Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 03

 Я.Дүгэрдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00553 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, амины орон сууцны 121 тоотод оршин суух Авга овогт Ядамсүрэнгийн Дүгэрдоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 13 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, Хот анлык овогт Төмөрийн Аливахадад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагчийн  өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 2.700.000 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2016 оны 11 сарын 21-нд Т.Аливахадад 1,800,000 төгрөгийг бэлнээр өгч уг өдрөөс хойш эхлэн 5 сарын хугацаанд багтааж буцаан авахаар тохиролцсон юм. Гэвч Т.Аливахад нь өдий болтол зээлсэн мөнгөө буцааж өгөхгүйгээр барахгүй холбоо ч барихгүй байна. Ингэж итгэл эвдэж зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа Т.Аливахадад гомдож аргаа барж сууна.

            Иймд үндсэн зээл 1,800,000 төгрөг түүн дээр харилцан тохиролцсон 5 сараас дээш хугацаа хэтэрсний /зээлийн гэрээний нотариатын баталгаатай 2016 оны 11 сарын 21-ний/ 2.7-д заасанчлан зээлдэгчээр төлүүлж өгч гүн туслалцаа үзүүлнэ үү....Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг гаргахдаа алданги нь үнийн дүнгээс хэтэрсэн учраас 50 хувиас нь хэтрүүлэлгүйгээр нэхэмжлэлээ гаргасан. Үндсэн зээл 1,800,000 төгрөг, алданги 900,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийг Т.Аливахадаас гаргуулна....Тэгээд бүтэн нэг жилийн дараа хариуцагчийн дүү Т.Капитанбек над руу утсаар яриад Хөвсгөлд барилга барьж байна.

            Ахдаа 2,800,000 төгрөг өгөөд явуулчихлаа гэж хэлэхээр нь би Хилийн цэрэгт өргөдөл өгөөд чиний хил гарах асуудлыг чинь хаачихсан гэж хэлэхэд Т.Капитанбек надад Даруйхан хөөцөлдөөд өгөөч гэж хэлсэн. Би даруйхан хөөцөлдөөд өгсөн. Ахын чинь авч явж байгаа 1,800,000 төгрөг дээр гэрээ хийе гэж хэлэхэд Т.Капитанбек тэг тэг гэж хэлсэн. Би таксидаж очоод Т.Аливахадтай зээлийн гэрээ хийсэн....Би хариуцагчид өөрийнхөө гараар 1,800,000 төгрөгийг өгөөгүй гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Би 2016 онд дүүгийнхээ паспортыг авахаар Улаанбаатар хот орсон. Би нэхэмжлэгчтэй утсаар яриад надад 1,000,000 төгрөг байна. Ногоогоо зараад 1,000,000 төгрөгтэй ирсэн.

Дүүгийнхээ иргэний үнэмлэх, гадаад паспортыг авъя гэж ярьсан. Хоёулаа уулзаад болох байлгүй гэж энэ хүн хэлсэн.Бид хоёр уулзаад гадаад паспортыг Хилийн цэрэгт өгчихсөн байгаа. Тэндээс би аваад өгье гээд орой 4 цагт авч өгөхөөр болсон. Би 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөд гадаадын иргэний үнэмлэхийг нь өгөөд, гадаадын паспортыг нь өгөхгүй, надад мөнгө нэмж өг гэж нэхэмжлэгч хэлсэн.

Би Ахаа мөнгө нэмж өгөхгүй ээ, бололцоо ийм байна гэж хэлсэн. Энэ хүн өгөхгүй гэж хэлсэн. Би хэдэн төгрөг нэмж өгөх вэ гэж асуухад нэхэмжлэгч 500,000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэр өдөр нь би унаанаасаа хоцорсон.

Тэгээд энэ ахаас гуйсан. Гэтэл энэ ах надад гэрээ хийнэ гэж хэлсэн. Ямар учиртай гэрээ юм бэ гэж асуухад 1,800,000 төгрөг авснаар гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нотариат орж гэрээ хийгээд дүүгийнхээ гадаад паспортыг нь авсан. Тэрнээс биш би энэ хүнээс бэлэн мөнгө зээлж аваагүй....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би дүүгийнхээ гадаад паспортыг нь авахын тулд шахалтанд орж зээлийн гэрээ хийсэн. Би нэхэмжлэгчээс 1,800,000 төгрөгийг зээлж аваагүй. Миний дүү энэ хүний байрыг 4 сар шахам түрээслэсэн. Нэхэмжлэгчийн Д.Лхамаа гэдэг охинд нь манай дүү 1,200,000 төгрөг өгсөн байсан. Би дүүгийнхээ өмнөөс гэрээ хийчихээд одоо ингээд хохироод явж байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00553 дугаар шийдвэрээр:”

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Я.Дүгэрдоржийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Аливахадад холбогдох үндсэн зээл 1,800,000 төгрөг, алданги 900,000 төгрөг, нийт 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Дүгэрдорж хариуцагч Т.Аливахад нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Дүгэрдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 14,400 /арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Я.Дүгэрдоржоос гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Т.Аливахадын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 26,450 /хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Я.Дүгэрдоржоос 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж тус тус хариуцагч Т.Аливахадад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Т.Аливахадтай зээлийн гэрээ байгуулж 1.800.000 төгрөгийг өгөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Т.Аливахад өөрийн санаачлагаар, дүүгийнхээ үүргийг гүйцэтгэж нэхэмжлэгчийн барьцааны зүйлийг авч явж, үүрэг гүйцэтгэнэ гэж зээлийг гэрээ байгуулсан хэрнээ өнөөдөр төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь илтэд нэхэмжлэгчийг хохироож, үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэни хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээг хүчинтөгөлдөрт тооцож, хариуцагчаас гэм хор учруулсны төлбөр 2.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

            Нэхэмжлэгч нь Үндсэн зээл 1.800.000 төгрөг зээлийн гэрээний 2.7-д зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс эхлэн хоног тутам алданги нэмж гаргуулах тухай шаардлагыг Т.Аливахадад холбогдуулан гаргасныг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

            Нэхэмжлэгч нь шүүхэд Үндсэн зээл 1.800.000 төгрөг, алданги нь үнийн дүнгээс хэтэрсэн учраас 50 хувиас нь  хэтрүүлэлгүйгээр нэхэмжлэлээ гаргасан, алданги 900000 төгрөг нийт 2.700.000 төгрөгийг Т.Аливахадаас шаарджээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Миний бие дүү Т.Капитанбек нь байр түрээслэн амьдарсан түрээсийн мөнгөө дутуу төлсөн учир Я.Дүгэрдорж түүний  бичиг баримтыг авсан байсан.

            Би бичиг баримтыг авах гэж Я.Дүгэрдоржтой уулзахад байрны түрээсийн мөнгө 2.800.000 төгрөг надаас нэхсэн. Би 1.000.000 төгрөг төлсөн Надад 1800000 төгрөг байхгүй байсан ба Я.Дүгэрдоржийн шахалтанд орж зээлийн гэрээ” байгуулсан гэж тайлбарлажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, үгүйсгэж байгаа талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 1.800.000 төгрөгийг 5 сарын хугацаатай,хүүгүй зээлсэн ба хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг зээлдэгч төлөхөөр тохиролцсон байна./хх-ийн 2 дугаар тал/

            Нэхэмжлэгч зээл олгохдоо уг мөнгийг төлөөгүй тохиолдолд алдангийн хамт төлөх тухай талуудын тохиролцоо нь талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн гэж үзнэ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй “...Я.Дүгэрдоржийн шахалтанд орж зээлийн гэрээ” байгуулсан...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар талууд бичиг баримт үйлдэж гарын үсэг зурж бичгээр хэлцэл хийх бөгөөд талууд зээлийн гэрээг байгуулахдаа алдангийг яаж тооцох талаар гэрээндээ тодорхой зааж, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх ба гэрээнд заасан    үүргээ биелүүлэхийг зээлдүүлэгч шаардах эрхтэй байна.

            Хариуцагч нь гэрээний гол нөхцөлийн талаар маргаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч нь үндсэн зээл 1.800.000 төгрөг алданги 900000 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4- дэх хэсэгт “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэнтэй нийцсэн байна.    

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт  заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

            Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00553 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасныг баримтлан “хариуцагч Т.Аливахадаас 2.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Дүгэрдоржид олгосугай.” гэж,  2 дахь заалтыг “ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Аливахадаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар  хариуцагч Т.Аливахадаас 58150 төгрөг гаргуулж Я.Дүгэрдоржид   олгосугай.” гэж  өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Я.Дүгэрдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58150 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Я.Дүгэрдоржид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                  ШҮҮГЧИД                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                                    Н.ТУЯА