Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 351

 

 

            

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

            шүүгдэгч М.Өлзийдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгөндаваагийн Өлзийдэлгэрт холбогдох эрүүгийн 201619000312 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1989 оны 09 сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл6, аав, ээж, 3 дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг А-3-5 тоотод оршин суудаг, Олон улсын Нисэх онгоцны буудалд жолооч ажилтай, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Мөнгөндаваагийн Өлзийдэлгэр РД:/НЗ89091276/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Өлзийдэлгэр нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэж, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 2 дугаар гудамж 5 тоот хашаанд иргэн Б.Давааням, Г.Баньдхүү нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  МЭДҮҮЛГИЙН БАРИМТ БОЛОХ НЬ:

   Шүүгдэгч М.Өлзийдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч Б.Давааням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар хороонд найз Бандьхүүгийн гэрт найз Уянгаа, Лхамаа, Чинзориг нарын хамт  1 шил 0,785 граммын Улаанбаатар архи, мөн 2,5 литрийн Нийслэл пиво байснаас Баньдхүү, Чинзориг бид гурав архийг нь уусан тэгээд би Уянгаатай Баньдхүүгийн хашаанд байсан машинд унтаж байтал Өлзийдэлгэр орж ирээд ямар ч шалтгаангүй намайг зодоод миний зүүн нүдний зовхи руу гараараа нэг удаа цохисон тэгтэл миний зовхиноос цус гараад байхаар нь өглөө эмнэлэг орж 4 оёдол тавиулсан. Өлзийхүү намайг зодохоосоо өмнө Баньдхүүг зодсон байсан би тэр үед унтаж байгаад өглөө босоод мэдсэн. Би тухайн үед их согтсон байсан. Өлзийдэлгэр, Баньдхүү бас согтуу байсан. Тэрийг мэдэхгүй бид нар бие биенээ сайн таньдаг тэр өдөр аль аль нь согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Баньдхүү өмнө нь гэрт нь ороод агсан тавьж байсан гэсэн яриа гарсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өлзийдэлгэр Баньдхүү бид хоёрт 150 000 төгрөг эмнэлэгт үзүүлчих гээд өгсөн надад нэхэмжлэх зүйл байхгүй /хх-13 тал /,  Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 21 дүгээр байрны 54 тоотод байх гэртээ унтаж босоод гэрээсээ үдээс өмнө гараад Усны аж ахуйд байдаг найз Бандьхүүгийн гэрт нь очиход Бандьхүү ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад Баяраа гэх Бандьхүүгийн ахтай уулзах гээд Бандьхүүгийн гэрээс бид хоёр 15 цагийн орчим гараад Колонкын задгайд байдаг шар байрны хажууд Баяраа ахтай таараад уулзаад юм ярьж зогсож байгаад хамтдаа Улаанбаатар хот орохоор болоод замаараа Бор гэдэг найзыгаа аваад миний цагаан өнгийн Верна Аксент маркийн машинтайгаар явсан. Улаанбаатар хот Сансарт байх Баяраа ахын найзууд дээр очсон. Муушиг тоглохоор болоод байж байтал нэг найз нь согтуу байхаар нь тоглохоо болиод би найз Уянгаа гэдэг охин луу залгаад уулзахаар болоод Модны 2 гэдэг газарт очиход Уянга, Лхамаа гэдэг найзын хамтаар байж байсан, тэгээд хамтдаа Төв аймаг явахаар болоод Бор, Бандьхүү, Уянгаа, Лхамаа би гээд тавуулаа миний машинд суугаад явах замаараа Улаанбаатар хот Төмөр замын тэнд байх дэлгүүрээс 1 шил 0,75 граммын Улаанбаатар архи, 1 шил 0,5 граммтай Улаанбаатар архи, ус ундаа тамхи зэрэг зүйлсийг Бандьхүү бид хоёр мөнгөө нийлүүлж аваад Төв аймаг гараад замаараа хуушуурын гэрээр орж хуушуур идчихээд 00 цаг өнгөрч байхад Төв аймгийн төв рүү орж ирээд шууд Борыг 5 дугаар хороонд байх гэрт нь хүргэж өгчихөөд буцаад буудалд орох гэсэн чинь буудал байхгүй байхаар нь Бандьхүүгийн хашаанд очихоор болоод явах замаараа Чинзориг гэдэг найзыгаа аваад Бандьхүүгийн хашаанд машинаа оруулж тавиад тэндээ гадаа гарч зогсож байгаад архиа хувааж уусан. Тэндээс Лхамаа л архи уугаагүй. Уянгаа жоохон уусан үлдсэн архийг нь бид гурав хувааж уусан. Бас Бандьхүүгийн хашаанд байсан машин дотроос 1 том Нийслэл гэдэг пиво гаргаж ирээд бүгд тэнцүү хувааж уугаад Бандьхүү, Чинзориг бид гурав нилээн согтоод машин дотроо байж байгаад Бандьхүүгийн хашаан дотор байсан машинд би Уянгаатай хамт унтахаар болоод бид хоёр хамтдаа унтсан. Тэгээд би унтаж байхад гэнэт гаднаас Өлзийдэлгэр орж ирээд шууд намайг нүүр лүү гараараа цохиод авсан тэгснээ шууд намайг яаж гаргаж ирснийг мэдэхгүй байна. Гадаа гаргачихсан миний араас цохиод байсан.  Тэр үед Өлзийдэлгэрийг Уянгаа бас тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би босоод харсан чинь Бандьхүү, Өлзийдэлгэр намайг зодчихлоо гэчихсэн байсан. Тэгээд миний нүднээс цус гараад арьчихаад буцаад машин дотроо ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө болж байхад Уянгаа намайг дуудаад Өлзийдэлгэр чинь энд үлдээсэн архийг уучихаад намайг машиндаа суулгаад аваад явна гээд байна гэсээр намайг сэрээсэн. Тэгэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн тэгээд цагдаа ирээд Лхамаа Уянгаа хоёрыг аваад явсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2014 оноос хойш найзалж нөхөрлөж ирсэн найзууд өөр ямар нэгэн садан төрлийн холбоо бол байхгүй. Ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Тийм зүйл огт байхгүй. Тэр талаар сайн мэдэхгүй, намайг унтаж байхад шууд цохиод үргэлжлүүлээд зодоод эхэлсэн дараа нь өөрөөс нь асуухад дуугарахгүй байгаад байсан. Би ойлгохгүй байгаа. Уянгаа бид хоёр Баньдхүүгийн эвдэрхий машин дотор унтаж байсан нөгөө Чинзориг, Баньдхүү, Лхамаа нар хаана байсныг би мэдээгүй. Миний зүүн нүдний зовхин дотор 4 ширхэг оёдол тавиулсан, зүүн нүд хавдсан хөхөрсөн, тухайн үед нүд аргаад байсан. Өөр биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Намайг зодсоны дараа би Өлзийдэлгэрээс ямар учраас зодсон талаар нь асуухад Өлзийдэлгэр согтуу байсан тэрнээс хойш унтчихаад босоод ирэхэд бас л согтуу л байсан. Чинзориг, Баньдхүү, бид 3 нэлээн согтуу байсан. Уянгаа, Лхамаа хоёр бол эрүүл шахуу байсан. Баньдхүүгийн биед шинэ гэмтэл байгаагүй, бүүр өмнө нь хүнтэй маргалдаж муудалцаад зүүн шанаанд сорви тогтсон байсан. Өөр гэмтэл байгаагүй. Баньдхүү бол нилээд хөдөлгөөнтэй хэл амтай хүн хэрэг төвөгт бараг холбогдож байгаагүй байх би сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр тийм зүйл болж байгаагүй. Тэр талаар би мэдэхгүй. Хүмүүсийн ярьж байгаагаар Өлзийдэлгэр шууд орж ирээд зодоод эхлэсэн гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-44-45 тал/,

 

Хохирогч Г.Баньдхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө үүрээр гэртээ байж байхад Өлзийдэлгэр манай хашааны гадаа машинтайгаа ирээд чагналдсан. Тэгэхээр нь би хашааныхаа хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд орж ирсэнээ шууд намайг 2-3 удаа гараараа цохисоноо Даваанямын машины хаалганы цонх мөргүүлэхэд нь би ухаан алдаад унасан тэгээд ухаан орсон чинь Даваанямын нүүр ам нь цус болчихсон байхаар нь би Өлзийдэлгэрийг чи яаж байнаа гээд очсон чинь та нарыг бүгдийг чинь ална гээд дайраад байсан тэгтэл машинаас Даваанямын найзууд гарч ирээд салгасан. Тэгээд Уянгаа гэдэг охиныг машиндаа суулгах гээд байсан чинь Уянгаа энэ найзыгаа авалдаа гэхээр нь би машинд байсан үлдсэн архи пивийг Өлзийдэлгэрт аваачиж өгөөд тэрийг хамт уугаад Чинзоригийг хүргэж өгье гээд гэрт нь хүргэж өгсөн. Мэдэхгүй байна зүгээр байж байхад өөрөө ирээд зодсон. Өлзийдэлгэр согтуу байсан. Бид нар урьд орой нь уугаад амарсан байсан болохоор эрүүл байсан. Би 2013 онд манай найзууд тааралдаад Өлзийдэлгэрийн эгчийнд нь хүн хүргэж өгсөн тэгээд намайг хүүхэдтэй болсон юм чинь ганц нэг пиво уугаад яв гэхээр нь би уухгүй гээд хоёр найзыгаа аваад явах гэсэн чинь явуулахгүй байхаар нь би Өлзийдэлгэрийн эгч нь бид нарыг гаргахгүй байхаар нь би түлхсэн чинь уначихсан юм. Тэгээд намайг цагдаагаар шалгуулаад шүүхээс тэнсэн авч байсан гэхдээ саяны зодоонд болсон асуудалд хамаагүй өнгөрсөн асуудал Өлзийдэлгэр бид хоёрыг зодохдоо ямар ч шалтгаангүй зодсон урд өдөр нь ч таараагүй. Миний хамрын яс хугарсан, толгой, тархи хавдсан өөр өвдсөн зүйл байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал 850000 төгрөг нэхэмжилнэ өмнө нь Өлзийдэлгэр Давааням бид хоёрт 150000 төгрөг өгсөн. /хх-11/,  Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах мал үржлийн байранд байр хөлсөлж амьдарч байгаад тэрнээсээ гараад Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, УАА-н А-2-5 тоотод нүүж очоод хашаан дотроо эд зүйлсээ хураачихаад эхнэр Энхбатыг 06 сараас 3 насны 3 хүүдээ Төв аймгийн Сэргэлэн сумын төвд байх хадам аав Баянхүүгийнд хүргэж өгчихөөд буцаад Зуунмод сум руу 12 цагийн орчим гэртээ ирээд Даваанямтай уулзаад Даваанямын машинтай Бор гэдэг залуугийн хамтаар Улаанбаатар хот орж Сансар орж Муушиг тоглох гэж байгаад болиод Давааням, Уянгаа гэх хүүхэнтэй уулзана гээд Модны хоёр гэдэг газар ороод Уянгаа бас найз нь гээд Лхамаа гэдэг хүүхнүүдийг авч хөдлөөд нэг дэлгүүрт ороод яг хаана орсноо санахгүй байна 1 шил 0.75 граммтай Улаанбаатар гэдэг архи, 1 шил 0.5 граммтай Улаанбаатар гэдэг нэртэй 2 шил архи аваад мөн ундаа, ус, тамхи аваад шууд Төв аймгийн Зуунмод сум орохоор хөдлөөд Айцын давааны цаана байдаг нэг гуанзанд орж хуушуур идчихээд шууд Төв аймгийн төв рүү 00 цаг өнгөрч байхад орж ирээд шууд 5 дугаар хороо руу ороод Бор гэх хүнийг гэрт нь буулгаад хөдлөөд Дүнжингарав хорооллын хажуу талаас Чинзориг гэх хүнийг аваад шууд манай хашаа руу очоод Даваанямын машин дотор нөгөө архиа хувааж уусан, уух үед Лхамаа огт уугаагүй бусад нь хувааж уусан, тэгээд Уянгаа, Давааням хоёр миний хашаан дотор байсан машин дотор унтаж амарсан, тэгээд би үүр цайж байхад босож бие засаад хартал Баянхошуунд байдаг Хобро гэдэг залуу машинтайгаа Өлзийдэлгэрийг буулгачихаад намайг дуудсан чинь буцаад яваад ирсэн, тэгээд тамхи асуусан чинь байхгүй гээд хөдлөөд явчихсан. Тэгээд би буцаад хашааны хаалгаа хаачихаад машин дотроо ороод унтаж байсан тэгээд байж байтал Өлзийдэлгэр машинтайгаа манай хашааны үүдэнд ирээд сигналдсан тэгээд би гараад хашааны хаалгаа онгойлгож өгөхөд Өлзийдэлгэр машинтайгаа хашаан дотор орж ирээд машинаасаа буугаад шууд намайг үгийн зөрөөгүй гараараа миний зүүн нүд рүү цохиод надаас Даваахай писда хаана байна гэсэн, тэгээд намайг гараараа чирээд Даваанямын машиныг очиж хаалгыг татаж үзээд онгойхгүй болохоор нь намайг машины цонх мөргүүлсэн тэгээд би ухаан алдсан, тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд Даваанямын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд дахиж очоод Өлзий чи яаж байна аа гэсэн чинь намайг дахиад заамдаж, газар унагаад толгой руу 2-3 удаа гараараа цохисон, тэгтэл Лхамаа, Уянгаа хоёр ирээд салгаад болиулсан, тэгээд байж байтал Уянгааг Өлзийдэлгэр машин дотор суучих би юм ярья гээд байсан, тэгэхээр нь би болиулаад үлдсэн байсан архиа хамт уухаар болоод бас Чинзоригийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод Чинзоригийг Өлзийдэлгэрийн портер машинтай гэрт нь хүргэж өгчихөөд буцаад ирсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Миний нүүр лүү 3-4 удаа цохисон, бас машины цонх мөргүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Өлзийдэлгэртэй нэг суманд өссөн хүүхдүүд бие биенээ мэднэ садан төрлийн холбоо байхгүй. Би Өлзийдэлгэрийн хамаатаны эгчийг 2013 онд Өлзийдэлгэрийн эгчийнд нэг пиво ууж байгаад гарчихаад буцаж орж ирээд маргалдаж байгаад түлхчихсэн чинь уначихсан тэгээд би цагдаагаар шалгуулж байгаад 2013 оны 04 сард 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. Би яг ямар шалтгаанаас болж зодсон талаар мэдэхгүй байна. Уянгаа, Давааням, Чинзориг, Өлзийдэлгэр, Лхамаа бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний хамар цөмөрсөн, нүдний зовхи хөхөрсөн, толгой хавдсан өөр гэмтэл байгаагүй. Гаднаас нь харахад сайн мэдэгдэхгүй байсан шөнөжингөө уусан гэсэн. Лхамаа огт архи уугаагүй бусад нь согтуу байсан. Зодоон болохоос өмнө 20 орчим хоногийн өмнө би ойчоод хацраа халзалчихсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Миний мэдэхээр тийм зүйл болж байгаагүй. Тэр талаар би мэдэхгүй. Яагаад зодсон талаар би огт мэдэхгүй байгаа ямарч хэрэлдэж маргалдсан зүйлгүй шууд орж ирээд үгийн солиогүй зодоод эхлэсэн гэсэн мэдүүлэг /хх-46-47 тал/,

           

            Гэрч Н.Чинзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө үүрээр Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар багт найз Баньдаагийнд Даваанямын машинд унтаж байтал гадаа зодоон болж байсан тэгээд намайг гараад харахад Өлзийдэлгэр, Даваанямын дээр гарчихсан ноцолдож байхаар нь би очиж салгасан. Тэгээд би удаагүй Өлзийдэлгэр, Баньдхүү хоёроор гэртээ хүргүүлсэн. Унтаад өглөө зүгээр болсон байсан. Баньдхүү, Өлзийдэлгэр, Давааням нар эрүүл байсан урд орой нь бид нар нэг шил архи нэг том пиво уусан өглөө үүрээр Өлзийдэлгэр ирчихсэн Даваанямын дээр гараад зодолдоод байхаар нь салгасан. Тэрийг мэдэхгүй намайг очиход хоорондоо ална хядна гээд хашигралдаад байсан би учрыг нь сайн мэдэхгүй би тэгээд шууд гэртээ хүргүүлээд буусан. Даваанямын нүд нь улайчихсан Баньдхүүгийн нүд нь хавдсан байсан өөр зүйл анзаараагүй. Тухайн үед бүгдээрээ эрүүл байсан гэсэн мэдүүлэг /хх-14 тал/, ... Өглөө намайг сэрэхэд Өлзийдэлгэр, Даваанямтай муудалцаад Даваанямын дээр нь гарчихсан байсан. Тухайн үед Даваанямын машин дотор жолоочийн суудал дээр унтаж байгаад сэрсэн юм. Намайг харахад бол Өлзийдэлгэр, Даваанямыг заамдаад барьчихсан байсан тэгэхэд нь би очиж салгасан харин Баньдхүүг намайг сэрэхэд Өлзийдэлгэр зодчихсон байсан хараагүй юм. Ямар шалтгааны улмаас Өлзийдэлгэр, Баньдхүү, Давааням нарыг зодсоныг нь бол мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-109 тал/,

 

            Гэрч Г.Хишигчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Мөнгөндаваагийн Өлзйидэлгэр нь  1989 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн бага насандаа Төв аймгийн Баянцагаан сумын цэцэрлэгээр хүмүүжиж тэндээ бага ангид суралцаж байгаад 4-р ангидаа Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль 8 дугаар анги төгсөж МСҮТөвд сан техник гагнуурчин мэргэжилээр 2 жил суралцаж төгсөөд Төв аймгийн Баянчандмань сумын коллежид хүнд машин механизмын засварын ангид 2 жил суралцан төгссөн тэндээсээ Төв аймгийн Заамар сумын Мон польмент алтны уурхайд 2 жил ажиллаж байгаад цэргийн албанд Улаанбаатар хотод байдаг 032 дугаар ангид алба хаасан. Тэндээсээ Оюу толгойн уурхайд 2 жил ажилласан тэндээсээ улирлын чанартайгаар энд тэндхийн уурхайгаар одоог болтол ажиллаж байгаад энэ жил Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг гэх газар олон улсын онгоцны буудал дээр ажиллаж байгаа. М.Өлзийдэлгэр 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа явчихаад орой 22 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байгаад нэг найз нь дуудаад гарчихаад шөнө орж ирсэн тэгээд маргааш өглөө нь бюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө гэгээ орж байхад яг цагийг нь сайн мэдэхгүй байна. Ажилдаа машинаа асаагаад гараад явсан тэгээд орой гэртээ ирсэн. Тэр хугацаанд Баньдхүү, Давааням нартай маргалдсан юм шиг байналээ. Тэр өдрийн өглөө нь Баньдхүү, Давааням хоёр хашааны гадаа ирээд надтай уулзаад Өлзийдэлгэр бид хоёрыг зодчихсон гэж байсан. Тэгээд л явцгаасан. Би зодоон цохионыг  нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-48 тал/,

           

            Гэрч Г.Түвшинтөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2014 онд манай хүү 1 дүгээр ангид Төв аймгийн Зуунмод суманд сургуульд суух болоод би 1 жил хүүхдээ ирж Төв аймгийн Зуунмод суманд байдаг УАА-н 4-Б-17 тоотод гэртээ байсан. Тэр үед манай хамаатаны охин Лхамсүрэн гэдэг хүүхэн Баньдхүү болон танихгүй 3-4 залуугийн хамтаар ирж манайд нэг пиво уугаад гарна гэж гуйгаад байхаар нь зөвшөөрөөд уулгасан тэр үед тэдгээр залуучууд хоорондоо маргалдаж нэг залуу нь Баньдхүүг цохиод хамраас нь цус гаргасан тэгэхээр нь би бүгдийг нь гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд би гэртээ байж байтал Баньдхүү нь эргээд орж ирээд надаас машины түлхүүр нэхээд намайг өшиглөж үсдээд хэл амаар доромжилж зодсон тэгээд би цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан тэгээд Баньдхүү тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан байх. Намайг зодсоноос хойш л манай хамаатангуудаас хэрүүл гуйгаад танай эгчээс болоод би ял авсан гэх зэргээр агсам согтуу байнга тавьдаг гэсэн. Би байдаггүй байсан. Өөр надтай ямар нэгэн надтай өс хонзон байхгүй. Манай хамаатнуудаас ямар нэгэн өс хонзон байдаг талаар би сайн мэдэхгүй байна. Баньдхүү Өлзийдэлгэртэй миний асуудлаас болж маргалдаж байсан гэсэн энэ талаар манай эгч Хишигчулуун хэлэхдээ Баньдхүү согтох болгондоо Өлзийдэлгэрийг дуудаад агсам тавиад байна танай эгч чинь намайг цагдаад өгсөн гэх зэргээр салайч гаргаад хэл амаар доромжлоод муудалцаад байна гэж байсан. Өлзийдэлгэр бол огцом уур гэж бол байхгүй хэрэг төвөгт холбогдон шалгагдаж байсан талаар нь би сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-50 тал/,

           

            Гэрч Г.Цэрэндагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  Өлзийдэлгэр бол ажилдаа сайн хамт ажилд явахад ажилд түшигтэй. Гэр бүлээ авч яваа хүн байгаа юм зан аашны хувьд төлөв даруу зантай миний мэдэж байгаагаар хүнтэй хэрэлдэж маргалдаж байсан талаар нь би сайн мэдэхгүй. Хэрэг үйлдэгдэх өдөр Баньдхүү гэх хүн дуудаад очоод байж байхад нь Баньдхүү нь агсараад байхаар нь алгадчихсан гэсэн тэгээд л тийм зүйл болсон гэсэн. Би өөрөөс нь сонссон. Давааням бид хоёр нэг сургуульд сурч байсан хүмүүс болохоор би мэднэ Давааням бол хүн амьтантай муудалцаж барьсан асуудал байдаггүй юм харин Баньдхүү бол архи их уудаг хүнтэй маргалдаж муудалцаад яваад байдаг хүн. Ихэнх тохиолдолд нүд нь хөх алаг болчихсон болчихсон явдаг хүн” гэсэн мэдүүлэг /хх-51 тал/,

 

            Гэрч Ж.Лхамдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай найз Уянгаа над руу залгаад хороололд уулзаад доошлоод модны хоёр ороод Давааням гэх хүнтэй уулзаад хамт Төв аймаг руу явсан замдаа хуушуур идээд Төв аймаг нилээд орой орж ирээд нэг залуу нь гэртээ буулгуулаад буцаад явах замаараа нэг залуу аваад нэг айлын хашаанд архи ууцгаасан би лав уугаагүй. Тэгээд уур хүрээд би унтаад өгсөн тэгсэн чинь өглөө Уянгаа намайг сэрээгээд явъя гэсэн тэгээд би босоод харсан чинь цагдаа ирчихсэн байсан тэгээд асуусан чинь Даваанямыг хүн зодоод би айгаад цагдаа дуудсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-53 тал/,

 

            Гэрч Д.Уянга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  Би 2016 оны 05 сарын 10-ны орой яг цагийг нь сайн санахгүй байна манай найз Давааням руу залгаад уулзах талаар ярилцаад Модны 2 гэдэг газар уулзаад Лхамдуламыг аваад Давааням, Баньдхүү бас нэг танихгүй залуугийн хамтаар тавуулаа Улаанбаатар хотоос гараад замаараа хуушуур авч идчихээд Төв аймгийн Зуунмод суманд шөнө орж ирээд нөгөө танихгүй залууг нэг гэр хороололд аваачиж буулгаад буцаад Баньдхүүгийн хашаанд очих замдаа бас нэг залуу авсан тэгээд тэр хашаан дотор Даваанямын машин дотор суугаад Улаанбаатар архи бас том савтай пиво уусан тэгээд архи дуусаагүй байхад Давааням бид хоёр болиод Баньдхүүгийн машин дотор унтахаар орсон тэгээд удалгүй байж байхад гадаа Баньдхүү хүн дуудаад орилоод байх шиг байсан тэгээд удалгүй гаднаас Өлзийдэлгэр портер машинтайгаа орж ирсэн тэгээд л байж байтал машины хаалга онгойлгоод Даваанямыг шууд цамцнаас нь татаад гаргаж ирээд хэвтүүлж байгаад нүүр лүү нь цохиод байсан тэгээд л болиод Баньдхүү, Өлзийдэлгэр хоёр Өлзийдэлгэрийн машинтай нөгөө танихгүй залууг аваад явсан би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-54 тал/,

           

            Шинжээч Э.Дэлгэрхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Баньдхүү нь Төв аймгийн Баян суманд зодуулсан  гэх тогтоолын хамтаар өөрийн биеэр ирж үзүүлэхэд зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний зовхи хамар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Харин 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баньдхүү нь Төв аймгийн Зуунмод суманд зодуулсан гэх тогтоолтой мөн өөрийн биеэр ирж үзүүлэхэд хамар ясанд хугарал, хамар, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал баруун зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдож тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан. 226 тоот дүгнэлтийн хамар ясны хугарал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. 200 тоот дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь байрлалын хувьд нүүрний зүүн хэсгийг хамарсан байсан. Гэмтлүүд нь өнгө шинж чанараар шинэ гэмтэл байсан. 226 тоот дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл нь байрлалын хувьд хамар зүүн чамархай баруун зүүн зовхинд учирсан бөгөөд шинж чанарын хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-57 тал/,

            Гэрч Ч.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны орой л Өлзийдэлгэрийг гэрт нь хүргэж өгсөн. Тэрнээс 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө үүрээр Өлзийдэлгэрийг Баньдхүүгийн хашааны гадаа хүргэж өгч Баньдхүүтэй уулзаагүй. Би бүр сүүлд нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед Баньдхүүтэй таарахад Өлзийдэлгэрт зодуулсан цагдаад өргөдөл гаргасан талаар ярьж байсан өөр надад мэдэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-111 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №226 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/

1.Г.Баньдхүүгийн биед хамар ясанд хугарал, хамар, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-16 тал/,

 

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №225 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт/

1.Б.Даваанямын биед зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний алимны салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-20 тал/,

 

-урьд сонсгосон ялыг өөрчлөн ял сонсгон яллагдагчаар татах  тогтоол  /хх-58 тал/,

-шүүгдэгч М.Өлзийдэлгэрийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-32 тал/,

 

-шүүгдэгч М.Өлзийдэлгэрийн 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр /хх-28 тал/ сэжигтнээр, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр /хх-31 тал/ яллагдагчаар, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр /хх-59 тал/ яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Өлзийдэлгэр нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 2 дугаар гудамж 5 тоот хашаанд иргэн Б.Давааням, Г.Баньдхүү нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Баньдхүү, Б.Давааням, гэрч Н.Чинзориг, Г.Хишигчулуун, Г.Цэрэндагва, Ж.Лхамдулам, Д.Уянга нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, №225, 226 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч М.Өлзийдэлгэрийн мөрдөн байцалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

            Иймд шүүгдэгч М.Өлзийдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Өлзийдэлгэрт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт дахь хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

     Хохирлын талаар

     Хохирогч Г.Бандьхүү, Б.Давааням нар нь нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Өлзийдэлгэр нь цагдан хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнгөндаваагийн Өлзийдэлгэрийг догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өлзийдэлгэрийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Өлзийдэлгэрт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдүүлсүгэй.

 

   4.Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, ялтан М.Өлзийдэлгэр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Өлзийдэлгэрт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Өлзийдэлгэрт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Өлзийдэлгэр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Өлзийдэлгэрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ