Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар  2022/ШЦТ/927

 

 

 

2022          11          29                                   2022/ШЦТ/927

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч О.Б, хохирогч О.Б /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Буд холбогдох эрүүгийн “2211 00000 1573” дугаартай, 186/2022/0874/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын        18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх оны 7 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бариа засал хийдэг, хххх  тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24-46 тоотод оршин суух бүртгэлтэй,

- урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр захирамжаар /2022 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж байсан,

- Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

          - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

           - Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, О.Б,

        Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын гадна иргэн О.Бтой багадаа дээрэлхдэг байсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр нь тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаан өшиглөж түүний биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1.   Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн

шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 1.2. Хохирогч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дашням гээд найзтайгаа ажилтай явж байсан. Тэгээд Ванчинхүү ах дуудаад бид хоёр очсон. Тэгээд байж байсан чинь Хөх-Үүр гэдэг нэртэй ресторан руу очих ажилтай байна гээд тийшээ явсан, тэнд О.Бтай таараад мэнд мэдээд бид хэд нэг ширээнд суугаад архи уусан. Дашням, Булган 2 10 жилийн болсон асуудлаа яриад хоорондоо муудалцаад эхэлсэн тэгээд Булган Дашнямыг цохьсон тэгээд эргээд гарж байхдаа намайг цохьсон. Тэгээд гадаа гараад тамхи татаад байж байсан чинь Булган намайг за уучлаарай хөгшөөн намайг нэг цохьчих гэсэн тэгэхээр нь би нэг удаа цохьсон тэгээд гомдол санал байгаа бол дахиад нэг цохьчих гэхээр нь би нэг хальт цохьсон чинь намайг зөрүүлж цохиод би газарт унасан тэгсэн чинь дээрээс дэвсээд байсан тэгээд хэн салгасныг нь мэдэхгүй байна. Би босоод тэндээс явсан. 3.635.800 төгрөгийг нэхэмжилж байна үүнээс өчигдөр өгсөн мөнгийг хасаад нийт 3.335.800 төгрөг гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн

нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Б:...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр найз болох Дашнямын /96311311/ гэрт нь байж байхад  Ванчинхүү ах Мандухай зочид буудал дотор байрлах Хөх үүр ресторан руу явъя, тэнд очоод хүнтэй уулзаадахъя гээд 23 цагийн орчимд бид гурав явцгаасан. Хөх үүр ресторанд очих үед ресейпшн дээр нь Булган гэх нутгийн зүс таних залуутай тааралдсан. Бид хэд бие биеэ хараад өө нэг нутгийнхан байна гээд нэг ширээн дээр сууцгаагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Архи ууж байх явцдаа манай найз Дашням болон Булган нар нь арван жилдээ ийм байсан тийм байсан гэж согтуурхаад, багын үл ойлголцож байсан асуудал, болж бүтэхгүй байснаа ярьж байгаад Булган нь гэнэт босож ирээд Дашнямыг цохиод авсан. Тэгээд эргэж харснаа, буцаад ширээнд суух үедээ миний шанаа руу гараа атгаж байгаад цохьсон. Тэр үед манай найз Дашням хойноос нь барьж аваад тэвэрсэн Ванчинхүү ах зүгээр байцгаа та нар гээд бид хэдийг салгасан. Маргалдаад байхаар нь би “Хөх үүр” ресторанаас гараад явсан. Миний араас Дашням, Булган хоёр тамхилах гээд Мандухай зочид буудлын гадна гараад ирсэн. Булган гарч ирээд тамхи татаад зогсож байснаа за ёстой уучлаарай хөгшөөн 10 жилдээ маньдаа юм бодож санаж явдаг байсан бол манийгаа нэг цохьчих, дотор болсон асуудлыг бас мартъя гэхээр нь би шанаа руу нь нэг удаа цохьсон. Цохисны дараа болоогүй гэвэл дахиад нэг удаа цохьчихгүй юу даа гэхээр нь дахиад нэг удаа цохьтол, миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохьсон. Газарт унасны дараа дээрээс хөлөөрөө дэвссэн. Яг хэдэн удаа яаж цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Би Тод Дэнт шүдний эмнэлэгт үзүүлж шинээр шүд хийлгэх гэсэн боловч 2-3 сарын хугацаанд буйлыг нь эдгэтэл эмчилгээ хийлгэх боломжгүй. Тийм учраас шүдний хэвийг авч урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн байгаа. Би шүд шинээр хийлгэх болон баримтуудтай холбоотойгоор нийтдээ 3.338.900 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 5-8 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Дашнямын:...миний бие М.Дашням нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз болох О.Бтой утсаар яриад Ванчинхүү гэх ах бид хоёрыг хүүхдийн 100-д хүрээд ир гээд 20 цаг өнгөрч байхад дуудсан. Тэгээд тэнд хоол идээд сууж байгаад Ванчинхүү ах Мандухай зочид буудал дотор байрлах Хөх үүр ресторан руу явъя, тэнд очоод хүнтэй уулзаадахъя гээд 23 цагийн орчимд бид гурав явцгаасан. Хөх үүр ресторанд очих үед ресейпшн дээр нь Булган гэх зүс таних залуутай бид хэд тааралдсан. Бид хэд бие биеэ хараад өө нэг нутгийнхан байна гээд нэг ширээн дээр сууцгаагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Архи ууж байх явцдаа би Булгантай арван жилдээ ийм байсан тийм байсан гэж, багын үл ойлголцож байсан асуудал, болж бүтэхгүй байснаа ярьж байгаад маргалдсан байдаг. Гэтэл Булган нь гэнэт босож ирээд намайг халт цохьсон. Тэгээд эргэж харснаа, буцаад ширээнд суух үедээ Батболдыг гараа атгаж байгаад цохиод авсан. Тэр үед би Булганы хойноос барьж аваад тэвэрсэн, газарт унасан. Ванчинхүү ах уурлаад та нар зүгээр байцгаа бид хэдийг салгасан. Тэрнээс хойш нээх удалгүй Батболд гараад явсан. Би Булгантай хамт тамхилах гээд Мандухай зочид буудлын гадна гараад ирсэн. Булган гарч ирээд тамхи татаад зогсож байснаа, Батболдтой хоёулаа зогсож байгаад гэнэт зодолдоод унасан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. Салгасны дараа Батболд Мандухай зочид буудлын хашаанаас шууд гараад явсан, Зодуулаад босож ирэх үед хөмсөг нь сэтэрчихсэн, амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Миний биед учирсан хохирол байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/,

2.3.Төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын:..О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандухай зочид буудлын гадна талд О.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас О.Б нь 2022 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 60.000 төгрөгний зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 04/4293 дугаартай албан бичиг болон хохирогчоос дахин авсан мэдүүлэг авсан баримтуудаар  тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 10900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар тал/,

           2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11876 дугаартай дүгнэлтэд:

         1.О.Бын биед үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.      

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.

          5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Ахлах шинжээч эмч Н.Туяа гэжээ. /хх-ийн 19-20 дугаар тал/

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: хохирогч О.Бын мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар тал/, гэрч М.Дашнямын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11876 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/, яллагдагч О.Бы мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

      3.2. Хохирогч болон шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

         Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

         Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын гадна иргэн О.Бтой багадаа дээрэлхдэг байсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр нь тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаан өшиглөж түүний биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч О.Б:.. Булган нь гэнэт босож ирээд Дашнямыг цохиод авсан. Тэгээд эргэж харснаа, буцаад ширээнд суух үедээ миний шанаа руу гараа атгаж байгаад цохиод авсан. Тэр үед манай найз Дашням хойноос нь барьж аваад тэвэрсэн Ванчинхүү ах зүгээр байцгаа та нар гээд бид хэдийг салгасан. Маргалдаад байхаар нь би “Хөх үүр” ресторанаас гараад явсан. Миний араас Дашням, Булган хоёр тамхилах гээд Мандухай зочид буудлын гадна гараад ирсэн. Булган гарч ирээд тамхи татаад зогсож байснаа за ёстой уучлаарай хөгшөөн 10 жилдээ маньдаа юм бодож санаж явдаг байсан бол манийгаа нэг цохьчих, дотор болсон асуудлыг бас мартъя гэхээр нь би шанаа руу нь нэг удаа цохисон. Цохисны дараа болоогүй гэвэл дахиад нэг удаа цохьчихгүй юу даа гэхээр нь дахиад нэг удаа цохьтол, миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохьсон. Газарт унасны дараа дээрээс хөлөөрөө дэвссэн. Яг хэдэн удаа яаж цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Би Тод Дэнт шүдний эмнэлэгт үзүүлж шинээр шүд хийлгэх гэсэн боловч 2-3 сарын хугацаанд буйлыг нь эдгэтэл эмчилгээ хийлгэх боломжгүй. Тийм учраас шүдний хэвийг авч урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн байгаа. Би шүд шинээр хийлгэх болон баримтуудтай холбоотойгоор нийтдээ 3.338.900 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 5-8 дугаар тал/,

           - гэрч М.Дашнямын:...гэтэл Булган нь гэнэт босож ирээд намайг халт цохьсон. Тэгээд эргэж харснаа, буцаад ширээнд суух үедээ Батболдыг гараа атгаж байгаад цохиод авсан. Тэр үед би Булганы хойноос барьж аваад тэвэрсэн, газарт унасан. Ванчинхүү ах уурлаад та нар зүгээр байцгаа бид хэдийг салгасан. Тэрнээс хойш нээх удалгүй Батболд гараад явсан. Би Булгантай хамт тамхилах гээд Мандухай зочид буудлын гадна гараад ирсэн. Булган гарч ирээд тамхи татаад зогсож байснаа, Батболдтой хоёулаа зогсож байгаад гэнэт зодолдоод унасан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. Салгасны дараа Батболд Мандухай зочид буудлын хашаанаас шууд гараад явсан, Зодуулаад босож ирэх үед хөмсөг нь сэтэрчихсэн, амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан....гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11876 дугаартай дүгнэлт. /хх-ийн 19-20 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан,  шүүгдэгч нь хохирогч О.Бтой багадаа дээрэлхдэг байсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр нь тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унаган өшиглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодож гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч О.Бы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Быг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа  дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад О.Бд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь:  шүүгдэгч О.Б нь  урьд  Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

          - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байжээ.

Шүүх шүүгдэгчийг өмнө удаа дараа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдэд торгуулийн ял шийтгэл оногдуулж байсан төдийгүй шүүгдэгч өөрийн дээрхи үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр удаа дараа бусдын эрүүл мэндэд халдаж байгааг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй  байна.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч О.Б нь шүүгдэгч О.Баас хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирол 296.900 /хоёр зуун ерэн зургаан мянга, есөн зуун/ төгрөг нэхэмжилснээс 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын  нэхэмжилсэн 60.000 /жаран мянган/ төгрөгийг  мөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан  байна гэж үзлээ.

Харин хохирогч О.Б нь шүүгдэгч О.Баас 3.338.900 /гурван сая гурван зуун гучин найман мянга есөн зуун/ төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй тул О.Бын дээрхи нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй харин баримтаа  бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  О.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ