Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.бал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

Улсын яллагч Н.,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /цахим/,

Шинжээч Э.*******,

Гэрч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Б.*******,

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.т холбогдох 2223000340086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн  суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын ******* баг, ******* хэсгийн ******* тоотод оршин суудаг, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт гийн , регистрийн дугаар .

Шүүгдэгч Б. нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн сумын нутаг Улаан үзүүр гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч С.гийн үхэр сүргээс хар зүсмийн монголын хязаалан эр үхрийг машин механизм ашиглан хулгайлж түүнд 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн яллагдагч Б. нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 24 ширхэг шуудай 813 килограмм нойтон арцыг 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Төмөртийн гол гэх газраас түүж бэлтгэн “Land Kruizer” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 82,031,700 /наян хоёр сая гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

1. Б. нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн сумын нутаг Улаан үзүүр гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч С.гийн үхэр сүргээс хар зүсмийн Монголын хязаалан эр үхрийг машин механизм ашиглан хулгайлж түүнд 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогч С.гийн  “...2020 оны 11 дүгээр сард манай үхэр сумын Олонтүрүү багийн Улаан үзүүр гэх газар намаржиж Баян Өндрийн  худгаас усалдаг байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны хооронд манай үхэр сүргээс нэг тооны хязаалан насны хар зүсмийн эвэртэй монголын эр үхэр хулгайд алдагдсан байсан. Тэгээд нутгийн иргэд болон ойр орчим намаржиж байсан айл өрхөөс сураг тавиад сураг гаргаагүй юм. Содон шинж тэмдэг нь сүүлийг нь тэгшлээд тайрсан сайн ажиглавал хондлоон дээрээ цэнхэр өнгийн будгаар тэмдэглэж байсан цэнхэр будаг бий.” Гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- Гэрч Т.гийн “...Би Завхан аймгийн сумын багт нөхрийн хамт мал малладаг. Нөхөр бид хоёр үхрээ худгаас услах болгондоо үхрээ тоолдог байсан. Тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын эхээр үхрээ усалж байхдаа тоолоход бүрэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа худаг эвдрээд манайх шөнө үхрээ усалсан. Тэр үед үхрээ тоолж үзэхэд хязаалан насны, хар эр үхэр алга болсон байсан. Тухайн алга болсон үхэр нь зүүн талын ташаан дээрээ цэнхэр будагтай, имгүй байсан байхаа, ямар ч байсан сүүлийг нь тайраад тэгшилсэн байсан. ...Өнөөдрийн байдлаар манай үхрийг хулгайлсан хүн манай үхэрний хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Манай нөхөр хөдөө мал дээрээ байнга байдаг болохоор тэр болгон цагдаагийн газарт ирж амжихгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/,

- Гэрч Т.гийн “...Тиймээ би тэдний үхрийг зүсээр нь сайн танина. Учир нь  манай хоёр зуны улиралд хөдөө цуг айлд зусдаг. 2020 оны өвөл 11 сард 1 тооны  хязаалан насны эвэртэй эр хар үхрээ хулгайд алдсан. Үүнээс хойш хайж сураглаад олохгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/

- Гэрч Г.ын “...С. нь 2020 онд сумын Өндөр хар гэх газар өвөлжиж байгаад нэг эр үхрээ алдчихлаа хайгаад явж байна олдоггүй гээд тухайн өвөл манайд ирээд  надад ярьж байсан. Намайг хайж сураглаж байгаарай гэж захисан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/

- Гэрч Р.гийн “...2022  оны өвөл 11 сарын эхээр санагдаж байна хуваа хочтой Б. эхнэрийнхээ хамт наймаа хийж яваад машин нь эвдэрсэн гээд манайд 1-2 хоносон санагдаж байна. Ингэж явахдаа хэдний өдрийг сайн санахгүй байна нэг орой нилээн харанхуй болсон ойролцоогоор 22-23 цагийн алдад унтах гээд хэвтэж байтал Б. гаднаас эхнэртэйгээ орж ирээд нэг үхэр ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би босоод гартал  Б. манай хажуу айл руу ороод г бас гуйгаад тэгээд бид дөрөв Б.ын машинд суугаад манайхаас ойролцоогоор 7-8 км  орчим  яваад Улаан үзүүр гэх газар очсон. Б. 1 эр  үхрийн урд хоёр хөлийг нь тушсан байдалтай байсан. Тэгээд тухайн үхрийг , бид гурав ын машинд ачаад бид хоёрыг буцаагаад гэрт хүргэж өгчхөөд тэр шөнөдөө аймаг явсан. Би тухайн үед ямар учиртай үхэр гэдгийг мэдээгүй дараа нь сонсоод байсан чинь сумын иргэн С.гийн үхрийг хулгайлж явсан сурагтай С.гийн  алдсан үхэртэй тухайн үхрийн нас, зүс болон цаг хугацаа таарч байгаа бөгөөд С.гийн үхэр Улаан үзүүр гэх газраас бэлчээрлэдэг байсан юм. Тухайн үхэр нь хязаалан насны хар зүсмийн эвэртэй эр үхэр байсан. Им, тамгыг нь ажиглаагүй. Б. нь тухайн үед маркийг нь мэдэхгүй хар өнгийн жийп гэж хэлмээр тээврийн хэрэгсэлтэй явж байсан улсын дугаарыг нь санахгүй байна. Би тухайн үед ямар учиртай үхэр ачиж  байгаа талаар  асуугаагүй өөрийнхөө  малыг ачиж байгаа юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

- Гэрч Ч.ийн “...Хуваа хочтой Б.ыг 2020 оны өвөл сумын Борбэлчир гэх газар Р.гийнхтай өвөлжиж байхад худалдаа наймаа хийж яваа гээд эхнэрийнхээ хамт явж  байсан.  Р.гийнд 1-2 хоносон санагдаж байна. 2020 оны 11 сарын эхээр санагдаж байна. Яг өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Явахынхаа орой манайд орж ирээд нэг үхэр ачиж явах гэсэн юм та ачилцаад өгөөч надад Р. ах та хоёроос өөр ачаад өгчих хүн алга гээд гуйгаад байхаар нь үгүй гэж хэлж чадаагүй  хамт явсан. Цаг нилээн орой болсон байсан барагцаагаар бол 22 цагийн алдад байх Р. бид хоёрыг машиндаа суулгаад малын бэлчээр дээр очсон. Б. нь хар өнгийн Монголын эр үхэр тушиж хүлсэн байдалтай байсныг , бид гурав хамжаад ын машинд ачсан. Р. бид хоёрыг гэрт хүргэж өгчхөөд шууд аймаг явсан. Тухайн үхрийг , сумдын хил залгаа нутаг Улаан үзүүр гэх газраас бэлчээрээс нь ачсан. Б. эхнэртэйгээ, Р. бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Хар өнгийн жийптэй явж байсан марк, улсын дугаарыг нь санахгүй байна. Би энэ хэрэгт Б.ыг сэжиглэж байна. Тухайн үед ямар учиртай үхэр гэдгийг мэдээгүй. Харин одоогоор бол хулгайн үхэр байсан юм шиг байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

- Гэрч Б.*******ийн “...Би Б.ын хамтаар 2020 оны өвөл говийн сумдаар хувцас, хүнсний бараа наймаа зарж явсан. Тэгж явж байгаад сумын Олонтүрүү багийн айл Р. буюу гэдэг айлд машин эвдрээд 1, 2 хоносон. Б. бид хоёр машинаа янзалчхаад аймаг явах гэтэл хүнээс үхэр авах ёстой гэж хэлээд 18-19 цагийн алдад хөдөө малын бэлчээр дээр очоод нэг үхэр бугуйлдаж барьж аваад хөлийг тушин хүлээд буцаад Р. ахынд очоод ахын хажуу айлынх нь хүн хоёрыг үхэр ачилцаад өгөөч гэж Б. гуйгаад бид дөрөв хамт явсан. Тэгэхэд цаг нилээн орой болоод харанхуй болсон байсан. Тэгээд нөгөө тушсан үхэр дээрээ очоод Б., , нар Б. бид хоёрын унаж явсан машинд ачаад , нарыг хүргэж өгөөд бид хоёр тэр шөнөдөө д гэртээ ирсэн. 2020 оны өвөл байсан хэдэн сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Эвэртэй хар эр үхэр байсан. Харанхуйд им тамгыг нь ажиглаагүй. Хар өнгийн визард маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан улсын дугаарыг нь санахгүй байна. Тухайн машиныг Б. хүнээс худалдаж аваад унаж байгаад буцаагаад зарсан. надад тухайн үед ярихдаа хүнээс үхэр авч байгаа Р. ахаас үхэр авч байгаа юм гэж хэлсэн. Харин одоо сонсоод байсан чинь Р. ахаас үхэр аваагүй хулгайн мал байсан байна. Тэр үхрийг аймагт оруулж ирээд хүнд 0,000 төгрөгөөр зарсан гэж надад ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 

 2. Шүүгдэгч Б. нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 24 ширхэг шуудай 813 килограмм нойтон арцыг 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Төмөртийн гол гэх газраас түүж бэлтгэн, “Land Kruizer” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 82,031,700 /наян хоёр сая гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын “...Миний хувийн зүгээс бол ямар нэгэн гомдол, санал байхгүй. Харин би энэ хэрэгт сумынхаа Засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаагийн хувьд зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал түүж бэлтгэн Цагаанхайрхан сумын байгаль экологид хохирол учруулсан байх тул учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 129-р хуудас/

- Гэрч Б.*******ийн “...Миний нөхөр нэг хэсэг хүмүүстэй хамт явж байгаад хулгайн хэрэгт холбогдоод шалгуулж байсан тул мөнгө хэрэг болсон юм. Тэгтэл миний нөхөр “хоёулаа явж мөнгө олно” гэсэн. Тэгээд нөхөр Б.ын хамт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн төвөөс гараад Цагаанхайрхан сумын Төмөртийн гол гэдэг газарт очсон. Миний нөхөр өдөрт уул руу өгсөж уулнаас арц түүсэн би арц түүхгүй өдөрт машин, майхнаа харж хоол цай хийдэг байсан. Тухайн газарт нөхөр бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Бид хоёр нийт 3 хоног арц түүхэд нийт 24 шуудай арц болсон юм. Түүнийгээ ахын эзэмшлийн Ланд- маркийн машинд ачиж аваад 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сум орох гээд Цагаанхайрхан сумын урд талд явж байтал замд хоёр залуу гар өргөхөөр нь зогсож уулзахад “аймаг орох гээд зам тосоод явж байна, аваад яваач” гэсэн. Тэгээд тэр хоёр залууг суулгаад цаашаа явж байтал Цагаанхайрхан сумын цагдаа, байгаль хамгаалагч нартай тааралдсан. Тэгээд бид нарыг арц түүснийг сумын төв оруулж ирээд аймгийн цагдаа руугаа мэдэгдээд шалгасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 135-р хуудас/,

- Гэрч Н.ын “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэдэг найзтайгаа хамт айлд очих гээд мотоциклтой явж байтал Цагаанхайрхан сумын урд талд замд мотоцикл эвдэрсэн тул буцаж сэлбэг олж ирэх гээд зам тосож байтал нэг Ланд- ирэхээр нь гар өргөж зогсоогоод “аймаг руу дайгаад аваад яваач” гэж гуйж байгаад машинд нь суугаад явж байтал цагдаа зогсоож шалгаад арц ачсан байна гээд Цагаанхайрхан сум руу авч явсан юм. Зам тосож байгаад ын машинд орж суух үед машин дотроо болон дээрээ шуудай юм ачсан байсан. Тэгтэл цагдаа зогсоож шалгаад арц ачсан байна гээд саатуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 137-р хуудас/,

- Гэрч Б.ы “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз гийн хамт Цагаанчулуут суманд айлд очих гээд мотоциклтой явж байтал Цагаанхайрхан сумын урд талд мотоцикл эвдэрсэн. Тэгээд янзлах гэхээр багаж, сэлбэг байхгүй тул буцаж аймаг орж сэлбэг олж ирэх гээд зам тосоод зогсож байтал нэг Ланд- ирэхээр нь гар өргөж зогсоогоод аймаг руу дайгаад аваад яваач гэж гуйхад дотор зай бага байгаа шүү гээд бид хоёрыг суулгасан. Тэгээд аймаг руу явж байтал замд цагдаа зогсоож шалгаад арц ачсан байна гээд Цагаанхайрхан сум руу авч явсан юм. бид хоёрын машинд суухад нэг залуу эхнэртэйгээ явж байсан машин дотроо болон дээрээ шуудайтай арц аччихсан байсан машинд нь суухад үнэртэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 139-р хуудас/,

- Гэрч Н.ын “...Тухайн өдөр би ажил тараад гэртээ ирээд байж байтал орой надтай утсаар яриад “би Цагаанчулуутын байгаль хамгаалагч *******тэй хамт явж байна. Сая Төмөртийн гол өгсөөд 2 машин явчихлаа арцны хулгайч байж магадгүй буцах замыг нь тосох уу” гэхээр нь би “тэгье” гээд *******, бид гурав Цагаанхайрхан сумын гүүрнээс доохно Булгийн хошуу гэдэг газарт очоод зогсож байтал замгүй газраас нэг машин гэрлээ асаагаад зам руу ороод ирэхээр нь араас нь машиныхаа гэрлийг тусгаж харахад улсын дугаар байхгүй саарал өнгийн Ланд крузер- маркийн машин байхаар нь хэсгийн төлөөлөгч тай утсаар яриад дуудаж нөгөө машиныг зогсоож шалгахад 3 залуу, 1 эмэгтэй нийт 4 хүн явж байсан. Машин дотроо болон дээрээ шуудайтай арц аччихсан байсан. Машинд байсан залуучуудыг би урьд өмнө нь харж байгаагүй танихгүй хүмүүс байсан. Сэжиг бүхий улсын дугааргүй машин явж байхаар нь зогсоож шалгахад арц түүсэн машин байсан юм. Тэдгээр хүмүүст арц түүж бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Цагаанхайрхан суманд ургадаг арц нь Хуурамч хонин арц, Хонин арц гэсэн 2 төрөл байдаг бөгөөд тухайн ургамлууд нь нэн ховор ургамлын жагсаалтад орсон байдаг тул тухайн ургамлуудыг түүж бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй юм. Нийт 24 шуудайтай арц тээвэрлэж явсан. Машин дотроо болон дээрээ аччихсан явж байсан.  Тэдгээр хүмүүс Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Төмөртийн гол уруудаж орж ирсэн тул Төмөртийн гол өгсөөд түүж бэлтгэсэн байх гэж бодож байна. Төмөртийн гол гэдэг газарт нилээд их арц ургадаг газар байдаг юм. Саарал өнгийн Ланд крузер- маркийн тээврийн хэрэгслээр арцыг тээвэрлэж явсан. Тухайн үед машиныхаа улсын дугаарыг авчихсан, бичиг баримт байгаагүй тул машины номер дугаарыг нь мэдэхгүй байна. Бид нар тухайн тээврийн хэрэгслийг арцны хамт хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/,

- Гэрч Г.*******ийн “...Тухайн өдөр би гийн хамт Цагаанчулуут сумаас Цагаанхайрхан сум орох гээд явж байхад хоёр машин Төмөртийн гол өгсөөд явчихаар нь арц түүж байж магадгүй гэж бодоод Цагаанхайрхан сумаас гарахдаа Цагаанхайрхан сумын байгаль хамгаалагч ыг аваад гурвуулаа гүүрний доод талд зогсож байтал нэг Ланд- маркийн автомашин дээрээ шуудайтай зүйл аччихсан ирж байхаар нь Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгчийг дуудсан. Тэгээд тухайн машиныг зогсоож шалгахад 3 эрэгтэй 1 эмэгтэй нийт 4 хүн суучихсан явж байсан. Тэгээд машин дотроо болон машиныхаа дээр ачаан дээрээ шуудайтай арц аччихсан байсан. Тэгээд тухайн машиныг бид нар дагуулаад Цагаанхайрхан сумын төв ороод цагдаад нь хүлээлгэж өгчхөөд бид хоёр Цагаанчулуут сум явсан юм. Би одоо тоог нь яг тодорхой санахгүй байна. Тухайн үед бид нар шуудайтай арцыг тоолж байсан машин дотроо 18 шуудайг дээрээ бас 5-6 шуудай арц аччихсан байсан шиг санагдаж байна. Тэдгээр хүмүүс Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Төмөртийн гол уруудаж орж ирсэн тул Төмөртийн гол өгсөөд түүж бэлтгэсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 143-р хуудас/,

- Гэрч Л.гийн “...Тухайн өдөр би Цагаанчулуут сумын байгаль хамгаалагч *******ийн хамт хяналт шалгалтаар явж байтал сэжиг бүхий тээврийн хэрэгсэл Төмөртийн гол өгсөөд явж байхаар нь сумын төв орж ирээд Цагаанхайрхан сумын байгаль хамгаалагч ыг аваад Цагаанхайрхан сумаас урагшаа Төмөртийн гол өгсөөд явж байтал Ланд- маркийн тээврийн хэрэгсэл дээрээ болон дотроо шуудайтай зүйл аччихсан явж байхаар нь хэсгийн төлөөлөгч тай утсаар ярьж мэдээлэл өгөөд Цагаанхайрхан сумын урд талын гүүрэн дээр зогсоож шалгахад Б. гэдэг залуу арц түүгээд явж байсныг тогтоосон юм.  Ямар ч байсан тэр гэдэг залуу машин барьчихсан дотор нь 2 залуу, 1 эмэгтэй суучихсан явж байсан. Тэдгээр хүмүүсийг би танихгүй хүмүүс байсан. Тэр машин Төмөртийн гол уруудаж орж ирсэн тул тухайн арцыг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Төмөртийн гол гэдэг газраас түүж бэлтгэсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 145-р хуудас/,

- Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.*******ын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай “...1. 24 ширхэг шуудай 813 килограмм арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хонин арц (Juniperus sabina L),

2. Тухайн арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт: Нэн ховор ургамлын жагсаалтад орсон.

3. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана.

4. Тухайн хураагдсан 24 ширхэг шуудай 813 килограмм нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 кг-100,900 төгрөг, 813 кг нийт 82,031,700 төгрөг.

5. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө.” гэх дүгнэлт /хх-ийн 145-149-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд байна.

Мөн шүүгдэгч Б. нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон үйл баримтын маргаагүй бөгөөд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шинжээч Э.*******ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно гэсэн хуулийн заалт зөрчилдөж байна. Учир нь шинжээч Э.******* биологич гэсэн тусгай мэргэжлийг эзэмшиж мэргэжлийн дипломыг нь аваагүй хүн байна гэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай мэдлэг эзэмшсэн хүн гэж заасан байх бөгөөд шинжээч Э.******* нь Байгаль орчны салбарт 12 дахь жилдээ, биологичоор 5 дахь жилдээ ажиллаж байгаа, Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн бөгөөд энэ талаар судалгаа шинжилгээний ажил хийж байгаа биологийн чиглэлээр тусгай мэдлэгийг эзэмшсэн хүн байна. 

- “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б. нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн сумын нутаг Улаан үзүүр гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч С.гийн хар зүсмийн монголын хязаалан эр үхрийг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Уг гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

- Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж,

мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилсан.  

Шүүгдэгч Б. нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 813 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 Иймд шүүгдэгч ******* овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.  

Шүүгдэгч Б.ын бусдын малыг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.д 1,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн “Хязаалан эр үхрийг 1,400,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогчид учруулсан хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн завсарлага авсан бөгөөд “...Хохиролд үхэр өгөх гээд очсон боловч хохирогч хангай гараад явсан хэд хоногтоо ирэхгүй гэсэн тул хажуугийн айлд нь хүлээлгэж өгөөд үхэрт нь нийлүүлээд захиж орхиод ирсэн. Хохирол төлөгдсөн талаар баримт авах гэсэн боловч уулзаж чадаагүй” гэв.

Шүүх нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах бөгөөд шүүгдэгчийн уг мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул түүнээс мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.д учруулсан 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.ын байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 82,031,700 /наян хоёр сая гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн бодит хохирол учирсан болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.*******ын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.ын ургамлын аймагт учруулсан 82,031,700 /наян хоёр сая гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 410,158,500 /дөрвөн зуун арван сая нэг зуун тавин найман мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б. урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг журамлан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, нийт хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 45-62-р хуудас/

Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 

Шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч Б.ын  үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.ын тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг журамлан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял үлдсэн болох нь улсын яллагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч А.ийн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан байна.

Иймд шүүгдэгч Б.т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж,

Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус хуульчилсан.

 Шүүх шүүгдэгч Б.т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн тогтоосон нийт эдлэх зорчих эрх хязгаарлах 4 жил 5 сар 3 хоногийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлээ.

Шүүгдэгч Б. нь шийтгэх тогтоол гарахын өмнө 3 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хугацааг түүний хорих ялын эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан.

Шүүгдэгч Б.ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ланд круйзер- маркийн улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 6,000,000 /хх-ийн 160-р  хуудас/ төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд З.ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан түүний “... улсын дугаартай Ланд- маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2019 онд Увс аймгийн Баруунтуруун сумаас Ц.гаас 8,500,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэгтэл 2020 оны 02 сард Б.  надтай уулзаад машиныг чинь худалдаж авъя гээд байхаар нь машинаа өгч явуулсан бөгөөд үнэ хөлсийг нь дараа өгье гэхээр нь таньдаг мэддэг хүмүүс юм чинь болох байлгүй гэж бодсон юм. Б. надад ямар ч мөнгө өгөөгүй тул машинаа эргүүлэн авах гэж байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Мөн түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Визард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 1,000,000 /хх-ийн 163-165-р хуудас/ төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд одоо уг тээврийн хэрэгсэл нь байхгүй, сэлбэгэнд зарагдсан болох нь хэрэгт авагдсан баримаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ланд круйзер- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөгийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Визард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 224 шуудай 813 килограмм нойтон арцыг улсын орлого болгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хайчийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Шүүгдэгч ******* овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т 4 жил 5 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.  

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 4 жил 5 сар 3 хоногийн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.т энэ тогтоолоор оногдуулсан хорих ял болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

10. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 3 хоногийг хорих ялын эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

11. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 4 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтийг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хэрэгжүүлсүгэй.

12. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.ын байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ланд круйзер- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөгийг, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Визард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 24 шуудай 813 килограмм нойтон арцыг тус тус улсын орлого болгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

13. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 4-т зааснаар Б.ын ургамлын аймагт учруулсан 82,031,700 /наян хоёр сая гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн бодит хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 410,158,500 /дөрвөн зуун арван сая нэг зуун тавин найман мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.аас үхрийн үнэ 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.д олгосугай.

15. Шүүгдэгч Б.аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хайч 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

18.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ