Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: 

Нарийн бичгийн дарга:

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******. Регистрийн дугаар:,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ  2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байх ийн хашаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Т.*******г толгойгоор нь хашаа мөргүүлэн, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Т.*******тай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан,

Мөн ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байх хашаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Т.*******г толгойгоор нь хашаа мөргүүлэн, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон,

2022 оны 02 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байх ын гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Т.*******г хутга барьж, айлган сүрдүүлсэн,

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.*******г зодсон,

 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод байх ийн хашаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Т.*******г толгойгоор нь хашаа мөргүүлэн, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

  2022 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Т.*******тай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Би Г.*******тай хамт гэдэг айлд 2 шил архи аваад очсон юм. Тэгсэн архи ууж сууж байгаад Г.******* намайг гэдэг хүүхэнтэй хардаад байсан. Тэгээд хэрүүл, маргаан үүсэж байгаад би хутга аваад цус үзэх үү гэж хэлсэн. Тэгээд ноцолдож байгаад би хутгатай гараа татсан чинь Г.******* тэр хутгаар миний эгэм хэсэг рүү хутгаар хатгасан. Ер нь архи уухаараа над руу дандаа дайрч хэрүүл хийдэг. Гарт таарсан зүйлээрээ намайг цохидог. Би хэрүүлээс нь залхаад найз нөхдийндөө оччихоор араас олоод ирдэг. Тэгээд ямар нэгэн аргаар хэрүүл, маргаан үүсгэдэг гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  Т.******* бид хоёр бас жоохон архи ууж байгаад орой Баянхонгор сумын Дуурсах тоотод найз ийнд очиход , түүний эхнэр нар байсан. Тэгээд , ******* бид гурав бас тэднийд архи уусан. Т.******* бас намайг хүнтэй хардаад бид хоёр маргалдсан. Тэгээд зодоон цохион хийсэн талаар сайн санахгүй байна... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багт байх гэх айлд Т.******* бид хоёр очсон бөгөөд тэднийд нь байгаагүй эхнэр гэх хэвтэрт байдаг эгч байсан. Бид гурав 2 шил архи хувааж уусан. Бид 3 архиа бараг уугаад дуусаж байсан санагдаж байна нэлээн согтчихсон байсан учраас зарим үйлдлээ сайн санахгүй байна ямар ч байсан Т.******* намайг хардаад хэрүүл хийгээд байх шиг байсан. ******* намайг юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгээд миний дургүй хүрээд би *******д “цус үзэх үү” гэж хэлээд гэрийн зүүн талд нь байсан эргэнэгээс нь хутга бариад гараа зүсэх гэсэн юм. Тэгтэл ******* ирээд миний барьсан хутгыг булааж авах гээд булаацалдаж байгаад би хутгатай гараараа хүчтэй татаад өөрийн зүүн талын эгэмний хэсэгт хатгачихсан. Тэгээд халуун оргиод байхаар нь харсан чинь цус гарч байсан.... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.******* бид хоёр Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутагт байх гэх айлд ороод ын эхнэр , Т.******* бид гурав архи ууцгаасан. Т.******* бид хоёр бас маргалдаад цагдаа нар ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн. Тэгээд намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд би шүүхээр баривчлагдсан... 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Т.******* бид хоёр  архи ууж байгаад орой 21-22 цагийн үед дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад Т.******* бид хоёр Баянхонгор сумын Дуурсах  тоотод байх найз ийнд очоход , түүний эхнэр нар байсан. , ******* бид гурав нөгөө архиа уусан. Тэгтэл Т.******* нь гэнэтхэн Ундармаа гэх эмэгтэйтэй намайг уулзсан гээд хардаад над руу уурласан. Миний хувьд “тэр эмэгтэйтэй уулзаагүй, намайг худлаа хэлж хардлаа” гэж хэлээд түүн рүү уурлаж, түүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд Т.******* тэднийхээс гарахаар нь би араас нь гарч бид хоёр маргалдаж байгаад би түүнийг түлхсэн чинь хашаа руу мөргөөд унасан. Тэгэхээр нь би түүний зүүн талын нүдний орчим 1 удаа гараараа цохисон... Т.******* бид хоёр 2020 оны 12 дугаар сард танилцаад түүнээс хойш би хааяа сумаас ирж уулздаг байж байгаад 2022 оны 03 дугаар сараас хамтран амьдарсан... 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* бид хоёр 2 дугаар багийн уулан дээр 17 цагийн үед гараад 2-уулаа нэг шил архи хувааж уусан. Бид хоёр 23 цагийн үед 2 дугаар багийн 14-9 тоотод гэх *******гийн найзынх нь гэрт очсон. Бид хоёр ороод юм яриад сууж байхад 00 орох гээд гарсны дараа бид хоёр маргасан.Яг юунаас болж маргасныг санахгүй байна. Ямар ч байсан уур хүрээд нүүр рүү нь 1 удаа цохисон. Нүүрнийх нь тэр хавиас цус гараад байсан/1хх-ийн 69-72, 146-147, 248-250/, Хохирогч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ..2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21-22 цагийн үед найз *******гийн хамт би  Баянхонгор сумын Дуурсах 3 - тоотод байх найз ийнд очсон. Тэднийд , эхнэр ийн хамт байсан бөгөөд 1 шил архи уусан. ******* нь 1-2 сарын өмнө алга болчихоор нь би хайгаад явж байтал Ундраа гэх эмэгтэйгийнд очсон байсан нь гэнэтхэн санагдаад түүнээс болоод бид хоёр маргалдсан. Тэгтэл ******* нь тэднийхээс гараад намайг толгойгоор хашаа мөргүүлсэн. Намайг газар унасан байхад миний зүүн нүдний орчим 1-2 удаа гараараа цохисон... Тухайн өдөр 12 цагийн үеэс эхлээд ******* бид хоёр хоёулаа архи ууж эхэлсэн...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *******тай 15 цагийн орчим таарч бид хоёр Хараа нэртэй 2 шил 0.75 литртэй архи хувааж уусан. Бид 2 архи ууж байгаад гэх найзынхаа бэр хүүхнээс болж хэрэлдэж маргалдах үед ******* уурлаж намайг цамцны захаас барьж авч хашаа мөргүүлж, газар унах үед нүүрэн дээр дэвсэж зодсон... Тэр үйл явдал болохоос тав хоногийн өмнө  ахын гэрт дөрвөн шил архи ууж байхад ******* цус үзэх үү гэж хэлээд хутга барьж надаас хэрүүл гуйгаад байхаар нь би тэр хутгаар нь цээжний зүүн талд хутгалсан. Тухайн үед цус гарч дээлийг нь нэвчээд тогтохгүй байхаар нь би хөвөн тавьж шатааж дарж цусыг нь тогтоож өгсөн. Тэгээд сая намайг зодож ******* бид хоёр хоёулаа эмнэлэг дээр ирж үзүүлэхэд миний хамар хугарсан, *******гийн шарх бохир орсон гэж цэвэрлэж рентген зураг авахуулсан....2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед ******* бид хоёр таарч 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи аваад Баянхонгор сумын Дуурсах тоотод ийнд очиход , эхнэр нь нар байсан. Тэгээд уг архинуудыг , ******* бид гурав хувааж уусан бөгөөд ******* нь архи ууж байгаад гараад алга болчихоод нэлээн удаж байгаад ирсэн. Тэгээд би *******гаас “хаашаа яваад ирсэн" талаар асуухад Ундармаагийнд оччихоод ирлээ гэсэн. Тэгээд түүнээс болж маргалдаад тэднийхээс гараад ******* нь миний цамцны захнаас бариад хашаа мөргүүлж нүүрэн дээр дэвсэж зодсон. Тэгээд ******* бид хоёр эмнэлэгт очиж рентген зураг авахуулсан чинь миний хамар хугарсан байна гэж байсан. *******гийн цээжин дээрх шарх нь бохир орсон байна гээд цэвэрлэж өгсөн. Учир нь уг үйл явдал болохоос 5 хоногийн өмнө Баянхонгор аймгийн Баянхонгор сум Эрдэнэмандал тоотод гэх ахын гэрт очиж дөрвөн шил архи уусан бөгөөд ******* нь цус үзэх үү гээд өөрийнхөө гарыг зүсэх гээд байхаар нь би болиулах гэж байсан чинь хутгаа татаад цээжний хэсэг рүүгээ хатгачихсан. Тэгээд цус гараад байхаар нь хөвөн шатааж өгч цусыг нь тогтоосон юм. Тэр шарх нь бохир орсон байсан. Тухайн үед зураг авахуулж байсан. Уг зургийг дараа нь хаячихсан. Эмнэлэгт үзүүлсэн ямар нэгэн баримт байхгүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй явж байгаад бараг 1 сарын дараа очиж үзүүлсэн. Тэр үед миний хамарны гэмтэл эдгэрсэн байсан болохоор гэмтэл гараагүй байх. Би шинжээч эмчид үзүүлэхдээ тухайн үед хамар гэмтсэн байсан талаар хэлээгүй. Шинжээч эмчид үзүүлэхэд надад ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би өөрөө л үзүүлэхгүй яваад байсан юм. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан. Тэгээд ямар ч байсан маргалдаад ******* тийм үйлдэл хийсэн... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн тоотод гэх ахын гэрт *******, ахын эхнэр Бадамсүрэн бид 3 бас архи уусан. ******* нь согтоод надад агсан согтуу тавьж дахиад зодох гээд байхаар нь би цагдаад дуудлага өгөөд цагдаагаас шалгаад ******* нь шүүхээр баривчлагдсан...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* бид хоёр 2 дугаар багийн уулан дээр 2-уулаа нэг шил архи хувааж уусан юм. Бид 23 цагийн үед 2-14-9 тоотод нэг найзынхаа гэрт очсон. Тэднийд юм яриад сууж байхад манай найз 00 орох гээд гарсны дараа ******* бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсан гэдгээ бол санахгүй байна. Тэгээд маргалдаж байхад ******* нь гараараа миний нүүр лүү цохисон доошоо болоод нүүрээ дарахад миний хөмсөгнөөс цус гарсан. Эмнэлэг дээр очоод 4 оёдол тавиулсан гэх мэдүүлэг/1 хх-ийн 40-42, 126-127, 174-175,  223-225-р тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  ...Тэгээд архи уугаад сууж байсан чинь *******, ******* хоёр хоорондоо хэрэлдээд ******* нь *******г 2-3 удаа алгадсан. Тэгээд гарч яваад яасныг нь мэдэхгүй байна. *******, ******* хоёр гарч яваад ******* гадаа аллаа гээд орилсон...2022 оны 04 дүгээр сард манайд архи уугаад ******* нь Т.*******г манай хашаанд зодоод бас цагдаад дуудлага өгч шалгуулж байсныг санаж байна... 2022 оны 06 дугаар сарын дундуур яг өдрийг нь санахгүй байна. Манайх ямар ч байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг тоотод айлын хашаанд байхад шөнийн 22 цагийн үед *******, Т.******* хоёр согтуу манайд орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би 00 орчихоод буцаад гэртээ орж ирэхэд Т.******* нүүрээ дарчихсан байхаар нь гарыг нь аваад харахад зүүн талын нүдний дээд талд язарчихсан байсан. Шархнаас нь нэлээн цус гарч байсан. Т.******* нь “******* миний нүд рүү цохичихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49, 227-228/,

 Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 04 дүгээр сард орой би Р.ийнд орсон чинь Р., Т.*******, ******* нар архи уугаад сууж байсан. Тэгээд надад 1 хундага архи хийж өгөхөөр нь би уучихаад одоо болно гэж хэлээд гэр лүүгээ буцаж орсон. Тэгээд нэлээн удсан байх Р.ийн эхнэр нь манайд орж ирээд цай уугаад сууж байтал тэдний гэрт хүмүүс хэрэлдээд байгаа бололтой чанга чанга дуугараад байсан чинь нь Т.*******, ******* нар зодолдоод байгаа юм байхдаа гээд гараад явсан. Тэгээд би жоохон байж байгаад бие засах гээд гарсан чинь ******* нь цээж нүцгэн хашааны үүдний хэсэгт Т.*******гаа унагаагаад зодож цохиод байх шиг байсан. Гадаа харанхуй байсан болохоор сайн харагдаагүй...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 54/, 

 ...Одоогоос 2 жилийн өмнөөс буюу 2020 оны үеэс Т.******* нь ******* гэх залуутай нийлээд гадуур тэнээд архи уугаад явах болсон... 2022 оны 04 дүгээр сард Т.******* нь над руу утсаар яриад намайг ******* хашаа мөргүүлж зодсон гэж ярьж байсан. Түүнээс өмнө тэр хоёр олон удаа хоорондоо хэрэлдэж, зодоон цохион хийлээ гэж ярьдаг байсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-58/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2022 оны 02 сард ямар ч байсан манай нөхөр ажилдаа явсан гэртээ ганцаараа байхад *******, Т.******* тэр хоёр согтуу орж ирсэн. Тэгээд 2 шил архитай орж ирээд түүнийгээ уусан. Миний хувьд сүүлийн шил архинаас нь ганц нэг уучихаад унтсан. Намайг унтаж байхад тэр хоёр хоорондоо маргалдаад хутга бариад нэгнийгээ хатгах гээд байна гээд байсан. Тэгэхдээ нэг их сүртэй зүйл болоогүй манайд тэр хоёр хоносон. Тэгээд өглөө нь босоход ******* нь өөрийнхөө цээж рүү хутгаар хатгасан гэж ярьж байсан... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бас манай нөхөр ажилдаа явсан ба ганцаараа байхад тэр хоёр согтуу орж ирээд мөн л маргалдаад ******* нь *******гаа зодох гээд байгаа бололтой байсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 230-231/,

Шинжээч эмч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

   ...Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Т.*******гийн биед үзлэг хийхэд биед гэмтэлгүй байсан тул Т.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэж дүгнэлт гаргасан. Т.******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бусдад зодуулсан гэж гомдол гаргасан байхад тухайн үед мөрдөгчөөс Т.*******г олдохгүй байна гэж байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилох тогтоолын хамт ирж үзүүлсэн. Тэрээр өөрөө надад ямар нэгэн зүйл хэлээгүй, ямар нэгэн эмчийн үзлэгийн бичиг баримт байхгүй байсан. Үзлэгээр хамрын хэсэгт ил харагдах гэмтэл шарх тогтоогдоогүй... гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 238-239 /,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №285 дугаартай

 1.Т.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, хөмсөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл, мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хөмсөгний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 24-25/,

  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №246 дугаартай

“...Хэсэг газрын үзлэг: Эрүүний баруун талд ясанд хатуу зүйл тэмтрэгдэнэ, эмзэглэлгүй...Т.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /1 хх-ийн 188/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №450 дугаартай

1.Т.*******гийн биед зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

6.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / хх-ийн 136-137/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 01-02 /зөрчлийн хэргийн материал / 1 хх-ийн 11-19/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-ийн 33-37/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 74/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 76/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 77/, депозит дансны хуулганууд  1 /хх-ийн 79-82/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/ , согтуурал шалгасан тэмдэглэл / хх-ийн 122-123/, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №277 дугаар шийтгэврийн хуулбар/ хх-ийн 163-166 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд  шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн тоотод ийн хашаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Т.*******г толгойгоор нь хашаа мөргүүлэн, нүүрэн тус газарт нь гараараа цохисон, 

 2022 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед согтуурсан үедээ гараараа нүүрэн тус газар цохисон,  эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

  2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Т.*******г толгойгоор нь хашаа мөргүүлэн, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон,

  2022 оны 02 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байх ын гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Т.*******г хутга барьж, айлган сүрдүүлсэн,

 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.*******г зодсон,

  2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Т.*******г толгойгоор нь хашаа мөргүүлэн, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодсон,

2022 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Т.*******тай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч  *******гийн мэдүүлэг /1хх-ийн 69-72, 248-250/ /, хохирогч Т.*******гийн мэдүүлэг /1 хх-ийн 40-42, 174-175,  223-225/, гэрч Г.ийн мэдүүлэг /хх-ийн 1 хх-ийн 48-49, 227-228/, гэрч ийн мэдүүлэг /1 хх-ийн 54-55/, гэрч *******гийн мэдүүлэг / 1 хх-ийн 57-58/, гэрч *******гийн мэдүүлэг / 1хх-ийн 230-231/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 285 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 24-25/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 450 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 136-137/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч *******, хохирогч Т.******* нар нь энэ хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байна.

  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч ******* нь хохирогч Т.*******г  удаа дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-нөөс 09-ний өдөр, 2022 оны 06 дугаар сарын 17-ны  өдөр,  2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр,  2022 оны 02 дугаар сарын 20-дын үеэр,  2022 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.*******г тус тус зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэмт хэргүүдийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байнгын шинжтэй үйлдэл байх ба байнга гэдэг нь тооны илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

Мөн гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, аль нэг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.

 Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч Т.*******г удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Харин шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.*******г зодсон үйлдэлд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 277 дугаар шийтгэврээр *******г 10 цагийн албадан сургалтанд хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийвэрлэсэн байх тул түүний уг үйлдэлд хариуцлага тооцсон боложмгүй юм.

Шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов. 

Хохирогч Т.******* нь *******гийн  үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд эмчилгээний зардал эм тариаг  авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт... шүүгдэгч *******гийн үйлдлээс 2022 оны 02 дугаар сарын 20, 26-ны өдрүүдэд,  2022 оны 06 дугаар сард хохирогч Т.*******г зодсон үйлдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй тул уг үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид багтаж байх тул эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага тооцож өгнө үү... гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь шүүгдэгч *******гийн дээрх үйлдлүүд  буюу 2022 оны 02 дугаар сарын 20, 26-ны өдрүүдэд,  2022 оны 06 дугаар сард хохирогч Т.*******г зодсон үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, тухайн үйлдлүүдийн аль нэг үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болно.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-т зааснаар... шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ удаа дараа гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 202 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг хүртэо цагдан хоригдсон нийт 13 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 2.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг  хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

 9. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА