Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1425

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        11         21                                     2022/ШЦТ/1425

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

`

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

улсын яллагч: С.Энхням,

шүүгдэгч:*******, ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.А, ******* нарт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.11.15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Бүрэг хангай суманд 1996 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “М” ХХК-д хөнгөн зуучны үйлдвэрт машинист ажилтай, ам бүл-3, найз, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 00-0-0 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Боржигон овогт Нын А,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Сэлэнгэ суманд 1996 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “М” ХХК-д хөнгөн зуучны үйлдвэрт машинист ажилтай, ам бүл 3, найз, дүүгийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сум 0 дүгээр баг Атар гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 000-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Тайж овогт Эны М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч*******, ******* нар нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Гыг “хөөе босооч” гэж *******т хэлсэнд уурлаж эсэргүүцэн түүнийг******* нь түлхэх, нүүрэн хэсэгт өшиглөх, цохих, ******* нь газарт чирэх, бие, нүүрэн хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр бүлэглэн зодсоны улмаас хохирогч О.Гын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- О.Гаас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депо уруудах талд хоёр залууд зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /х.х-4/

- Хохирогч О.Гын: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Наран нэртэй пабад 19 цагийн орчимд орсон юм. ...гарахад цаг ойролцоогоор 23 цаг болж байсан. Наран пабын үүдэнд гарч ирэхэд эрээн цамцтай залуу үүдний довжоон дээр тонгойгоод суучихсан байсан. Тэгээд би унтчихаж гэж бодоод сэрээх зорилгоор мөр рүү зөөлөн цохисон. Улмаар тэр залуу сэрээд яах гээд байгаа юм гээд бид 2 бага зэрэг маргалдаад заамдалцсан. Гэтэл найз нь гэх залуу автобусны түргэн үйлчилгээний цэгээс гараад ирсэн ...тэр хоёр залуу намайг газарт унагаан чирч хэд хэдэн удаа цохисон. Цохихдоо ээлжилж цохисон ...чирч гулдарч хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон” гэх мэдүүлэг /х.х-29/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13004 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Гын биед баруун хацар, амны баруун, зүүн салстад язарсан шарх, дух, баруун нүдний гадна булан, тохой, шуу, сарвуу, бөөр, зүүн тохойд зулгаралт, зүүн чамархай, баруун даланд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-41-42/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд*******, ******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч*******, ******* нар нь хэн аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн О.Гыг түлхэх, өшиглөх, цохих зэргээр түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар болон яллагдагч, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч*******, ******* нарын энэхүү үйлдэл нь танхай сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч*******, ******* нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас О.Гын биед “баруун хацар, амны баруун, зүүн салстад язарсан шарх, дух, баруун нүдний гадна булан, тохой, шуу, сарвуу, бөөр, зүүн тохойд зулгаралт, зүүн чамархай, баруун даланд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 13004 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч О.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй ба шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна /х.х-138/,

Шүүгдэгч******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18/480 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолоор торгох ялыг бүрэн биелүүлж дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-139/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-142-145/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /х.х-148/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч******* нь урьд шүүхээр шийтгүүлсэн торгох ялыг бүрэн биелүүлсэн байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч*******, ******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх нөхцөл байдал болон*******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөн хохирогчоос “надаас тус 2 залуу уучлалт гуйсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан, шүүгдэгч*******, ******* нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, *******т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нын А, Тайж овогт Эны М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Нын Ат 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Тайж овогт Эны Мт 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч*******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, хохирогч О.Г нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг*******, ******* нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ