Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 530

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/00530

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З Г Б СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Н-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,369,576 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З Г Б СӨХ-нытөлөөлөгч Г.Оролмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуу гэр бүл сууц өмчлөгчдийн хороололын 35а байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг манай сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж үйл ажиллагааг явуулж байгаа. Э.Нөөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ бусад зардалд зарцуулах төлбөрөө 2012 оны 10 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын төлбөр 1,369,576 төгрөг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Хуулийн зохицуулалтынхаа дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Миний нэхэмжлэлийн шаардлага нь хариуцаж байгаа сууц өмчлөгчдийн холбонд хэрэглэсэн, хэрэглэх ёстой төлбөрийг тогтоосон тарифийн дагуу сар бүр авах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 387,574 төгрөгийг хасаад, үлдэгдэл 982,002 төгрөгийг нэхэмжилж байгаа. Э.Нбайрандаа амьдардаггүй, эзэнгүй цоожлоод явсан байвал тухайн үед харж үзэх боломжтой. Өөрсдөө байраа түрээслэж, түрээсийн төлбөрөө авч байсан учраас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөх боломжтой гэж үзэж байна. Иймд 2014 оны 08 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 982,002 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

   

Хариуцагч Э.Ншүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа2015 оны 10 дугаар сараас хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлнө. Үүнээс өмнө З Г Б СӨХ  ньнь ажлаа хийдэггүй байсан. Байнгын ус алдана, шугам бөглөрөнө, цэвэрлэгээ үйлчилгээ муу хийгддэг. Манайх 2017 оны 4 дүгээр сараас энэ байрыг түрээслэж эхэлсэн. Үүнээс өмнө би байрандаа амьдардаг байсан. Тогтмол хүн байсан. Тэрнээс өмнө ирэн, очин байдаг байсан. Зуны сардаа байдаггүй байсан. 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх 650,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З Г Б СӨХ-нынь хариуцагч Э.Н-д  холбогдуулан сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 1,369,576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 387,574 төгрөгөөр багасгаж, 982,002 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 650,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрчээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч З Г Б СӨХ-нынь 2014 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрт нийт 982,002 төгрөгийг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35А байрны 24 тоот орон сууцны өмчлөгч Э.Номингоос гаргуулахаар шаарджээ.

 

З Г Б СӨХ  ньнь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 149 тоот гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Г.Оролмааг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор томилсон байх тул сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах, төлөгдөөгүй төлбөрийг шаардах эрхтэй байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч Э.Ннь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35А байрны 24 тоот орон сууцны өмчлөгч, уг орон сууцныхаа дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийг 2012 оноос хойш төлөөгүйг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2017/13891 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэлд дурдсан хугацаатай холбоотой шаардлагыг нэхэмжлэгч өмнө нь шүүхэд гаргаж байсан болох нь нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. /хх-ийн 10 дугаар тал/

 

Дээр дурдсанчлан орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүний үүргээ биелүүлж дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 2014 оны 07 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар, 2017 оны 04-12 дугаар сар, 2018 оны 01-10 дугаар сарын төлбөрт нийт 892,917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,085 төгрөгт холбогдох төлбөртэй холбоотой нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд хариуцагч Э.Н-с 892,917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З Г Б СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,085 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасны дагуу хариуцагч Э.Н-с 892,917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З Г Б СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,085 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Залуу гэр бүл сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-с 25,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР