Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/00447

Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС        

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч:  Баянгол дүүрэг  дугаар хороо байр  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Б овогт М Бг

          Хариуцагч: Баянгол дүүрэг  дүгээр хороо дугаар байр  тоотод оршин суух, 1онд төрсөн  настай, Х овогт Ц З

         Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ө, хариуцагч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.                                                                                                                                                                                                                                           

                                                                                                            

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Зтай танилцан хамтран амьдарч, 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр охин З.Гийг төрүүлсэн. Ц.Зтай хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ харж хандах, амьдрах орчин нөхцөлөөр хангах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Уг гэрээг батлуулснаас хойш Ц.З гэрээний дагуу хүүхдийн тэтгэлэг төлөөгүй. Гэхдээ төлөх талаар шаардахад төлнө, шүүхээр ороод нэг мөр асуудлаа шийдүүлье, харилцан тохиролцоод төлөх боломж юу байна төлнө л гэдэг. М.Б нь охины хамт ээжийндээ амьдардаг, оюутан тул өөрийн гэсэн орон сууцтай болох боломж байхгүй. Иймд охины эцэг Ц.Згаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу хүн амьдрах шаардлага хангасан орон байраар хангуулахаар шүүхэд хандсан. Хариуцагчтай тохиролцож хотын төвд А зэрэглэлийн бүсэд 50-60 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.З авч өгөхөөр тохиролцлоо гэв.

                Хариуцагч Ц.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: М.Бтэй танилцан хамтран амьдарсан. 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин З.Г нь миний хүүхэд мөн. Тэтгэлэг төлнө. Бид цаашид хамтран амьдрахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Охин З.Гт Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 50-60 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгөхийг зөвшөөрч байна гэв.

 

   

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

     

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ц.Зд холбогдох тэтгэлэг тогтоолгож, хүүхдийг орон байраар хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

М.Б, Ц.З нар хамтран амьдарч энэ хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр охин З.Г төрсөн, хүүхдийн эцэг Ц.З болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний  гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн  26 дугаар зүйлд зааснаар Ц.З хүүхдээ асран  хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин З.Гийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож хариуцагч Ц.Згаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн        шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

Нэхэмжлэлийн хүүхдийг орон байраар хангуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцож хариуцагч Ц.З Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 50-60 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгөхийг зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                   

                                                ТОГТООХ нь:

         

              1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин З.Гийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Згаар тэжээн тэтгүүлсүгэй.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

3. Зохигч тохиролцож, хариуцагч Ц.З Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 50-60 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Згаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгосугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                

                                  

                              

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА

 

 

 

 

 

.