Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар   2022/ШЦТ/904

 

 

 

  2022        11         21                                       2022/ШЦТ/904

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч Э.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн “2211 00524 1634” дугаартай, 186/2022/0851/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын         15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх  оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ххххх  тоотод  Э.Д,

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Элба” худалдааны төвийн автобусны буудал дээр байрлах Түргэн үйлчилгээний цэг дотор иргэн Б.Б жирэмсэн болохыг мэдсээр байж хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг цохих, чангаах, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэрэгт холбогджээ.       

                                                                                          

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Э.Д нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг  өгөхгүй гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б:..2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 10 цаг өнгөрч байхад 96750606, 99127708 дугаарын утаснуудад миний 88160246 гэсэн дугаар луу байн байн залгаад байхаар нь автал нэг эмэгтэй хүн залгаад Нарка гэж таних уу гээд байхаар нь танихгүй гээд тасалсан.Тэгээд дахиад залгаад байхаар нь автал чи нэрээ хэлчих гээд байхаар нь намайг Батцэцэг гэдэг гэтэл би танихгүй юм байна гэж тэр утсаар залгасан хүүхэн тэгсэн.Тэгснээ манай нөхөр Наркатай ямар холбоотой юм гэхээр нь ямар холбоо байдаг юм танихгүй хүн гэтэл тэр эмэгтэй тэгвэл яахлаараа мессеж бичдэг юм гэсэн. Тэгэхээр нь би юун мессеж вэ гэтэл хоорондоо бичсэн мессеж чинь байна гэсэн. Миний чат руу миний бичсэн мессеж болон нөхрийнхөө бичсэн мессежний зургийг явуулсан. Надруу нөхөртэй явалдлаа гээд янхан, гичий гэх маягаар хараагаад байсан.Тэгээд төд удалгүй манай ажил болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, баруун 4 замын хойшоо чиглэлтэй явдаг автобусны буудал дээр байрлах ТҮЦ дээр тоёото кровн машинтай ирсэн. Намайг ярилцъя гээд машиндаа суучих гэхээр нь би өөрийн хамтран амьдрагч болох Намсрайн хамтаар машинд нь суусан. Тэгтэл тэр Дүүриймаа гэх эмэгтэй намайг харааж зүхээд байснаа машины голд байсан эмэгтэй хүний цүнхээрээ нэг удаа хойшоо савахдаа миний зүүн нүдний дээд талд цохьсон. Тэр үед Намсрай болиулж хориглосон. Тэгээд тэр өдрийн 22 цаг өнгөрч байхад 2 эмэгтэйн хамтаар согтуу орж ирсэн. Миний гарнаас татаж чангаагаад миний зүүн хөлний гуяны гадна хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Намайг дахиж өшиглөх үед би бултсан, бултах үед шилэн лангууг онож өшиглөсөн. Тэгээд дахиж хөлөөрөө жийтэл суурь лангуу нь үлдээд дээр нь байсан шилэн лангуу нь унасан. Унах үедээ миний баруун хөлний шилбэ хэсэг дээр унаж гэмтээсэн. Тэр үед ТҮЦ-ний эзэн эмэгтэй болох Элбэгцэцэг эгч орж ирж таарсан. Би Дүүриймаад зодуулахдаа жирэмсэн байсан. Зодуулсанаас болж дутуу төрөхийг завдаж, тонус өгч улсын нэгдүгээр эмнэлэгт 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 5 хоног хэвтэн эмчлүүлж жирэмсний эхо зураг 60,000 төгрөгөөр авхуулж, 116,400 төгрөгийн эм авч уусан. Би 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүүхдээ гэмтэл согоггүй төрүүлсэн. Хүүхэд төрүүлэхтэй холбоотой ямар нэгэн өвчин эмгэг байхгүй ээ.  Би 176,400 төгрөгийг Дүүриймаагаас эмчилгээний зардал болгон авмаар байна гэх мэдүүлэг. /хх-ийн 27-31 дүгээр тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Т.Элбэгцэцэгийн:...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 22-23 цагийн үед ТҮЦ дээрээ очиж орлогоо авч байр байдлыг нь шалгачихаад тэндээсээ Бөмбөгөр худалдааны төв рүү явж байхад Б.Б өөрийн 8871... дугаарын утсаар надруу залгаад та буцаад гялс хүрээд ирээч гээд уйлаад байсан. Тэгээд 2-5 минутын дараа очоод ТҮЦ-дээ ороход ТҮЦ-ний шилэн лангуу унаж хагарсан, дотор бараанууд нь газар унасан байдалтай, Батцэцэг хагарсан лангууныхаа хажууд гэдсээ барьчихсан уйлчихсан ганцаараа зогсож байсан. Хажууд нь гурван эмэгтэй байсан. Тэр гурван эмэгтэй нь Батцэцэгтэй муудалцаж маргалдсан гэх эмэгтэйгээ хориглосон байдалтай хананд шахаад байж байсан. Батцэцэгээс “чи зүгээр үү” гэж асуухад Батцэцэг “би гайгүй, харин миний хөл янгинаж өвдөөд байна” гээд гэдсээ тэврээд байсан. Энэ явдал болохоос өмнө намайг ороход шилэн лангуу бүрэн бүтэн байсан. Би өөрийн шилэн лангууг 2021 оны 9 сард 150,000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо 150,000 төгрөг нэхэмжилж байна. Би тэр хүнээс 150,000 төгрөг нэхэмжилж байгаа, тавиурыг хагалсан хүн 150,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн тул надад годмол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23 дугаар тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Намсрайн:...Батцэцэг би танай нөхөртэй юу гэж явалддаг юм бэ, чи нөхрөө авчраад уулзуул, юу гэж худлаа яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи юу яриад байгаа юм гээд манай эхнэр лүү дайрсан. Гартаа байсан жижигхэн хатуу цүнхээрээ хойшоо шидсэн чинь манай эхнэрийн толгой хавьд оносон. Тэгээд гичий минь гээд дайрах үед нь би болон тэр эмэгтэйн найз нь салгасан. Тэр эмэгтэй би нөхрөө олж ирнэ гээд салаад явсан. Манай эхнэр дух хэсэгтээ заагаад энэ дээр өвдөөд байна, яасан байна, хардаа дух нь жоохон бондойж хавдсан байсан. Тэгээд би гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40 дүгээр тал/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анужингийн:...тэр Батцэцэг гэх эмэгтэй жирэмсэн байсан болохоор жирэмсэн эмэгтэйд хүрч болохгүй шүү гэж Дүүриймаад сайн хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар тал/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэрэнтогтохын:..2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус хэлтсийн тэс-112 чиглэл авто эргүүлийн үүргийг дэд ахлагч С.Билэгтийн хамт гүйцэтгэж байх хугацаанд 23 цаг 13 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Элба автобусны буудал дээр байрлах ТҮЦ-д манай жирэмсэн дүүг зодчихлоо гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад тус ТҮЦ-ний шилэн лангууг нурааж хагалсан байдалтай доторх эд зүйлс нь газарт эмх замбараагүй унасан байдалтай, дотроо хохирогч эмэгтэй болон зодоон маргаан үүсгэсэн гэх эмэгтэй болон түүний найз, дуудлага өгсөн хүний хамтаар байсан. Хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Хохирогч эмэгтэй болох Батцэцэгтэй уулзаж юу болсон талаар асууж тодруулахад тухайн хэрүүл маргаан үүсгэсэн эмэгтэйг танихгүй, ажил дээр ирээд өөрийн нөхөр болох хүнийхээ талаар ярьж хэрүүл үүсгэж миний зүүн хөл рүү өшиглөсөн гэсэн. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би 6 сартай жирэмсэн гэдсээр базалж өвдөөд байна. Тухайн үедээ зүүн хөл хөхөрсөн гэж хэлсэн. Эмэгтэй хүн учраас биед нь үзлэг хийгээгүй хэлтэст авчирч мэдүүлэг авч шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдэж өгсөн. Биед нь халдаж танхайрсан гэх Дүүриймаа гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Эмээлт-120 хүлээлгэн өгч саатуулсан гэх мэдүүлэг.     /хх-ийн 42 дугаар тал/,

          2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5027 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Бийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, сарвуу, шилбэнд цус хуралт, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.    

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэжээ. (хх-ийн 48-49 дүгээр тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1.Улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 3-4 дүгээр тал/, хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 27-31 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Т.Элбэгцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/, гэрч О.Намсрайн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/, гэрч Б.Цэрэнтогтохын мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, гэрч Б.Анужин мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай утсаар ярьсан тэмдэглэл, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.2. Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Э.Д нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Элба” худалдааны төвийн автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэг дотор иргэн Б.Бийг жирэмсэн болохыг мэдсээр байж хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг цохиж биед нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, сарвуу, шилбэнд цус хуралт, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:   

- хохирогч Б.Бийн:..тэгтэл тэр Дүүриймаа гэх эмэгтэй намайг харааж зүхээд байснаа машины голд байсан эмэгтэй хүний цүнхээрээ нэг удаа хойшоо савахдаа миний зүүн нүдний дээд талд цохьсон. Тэр үед Намсрай болиулж хориглосон. Тэгээд тэр өдрийн 22 цаг өнгөрч байхад 2 эмэгтэйн хамтаар согтуу орж ирсэн. Миний гарнаас татаж чангаагаад миний зүүн хөлний гуяны гадна хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Намайг дахиж өшиглөх үед би бултсан, бултах үед шилэн лангууг онож өшиглөсөн. Тэгээд дахиж хөлөөрөө жийтэл суурь лангуу нь үлдээд дээр нь байсан шилэн лангуу нь унасан. Унах үедээ миний баруун хөлний шилбэ хэсэг дээр унаж гэмтээсэн. Тэр үед ТҮЦ-ний эзэн эмэгтэй болох Элбэгцэцэг эгч орж ирж таарсан. Би Дүүриймаад зодуулахдаа жирэмсэн байсан. Зодуулсанаас болж дутуу төрөхийг завдаж, тонус өгч улсын нэгдүгээр эмнэлэгт 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 5 хоног хэвтэн эмчлүүлж жирэмсний эхо зураг 60,000 төгрөгөөр авхуулж, 116,400 төгрөгийн эм авч уусан. Би 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүүхдээ гэмтэл согоггүй төрүүлсэн. Хүүхэд төрүүлэхтэй холбоотой ямар нэгэн өвчин эмгэг байхгүй ээ.  Би 176,400 төгрөгийг Дүүриймаагаас эмчилгээний зардал болгон авмаар байна гэх мэдүүлэг. /хх-ийн 27-31 дүгээр тал/,

- иргэний нэхэмжлэгч Т.Элбэгцэцэгийн:...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 22-23 цагийн үед ТҮЦ дээрээ очиж орлогоо авч байр байдлыг нь шалгачхаад тэндээсээ Бөмбөгөр худалдааны төв рүү явж байхад Батцэцэг өөрийн 8871... дугаарын утсаар над руу залгаад та буцаад гялс хүрээд ирээч гээд уйлаад байсан. Тэгээд 2-5 минутын дараа очоод ТҮЦ-дээ ороход ТҮЦ-ний шилэн лангуу унаж хагарсан, дотор бараанууд нь газар унасан байдалтай, Батцэцэг хагарсан лангууныхаа хажууд гэдсээ барьчихсан уйлчихсан ганцаараа зогсож байсан. Хажууд нь гурван эмэгтэй байсан. Тэр гурван эмэгтэй нь Батцэцэгтэй муудалцаж маргалдсан гэх эмэгтэйгээ хориглосон байдалтай хананд шахаад байж байсан. Батцэцэгээс “чи зүгээр үү” гэж асуухад Батцэцэг “би гайгүй, харин миний хөл янгинаж өвдөөд байна” гээд гэдсээ тэврээд байсан. Энэ явдал болохоос өмнө намайг ороход шилэн лангуу бүрэн бүтэн байсан. Би өөрийн шилэн лангууг 2021 оны 9 сард 150,000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо 150,000 төгрөг нэхэмжилж байна. Би тэр хүнээс 150,000 төгрөг нэхэмжилж байгаа, тавиурыг хагалсан хүн 150,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн тул надад годмол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23 дугаар тал/,

- гэрч О.Намсрайн:...Батцэцэг би танай нөхөртэй юу гэж явалддаг юм бэ, чи нөхрөө авчраад уулзуул, юу гэж худлаа яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи юу яриад байгаа юм гээд манай эхнэр лүү дайрсан. Гартаа байсан жижигхэн хатуу цүнхээрээ хойшоо шидсэн чинь манай эхнэрийн толгой хавьд оносон. Тэгээд гичий минь гээд дайрах үед нь би болон тэр эмэгтэйн найз нь салгасан. Тэр эмэгтэй би нөхрөө олж ирнэ гээд салаад явсан. Манай эхнэр дух хэсэгтээ заагаад энэ дээр өвдөөд байна, яасан байна, хардаа дух нь жоохон бондойж хавдсан байсан. Тэгээд би гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг.    /хх-ийн 39-40 дүгээр тал/,

- гэрч Б.Анужингийн:...Тэр Батцэцэг гэх эмэгтэй жирэмсэн байсан болохоор жирэмсэн эмэгтэйд хүрч болохгүй шүү гэж Дүүриймаад сайн хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар тал/,

- гэрч Б.Цэрэнтогтохын:..2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус хэлтсийн тэс-112 чиглэл авто эргүүлийн үүргийг дэд ахлагч С.Билэгтийн хамт гүйцэтгэж байх хугацаанд 23 цаг 13 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Элба автобусны буудал дээр байрлах ТҮЦ-д манай жирэмсэн дүүг зодчихлоо гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад тус ТҮЦ-ний шилэн лангууг нурааж хагалсан байдалтай доторх эд зүйлс нь газарт эмх замбараагүй унасан байдалтай, дотроо хохирогч эмэгтэй болон зодоон маргаан үүсгэсэн гэх эмэгтэй болон түүний найз, дуудлага өгсөн хүний хамтаар байсан. Хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Хохирогч эмэгтэй болох Батцэцэгтэй уулзаж юу болсон талаар асууж тодруулахад тухайн хэрүүл маргаан үүсгэсэн эмэгтэйг танихгүй, ажил дээр ирээд өөрийн нөхөр болох хүнийхээ талаар ярьж хэрүүл үүсгэж миний зүүн хөл рүү өшиглөсөн гэсэн. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би 6 сартай жирэмсэн гэдсээр базалж өвдөөд байна. Тухайн үедээ зүүн хөл хөхөрсөн гэж хэлсэн. Эмэгтэй хүн учраас биед нь үзлэг хийгээгүй хэлтэст авчирч мэдүүлэг авч шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдэж өгсөн. Биед нь халдаж танхайрсан гэх Дүүриймаа гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Эмээлт-120 хүлээлгэн өгч саатуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5027 дугаартай  дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хардалтын улмаас  зодож  биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул Э.Дгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан “ хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Дг “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

           Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Т.Элбэгцэцэг нар нь шүүгдэгч Э.Дгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж  хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Э.Дг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

           2. Шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5.Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ