| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2022/0358/э |
| Дугаар | 2022/ШЦТ/358 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000406 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрлэлийн техникч мэргэжилтэй, Дорнод аймгийн “******* *******” компанид туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дураараа авирлан Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “” хотхоны тоотод нарын амьдарч байсан орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймагт сүмийн ажлаар 2022 оны 05 дугаар сард ирсэн бөгөөд ******* сумын 6 дугаар баг, ын тоотод байрлаж байгаа юм. Өчигдөр шөнө буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 цаг 50 минутын орчим надтай хамт амьдардаг америк охин намайг сэрээгээд “гэрт хүн байна” гэж хэлсэн. Бид хоёр өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхийг хүлээсэн. Удалгүй цагдаа ирээд бид хоёр хаалгаа онгойлгоход гадна балконы аврах шатаар хүн дээшээ гарч байгаа чимээ сонсогдсон. Гаднаас хүн орж ирснийг надтай хамт амьдарч байгаа америк охин маань намайг шөнө сэрээгээд гэрт хүн байна гэж хэлсэн. Гэрээс ямар нэг алга болсон, эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Манай балконы хаалга гадна болон дотор талдаа бариултай. Цагдаа ирэхэд манай балконы хаалга онгорхой байсан. Мөн балконы шатаар хүн дээшээ гарч байгаа чимээ сонсогдсон. Тиймээс балконы хаалгаар л хүн орж ирсэн байх. Яагаад гэвэл балконы аврах шатны хаалт онгорхой байсан. Би маш их гомдолтой байна. Миний амьдарч байгаа байранд унтаж амарч байхад шөнийн цагаар хууль бусаар нэвтэрсэнд нь гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ унтаж байхад гэрт хэн нэгэн мөлхөж байгаа юм шиг сонсогдсон. Би өөрөө сэрсэн гэхдээ ерөөсөө хөдлөөгүй. Тухайн үед хамт амьдардаг найз охин байна гэж бодсон. Тэгээд чимээ нь ойртож байгаа нь мэдэгдсэн. Мөн миний унтаж байсан орон дээр дарж байгаа нь мэдэгдсэн. Би бага зэрэг хөдөлсөн. Орон дээр дарсан хүн орон доогуур орох гэж оролдож байсан. Орон доор миний цүнх эд зүйл ачаанууд байсан болохоор багтахгүй миний ачаануудыг түлхэж байгаа чимээ сонсогдож байсан. Орон доор байж байгаад гарч ирээд газарт байгаа чигээрээ над руу бараг 10 секунд орчим харсан. Яг тэр мөчид манай найз хөдөлсөн. Тэгээд би манай найз биш, хэн нэгэн байна гэж мэдсэн. Тухайн үед би хөдөлсөн чинь мөлхөөд өрөөнөөс гарсан. Би сэрээгээд “чимээгүй байгаарай, гэрт хүн байна” гэж хэлээд унтлагын өрөөгөө түгжээд цагдаа дуудсан. Би цоожилсныхоо дараа байгууллагынхаа удирдлагад хэлсэн. 10-15 минутын дараа цагдаа ирээд үүдний хаалга нүдсэн. Цагдаа хаалга нүдээд нэг удаа тогшоод дараа нь руу залгасан. бид хоёр хоёулаа зэрэг орноосоо босоод үүдний хаалгаа онгойлгох гэхэд балконы шатаар хүн дээшээ гарч байгаа чимээ сонсогдсон. Ингээд цагдаа орж ирээд балкон руу нөгөө хүний араас явсан. Удалгүй орцны хаалгаар 2 хүнтэй хамт гэрт орж ирсэн. Миний унтаж байсан өрөөнд 3-5 минут болсон. Том өрөөний орон дээр миний утас, үнэ цэнэтэй зүйлүүд байсан. Тэгэхэд тэд нар огт хөдлөөгүй, хулгай хийсэн шинж байгаагүй. Тухайн хүн эмэгтэй хүн гэдэг утгаараа бид хоёрыг айлгах гэж байсан. Эсхүл хүчиндэх гэж байсан юм болов уу гэж бодогдож байсан. Өрөө харанхуй байсан болохоор царай нь харагдаагүй. Харин биеийг нь харахад туранхай, намхан хүн байсан. Мөн бараан өнгийн гадуур хувцастай байсан гэж харагдаж байна. Би бол нэг л хүн харсан. Миний орны хажууд нэг л хүн байсныг мэдэж байна. Олон хүн байгаа юм шиг санагдаагүй. Миний бодлоор тэр хүн хулгай хийх гэж орж ирээгүй. Тухайн байранд хоёр эмэгтэй амьдардаг гэдгийг мэдэж байсан юм болов уу. Тэр хүн ухаанаа алдтал согтуу биш байсан, өөр хэлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-24/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд , ******* бид гурав хамт сууж пиво ууж байгаад хүнтэй уулзана гээд гарч явснаа цаг гаруйн дараа буцаж ирээд өрөөндөө ороод унтаад өгсөн. ******* бид хоёр сүүлийн савтай пиво ууж байгаад би фейсбүүкээр найзтайгаа утсаар ярьсан юм. Тухайн үед 02 цаг 50 минут болж байсан. ******* миний хажууд сууж байснаа байхгүй болчихсон байсан. Найзтайгаа утсаар яриад дууссан чинь ******* миний хажууд орж ирээд суусан. Тэгэхэд цаг 03 цаг 10 минут болж байсан. Энэ үед би эгчтэйгээ утсаар ярьж эхэлсэн чинь гаднаас цагдаа нар орж ирээд бид хоёрыг аваад гарсан...” гэжээ. /хх-ийн 18-19/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...дэлгүүрээс 2,5 литрийн том пиво хоёрыг худалдаж аваад ******* сумын 6 дугаар баг, хотхонд гэрт очсон. гэрт очоод бид гурав дэлгүүрээс авсан пиво ууж байхад 23 цаг өнгөрөөгөөд найзтайгаа уулзана гэж гараад 1 цаг гаруй хугацааны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шөнө 01 цагийн орчим буцаад орж ирсэн. ... бид хоёр юм ярьж суунгаа пиво уусан. Ингээд хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. бид хоёр гэрт пиво уугаад дуусах дөхөж байсан. Энэ үед би балкон дээр гарч тамхи татсан. Тэгсэн чинь балкон дээр шат байсан ба шатны доод талд төмөр таг байхаар нь тагийг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд шатаар доошоо буугаад тухайн айлын балкон дээр гарч хаалгыг нь онгойлгож байснаа санаж байна. Цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа...” гэжээ. /хх-ийн 32-33/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43/
*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38-39/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/
ын Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “” хотхоны тоотод түр оршин суух хохирогч ын зөвшөөрөлгүйгээр түүний амьдарч байсан орон байранд нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... бид хоёр гэрт пиво уугаад дуусах дөхөж байсан. Энэ үед би балкон дээр гарч тамхи татсан. Тэгсэн чинь балкон дээр шат байсан ба шатны доод талд төмөр таг байхаар нь тагийг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд шатаар доошоо буугаад тухайн айлын балкон дээр гарч хаалгыг нь онгойлгож байснаа санаж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...гаднаас хүн орж ирснийг надтай хамт амьдарч байгаа америк охин эхэлж мэдээд намайг шөнө сэрээгээд гэрт хүн байна гэж хэлсэн. Гэрээс ямар нэг алга болсон, эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Манай балконы хаалга гадна болон дотор талдаа бариултай. Цагдаа ирэхэд манай балконы хаалга онгорхой байсан. Мөн балконы шатаар хүн дээшээ гарч байгаа чимээ сонсогдсон. Тиймээс балконы хаалгаар л хүн орж ирсэн байх. Яагаад гэвэл балконы аврах шатны хаалт онгорхой байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч -ын “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ унтаж байхад гэрт хэн нэгэн мөлхөж байгаа юм шиг сонсогдсон. Би өөрөө сэрсэн гэхдээ ерөөсөө хөдлөөгүй. Тухайн үед хамт амьдардаг найз охин байна гэж бодсон. Тэгээд чимээ нь ойртож байгаа нь мэдэгдсэн. Мөн миний унтаж байсан орон дээр дарж байгаа нь мэдэгдсэн. Би бага зэрэг хөдөлсөн. Орон дээр дарсан хүн орон доогуур орох гэж оролдож байсан. Орон доор миний цүнх эд зүйл ачаанууд байсан болохоор багтахгүй миний ачаануудыг түлхэж байгаа чимээ сонсогдож байсан. Орон доор байж байгаад гарч ирээд газарт байгаа чигээрээ над руу бараг 10 секунд орчим харсан. Яг тэр мөчид манай найз хөдөлсөн. Тэгээд би манай найз биш, хэн нэгэн байна гэж мэдсэн. Тухайн үед би хөдөлсөн чинь мөлхөөд өрөөнөөс гарсан. Би сэрээгээд “чимээгүй байгаарай, гэрт хүн байна” гэж хэлээд унтлагын өрөөгөө түгжээд цагдаа дуудсан...” гэх, гэрч ын “...******* бид хоёр сүүлийн савтай пиво ууж байгаад би фейсбүүкээр найзтайгаа утсаар ярьсан юм. Тухайн үед 02 цаг 50 минут болж байсан. ******* миний хажууд сууж байснаа байхгүй болчихсон байсан. Найзтайгаа утсаар яриад дууссан чинь ******* миний хажууд орж ирээд суусан. Тэгэхэд цаг 03 цаг 10 минут болж байсан. Энэ үед би эгчтэйгээ утсаар ярьж эхэлсэн чинь гаднаас цагдаа нар орж ирээд бид хоёрыг аваад гарсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******өд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА