Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00950

2021           09            07                                          001/ХТ2021/00950

.........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01073 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1426 дугаар магадлалтай,

.........ийн нэхэмжлэлтэй

.........т холбогдох

Анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Номин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.14-ний өдрийн 2290 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019.04.04-ний өдрийн 001/ХГ2019/00470 дугаар тогтоолоор .........ээс 20,255,591 төгрөгийг гаргуулж .........ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц нь охин Баярчимэг, хүү Мөнх-Эрдэнэ бид гуравт ногдох дундын өмчлөлийн хөрөнгө. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар болох охин, хүү хоёрт албан ёсоор танилцуулаагүй, мэдэгдээгүй битүүмжилж улмаар худалдан борлуулсан. Мөн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар мэдэгдээгүй атлаа албадан дуудлага худалдаануудыг явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулах тухай ч мэдэгдээгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны үнэ тогтоохдоо хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй төдийгүй өмчлөгч нарт мэдэгдээгүй хуулийг зөрчсөн. Энэ нь зах зээлийн бодит үнэлгээ, үнээс доогуур болсон байна. Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг худалдан авах санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг цагаан сарын баярын өмнөх өдөр зохион байгуулсан. Гэтэл хоёр дахь дуудлага худалдаагаар бидний орон сууц зарагдсан нь үнэлгээ хэтэрхий доогуур байсныг гэрчилнэ. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: .........ээс 25,255,591 төгрөгийг гаргуулж .........ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичгийг 2019.07.29-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч .........т төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2019.07.30-ны өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг 2019.10.02-ны өдрийн 19271357/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019.10.29-ний өдрийн 19271357/5 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтооход 102,569,600 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019.11.29-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч .........ийн оршин суугаа хаягаар очиж хүү Г.Мөнх-Эрдэнэд гардуулж төлбөр төлөгчид дамжуулахаар мэдэгдлийг хүлээн авсан. Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 102,259,600 төгрөгийн 70 хувь буюу 71,798,720 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулах тухай 2020.01.07-ны өдрийн 1/6 дугаартай тогтоолыг 2020.01.09-ний өдөр .........т гардуулсан. 2020.01.24-ний өдрийн анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 51,284,800 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон оруулах тухай 2020.02.04-ний өдрийн 2/4 дугаартай тогтоол, 4/4240 дугаартай мэдэгдлийн хамт .........т гардуулан өгсөн. 2020.02.21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 53,284,800 төгрөгөөр барьцаа хөрөнгө худалдан борлогдсон тухай 2020 оны 3 сарын 3-ны өдрийн 4/6794 дугаар мэдэгдлээр .........т мэдэгдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн орон сууцны өмчлөгч нь нэг хүн бөгөөд, албадан дуудлага худалдааны талаар түүнд байнга мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01073 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан .........т холбогдох, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай .........ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .........ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1426 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Шийдвэр болон магадлал үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч .........т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу тухай бүрт нь мэдэгдсэн, нэхэмжлэгч тухайн орон сууцны үнийг бага үнэлсэн гэдэг боловч тэр талаар баримт ирүүлээгүй, тухайн үедээ орон сууцны үнэлгээний талаар гомдол гаргаж байгаагүй, хариуцагч анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахад алдаа гаргасан байдал үгүй байх тул .........т холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай .........ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ......... нь нэхэмжлэгчид үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар мэдэгдээгүйгээр өмчлөх эрхийн эзэмшигч нарын эрхийг ноцтойгоор зөрчиж, анхны дуудлага худалдаанд оролцогч байгаагүй, 2 дугаар дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулсан эсэх нь эргэлзээтэй, учир нь сар шинийн баярын өмнөх өдөр зохион байгуулсан, зах зээлийн үнээс хэт доогуур буюу 51,284,800 төгрөгөөр үнэлэн худалдсан байдаг. Мөн тус дуудлага худалдааны ялагч нь банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг байх бөгөөд банк бус санхүүгийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдог байх хардлагыг төрүүлж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус дуудлага худалдааг хуулийн дагуу явагдсан эсэх талаар эргэлзээтэй байдлыг тодруулахаар тус дуудлага худалдааны бичлэгийг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргахад тус бичлэгийг нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй хэмээн хүлээн аваагүй, мөн нэхэмжлэгчийн дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхэд эргэлзэж дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэгч, тус дуудлага худалдааны ялагчийг гэрчээр асуулгах хүсэлтийг шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь шүүгч нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хүлээн аваагүй, хэт нэг талыг барьж тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн байх тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч ........., хариуцагч .........т холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэрээр .........ээс 25,255,591 төгрөгийг гаргуулж .........ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах болон хяналтын журмаар хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн, төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц дуудлага худалдаагаар 53,284,800 төгрөгөөр борлогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлсэн хэлбэр, хугацаа хууль зөрчөөгүй байх тул дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ......... нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “дуудлага худалдааг явуулахдаа мэдэгдээгүй, үнэлгээний талаар гомдол гаргах эрхийг танилцуулаагүй, өмчлөгч нарыг оролцуулаагүй, цагаан сарын өмнө хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, орон сууцыг хэт доогуур үнээр худалдсан, дуудлага худалдааны бичлэг гаргуулах, дуудлага худалдааны тэмдэглэл хөтөлсөн этгээдийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй нь хууль зөрчсөн” гэх боловч гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн үнэлгээний тайланг 2019.11.29-ний өдөр .........ийн оршин суугаа хаягаар, түүний хүү Г.Мөнх-Эрдэнэд гардуулж өгсөн нь мэдэгдэл болон тэмдэглэлээр /хх81/, үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шинжээчийн үнэлсэн 102,259,600 төгрөгийн 70 хувь буюу 71,798,720 төгрөгөөр доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг 2020.01.09-ний өдөр .........т, анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хоёр дахь дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 51,284,800 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2020.02.04-ний өдөр .........т тус тус гардуулан өгсөн баримтаар нэхэмжлэгчийн гомдол үгүйсгэгджээ. /хх 36,37,107/ .........т хүргүүлсэн 2019.11.29-ний өдрийн мэдэгдэлд үл хөдлөх хөрөнгийг өөрөө борлуулах саналаа 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нь санал хүргүүлээгүй байв./хх-80/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр барьцааны орон сууцны өмчлөгч ......... болох нь тогтоогдсон тул өөр өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл байхгүй байна. Албадан дуудлага худалдааны тэмдэглэлийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн, дуудлага худалдаа явагдсан үйл баримт тогтоогдсон тул “дуудлага худалдааны бичлэг гаргуулах, гэрч асуулгах” нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байв.

Иймд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул  хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1426 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                    Б.УНДРАХ