Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/798

 

2022         8             08                                      2022/ШЦТ/798

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0768/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

улсын яллагч Ж.Энхжаргал,

нарийн бичгийн дарга И.Номин,

шүүгдэгч Ч.А (өөрийгөө өмгөөлж) оролцсон тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 06-нд .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, *** ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг ***тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч.А /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.А нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны 22 цаг 30 минутын орчимд "Сүхбаатар дүүргийн...хорооны нутаг, Оргилуун" төвийн баруун замд "Тоёота Приус" маркийн *** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Б-г мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан,

Дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлэлгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн биеийн байдал одоо хэвийн байгаа. Тэрээр одоо төрийн бус байгууллагын хяналтанд байгаа.” гэв.

 

Хавтаст хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8, 12-15 дахь тал)

Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20  дахь тал)

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 08 цаг 10 минут, Ч.А-г драггер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9 дэх тал)

Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би орон гэргүй тэнэмэл амьдардаг бөгөөд тухайн өдөр зам гарч яваад машинд мөргүүлсэн. Өөр санах зүйлгүй”. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ч.А-ын машинтай явж байсан. Би хажууд нь суугаад Ч.А машин унаад явж байсан. Уруудаад ... төвийн харалдаа баруун талд явж байх үед би утсаа оролдоод явж байсан бөгөөд юм мөргөх шиг болоод машин зогсоод би буугаад хартал хүн газарт хэвтэж байсан. Түргэнд би өөрийнхөө утсаар дуудлага өгсөн бөгөөд түргэн ирээд хүнийг үзээд зүгээр байна, хугарсан зүйлгүй байна гэсэн бөгөөд өөрөөс нь зүгээр үү гэж асуухад тэр юм дуугарахгүй толгой дохиод байсан. Мөн осол гарсны дараа 2-3 эмэгтэй хүн ирчихсэн байсан. Цагдаад дуудлага өгөөгүй бөгөөд Ч.А бид хоёр тэр хүнийг дэлгүүрийн хажуугийн АТМ дотор үлдээгээд явсан. Явахаасаа өмнө нилээн харж суусан бөгөөд өвдөж байгаа газар байна уу, яах вэ гэж зөндөө асуусан боловч юм дуугарахгүй, авиа гаргаад байсан. Тэнд АТМ дээр орхиод явсан. Би тэр хүнийг зам дээр гарч ирэхийг хараагүй. Ч.А бид хоёр л явж байсан. Гадаа бороо орж байгаад зогссон. Тэр хүн ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)

Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 23-ны орой 21 цаг 40 минутын үед хорооллоос гараад ...гийн цагдаагийн хэлтсийн хажууд очиж хашаанаас хавтан аваад Приус маркийн *** УБМ дугаарын авто машиныг жолоодон хамт ажилладаг ах Б*** миний арын суудал дээр суугаад хойноос урагш чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 36 км/цагийн хурдтай явж байх үед гэнэт зорчих хэсгийн зүүн талаас миний урдуур нэг хар өнгийн хувцастай хүн гүйгээд гараад ирсэн. Цаанаас зам руу гарч ирж байгаа нь харагдаагүй. Гадаа бороо орж байсан. Мөргөөд нөгөө хүн газарт унасан бөгөөд би машинаас бууж очоод нөгөө хүнийг яаж байна гэхэд дугарахгүй байсан. Би хамт явсан хүнтэйгээ нөгөө хүнийг замын гадна гаргаж тавиад машинаа замаас гаргаж автобусны буудал дээр зогсоосон. Би гэмтсэн байна гэж бодоод 103-т дуудлага өгсөн. 30 орчим минутын дараа түргэн ирээд үзээд ер нь бие нь гайгүй, зүгээр байна гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41дэх тал)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн гаргасан: “Г.Б-н биед баруун шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаааар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4170 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал)

 

Мөрдөгчийн магадалгаа: 1.Жолооч Ч.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;       в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; болон 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Г.Б нь ЗХД-ийн “5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Ч.А нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны 22 цаг 30 минутын орчимд "Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг, ..." төвийн баруун замд "Тоёота Приус" маркийн *** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Б-г мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан,

Дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлэлгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэдийгээр энэ осол хэрэг болоход хохирогч Г.Б-н хувьд “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн боловч *** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх үзлээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Ч.А нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Ч.А нь хохирогч Г.Б-д эмчилгээний зардал болон хохиролд тооцон нийт 1.000.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан бөгөөд хохирогч Г.Б нь “одоо шүүгдэгчид гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” /хх-112/ гэсэн тул шүүгдэгч Ч.А-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж, хохирогч Г.Б нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг түүнээс нэхэмжлэх эрхтэй тул энэ эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх  зүйл ангиудад заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ч.А-г 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.А-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Г.Б нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР