Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/901

 

 

 

 

 

2022         11         18                                2022/ШЦТ/901

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч В.Батдэлгэр, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,  хохирогчийн өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн “2203 00294 0357” дугаартай, 186/2022/0803/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн хххх  оны

хххх  хороо, ххх  оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э,

           Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Согоотын 59 дүгээр гудамж 773a тоот хашааны зүүн талын замд, “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “...Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “...тээврийн хэрэгслийн ажлын тоормосын систем, жолооны механизмын ажилахгүй болсон..., “...чиргүүлний холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажилахгүй бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно...” мөн 1.3. “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Цэрэнбат жолоочтой “Mitsubishi Fuso” маркийн 04-75 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Ц.Бын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт  хэрэгт  холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Бетонон хавтан буулгачхаад явж байхад машин нэг л эвгүй болоод байсан тэгээд би цуг явж байсан арай надаас туршлагатай жолоочоос энийн үзээд өгөөчээ гээд тэгсэн үзээд зүгээр байна ч гэж хэлээгүй, зүгээргүй байна ч гэж хэлээгүй, уруудаж байгаад хурд сааруулагч дээгүүр гарахад араа мултраад тэгээд тормос гишгэсэн чинь барихгүй байсан. Би 2-3 удаа замын хашлага мөргөж хурдыг нь сааруулах гэж үзсэн очоод мөргөсөн гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Бын:...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим Увс аймгаас манай найз Энхбат улаан буудай зарах ажлаар ирээд Хайлаастын эцсээс Гурвалжин орж улаан буудайг нь зарах ажлаар Хайлаастын шинэ эцсээс ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа уруудаад явж байтал, жолооч Энх-Орхон нь “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай автомашинтай явж байснаа “тоормоз ажиллахаа байлаа, алдлаа гэж хэлхээр нь автомашины хойд суудалруу орж чадалгүй “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай автомашин нь урдаа явсан “Mitsubishi Fuso” маркийн 04-75 УБЕ улсын дугаартай автомашины араас мөргөөд “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай автомашины дотор салон нь чихэгдээд миний баруун хөл өвдөгнөөс доош хавчуулагдаад зогссон. Урд талд байсан “Fuso” маркийн автомашинаар “Hino Ranger” маркийн автомашин чихэгдсэн талыг татуулаад, би автомашинаас гарсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас,  19-20 дугаар тал/,

           2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Оын:..би хувиараа том тэрэг засаж сэлбэж тээвэрт явуулж амьдарлаа залгуулдаг. “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 5 сард зарын дагуу танихгүй хүнээс 9.5 сая төгрөгөөр худалдаж авсан осол болсны дараа уг автомашины эзэмшигч нь Бүжинлхам гэх хүн байсныг мэдсэн. Уг автомашинд 6 дугуй шинээр авч сольсон, тоормосны хийн компересс, рүлийн гдерийн аппарат, урд их гэрэл, 2 дохионы хамт шинээр авч тавьсан. Засварыг би өөрөө гардаж хийсэн. Уг машины тоормосны компресор нь муу ажиллаж байхаар нь би орж ирсэн сэлбэг худалдаж авч тавьж байсан. Араа соёог нь засаж сэлбэж янзлаагүй, 2022 оны 5 сард худалдаж авснаас хойш замын хөдөлгөөнд оролцоогүй байж байгаад осол болохын урд өдөр нь тахилт руу юм зөөсөн. Удаан хугацаанд зогсчихсон байсан болохоор тоормос нь уруу газар бариагүй байж болох юм. Энх-Орхоноос би асуухад 2 дугаар араанд хийгээд явж байхад араа нь гэнэт мултраад тэгээд тоормосгүй болсон гэсэн. Түүний яриад байгаа нь үнэний ортой. Хэрэв тэр үнэхээр тоормос нь ажиллаж байсан бол осол гарахгүй байх боломжтой гэж бодож байна. Анх мэдүүлэг өгөхдөө үүнийг нь мэдэхгүй Энх-Орхоныг л туршлагаггүйтлээ гэж бодоод машинаас шалтгаалаагүй мэт мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 156 дугаар тал/,

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ж.Бүжинлхамын:..2017 онд манай төрсөн дүү болох Хүрэлбаатар нь “Huino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай автомашиныг худалдаж аваад хэсэг хугацаанд унаж байгаад зээл хөөцөлдөх болоод миний нэр дээр тус автомашиныг шилжүүлж би зээл авсан. Тухайн үед би өөрийн нэр дээр шилжүүлж авчихаад зээлээ төлж барагдуулчихаад 2022 оны 5 сард худалдаж борлуулсан. Тухайн үед би үл таних нэг эрэгтэйд 9 сая 500 мянган төгрөгөөр худалдсан. Тэрнээс хойш нэрээ шилжүүлээгүй байгаа гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 28 дугаар тал/,

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Цэрэнбатын:..2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би өглөө 06 цагийн орчим гэрээсээ ганцаараа гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сонсголон гэх газар очоод M.Fuso 04-75 УБЕ улсын дугаартай автомашинаа жолоодоод “Шарга морьт” гэх газар очоод даацын хавтан буулгаад, буцаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хайлаастаас будаа ачаад тус өдрийн 15 цагийн орчимд будаагаа ачиж дуусгаад дөнгөж хөдлөөд явж байтал ард талаас нэг машин ирээд мөргөчихсөн тэгэхээр нь гайхаад машинаасаа буугаад хартал хамт явж байсан “Hino Ranger” араас ирээд мөргөчихсөн байсан. Тухайн үед жолооч зорчигч хоёр машиныхаа салонд хавчуулагдсан байсан. Тэгэхээр нь машинаасаа татлага аваад тэр миний араас мөргөсөн машины урд талаас бэхэлж, уяж байгаад, өөрийнхөө жолоодож явж байсан M.Fuso маркийн автомашинаараа урагш чирээд, тус автомашинд байсан хавчуулагдсан байсан жолооч болон зорчигч нарыг салгасан. Тэгээд байж байтал түргэн болон цагдаагийн байгуулага хүрээд ирсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 22-23 дугаар тал/,

            2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7907 дугаартай дүгнэлтэд:

            1. Б.Эы биед зүүн шилбэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэжээ. /1 дүгээр хавтас, 41-42 дугаар тал/,

            2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7871 дугаартай дүгнэлтэд:

            1. Ц.Бын биед зүүн шаант ясны ил хугарал, зүүн хөлийн тахимны хонхорт том хэмжээний няцрал хууларсан шарх, зүүн талын тахимны хураагуур  /vena рoрlitea/  судсаны урагдал, зүүн шилбэнд урагдсан шарх зүүн шилбэнд урагдсан шарх зүүн шилбэний булчингын хальсны урагдал, зүүн гуянд цус хуралт зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтлүүд амь насанд аюултай  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэжээ. /1 дүгээр хавтас, 49-50 дугаар тал/,

           2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2489 дугаартай дүгнэлтэд:

            1. Шинжилж буй 93-82 УНУ улсын дугаартай тэвш, бүхээгт автотехникийн шинжилгээ хийх боломжгүй байна.  Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Эрдэнэзаяа гэжээ. /1 дүгээр хавтас, 168-171 дүгээр тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-16 дугаар тал/, хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч Цэрэнбатын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, Б.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-50 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхийн газрын 64/3707 дугаар тал албан бичиг /хх-ийн 101-105 дугаар тал/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр тал/, мөрдөгчийн 734 дугаартай магадалгаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс /хх-ийн 88-89 дүгээр тал, /хх-ийн 91 дүгээр тал/, /хх-ийн 94 дүгээр тал/, /хх-ийн 108-124 дүгээр тал/, /хх-ийн 176-197 дугаар тал/ мөн шинээр гаргаж өгөх 8 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс хэргээс /хх-ийн 203 дугаар тал/, /хх-ийн 197 дугаар тал/, /хх-ийн 88 дугаар тал/, /хх-ийн 94 дүгээр тал/, /хх-ийн 97 дугаар тал/, /хх-ийн 105 дугаар тал/, /хх-ийн 156 дугаар тал/ мөн 2 хуудас баримт шинээр гаргаж өгье хуудсанд авагдсан нотлох баримтыг судлав. 

            Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

      Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Согоотын 59 дүгээр гудамж 773a тоот хашааны зүүн талын замд, “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “...Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “...тээврийн хэрэгслийн ажлын тоормосын систем, жолооны механизмын ажилахгүй болсон..., “...чиргүүлний холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно...” мөн 1.3. “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Цэрэнбат жолоочтой “Mitsubishi Fuso” маркийн 04-75 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Ц.Бын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

           - хохирогч Ц.Бын:...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим Увс аймгаас манай найз Энхбат улаан буудай зарах ажлаар ирээд Хайлаастын эцсээс Гурвалжин орж улаан буудайг нь зарах ажлаар Хайлаастын шинэ эцсээс ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа уруудаад явж байтал, жолооч Энх-Орхон нь “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай автомашинтай явж байснаа “тоормоз ажиллахаа байлаа, алдлаа гэж хэлэхээр нь автомашины хойд суудалруу орж чадалгүй “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай автомашин нь урдаа явсан “Mitsubishi Fuso” маркийн 04-75 УБЕ улсын дугаартай автомашины араас мөргөөд “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай автомашины дотор салон нь чихэгдээд миний баруун хөл өвдөгнөөс доош хавчуулагдаад зогссон. Урд талд байсан “Fuso” маркийн автомашинаар “Hino Ranger” маркийн автомашин чихэгдсэн талыг татуулаад, би автомашинаас гарсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас,  19-20 дугаар тал/,

           - иргэний хариуцагч Б.Оын:..би хувиараа том тэрэг засаж сэлбэж тээвэрт явуулж амьдарлаа залгуулдаг. “Hino Ranger” маркийн 93-82 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 5 сард зарын дагуу танихгүй хүнээс 9.5 сая төгрөгөөр худалдаж авсан осол болсны дараа уг автомашины эзэмшигч нь Бүжинлхам гэх хүн байсныг мэдсэн. Уг автомашинд 6 дугуй шинээр авч сольсон, тоормосны хийн компересс, рүлийн гдерийн аппарат, урд их гэрэл, 2 дохионы хамт шинээр авч тавьсан. Засварыг би өөрөө гардаж хийсэн. Уг машины тоормосны компресор нь муу ажиллаж байхаар нь би орж ирсэн сэлбэг худалдаж авч тавьж байсан. Араа соёог нь засаж сэлбэ янзлаагүй, 2022 оны 5 сард худалдаж авснаас хойш замын хөдөлгөөнд оролцоогүй байж байгаад осол болохын урд өдөр нь тахилт руу юм зөөсөн. Удаан хугацаанд зогсчихсон байсан болохоор тоормос нь уруу газар бариагүй байж болох юм. Б.Эоос би асуухад 2 дугаар араанд хийгээд явж байхад араа нь гэнэт мултраад тэгээд тоормосгүй болсон гэсэн. Түүний яриад байгаа нь үнэний ортой. Хэрэв тэр үнэхээр тоормос нь ажиллаж байсан бол осол гарахгүй байх боломжтой гэж бодож байна. Анх мэдүүлэг өгөхдөө үүнийг нь мэдэхгүй Энх-Орхоныг л туршлагаггүйтлээ гэж бодоод машинаас шалтгаалаагүй мэт мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 156 дугаар тал/,

           - гэрч С.Цэрэнбатын:...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би өглөө 06 цагийн орчим гэрээсээ ганцаараа гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сонсголон гэх газар очоод M.Fuso 04-75 УБЕ улсын дугаартай автомашинаа жолоодоод “Шарга морьт” гэх газар очоод даацын хавтан буулгаад, буцаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хайлаастаас будаа ачаад тус өдрийн 15 цагийн орчимд будаагаа ачиж дуусгаад дөнгөж хөдлөөд явж байтал ард талаас нэг машин ирээд мөргөчихсөн тэгэхээр нь гайхаад машинаасаа буугаад хартал хамт явж байсан “Hino Ranger” араас ирээд мөргөчихсөн байсан. Тухайн үед жолооч зорчигч хоёр машиныхаа салонд хавчуулагдсан байсан. Тэгэхээр нь машинаасаа татлага аваад миний араас мөргөсөн машины урд талаас бэхэлж, уяж байгаад, өөрийхөө жолоодож явж байсан M.Fuso маркийн автомашинаараа урагш чирээд, тус автомашинд хавчуулагдсан байсан жолооч болон зорчигч нарыг салгасан. Тэгээд байж байтал түргэн болон цагдаагийн байгуулага хүрээд ирсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 22-23 дугаар тал/,

             - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7907 дугаартай дүгнэлт. /1 дүгээр хавтас, 41-42 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7871 дугаартай дүгнэлт. /1 дүгээр хавтас, 49-50 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2489 дугаартай дүгнэлт. /1 дүгээр хавтас, 168-171 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хүнд гэмтэл учирсан,  Б.Эы гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох  ёстой гэдгийг мэдсээр байж,  түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүнд хохирол учруулсан  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Б.Эыг  “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Эы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бод 5.124.545 төгрөгний  хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Эоос 2.184.510  төгрөгийг, иргэний хариуцагч Б.Оаас  2.940.035 төгрөгийг тус тус гаргуулж  хохирогч Ц.Бод олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах  нь зүйтэй  байна гэж  шүүх үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-д “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдлыг  харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил / 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг” үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн  хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил / 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3. Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг” үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

           6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Б.Эоос 2.184.510  төгрөгийг, иргэний хариуцагч Б.Оаас  2.940.035 төгрөгийг тус тус гаргуулж  хохирогч Ц.Бод олгосугай.

 

8. Хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

           9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

           10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                  Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.БАТЖАРГАЛ