Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 06

 

 

 В.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00627 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын******* ******* ******* ******* ******* *******, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймаг дахь ид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гиймаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,047,900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Ховд аймаг дахь ид нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн статистик судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан. Ховд аймаг дахь ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тушаал хүчингүй болгох тухай Б/162 дугаартай тушаал гаргаж, намайг ажилд томилсон 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаартай тушаал, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгосон.

             Хөдөлмөрийн харилцаа бол ажил олгогч болон ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг харилцаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болдог. Гэтэл Ховд аймаг дахь ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр Б/162 дугаартай тушаал гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгож намайг ажлаас халсан.

            Иймээс Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2,047,900 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар г 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймаг дахь ийн захирлын ажлаас халсан. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар намайг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ховд аймаг дахь ийн захирлын ажилд томилсон.

            гийн Ховд аймаг дахь ийн захирлын эрх, үүрэг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч В.*******ыг нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд томилж, тушаал гаргасан байдаг.  Иймд эрх үүрэг нь дуусгавар болсон байхдаа тушаал гаргасан этгээдийн гаргасан тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 153/ШШ2017/00627 дугаар шийдвэрээр:”

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.*******ын хариуцагч Ховд аймаг дахь ид холбогдуулан гаргасан Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Ховд аймаг дахь ийн нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,047,900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Нэхэмжлэгч В.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тайлбарлахдаа Ховд аймаг дахь Политехникийн ийн захирал нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр Б/162 дугаартай тушаал гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгож, намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа эрх үүрэг нь дуусгавар болсон байхад тушаал гаргасан албан тушаалтны уг тушаалын хүчингүй болгосон гэж мэтгэлзлээ гэж дүгнэсэн атлаа маргааны гол зүйл болж байгаа, ажилтны ажлын байрнаас чөлөөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б/162 дугаартай тушаал, нэхэмжлэгч талын гаргасан байр суурийн талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

гийн Ховд аймаг дахь Политехникийн ийн захирлын эрх үүрэг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон байхдаа гарын үсэг зурсан тушаалуудыг хүчингүй болгосугай гэж тушаалын бодит үндэслэлээ тодорхойлсон байдаг ба энэ нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, үндэслэлд хамаарахгүй, ажилд авсан тушаалыг хүчингүй болгосноор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохгүй, гэрээний харилцаа үргэлжилсээр байгаа, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

 Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагч талын тайлбарт дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт   өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч нь “Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Б/162 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны  цалин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулан гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” шаардлагыг Ховд аймаг дахь ийн захиралд холбогдуулан гаргажээ.  

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  нэхэмжлэгч  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч нь  “...Ховд аймгийн -ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр  Б/162 тоот тушаал гаргаж, 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрөөр тасалбар болгож намайг ажлаас халсан  нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн”  гэж тайлбарлажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж үндэслэлээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар г 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймаг дахь ийн захирлын ажлаас халсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар ыг Ховд аймаг дахь ийн захирлын ажилд томилогдсон.

            нь гийн эрх үүрэг нь дуусгавар болсон байхдаа гаргасан тушаалыг хүчингүй болгосон гэж тайлбарлаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.

            Хэрэгт дээрх хоёр тушаал авагдсан байна. Талууд ийн захирал солигдсонтой маргаагүй байна. г ажлаас халсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дээрх тушаалын 3 дахь заалтад “ гийн ажлыг зохих журмын дагуу 2017 оны 8 дугаар сарын 25-ны дотор хүлээлцэх ”-ээр заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж хуульд зохицуулсан бөгөөд    гийн ажлыг хэдэн сарын хэдэнд д хүлээлгэж өгсөн талаарх үйл баримтыг нотолсон нотлох   хэрэгт   авагдаагүй байна. 

            Ховд аймаг дахь  ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Б/162 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Боловсрол, соёл,шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 401 дүгээр тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.15, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/19 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.2, Ховд аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр ирүүлсэн албан шаардлага, Архив,албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар дүгнэлтийг  тус тус үндэслэн

захирлын эрх үүрэг нь 2017 оны  8 дугаар сарын 18-ны өдрөөс дуусгавар болсон байхдаа гарын үсэг зурж, албажуулсан  тушаалуудыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр  хүчингүй болгож,  хавсралтад нэр бүхий ажилтнуудыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрөөр тасалбар болгон  хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажил олгогчийн санаачилгаар ажлын байрнаас халжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захирлын эрх үүрэг нь дуусгавар болсны дараа ажилтан В.*******ыг өөр ажил томилсон тушаалыг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байдаг.  

 

            Ажил олгогч нь  өмнөх тушаалыг  хүчингүй болгох эрхтэй боловч 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Б/162 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр  ажилтан В.*******ыг ажлаас халсан нь түүний  хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн дээрх тушаалын 2 дахь заалтад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй байна.

 

             Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэг тохирох зүйл заалтыг заавал баримталж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг тус сургуулийн захирал зөрчсөн  байна.

 

            Ажилтан В.******* нь эрх үүрэг нь дуусгавар болсон захирлын тушаалаар Ховд аймаг дахь ийн Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд  томилогдсон тул түүнийг   2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож  ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа ажил олгогчийн тайлбар хуульд үндэслэгдээгүй байна.

 

            Шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,   шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, түүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

            В.******* нь  2017 оны 9 дүгээр сарын 14-нээс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  хүртэл 4 сар 7 хоног ажилгүй байжээ.  Ажилтанд ажилгүй байсан хугацааны  нөхөх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн 2017 оны 7,8,9 дүгээр сарын бичилтийг үндэслэн тооцвол   нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 495856 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 23063 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ  /495856х4+23063х7/=1982424+116441=2.144.865 төгрөгийг хариуцагч Ховд аймаг дахь ээс гаргуулж  В.******* олгох нь үндэслэлтэй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох   2.144.865 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Ховд аймаг дахь ийн санхүүд   үүрэг болгох  нь зүйтэй байна.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар В.******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч Ховд аймаг дахь ээс улсын тэмдэгтийн хураамжид 119467 /49267+70200/ төгрөг гаргуулж,  улсын орлого болгож шийдвэрлэв.  

 

 

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00627 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан Ховд аймаг дахь ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалын В.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, В.*******ыг Ховд аймаг дахь ийн нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Ховд аймаг дахь ээс түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2144865 төгрөгийг гаргуулж В.*******од олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь ид үүрэг болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар В.******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч Ховд аймаг дахь ээс улсын тэмдэгтийн хураамжид 119467 төгрөг гаргуулж,  улсын орлого болгосугай.” гэж өөрчилж, нэхэмжлэгч В.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                    Н.ТУЯА