| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0165/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/186 |
| Огноо | 2022-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга:
Улсын яллагч:
Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* тоот регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн аар
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн “ ” гэх газарт иргэн ын гэрт байхдаа “эхнэр лүүгээ уурлалаа” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах ын нотлох баримтуудыг бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт
2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөө явж гэрээ нүүлгэсэн. Тэр өдөр ийгаач ынд хоносон. Тухайн өдөр ийгаач маань халамцуу байсан. Би худаг дээр адуугаа услах гээд байж бай ийгаач мотоцикльтой давхиж ирээд гэрт нь очоод хоол унд идээд орой унтах болсон. Талийгаач тэр үед эхнэрээсээ архи нэхээд уурлаад нэхээд байсан. Талийгаач гэрийн зүүн хойморт би баруун хойморт нь сууж байгаад эхнэр рүүгээ дайраад байхаар нь чи яах гэж тэгдэг юм гээд баруун хацар дээр баруун гараараа 2 удаа гарын ар хэсгээр зөөлхөн алгадсан. Тухайн үед ийгаачийн нүдэнд гэмтэл учруулахаар бол алгадаагүй гэв.
Шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
Би тухайн үед ийгаач эхнэр рүүгээ зодох гээд муу муухай үгээр хэлэхээр нь би ахын хувьд боль чи гэж хэлээд баруун хацар дээр нь зөөлөн алгадсан. Би өөр бол цохиж зодоогүй. Талийгаач миний үгэнд их сайн ордог, юм хэлэх, зөвлөгөө өгөхөөр миний үгийг их сайн хүлээж авдаг. Талийгаачийг цохисны дараа сүүлд хамарнаас цус гарсан. Би яллагдагчаар татах тогтоолыг танилцсан саналт хүсэлт алга , би ийгаачийг алагдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн.. гэх мэдүүлэг / хх-ийн 83/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Т.******* манайд ирээд орой 5 цагийн үед худаг дээр ийгаач Т.******* хоёр адуугаа услаад орой гэртээ ирээд надаас архи нэхээд уурлаад байхаар нь би архи өгөөгүй тэгсэн чинь над руу шазуураа зуугаад уурлаад байсан чинь Т.******* яах гэж дандаа тэгдэг юм гээд нүүр рүү нь гарынхаа ар хэсгээр зөөлөн / жаахан аяархан/ алгадчих шиг болсон. Тэгээд өглөө боссон чинь нүд нь хөхөрчихсөн харагдсан. Улаан эрэг рүү ингэ явчихсан байсан. Тэгээд ингэний араас яваад үдээс хойно 18 цагийн үед гэдэг хүн эхнэртэйгээ ийгаачийг хүргэж ирээд 21 цагийн үед явсан. Тэгээд ийгаач унтлаа гээд орондоо ороод цаашаа хараад хэвтсэн. Хоёр хонь хургалчихсан байсан тэрийгээ хөхүүлж хотоо эргэчихээд ороод ирсэн чинь цаашаа хараад унтсан байсан. Тэгээд унтийдаа гээд орныхоо доор суугаад гутлаа тайлах гэтэл гэнэтхэн хэн бэ гээд орилоод миний нүүр рүү цохисон. Тэгээд би айгаад гарч гүйгээд ойрхон манай нэг ахынх байдаг бас манайд цуг өвөлждөг дүүгийнх байдаг тэр хоёр айл руу явган цасан шуурганаар төөрөөд шөнөжингөө яваад өглөө 6 цагийн үед гэртээ ирсэн чинь өөрийгөө боомилсон байсан. Т.******* ийгаачийн нүүрүү л цохисон, маргааш нүд нь хөхөрчихсөн байсан болохоор зүүн нүд рүү нь цохьсон гэж бодож байна зүүн гараараа баруун хацарт зөөлхөн / аяархан/ алгадсан.Талийгаачийн хамраас ер нь цус гардаг байсан. Би Т.*******ын цохисноос хамраас цус гарсан гэж бодохгүй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед манай нөхөр , түүний ээжийнх нь төрсөн ахынх нь хүүхэд Т.*******ын хамт манай хойд д байдаг худгаас цуг ирсэн. Т.******* нь нүүж яваад гэж байсан. Манай нөхөр нь жаахан халамцуу байсан. Тэгээд Т.******* манайд хонохоор болсон. Орой унтахын үед манай нөхөр надаас архи нэхээд байсан. Манайд архи байхгүй байсан болохоор би түүнд архи байхгүй гэсэн чинь над руу уурлаад байсан. Тэгтэд Т.******* нь чи яах гэж нэгэндээ уурлаж байдаг юм гээд ын нүүр лүү нь 2 алгадсан чинь түүний хамраас нь цус гарсан. , Т.*******ын үгэнд ороод унтсан. Өглөө нь намайг харж байхад ын зүүн ын нүдний орчим хөхөрчихсөн харагдаж байсан. Тэгээд Т.******* малаа туугаад явсан. Тэрээр гарынхаа араар 2 удаа цохих шиг болсон. Би бодохдоо түүний гарынхаа ар аар л алгадсан гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 189- 190/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн
2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13.00 цагийн үед манайд ийгаач ирсэн. Ирэхдээ ах нь танай хойх нь унтчихсан байна гэж хэлж ирсэн. Тэгээд манайд байж байгаад манайх нэг архи гаргаж өгсөн чинь 2-3 рүнк л уусан, манайд унтаж хоол цай идэж, ууж байгаад манай эхнэр бид хоёр орой 18 цагийн үед гэрт нь хүргэж ирсэн. Тэгээд бид хоёр тэднийд байж байгаад 21 цагийн үед гэрлүүгээ явсан. Талийгаач манайд байхдаа хэнтэй ч маргалдаагүй. Гэрт нь байхад эхнэртэйгээ маргалдаагүй. Бид хоёр гэрт нь юм ярьж сууж байгаад бид хоёрыг үнсээд явуулсан...гэх Талийгаач нь ганцаараа дээл хувцас нь шороо болчихсон мотоциклио унаад манайд ирсэн. Тэрээр би танай хойд д мотоциклиосоо унаад унтчихсан байна гэж хэлсэн,... орой 18 цагийн үед эхнэр бид хоёр машинаараа хүргэж өгсөн, түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нүдэнд ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй, хувцас нь шороо болчихсон байсан,...гэмтэж бэртсэн зүйл яриагүй, түүний гар, сарвуу, бугалаг, тохойнд гэмтэл шарх учирсан эсэхийг мэдээгүй, ил харагдах зүйл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 194-195/
Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн
2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байсан чинь өдөр 13.00 цаг өнгөрч байхад ийгаач нь ганцаараа манайд ирсэн. Тэгээд “би танай дээхэн д унтчихсан” гээд хувцас нь нил цагаан шороо болчихсон ирсэн. Тэгээд манай нөхөр хувцсыг нь гөвж өгсөн. Би хоол цай хийгээд манай нөхөр орж гараад малдаа яваад эргэж ирсэн. Тэгээд би нэг шил архи гаргаж өгөөд тэр архинаас 2-3 рүнк архи л уусан, хот, аймагт байдаг хүүхдүүд рүүгээ утсаар яриад байсан. Манай нөхөр Мөнхжаргалтай хамт зурагтаар бөх үзэж байгаад унтаад өгсөн. Тэгэхээр нь дэр дэрлүүлчихээд манай нөхөр хонио хурааж ирчихээд тэнгэр муухайраад цасаар шуурч байсан тул манай нөхөр ерөөсөө хүргэж өгье гээд машинаараа ийгаачийг гэрт нь хүргэж ирсэн. Манайд ирэхдээ мотоциклиосоо унаж ойчсон эсэх аар ямар нэгэн зүйл хэлээгүй,ах нь танай дээхэн д унтчихсан байна гэж хэлж л ирсэн...
ийгаач Т. нь ганцаараа мотоциклио унаад манайд ирсэн. Би танай хойд д мотоциклиосоо унаад унтчихсан байна гэж хэлсэн,... манайх нэг шил архи гаргаж өгсөн, тэрээр 2-3 хундагыг уусан,.... орой 18 цагийн үед нөхөр бид хоёр машинаараа түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн өдөр их шуурга өдөр байсан. Түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нүдэнд ил харагдахаар гэмтэл, шарх харагдаагүй, хувцас нь шороо болчихсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-37, 196-197/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн
1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүнд дарагдлын ором, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, сарвуу, бугалга, тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх хүзүүний дарагдлын ором гэмтэл нь уяа гогцооны дарагдал зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хэлд хүргэхэд шууд нөлөөлсөн болно. Дээрх зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад сарвуу, бугалга, тохойн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй.
3.Талийгаач нь механик амьсгал бүтэлт дүүжлэлтийн улмаас нас баржээ. Энэ нь хүзүүн дэх араас урагш, доороос дээш ташуу өгссөн битүү дарагдлын ором, хэлний үзүүрийн хазагдал, уушги болон зүрхний гялтангийн гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт /Тардье толбо/, эгэмтэй бэхлэгдэх булчин дахь цус хуралт /Вальхерийн шинж/, гүрээний артерийн гадна хальсанд цус харвалт /Мартиний шинж/, дотор гадаргууд хөндлөн язрал /Амюсын шинж/ зэрэг байдлаар тодорхойлогдож байна.
4.Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5.Талийгаачийн цогцосноос авсан цусанд 4.5% промилли спиртийн агууламж илрэв.
6.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7.Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно. 8.Талийгаачийн цус нь АВО системээр В III бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 109-112/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1645 дугаартай шинжээчийн
1.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Хөнжил дээрээс цус илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3.Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч ын гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас/,
Шинжээч эмч ын мөрдөн байцаалтанд өгсөн
Би амь хохирогч гэх 43 настай эрэгтэй хүний цогцсонд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан.Шинжилгээ хийгээд ийгаачийн үхлийн шалтгааныг механик амьсгал бүтэлт, дүүжлэлтээс болж нас барсан гэж дүгнэсэн. Хүнд зэргийн согтолттой байх үед хүн бусдыг зодож цохих, өөрийгөө боомилох үйлдэл хийх чадвартай байна. Согтолтын хөнгөн, дунд, хүчтэй, хүнд зэргийн зэргүүд байдаг. Хүнд зэргийн согтолттой үед хордлогод орно. Цаашилбал үхэлд хүргэх аюултай. Гэхдээ үхэлд хүргэх согтолтын хэмжээ нь цусанд 5.0-6.0 хувийн промиллийн спиртийн агууламжтай үед амь насанд аюултай үхэлд хүргэх аюултай.Талийгаачийн хувьд цусанд 4.5 хувь промилли спиртийн агууламж илэрсэн болохоор ийгаач нь бусдыг зодож цохих, өөрийгөө боомилох зэрэг үйлдэл хийх чадвартай байна. Талийгаачийн зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстын цус хуралт гэмтэл нь ийгаачийг нас барахаас өмнө 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.Яагаад гэхээр цогцсонд шинжилгээ хийхэд зүүн нүдний дээд доод зовхи , алимны салстын цус хуралт гэмтлийн хаван хавдар нь буусан, цус хуралт нь тод биш хүрэн, хөх ягаан өнгийн цус хуралттай байсан нь хуучин гэмтэл гэдэг нь ялгагдана. Шинэ гэмтэл бол тэр хэсэгтээ хаван , хавдартай, цус хуралт нь тод хөх ягаан өнгөтэй байдаг гэх мэдүүлэг... / хх-ийн 119-120/
Хэрэв ийгаачийн баруун хацар луу алгадсан бол түүний зүүн ын нүдний дээд доод зовхи алимны салстын цус хуралт гэмтэл үүсэх боломжгүй,... дээрх гэмтэл нь зүүн ын нүдний орчимд цохих, тэр хэсгээр юм мөргөх, унах үед үүсэх боломжтой,...Дүгнэлтэд тусгагдсан сарвуу, бугалга, тохойн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь ийгаачийг нас барахаас өмнөх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120, 200-201/,
Гэмт хэргийн аархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4-10/, эд зүйлд үзлэг хийсэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 61-65/, шүүгдэгчийн Т.*******ын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 86/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 87/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийг 136/, шүүгдэгч Т.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 137/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий аас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн аар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг уудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн “ ” гэх газарт иргэн ын гэрт байхдаа “эхнэр лүүгээ уурлалаа” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй ба Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гаргавал ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын яллагчаас энэхүү гэмт хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг, шинжээч эмч мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо, уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж олж авсан, бэхжүүлсэн байх, түүний эх сурвалж тодорхой, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд
Шүүгдэгч Т.*******ын.... баруун хацар дээр баруун гараараа 2 удаа гарын ар хэсгээр зөөлхөн алгадсан.. гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ийгаач Т.******* хоёр адуугаа услаад орой гэртээ ирээд надаас архи нэхээд уурлаад байхаар нь би архи өгөөгүй тэгсэн над руу шазуураа зуугаад уурлаад байсан чинь Т.******* яах гэж дандаа тэгдэг юм гээд нүүр рүү нь гарынхаа ар хэсгээр зөөлөн / жаахан аяархан/ алгадчих шиг болсон. Тэгээд өглөө боссон чинь нүд нь хөхөрчихсөн харагдсан, .... маргааш нүд нь хөхөрчихсөн байсан болохоор зүүн нүдрүү цохьсон гэж бодож байна,...ийгаачийн хамраас ер нь цус гардаг байсан. Би Т.*******ын цохисноос хамраас цус гарсан гэж бодохгүй байна ... гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн... Т.******* нь чи яах гэж нэгэндээ уурлаж байдаг юм гээд игаачийн /ын/ нүүр лүү нь 2 алгадсан чинь түүний хамраас нь цус гарсан,... Талийгаач //, Т.*******ын үгэнд ороод унтсан, өглөө нь ын зүүн ын нүдний орчим хөхөрчихсөн харагдаж байсан,... тэрээр гарынхаа араар 2 удаа цохих шиг болсон. Би бодохдоо түүний гарынхаа ар аар л алгадсан гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 189- 190/,
Гэрч *******ын .... ийгаач ирэхдээ ах нь танай хойно унтчихсан байна гэж хэлж ирсэн,... эхнэр бид хоёр орой 18 цагийн үед гэрт нь хүргэж ирсэн,... Талийгаач манайд байхдаа хэнтэй ч маргалдаагүй...гэх мэдүүлэг
Талийгаач нь ганцаараа дээл хувцас нь шороо болчихсон ирсэн, ...танай хойд д мотоциклиосоо унаад унтчихсан байна гэж хэлсэн,... түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нүдэнд ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй, хувцас нь шороо болчихсон байсан,...гэмтэж бэртсэн зүйл яриагүй, түүний гар, сарвуу, бугалаг, тохойнд гэмтэл шарх учирсан эсэхийг мэдээгүй, ил харагдах зүйл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 194-195/
Гэрч *******ийн .... ийгаач нь ганцаараа ирсэн,...би танай дээхэн д унтчихсан гээд хувцас нь нил цагаан шороо болчихсон ирсэн, нөхөр хувцсыг нь гөвж өгсөн,...машинаараа ийгаачийг гэрт нь хүргэж ирсэн.,...ах нь танай дээхэн д унтчихсан байна гэж хэлж л ирсэн...
...ийгаач ыг орой 18 цагийн үед нөхөр бид хоёр машинаараа түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн өдөр их шуурга өдөр байсан. Түүний нүүр болон биеийн бусад хэсэгт нүдэнд ил харагдахаар гэмтэл, шарх харагдаагүй, хувцас нь шороо болчихсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-37, 196-197/
Шинжээч эмч ын ...ийгаачийн зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстын цус хуралт гэмтэл нь ийгаачийг нас барахаас өмнө 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна,.... цогцсонд шинжилгээ хийхэд зүүн нүдний дээд доод зовхи , алимны салстын цус хуралт гэмтлийн хаван хавдар нь буусан, цус хуралт нь тод биш хүрэн, хөх ягаан өнгийн цус хуралттай байсан нь хуучин гэмтэл гэдэг нь ялгагдана. Шинэ гэмтэл бол тэр хэсэгтээ хаван , хавдартай, цус хуралт нь тод хөх ягаан өнгөтэй байдаг гэх мэдүүлэг... / хх-ийн 119-120/
... хэрэв ийгаачийн баруун хацар луу алгадсан бол түүний зүүн ын нүдний дээд доод зовхи алимны салстын цус хуралт гэмтэл үүсэх боломжгүй,... дээрх гэмтэл нь зүүн ын нүдний орчимд цохих, тэр хэсгээр юм мөргөх, унах үед үүсэх боломжтой,...Дүгнэлтэд тусгагдсан сарвуу, бугалга, тохойн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь ийгаачийг нас барахаас өмнөх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119-120, 200-201/ зэргээс үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сарантуяа нь шүүгдэгч Т.*******ын уг үйлдлийг бүрэн харсан ба ийгаачийн нүүрний аль хэсэгт цохисон аар мэдүүлээгүй, ерөнхийд нь ийгаачийн нүүр лүү цохьсон болохоор зүүн нүд рүү цохьсон гэж бодож байна гэж эргэлзээтэй байдлаар өгсөн мэдүүлэг,
түүнчлэн тухайн хэрэг нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд гэрч *******, Н.Оюунцэцэг нарын ... 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед ирсэн,...ийгаачийн нүүр болон биеийн бусад хэсэгт нүдэнд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй ...гэх, шинжээчийн эмчийн ....цогцсонд шинжилгээ хийхэд зүүн нүдний дээд доод зовхи , алимны салстын цус хуралт гэмтлийн хаван хавдар нь буусан, цус хуралт нь тод биш хүрэн, хөх ягаан өнгийн цус хуралттай байсан нь хуучин гэмтэл гэдэг нь ялгагдана, ... ... зүүн нүдэнд учирсан гэмтэл нь нас барахаас өмнө 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.... гэх мэдүүлгүүдээр , мөн шинжээчийн дүгнэлтийн гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл эмгэг өөрчлөлт... ийгаачийн зүүн ын нүд 0,8х0,2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн сарвууны ар хэсэгт 0,5х0,5 см, баруун бугалганы ар дунд хэсэгт 4х0,2 см, баруун тохойн үед 1х0,2см удаан өнгийн зулгаралтуудтай.. гэж бичигдсэн нь ийгаач ын зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстын цус хуралт гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй, түүний сарвуу, бугалга, тохойн зулгаралт нь юунаас үүссэн болохыг тогтоогоогүй а зүүн нүдэнд учирсан уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн гэж бичигдсэн нь ийгаач ын эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.*******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг хөдөлбөргүй тогтоогдоогүй, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагаас хойш *******ын гэрт байсан, уг гэмтлийг өөр нөхцөл байдалд үүссэн байж болзошгүй /2022 оны 02 дугаар сарын 27-ны орой уг нүдний гэмтэл учирсан байх боломжтой / аарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас тухайн гэмтлийг гарцаагүй Т.*******ыг учруулсан байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүсч байна.
Харин ийгаач нь тухайн маргаан болсон цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гэртээ ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ....орилоод гэрийн ханаруу 2 удаа цохиод босож ирээд эхнэр *******ийн нүүр рүү гараараа цохьсон,...гэх хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн / хх-ийн 24-30/ мэдүүлгээс үзэхэд тухайн газар орон зайд уг гэмтлийг авсан байж болзошгүй зэрэг хэрэгт авагдсан, өөр нөхцөл байдлуудыг бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүргийг хангаагүй, яллах ын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал үнэлэлт дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.
Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хангалттай байдал хангагдаж байгааг харуулах үүднээс гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг Т.*******ын гэм буруутай үйлдлийг нотолж байгаа нотлох баримт хэмээн дурдаж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлгээс... Т.******* яах гээ нэгэн рүүгээ ингэж уурлаж байдаг юм гээд 2 алгадсан, ....ийгаач ын нүүр рүү нь гараараа 2 удаа алагдсан, тэр үед цохингуут нь ийгаачийн хамраас цус гаргасан.. гэх мэдүүлгийн хэсгийг хэсэгчлэн авч түүнийг яллах ын нотлох баримт гэж үнэлэх нь боломжгүй, мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоогоогүй гэх өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас ийгаач ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан гэж заасан боловч Т.*******ад холбогдох хэргийн тухайд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.*******ад авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ...дээсэн уяа 1 ширхэг, нимгэн хөнжил 1 ширхэг, хуруу шилтэй биологийн дээж 2 ширхэг... ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгав.
Т.******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2.1,2.2,2.5,2.6, 36.9 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Т.*******ад авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ...дээсэн уяа 1 ширхэг, нимгэн хөнжил 1 ширхэг, хуруу шилтэй биологийн дээж 2 ширхэг... ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
4. Т.******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА