Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/905  

 

 

 

 

 

 

    2022         11          21                                  2022/ШЦТ/905                                                                                         

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сд холбогдох эрүүгийн “2202 00541 0376” дугаартай, 186/2022/0850/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ххх оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ххххх Т.С,

           Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Т.С нь хххх оны 7 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн төвөөс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 37 тоотод өөрийн гэртээ богино өмдний халаасанд уг "өвс" гэх нэршилтэй 7,1 гр цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Хулангийн:..миний бие найз залуу болох ххх 2022 оны 9 дүгээр сарын10-ны өглөө өөрийн гэртээ хэрүүл маргаан хийсэн. Уг хэрүүл нь охиноо ууланд гаргаж агаар салхинд гаргана гэж байхад ххх нь хэтэрхий оройтчихлоо 14 цаг болчихсон байна. Би түүнд хандаж охин бид хоёрт анхаарал халамж тавихгүй байна гэж уурласан. Өдөржин хэрүүл маргаан хийж байсан. Орой 22 цагийн үед ххх гэрт ирэхээр нь хүүхдээ харж бай хоол идий гэхэд ххх чи надгүйгээр хүүхдээ харж чадна гэсэн биз дээ гэхээр нь би түүнийг 2-3 удаа алагдсан нь ххх нь чамтай хамт байснаас шоронд байсан нь дээр гэж хэлэхээр нь тэгвэл би чамайг цагдаад хар тамхины шинжилгээ өгүүлэхээр дуудлага өглөө гэхэд ххх нь өг өг гэж хэлэхээр нь тухайн үеийн уурандаа цагдаад мансууруулах бодисын  шинжилгээ өгөхөөр дуудлага өгсөний  дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирж шээсний шинжилгээ авсан байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 4 дүгээр тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Зул-Эрдэнийн:...миний дүү Т.С нь 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд төрсөн. Т.С нь 2003-2007 он хүртэл Сэлэнгэ аймгийн Хөтөл сумынхаа 24 дүгээр цэцэрлэгт явж байгаад 2008 оны намар Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын 13 дугаар  сургуульд орж суралцаад 2010 онд хүртэл суралцаад манайх гэр бүлээрээ 2010 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн. Тэр үед ххх сургуулиасаа шилжээд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд ирж суралцаад 2017 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд “Хүрээд” дээд сургуульд элсэн орж суралцаад одоо 3 дугаар курст сурч байгаа. Одоо Улаанбаатар хотод өөрийн төрсөн гэр бүл болон одоо суух гэж байгаа эхнэрийнхээ гэрээр ирж очин амьдарч байгаа. Миний дүү Төгсбатын ххх  зан байдлын хувьд шудрага, зантай хүмүүсийн урдаас болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шууд хэлчихдэг, юманд их сониуч, хүн чанартай хүн. Бага балжир насаа аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 48 дугаар тал/, 

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4479 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.”Оргилмаа Хулан 2022/9/11 ТА02261828” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнбинол /ТНС/ илэрсэн.

3. Тетрагидроканнбинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодиссын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Арвижих гэжээ. /хх-ийн 58-60 дугаар тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4480 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2.”5761 дугаартай гомдол мэдээллийн эд мөрийн баримт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч дэслэгч цолтой, Б.Энхтөгөлдөр /86171511/” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9- тетрагидроканнбинол илэрсэн.

3. Дельта-9- тетрагидроканнбинол /delta-9-tetrahydrocannabi нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн  хоёрдугаар жагсаалтад  хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Арвижих гэжээ. /хх-ийн 63-65 дугаар тал/, 

2.5. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 900 дугаартай дүгнэлтэд:

1.Т.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.С нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.Т.С нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай /донтой/ гэх шинж  тэмдэг илрээгүй байна.

3.Т.С нь болсон явдлыг тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Т.С нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, гишүүн Л.Баттулга /тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэжээ. /хх-ийн 69 дүгээр тал/,

2.5.Шүүх сэтгэц, эмгэг судлалын 898 дугаартай дүгнэлтэд:

1. О.Хулан нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Хулан нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. О.Хулан нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай /донтой/ гэх шинж  тэмдэг илрээгүй байна.

3. О.Хулан нь болсон явдлыг тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. О.Хулан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, гишүүн Л.Баттулга /тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэжээ. /хх-ийн 73 дугаар тал/,    

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 15 дугаар тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4480 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 900 дугаартай шинжээчийн дүгнэлт/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: хавтаст хэргээс О.Хулан, Т.С нарын мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-77 дугаар тал/, /хх-ийн 98-99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.3. Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

            Шүүгдэгч Т.С нь 2022 оны 7 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн төвөөс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 37 тоотод өөрийн гэртээ богино өмдний халаасанд уг "Өвс" гэх нэршилтэй 7,1 гр цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:..

- гэрч О.Хулангийн:..ххх нь чамтай хамт байснаас шоронд байсан нь дээр гэж хэлэхээр нь тэгвэл би чамайг цагдаад хар тамхины шинжилгээ өгүүлэхээр дуудлага өглөө гэхэд ххх нь өг өг гэж хэлэхээр нь тухайн үеийн уурандаа цагдаад мансууруулах бодисын шинжилгээ өгөхөөр дуудлага өгсөний  дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирж шээсний шинжилгээ авсан байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 4 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын   20-ны өдрийн 4479 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 58-60 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын     20-ны өдрийн 4480 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 63-65 дугаар тал/, 

-Шүүх сэтгэц, эмгэг судлалын 900 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 69 дүгээр тал/,

-Шүүх сэтгэц, эмгэг судлалын 898 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Сийг сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-д “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдлыг  харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Г.Сийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа,  мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох албадлагын  арга хэмжээ авч  шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаа тооцогдсон  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.012 гр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хадгалахыг тус тус  дурдаж  шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

           4. Шүүгдэгч Т.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа,  мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоох албадлагын  арга хэмжээ авч хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн  уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

           6. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг           СД-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.012 гр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыгЦагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

           9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                 Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ