| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0176/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/190 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах 12******* тоотод гийн эзэмшлийн гэрт иргэн *******г хэл амаар доромжилж улмаар хоорондоо маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
гийнд байж байтал манай нас барсан найзын эхнэрээс нь салгаад 5-6 сар архидсан ******* гэх эмэгтэй орж ирсэн. Манай найз түүнтэй хамт архидсанаас болоод 2022 оны 5 дугаар сард нас барсан. Тэгээд би архиныхаа халуунд чи манай найзыг алсан гээд хэлсэн. Тэгээд би түүнийг гараараа цохиод авсан байх. Цохисноо бол санахгүй байгаа юм. *******г цохисон байж л тэр хацрын нэг тал нь хавдана. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байсан би голын зах дээр хэдэн хүмүүсийг хот руу гаргаж өгөөд архи уусан. Тэгээд 18 цагийн үед байх гэр рүүгээ явж байтал манай танил эгч намайг гэртээ хүрээд ир гээд дуудсан. Түүний гэр болох Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах Петровис колонкийн араас үргэлж явсан засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд хашаанд яваад ортол эгчтэй ******* гээд манай талийгаач нөхрийн найз 1******* гэдэг тоглоом тоглоод байж байсан. Тэгснээ намайг янхан банзлаа миний найзыг алсан биз дээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би чимээгүй суусан тэгсэн гэрийн гадаа гараад гэрийн зүүн талын хатавчинд хэвтчихээд намайг доромжлоод байсан тэгэхээр нь би урдаас нь чи муу намайг элдэв нэгээр хэлдэг хэн гэтэл босож ирснээ гараа зангидаад миний зүүн нүд рүү эхлээд нэг цохисон эгч салгаад намайг гэр рүү аваад ортол араас гэрт орж ирээд гэрийн зүүн талын ор руу шахаад дахиад нөгөө цохисон нүд зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгсэн нүдэн дээр хавдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******1-*******2/,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
... Би *******тэй ярьсан тэгтэл манай гэрт хүрээд ирсэн. ******* согтуурхаад *******гээс үг гуйгаад чи манай найзыг алсан пизда, гичий минь гээд гэрийн гадаа үүдэн дээр *******г цохиод авахаар нь салгаад гэрийн зүүн талын орон дээр зэрэгцээд суусан. Тэгтэл ******* ороод ирсэн. Би тэр хоёрын дунд суусан, тэгтэл ******* *******г үгээр идээд миний араар болон урдуур гараараа цохичих гээд гараа явуулаад байсан. ******* өөдөөс нь хэрэлдээд байх шиг байсан, яг юу хэлснийг одоо санахгүй байна, тэгээд байж байтал *******г пизда минь чи миний найзыг алсан гээд дайраад цохичих шиг болсон. Тэгтэл ******* урагшаа газар ойчсон тэгээд араас нь ******* түүнийг цохих гээд дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан. ******* гэрээс утсаа авч гараад цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт орж ирэхэд бол хоёр нүднийх нь дор хөх зураас бол харагдаж байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй, тэр өдрийн маргааш өглөө нь ******* манай гэрт ирээд *******тэй уулзуулаад өг гээд байхаар нь би түүнийг дуудсаар байгаад гэртээ ирүүлсэн. Тэгээд хартал *******гийн зүүн талын шанаа тэр чигээрээ хавдсан, өрөөсөн нүд нь аниад тагларсан байсан. Тэгээд ******* тэр хоёр эвлэрээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 сарын 12-ны өдрийн 565 дугаартай
1. *******гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэ, баруун гуяны шинэ цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхины хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
*******.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь бүгд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
6.Дээрх тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, шилбэ, баруун гуяны шинэ цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дух, баруун нүдний дээд, доод зовхины хуучин цус хуралт гэмтлүүд өмнөх.....гаргасан №547 дүгнэлтэд тусгагдсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 5*******-54/
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 0*******-07/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-1*******/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 67-68/, шүүгдэгч *******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт / хх-ийн 101-102/ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 6*******/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 77-78/ депозит дансны хуулганууд /хх-ийн 87-90/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах 12******* тоотод гийн эзэмшлийн гэрт иргэн *******г хэл амаар доромжилж улмаар хоорондоо маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******гийн мэдүүлэг хх-ийн 75-76/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн *******1-*******2/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 40-41/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 565 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5*******-54/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацар эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хэргийн / хх-ийн 5*******-54 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн *******-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.******* дугаар зүйлийн *******-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, *******6.2 дугаар зүйлийн 1,2,*******,4 , *******6.6, *******6.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, *******6.7 дугаар зүйлийн *******.1, *******6.8, *******6.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялын шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА