Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/880

 

                                                                                                                        

 

 

 

­

 

2022        11           14                                      2022/ШЦТ/880

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, улсын яллагч Б.Дөлгөөн, шүүгдэгч Ц.О, П.У /өөрөө өөрсдийгөө  өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.У,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О нарт холбогдох эрүүгийн “2211 00100 0899” дугаартай, 186/2022/0730/Э индекстэй хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн,

Ц.О,

           2. Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, П.У,

            Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Ц.О нь П.Утай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Гтай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг 21-37 тоотод байх гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Хаан банкны 5704354910 дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч П.У нь Ц.Отэй бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 3- ны өдөр хохирогч Б.Гтай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг 21-37 тоотод байх гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Хаан банкны 5704354910 дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

        Мөн Ц.О нь эмнэлгийн бичиг баримт гаргаж өгч Америкийн нэгдсэн улсруу явуулж өгнө гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Г.Оаас 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 740,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холдбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.У:.. мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гын:...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай ангийн найз Базарын Цэрэнхүү манайд надтай уулзахаар ирсэн. Тухайн үед манай хажуу өрөөг түрээсэлдэг Оюунцэцэг болон түүний найз Урангуа хоёр хамт байсан. Цэрэнхүү манайд ирэхдээ нэг шил Хараа архи болон жаал жуул идэж уух юм авч орж ирсэн. Түүний авч ирсэн архийг бид хоёр хувааж уусан. Тухайн үед би Оюунцэцэгийг дуудаад хоол хийлгэсэн. Оюунцэцэг найз Урангуагийн хамт хоол хийсэн. Тухайн үед би бэлэн 20.000 төгрөг өгөөд Урангуаг дэлгүүр гаргаж 0,33 литрийн Хараа архи авхуулсан. Урангуа Оюунцэцэг хоёрыг нэг нэг шил пиво аваарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр архиа хувааж уугаад нөгөө хоёр хоол хийчихээд хамт суугаад пиво уусан. Тухайн үед манай найз Цэрэнхүү рүү хүн залгаад мөнгө нэхээд байсан. Цэрэнхүү надад мөнгө алга дараа өгье гээд байсан. Тэгээд архи уугаад нэлээд согтоод байтал нөгөө хүн нь Цэрэнхүү рүү залгаад мөнгө нэхээд байсан. Үүний дараа Цэрэнхүү надаас “мөнгө зээлэх боломж байна уу 2-3 хонуулаад өгье” гээд байсан. Би надад бэлэн мөнгө байхгүй, картаас аваарай гэж хэлсэн санагдаж байна. Урангуа миний картыг авч гараад дэлгүүрээс Хараа нэртэй 0,33 граммын архи, 2 пиво авч ирээд ууцгаасан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байгаа, маргааш нь намайг сэрэхэд Оюунцэцэг гэрт байсан. Би Юнивишны төлбөрөө хийх гэхэд миний утсанд мессеж ирэхгүй болохоор нь 4 замын Хаан банк ороод хуулгаа гаргуулж авахад дансанд байсан 1,000,000 гаран төгрөгнөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгэхээр нь би картын нууц кодыг Оюунцэцэг мэддэг болохоор нь Оюунцэцэгээс чи яагаад миний картаас 500,000 төгрөг авчихваа гэхэд Оюунцэцэг та юу яриад байгаа юм бэ, та Цэрэнхүү ахад картаа өгөөд чихэнд нь нууц кодоо шивнэж хэлж өгсөн шүү дээ. Цэрэнхүү ах өөрөө авч чадахгүй гээд Урангуаг дагуулаад гарсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Урангуа тэр үед байсан тэгсэн шүү дээ Цэрэнхүү ах Алтжин бөмбөгөрөөс таны картаас 500,000 төгрөг авсан, өөрөө авч чадахгүй болохоор нь би дандаа 20.000 төгрөгийн дэвсгэрт гарч ирсэн болохоор нь тоолоод халаасанд нь хийж өгсөн гэж хэлсэн. Би Цэрэнхүү рүү залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Утсаа авахгүй болохоор нь Цэрэнхүүгийн охин Мөнхцэцэгийн дугаарлуу залгахад охин нь утсаа аваад аав өөр дугаартай болсон зуслан руу явсан байхгүй байгаа гэж хэлэхээр нь өөр дугаарыг нь аваад залгахад бас авахгүй байсан. Тэгээд охин руу нь залгаад аав чинь утсаа авахгүй байна. Аав чинь надаас 500.000 төгрөг авсан гэхэд өө тийм үү би ааваас асууя гээд түр салгаад хэсэг байж байгаад буцаагаад залгаад манай аав таниас мөнгө аваагүй гэж байна. Та манай аавыг яах гээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь Оюунцэцэг рүү охиноор нь залгуулаад мөнгө авсан гэдгийг нь хэлүүлсэн чинь аваагүй гээд хэрүүл болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Оын:..Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр манай нөхөр тариа хийлгэсэн. Би хамт явж байсан. Манай хүн тийм өвчтэй эмчлэгдэхгүй гэсэн онош хавдар судлалаас өгсөн гэдэг талаараа яриад өөрийн хүүрүүгээ Америк руу явах санаатай байгаа гэж ярьж байсан. Хажууд нь тариа хийлгэж байсан эмэгтэй тэр яриаг сонсож байгаад манай нөхөрт хандаж Хавдар судлалын үндэсний төвд таньдаг эмч байгаа эмчлүүлж байгаа гэсэн бичиг баримт бүрдүүлээд Америк руу гаргаад өгье гэж хэлсэн. Тухайн үедээ бид хоёрын утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Тэр бид хоёрын дугаарыг тэмдэглээд авчихсан байсан болохоор 90908608 дугаарын утсаар надруу залгаад өөрийгөө Хавдрын элэгний эмч Урнаа гэх хүн байна гэж танилцуулаад, Атарбаяр, Отгонбаяр хоёр хүн мөн үү гэж надаас асуусан, тэгэхээр нь би тийм байна гэсэн чинь манай дүү бичиг баримт гаргаж өгөх талаар ярьсан Атарбаярын регистрийн дугаарыг өгөөрэй би өнөөдөр жижүүрт гарч байгаа бүртгэж авах шаардлагатай байна, мөн санхүүд бичиг баримт гаргахад 88,600 төгрөг тушаадаг юм, та тэр мөнгөө шилжүүлчих гээд хаан банкны 5700387665 дугаарын дансыг өгсөн. Энэ дансаар нь ATM дээрээс 90,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 18-нд явуулсан, асран хамгаалагчаар та явах юм байна танд бас бичиг баримт гаргаж өгөх ёстой юм байна 90.000 төгрөг шаардлагатай гэхээр нь би бас 90,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Тэрнээс хойш ойролцоогоор 1-2 хоногийн дараа санагдаж байна надруу 90908606 дугаарын утаснаас залгаад бичиг баримт нь хурлаар орох гэж байна, бичиг баримтаа гаргуулж авахад мөнгө хэрэг болоод байна 200,000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэр мөнгийг бас шилжүүлж өгч байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс  2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд санагдаж байна надруу 90908606 дугаарын утаснаас дахин залгаад надтай хамт ажилдаг эмчийн хамаатан элчинд ажилдаг юм байна. Бичиг баримтынх нь талаар яриад өгье гэнээ 300.000 төгрөг явуулчих гээд би өөрийн ажлын охиноор шилжүүлсэн. Би бичиг баримт гарахаа хүлээгээд байж байсан бөгөөд 91338686 дугаарын утаснаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 11 цагт бичиг баримт нь гарна Урнаа гэдэг эмч дээрээ Хавдар судлал дээр очоод аваарай гэж хэлсэн тэгэхээр нь авах гээд Төв аймгийн Зуунмод сумаас иртэл Урнаа гэж эмч байгаагүй. Би буцаагаад бүх дугаарууд руу залгахад бүгд холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэр хүнрүү нийтдээ 740,000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 110-112 дугаар тал/,

        2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэрэнхүүгийн:...би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний 10 жилийн найз Ганбаатар намайг уулзъя гээд гэртээ дуудсан. Тэгээд би тухайн өдрийн 12 цаг 50 минутын үед Ганбаатарын гэр болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр захын урд байдаг хөндлөн шар өнгийн байранд очсон. Би гэрт нь очихдоо 0,5 граммын хэмжээтэй Хараа архи, жаал жуул юм чихэр, жимс зэргийн зүйлс аваад очсон ба Ганбаатартай архи ууж, юм ярьж суусан. Ингээд сууж байтал хажуу өрөөг нь түрээсэлдэг гээд хоёр охин орж ирсэн. Тэгсэн чинь Ганбаатар манай энэ хоёр охинд пиво аваад өгөөч гэхээр нь би 20,000 төгрөг өгөөд дэлгүүр лүү гарсан. 00 орчихоод гараад ирсэн чинь миний гадуур хувцасны кармад миний гар утас байхгүй байсан. Ингээд цагдаа дуудахаар болсон чинь Ганбаатар миний утсыг гаргаж өгөөд чи ариун цэврийн өрөөнд үлдээсэн байна гэсэн. Ингээд би байдал эвгүй болж байна гэж бодоод гэртээ харихаар шийдээд гэрт байсан хоёр охины нэгээр нь таксинд суулгуулаад харьсан байдаг. Би Ганбаатарын гэрээс гараад хамт байсан охиноор таксинд суулгуулаад шууд гэртээ, замаараа ATM огт ороогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 18-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

     Шүүгдэгч Ц.О нь П.Утай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Гтай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг 21-37 тоотод байх гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Хаан банкны 5704354910 дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

          -Шүүгдэгч П.У нь Ц.Отэй бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Б.Гтай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг      21-37 тоотод байх гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Хаан банкны 5704354910 дугаартай дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь:

- хохирогч Б.Гын... тухайн үед манай найз Цэрэнхүү рүү хүн залгаад мөнгө нэхээд байсан. Цэрэнхүү надад мөнгө алга дараа өгье гээд байсан. Тэгээд архи уугаад нэлээд согтоод байтал нөгөө хүн нь Цэрэнхүү рүү залгаад мөнгө нэхээд байсан. Үүний дараа Цэрэнхүү надаас “мөнгө зээлэх боломж байна уу 2-3 хонуулаад өгье” гээд байсан. Би надад бэлэн мөнгө байхгүй, картаас аваарай гэж хэлсэн санагдаж байна. Урангуа миний картыг авч гараад дэлгүүрээс Хараа нэртэй 0,33 граммын архи, 2 пиво авч ирээд ууцгаасан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байгаа, маргааш нь намайг сэрэхэд Оюунцэцэг гэрт байсан. Би Юнивишны төлбөрөө хийх гэхэд миний утсанд мессеж ирэхгүй болохоор нь 4 замын Хаан банк ороод хуулгаа гаргуулж авахад дансанд байсан 1,000,000 гаран төгрөгнөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгэхээр нь би картын нууц кодыг Оюунцэцэг мэддэг болохоор нь Оюунцэцэгээс чи яагаад миний картаас 500,000 төгрөг авчихваа гэхэд Оюунцэцэг та юу яриад байгаа юм бэ, та Цэрэнхүү ахад картаа өгөөд чихэнд нь нууц кодоо шивнэж хэлж өгсөн шүү дээ. Цэрэнхүү ах өөрөө авч чадахгүй гээд Урангуаг дагуулаад гарсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Урангуа тэр үед байсан тэгсэн шүү дээ Цэрэнхүү ах Алтжин бөмбөгөрөөс таны картаас 500,000 төгрөг авсан, өөрөө авч чадахгүй болохоор нь би дандаа 20.000 төгрөгийн дэвсгэрт гарч ирсэн болохоор нь тоолоод халаасанд нь хийж өгсөн гэж хэлсэн. Би Цэрэнхүү рүү залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Утсаа авахгүй болохоор нь Цэрэнхүүгийн охин Мөнхцэцэгийн дугаарлуу залгахад охин нь утсаа аваад аав өөр дугаартай болсон зуслан руу явсан байхгүй байгаа гэж хэлэхээр нь өөр дугаарыг нь аваад залгахад бас авахгүй байсан. Тэгээд охин руу нь залгаад аав чинь утсаа авахгүй байна. Аав чинь надаас 500.000 төгрөг авсан гэхэд өө тийм үү би ааваас асууя гээд түр салгаад хэсэг байж байгаад буцаагаад залгаад манай аав таниас мөнгө аваагүй гэж байна. Та манай аавыг яах гээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь Оюунцэцэг рүү охиноор нь залгуулаад мөнгө авсан гэдгийг нь хэлүүлсэн чинь аваагүй гээд хэрүүл болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 дугаар тал/,

- гэрч Б.Цэрэнхүүгийн:...би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний 10 жилийн найз Ганбаатар намайг уулзъя гээд гэртээ дуудсан. Тэгээд би тухайн өдрийн 12 цаг 50 минутын үед Ганбаатарын гэр болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр захын урд байдаг хөндлөн шар өнгийн байранд очсон. Би гэрт нь очихдоо 0,5 граммын хэмжээтэй хараа архи, жаал жуул юм чихэр, жимс зэргийн зүйлс аваад очсон ба Ганбаатартай архи ууж, юм ярьж суусан. Ингээд сууж байтал хажуу өрөөг нь түрээсэлдэг гээд хоёр охин орж ирсэн. Тэгсэн чинь Ганбаатар манай энэ хоёр охинд пиво аваад өгөөч гэхээр нь би 20,000 төгрөг өгөөд дэлгүүр лүү гарсан. 00 орчихоод гараад ирсэн чинь миний гадуур хувцасны карманд байсан гар утас байхгүй байсан. Ингээд цагдаа дуудахаар болсон чинь Ганбаатар миний утсыг гаргаж өгөөд чи ариун цэврийн өрөөнд үлдээсэн байна гэсэн. Ингээд би байдал эвгүй болж байна гэж бодоод гэртээ харихаар шийдээд гэрт байсан хоёр охины нэгээр нь таксинд суулгуулаад харьсан байдаг. Би Ганбаатарын гэрээс гараад хамт байсан охиноор таксинд суулгуулаад шууд гэртээ, замаараа ATM огт ороогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 18-21 дүгээр тал/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,

           Ц.О нь эмнэлгийн бичиг баримт гаргаж өгч Америкийн нэгдсэн улс руу явуулж өгнө гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Г.Оаас 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 740,000 төгрөгийг шилжүүлэн авч  бусдыг  залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь:

          - хохирогч Г.Оын:..Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр манай нөхөр тариа хийлгэсэн. Би хамт явж байсан. Манай хүн тийм өвчтэй эмчлэгдэхгүй гэсэн онош хавдар судлалаас өгсөн гэдэг талаараа яриад өөрийн хүүрүүгээ Америк руу явах санаатай байгаа гэж ярьж байсан. Хажууд нь тариа хийлгэж байсан эмэгтэй тэр яриаг сонсож байгаад манай нөхөрт хандаж Хавдар судлалын үндэсний төвд таньдаг эмч байгаа эмчлүүлж байгаа гэсэн бичиг баримт бүрдүүлээд Америк руу гаргаад өгье гэж хэлсэн. Тухайн үедээ бид хоёрын утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Тэр бид хоёрын дугаарыг тэмдэглээд авчихсан байсан болохоор 90908608 дугаарын утсаар надруу залгаад өөрийгөө Хавдрын элэгний эмч Урнаа гэх хүн байна гэж танилцуулаад, Атарбаяр, Отгонбаяр хоёр хүн мөн үү гэж надаас асуусан, тэгэхээр нь би тийм байна гэсэн чинь манай дүү бичиг баримт гаргаж өгөх талаар ярьсан Атарбаярын регистрийн дугаарыг өгөөрэй би өнөөдөр жижүүрт гарч байгаа бүртгэж авах шаардлагатай байна, мөн санхүүд бичиг баримт гаргахад 88,600 төгрөг тушаадаг юм, та тэр мөнгөө шилжүүлчих гээд хаан банкны 5700387665 дугаарын дансыг өгсөн. Энэ дансаар нь ATM дээрээс 90,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 18-нд явуулсан, асран хамгаалагчаар та явах юм байна танд бас бичиг баримт гаргаж өгөх ёстой юм байна 90.000 төгрөг шаардлагатай гэхээр нь би бас 90,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Тэрнээс хойш ойролцоогоор 1-2 хоногийн дараа санагдаж байна надруу 90908606 дугаарын утаснаас залгаад бичиг баримт нь хурлаар орох гэж байна, бичиг баримтаа гаргуулж авахад мөнгө хэрэг болоод байна 200,000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэр мөнгийг бас шилжүүлж өгч байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс  2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд санагдаж байна надруу 90908606 дугаарын утаснаас дахин залгаад надтай хамт ажилдаг эмчийн хамаатан элчинд ажилдаг юм байна. Бичиг баримтынх нь талаар яриад өгье гэнээ 300.000 төгрөг явуулчих гээд би өөрийн ажлын охиноор шилжүүлсэн. Би бичиг баримт гарахаа хүлээгээд байж байсан бөгөөд 91338686 дугаарын утаснаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 11 цагт бичиг баримт нь гарна Урнаа гэдэг эмч дээрээ Хавдар судлал дээр очоод аваарай гэж хэлсэн тэгэхээр нь авах гээд Төв аймгийн Зуунмод сумаас иртэл Урнаа гэж эмч байгаагүй. Би буцаагаад бүх дугаарууд руу залгахад бүгд холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэр хүнрүү нийтдээ 740,000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 110-112 дугаар тал/,

           - гэрч Б.Хулангийн...Отгонбаяр эгч үе үе надаас мөнгө хийгээд  өгөөч гэж 2-3 удаа шилжүүлэг хийлгэж байсан, Атарбаяр ах болохоор нойр булчирхайн  хавдартай гэж ярьдаг байсан...би өөрийн хаан банкны 5084075799 дугаарын  данснаас 5700387665 дугаарын  дансруу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  300.000 төгрөгийг  шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг

            - Хаан банкны депозит дансны  хуулга /хх-127 дугаар тал/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч Б.Г эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг  шүүгдэгч Ц.О, П.У нар хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, гэрч,  шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг,

              -хохирогч Г.О эд зүйлсээ бусдад залилуулсныг  шүүгдэгч Ц.О хохирсон иргэний хөрөнгийг  хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авч явсан талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль мөн зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, банкны дансны хуулга зэрэг үйл баримтуудыг тус тус агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.О, П.У нар нь бүлэглэн хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний Хаан банкны вика картыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрсдийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Мөн шүүгдэгч Ц.О нь бусдын өмчлөлд байгаа  эд зүйлсийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй  дээрхи Ц.Оийн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж дээрхи гэмт хэргүүдийг  хүсч үйлдсэн байна.

Шүүгдэгч  нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.У,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар Ц.О нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.У, Ц.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа  дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Ц.О, П.У нарт нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 

- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний  дотор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялыг нэмж нэгтгээд нийт 640 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

- шүүгдэгч П.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр  тус тус тогтоов.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч  Ц.О, П.У нар нь хохирогч Б.Гт учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нар нь хохирлоо төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргаагүй байх тул шүүгдэгч Ц.Оээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч П.Угаас 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Г олгох, хохирогч Г.О нь шүүгдэгч Ц.Оээс 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Оийг Г.От төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.У нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгч Ц.Оийг  нийт биечлэн эдлэх ялыг  400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                       

                                                                                                          ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Ц.Ог    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

           -мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

          -шүүгдэгч П.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От  240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.От  400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Уд 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг  640 /зургаан зуун дөчин/ цагийн хугацаагаар тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож 640 цагаас  240 цагийг хасч түүний нийт биечлэн эдлэх ялыг 400 /дөрвөн зуун/  цагийн  хугацаагаар тогтоосугай.           

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, П.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, П.У нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  тус тус сануулсугай.

7.Шүүгдэгч П.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Ц.Оээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч П.Угаас 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг  тус тус гаргуулж хохирогч Б.Г олгосугай.

          9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         10.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, П.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ