Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2023/0083/З |
Дугаар | 221/МА2024/0640 |
Огноо | 2024-10-02 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0640
“А” ХХК, “БТ ” ХХК,
“Б” ХХК, “НТ” ХХК, “Ү” ХХК,
“С” ХХК, “УД” ХХК,
“Т” ХХК, “Э” ХХК, “ТэЖ” ХХК,
“СС” ХХК нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “СС” ХХК-ийн төлөөлөгч Ж.М,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар;
Нэхэмжлэгч: “А” ХХК, “БТ ” ХХК, “Б” ХХК, “НТ” ХХК, “Ү” ХХК, “С” ХХК, “УД” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “ТэЖ” ХХК, “СС” ХХК нар
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/6* тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/2** дугаартай “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12* дугаартай “Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” А/139* дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0532 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн төлөөлөгч Ш.А,
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Н.Ц,
Нэхэмжлэгч “УД” ХХК-ийн төлөөлөгч П.П,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.О,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0083/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК, “БТ ” ХХК, “Б” ХХК, “НТ” ХХК, “Ү” ХХК, “С” ХХК, “УД” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “ТэЖ” ХХК, “СС” ХХК нараас Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/6* тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/2** дугаартай “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12* дугаартай “Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” А/139* дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 532 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 3, 3 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 24 дүгээр зүйлийн 24.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.11 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “СС” ХХК-ийн төлөөлөгч Ж.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нараас давж заалдах гомдолдоо:
3.1. “АД” ХХК, “Бо” ХХК, “Б” ХХК, “НТ” ХХК, “Ү” ХХК, “С” ХХК, “УД” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “ТэЖ” ХХК, “СС” ХХК нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/2024/0532 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд үндэслэх ёстой. Гэтэл Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг хувьчлах шийдвэр гаргачхаад хэрэгжүүлдэггүй, тухайн барилгад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжийн хууль ёсны эрх ашгийг уландаа гишгэж, тэдгээрээс хөрөнгө оруулалт хийсэн компаниудын хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн.
3.2. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/6*дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлаагүй эс үйлдэх хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/2** дугаартай захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарны 05-ны өдрийн 12* дугаартай “Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай” А/139* дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан.
3.3. Дээрх захиргааны актуудыг гаргахдаа захиргааны байгууллага хууль ёсоор үйл ажиллагаа явуулаагүй, хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжийн эрх ашгийг зөрчин, тэдгээрийн өмчид халдсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг удаа дараа зөрчин дээрх шийдвэрүүдийг гаргасан.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-аас давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6-р сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0532 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэрийг гаргахдаа эрх зүйн олон зөрчлийг гаргасан тул хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаах тогтоол гаргаж өгнө үү. Гомдол гаргах үндэслэл нь:
4.1. Өмгөөлөгч авах эрхээр хангуулах талаар гомдол гаргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасны дагуу хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргаж байна. 4 жил болсон хэргийг өмгөөлөгчгүй шийдвэрлэх эрх шүүхэд олгох хуулийн заалт байхгүй гэж үзэж байна.
4.2. Сонсох ажиллагаа явуулах.
Урт цагаанд түрээсийн гэрээтэй аж ахуйн нэгж, иргэдийн дунд ямар ч сонсох ажиллагаа явуулаагүй, энэ талаар түрээслэгчид бид олон удаа санал санаачилга гаргаж байсан. Захиргааны хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн юм. Урт цагаанд ажиллаж амьдралаа залгуулж буй олон зуун хүний эрх ашгийг хамгаалахгүй байна гэж анхан шатны шүүх үзлээ.
4.3. Захиргааны байгууллагын итгэмжилсэн төлөөлөгч нар эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн.
Маргалдагч хоёр тал асуудлыг хэлэлцээ, гэрээ байгуулан шийдвэрлэх хувилбараар шийдвэр гаргахаар бид санал бодлоо Нийслэлийн Засаг даргад гаргаж, холбогдох албан тушаалтан нартай уулзаж байгаа юм. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж байгаа. Энэ эрхийг энэ давах шатны шүүхээс олгоно гэдэгт итгэж энэ гомдлыг гаргаж байна.
4.4. Хэргийн оролцогч нарыг бүрэн оролцуулсангүй.
Хэргийн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д хэргийн товыг мэдэгдээгүй учраас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсангүй. Энэ нь хэргийн материалд байгаа барилгын салбарын талаарх шинжээчийн дүгнэлт, нотлох баримт бусад зүйлийг тайлбарлах мэргэжлийн хүн юм. Өөр барилгын салбарын оролцогч байхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэргэжлийн бус тайлбар хийж байсныг шүүх хянан үзсэнгүй ээ.
4.5. Нотлох баримтын материал дутуу.
Хэргийн зарим нотлох баримтууд урьд оны хэрэгт үлдсэн байна.
4.6. Шүүх хурлуудын шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Өмчийн харилцааны газраас биелүүлээгүй байсан учир хэрэг шийдэхгүй удахад нөлөөлсөн. Бид Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх өмчтэй байх эрхтэй. Гэтэл энэ эрхийг үгүйсгэж ажлын байрыг устгасан.
4.7. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “АД” ХХК, “Б” ХХК, “БТ” ХХК-ийн хувьд Урт цагаан үйлчилгээний төвөөс албадан гаргахгүй байх шийдвэрийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрээс илүү эрх мэдэлтэй гэж үзэхээр байна.
4.8. “ХЧ” ХХК, “А” ХХК нь хувьчлах шийдвэр гаргуулсан байсныг хэрэгжүүлэхгүй байж Урт цагааны барилгыг нураасан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа жишээ олон бий.
4.9. Галын байцаагчийн болон мэргэжлийн хяналтын дүгнэлтэд нураах тухай дурдсан зүйл байхгүй. Эдгээр нь нотлох баримтын хүрээнд ч үнэлэгдэж чадахгүй. (хэргийн 4-р ботийн 215-р хуудсанд) Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мөрдөж байсан хуулиар улсын бүртгэлд ороогүй дүгнэлт хүчин төгөлдөр бус юм. Төрийн нэг байгууллагаас гаргаж өгсөн дүгнэлтийг нөгөө газар нь хариу бичгээр өгснийг нотлох баримтын хүрээнд авч дүгнэлт хийвэл өрөөсгөл болно.
4.10. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12-р сарын 05-ны өдрийн 190 шийдвэрийг хэрэгжүүлэхээр гаргасан 2024 оны 12-р сарын 12-ны өдрийн нийслэлийн Засаг даргын захирамжийг нуусан. Барилгыг буулгах үед олон хүний өмч хөрөнгө алдагдаж хохирсон. Энэ нийслэлийн Засаг даргын захирамжийг Хүний эрхийн үндэсний комисст бид хүсэлт гаргаж бид танилцсан. “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийг албан тушаалтан өөрсдөө тааруулж хэрэглэх эрхтэй мэт гэж үзэж, ажиллаж байна.
4.11. Алт мөнгөний дарханы ердийн буюу өдөр тутмын үйл ажиллагаанд гарсан зөрчлийг энэ хэрэгт хамааруулсан. 2023 оны 190 дугаартай тогтоол, 2023 оны Нийслэлийн Засаг даргын А/139* дугаартай захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд гарсан зөрчлийг шалгах ёстой байсан юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яам болон Авлигатай тэмцэх газарт холбогдох материалыг өгөх болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6-р сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0532 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-аас давж заалдах гомдолдоо:
5.1. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хариуцагчтай хэргийн талаар 2024 оны 06-р сарын 19-ний өдөр хийсэн шүүх хурлын товыг надад мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг хангаагүй хийжээ.
Би Монгол Улсын Гавьяат барилгачин бөгөөд барилгын хууль тогтоомж, стандарт болон Урт цагааны барилгын талаар шүүх хуралдаанд ярихаар бэлтгэсэн байсан юм. Иймд 2024 оны 06-р сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0532 дугаартай шүүх хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан явуулна уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар:
1.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/6*дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгуулах,
1.2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/2** дугаартай “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/6*дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
2.2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/2** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
2.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12* дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох,
2.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/139* дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Маргаан бүхий актуудын хууль хэрэглээний талаар:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно.”, 77 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12* дүгээр тогтоолоор мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн Урт цагааны үйлчилгээний төвийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн шийдвэр гаргасан байх тул дээрх актуудыг хууль зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
11. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас тус компанийг төлөөлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүрэн эрхийг эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Д.Б, Д.С, С.Ц нарт итгэмжлэл олгосон байх бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нь тус хуулийн этгээдийг төлөөлж оролцсон байх тул нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-аас гаргасан “...товыг надад мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй.
Мөн өдрийн шүүх хуралдаанаар тус хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө ирцтэй холбоотой хүсэлтэд хэргийн оролцогчдоос нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ыг биечлэн оролцуулах эсэх, эсхүл түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй эсэхтэй холбоотой хүсэлт болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчдыг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “А” ХХК, “БТ ” ХХК, “Б” ХХК, “С” ХХК, “Ү” ХХК, “Э” ХХК, “ТэЖ” ХХК, “СС” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар мэтгэлцэн оролцсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцсон энэ тохиолдолд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА