганууд /хх-ийн 62-64/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 57/, Сум дундын 3-р шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-76/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-86/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-89/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-115/, Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаар захирамж /хх-ийн 116-117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг тоотод байрлах иргэн ийн гэрт иргэн *******, нар нь хоорондоо маргалдаж улмаар ******* нь барьж байсан аягаа шидэж ийн толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 55-56 /, хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 31-32 /, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 35-36 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 249 дугаар шинжээчийн ... ийн биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 47-48/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ийн биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо .... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 47-48/-р талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч , шүүгдэгч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн улмаар шүүгдэгч нь хохирогч Т.Пүрэвдоржийн биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл учирсан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 24-25/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй болно.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА