| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0170/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/194 |
| Огноо | 2022-10-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга:
Улсын яллагч: ,
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч
Шүүгдэгч: З.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******. Регистрийн дугаар:*******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэр 18 овооны орчим газар иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар бөгжтэй гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүдэгч З.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөрийг хөдөө машинтайгаа явах гэж байгааг дуулаад намайг аваад явчих гэж утсаар ярьсан.ийн хашааны үүдэн дээр нь очиж суусан. Тэгээд бид хоёр хашааны үүдэн дээрээс хөдлөөд эмийн сан орсон. Сумын төвөөс гараад явж байтал ахын машин хогийн цэгийн хажууханд эвдэрсэн байсан. Бид хоёр очиход сумын малчин ******* мөн машинтайгаа байж байсан. Тэгээд ахын машиныг янзлуулж байх үед ******* ах Хараа нэртэй 0,75 граммын тал шил архи гаргаж ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс нэг нэг татаж тал шилтэй архиа дуусгаад цааш хөдөлсөн. Тэгээд 18 овооны тэр хавьдийн машин халаад зогссон. ******* ах машинаасаа бууж ирээд над руу дайрахаар нь би бөгжтэй гараа зангидаж байгаад нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэгээд бид хэд шууд хөдлөөд ******* ахын гэрт уучлалт гуйхаар очсон. Тэгээд ******* ахаас уучлалт гуйсан... Зүүн талын хөлийн гуя хэсэгт нь өшиглөсөн. Тухайн үед ******* ахын зүүн талын нүд хавдаж улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сумаас өөрийн портер машинтай морь ачаад явсан. Сумаас гараад хогийн цэгийн хажууд ******* ахын машин эвдэрчихсэн байсан. ******* ахын машиныг янзалчихдаг юм билүү гээд буугаад байж байтал З.*******, , нар ирсэн. Тэгээд нэг шил архи тойруулж уугаад ******* ахын машиныг янзалчихаад явсан. 18 овооны тэнд З.*******тэй маргалдсан. З.******* намайг заамдаж аваад зүүн талын нүд рүү цохиод байсан. Зүүн талын нүд болон гуя хөхөрсөн байсан гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... манай саахалт айлын залуу болох ******* нь морь ачаад сумын төв яваадахъя гэсэн. Тэгээд би морийг ачиж сумын төв орж хоночихоод 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр морийг ачаад гэрлүүгээ хөдөлсөн. Сумын төвөөс гэх найзаараа мшинаа бариулаад *******ын хамт Сэрүүн нэртэй хоёр том пиво уучихаад гарсан. Замд ахын машин сумаас холгүй эвдэрсэн байсан... Тэнд Хараа нэртэй 0.75 граммын 1 шил архийг *******, *******, З.*******, ******* гэсэн хүмүүсийн хамт хувааж уусан... Тэгээд аараг орох замд зогсоход З.Алтангэрэл нь надруу чи миний ахыг шоронд явуулсан гээд дайрч нүүрлүү бөгжтэй гараараа цохисон. Миний зүүн талын нүд болон зүүн гуя битүү хөхөрсөн байсан. бид хоёр тэд нарыг орхичихоод шууд гэрт давхиж ирсэн. Тэгээд тэд нар ардаас ирсэн. Манай гэрт хоол унд идээд явцгаасан. Тухайн үед би З.*******тэй жаахан маргалдсан. З.******* надаас уучлалт гуйж байгаад явсан. Миний биед учирсан гэмтэл нь ингэж хүндэрнэ гэж бодоогүй... Бид хоёрын согтолт гайгүй байсан. Өөрсдийгөө хянах чадвартай байсан... З.******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой манай гэрт ирж уулзсан. Тэгэхдээ “ахаа намайг уучлаарай их муухай юм болсон байна” гээд уулзаад явсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 11-13/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... манай саахалт айлын залуу *******ын гуйлгаар манай нөхөр ******* нь тээврийн хэрэгсэл дээрээ морийг нь ачиж суманд 3 хоночихоод 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой гэртээ ирэхдээ нэлээн согтолттой гэх хүнтэй ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд З.Алтанэгэрэл гэх залуу намайг зодлоо гээд ууртай байсан. Удалгүй З.*******, *******,, ******* гэх хүмүүс ирсэн. Тэгээд хоол унд хийгээд ******* гэх хүнд “Эликс” нэртэй архи 0.5 граммын 1 шил архи өгсөн. Тэнд байсан хүмүүс хувааж уугаад шууд тарцгаасан... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр *******ын толгой өвдөж өдөржин ёолж хэвтсэн. Тухайн үед зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан... өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би саахалт айлын залуу *******ьг сумын төв рүү боломж байвал морь ачаад өгчих гээд 10 гаруй хоногийн өмнө хэлж байсан. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр морио ачаад , ******* нарын хамт хөдөө буцсан. Тэгээд сумын төвөөс урагшаа гараад явж байтал бид гурвын хажуугаар ах машинтайгаа гүйцэж түрүүлээд явж байгааг машин нь эвдрээд зогссон байсан...*******ад сумын төвөөс гарахад нь хүн бэлгэнд өгсөн гээд Хараа нэртэй 0.75 граммын архи, Сэрүүн нэртэй том пиво гаргаж ирээд тэнд тойруулж уусан. Би ******* ахын машинд ороод унтсан. Намайг унтаж байх хойгуур *******, З.******* нар нь хоорондоо зодолдсон байсан. Намайг босоод иртэл *******ын нүд хэсэг нь хөхөрсөн, дух хэсэг нь шалбарсан байдалтай байсан. Тэгээд *******, хоёр түрүүлээд хөдлөөд явсан. Тэгээд хойноос нь ******* ахын машиныг янзалж дуусаад З.*******, нарын хамт ******* ахын машинаар нь хүргүүлэн *******ын гэрт очсон. Тэгээд З.*******, ******* хоёр гэрээс гарч учраа олоод найз нөхөд болсон. Би *******ын гэрт хоносон. ах З.******* хоёр шөнөдөө гэр гэрлүүгээ явсан... хэвтэж байхад тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. З.******* чи миний ахыг шоронд хийсэн шүү гэж байсан. Тухайн үед *******,, ******* ах, сумын гэх залуу болон хүүхэн байсан... Би тэр хоёрыг хэрэлдэж зодолдож байх үеэр унтаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Сумын төвийн хогийн цэгийн ойролцоо машин саатаад зогсоод байж байтал *******, *******, нар нь адуу ачсан машинтай ирээд миний машиныг жаахан өнгөрөөд зогссон... Наранбаатарыг дуудаж машинаа янзлуулсан... *******, нар нь 18-ны овоо өнгөрөөд зогссон байсан. , ******* хоёр машинтайгаа хөдлөөд явж байсан. Биийн машины хажууд зогсоод юу болов гэтэл миний машины ус халаад явахгүй байна, З.******* миний үгэнд орохгүй *******тай маргалдаад байна гэж байсан. Тэгээдийн машиныг янзлаад ыгийн машинд суулгаад би З.*******, ******* хоёрыг өөрийнхөө машинд суулгаад явсан. Тэгээд замдаа зогсолгүй явсаар орой үдэш *******ын гэрт очиж *******ыг буулгаж өгөөд З.*******ийг аваад гэрлүүгээ очиж хоносон. Тэгээд маргааш нь манай хүүхэд З.*******ийг гэрт нь хүргэж өгсөн. Намайг хойноос нь очих үед хоорондоо хэрэлдэж маргалдсан юм шиг байна лээ. Намайг очиход ******* гэх хүүхний хамт явсан. Сумын төвөөс гарахад *******, З.******* хоёр эрүүл байсан. ******* архи уусан байсан. Тэгээд хойноос нь очиход тэр гурав гурвуулаа архи уусан байсан... хойноос нь гэрт нь очиход *******ын нүд нь хавдаж хөхөрсөн байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би сумын төв дээр гэртээ байж байтал ******* ах манай хашааны үүдэн дээр морио ачаад машинтайгаа ирсэн. Манай адууг ачаад байж байтал З.*******, гэх хоёр залуу ирсэн. Тэгээд та хоёрт зай байна уу бид хоёр цуг суугаад явчихъя гэсэн... Тэгээд бид хоёрыг нэг нэгээр нь суулгаад ах түрүүлээд явсан. Би хойноос нь З.*******ийг суулгаад гараад явж байтал сумын төвийн хогийн цэгийн хавьд ******* ахын машин эвдрээд зогссон байсан. Намайг яваад очтол *******, , ******* нар нь морь ачсан машинтай ******* ахын машины урд талд зогссон байсан... ******* ахын машиныг янзалчихаад морийг нь ачиж дуусаад байж байтал ******* ахыг ******* гэх хүн дуудсан. Мөн бид хэдийг дуудсан. Тэгээд яваад очтол Хараа нэртэй 0.75 граммын нэг шил архи задалсан байсан. Тэгээд бид нарт нэг нэг хийж өгсөн. Тэгээд тэр хийж өгсөн архинаас нь бүгд амсаад өгсөн. Тэндээс түрүүлж ******* ахын машин явсан хойноос би хөдөлсөн хэсэг явж байгаад 18-ын овоо өнгөрөөд ******* ах зогссон байсан. Миний машин халаад явахгүй байхаар нь машинаа үзэж байтал З.******* ах машинаас буугаад ******* ах руу чи миний ахыг шоронд өгсөн гэж хэлээд буугаад явсан. Тэгээд тэнд хоорондоо маргалдаад нэгнийгээ заамдаад зогсож байсан. Би З.******* ахыг татаж машиндаа суулгаад согтуу хоорондоо хэрэлдэж байхаар эрүүл болоод хоорондоо асуудлаа шийд гэсэн. Нэгнийгээ цохих үед нь байгаагүй. ******* ахын гэрт нь очиход нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг
...******* машинаасаа буучихсан байсан. З.******* миний машинаас буугаад *******ыг заамдаад авчихсан зогсож байсан. Тэр хоёр машины цаана байсан. Би машиныхаа доогуур орж доод эд ангийг нь үзчихээд гарч ирсэн.Тэгээд тэр хоёр дээр яваад очтол З.******* нь ******* ахын нүд рүү аль хэдийн цохиж зүүн талын нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25,46-47/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... сумын малчин ******* манай гэрт өглөө халамцуу орж ирсэн. Тэгээд чи хөдөө явах гэж байгаа бол найзынхаа машиныг унаад явчих гэж гуйсан. Тэгээд сумын шинэ баригдаж байгаа сургуулийн хажууд машинаа зогсоосон чи очоод унаад яв гэсэн. Тэгээд би цуг очоод машиныг нь унаад сумын төвөөс гарч байтал ******* ахын машин эвдэрсэн зогсож байсан. ******* ахын машины хажууд зогсоод *******, ******* хоёр бууж машинаас нь хамжилцаж өгч байсан. Тухайн үед шуургатай байсан учир би машинаас буугаагүй. Тэнд зогсоод хүлээж байтал машинтайгаа ирсэн. Тэгээд *******, ******* хоёр машин дээр ирэхдээ юм нэмж уусан бололтой байхаар нь юу болж байна явцгаая гэсэн. Тэгээд би *******ын машиныг унаад түрүүлж хөдөлсөн. ******* чи наанаа зогсоодох гээд би зогссон. Тэгээд *******, ******* хоёр машинаас буусан, З.******* хоёр эргээд машинтайгаа ирсэн. Тэгээд машиндаа орж ирэхгүй болохоор нь буугаад үзтэл ******* машиныхаа ард сөхрөөд суусан байсан. Тэгээд та нар юу болоод байгаа гээд дахиж машиндаа суулгаад явсан. ******* ах 18-ын овооны наана зогссон байсан хажууд нь очиж зогсоод явцгаая гээд цаашаа хөдөлсөн. ******* 18-ын овооны цаашаа явж байгаад зогсож бай гээд машинаас буугаад *******ын машинд суусан. Тэгээд цаашаа *******ын хамт явж байгаад аарагын бэл дээр зогсоод би бууж бие засчихаад буцаад машинд суусан. Араас, З.******* хоёр машинтай ирсэн. ******* машинаас буугаад бие засаад байж байтал З.******* машинаас бууж ирээд *******ыг баруун гарын бөгжтэй гараараа 3 угсруулаад нүд рүү нь цохисон. Тэгээд би буугаад З.*******ийг барьж авсан., З. *******ийг барьж аваад салгасан. Би цаашаа *******ы суулгаад гэрлүү нь явсан. *******ын гэрт цуглаад тарцгаасан...З.******* *******руу чи миний ахыг шоронд явуулсан би чамайг ална гээд дайраад байсан. ******* нилээн согтолттой байсан. З.******* гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №449 дугаартай
1.*******ын биед гэмтлийн шалтгаантай тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины шахагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь учирирсан үедээ амь насанд аюултай болно.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 64-68/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 111-113/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/ , хохирогч *******ын өвчний түүх / хх-ийн 69-103/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 122/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123/, шүүгдэгч З.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/, шүүгдэгчийн депозит дансны хуулганууд /хх-ийн 120-135/, хохирлын талаарх баримтууд / хх-ийн 140-146/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч З.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэр 18 овооны орчим газар иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар бөгжтэй гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч З.*******ийн .... ******* ах машинаасаа бууж ирээд над руу дайрахаар нь би бөгжтэй гараа зангидаж байгаад нэг удаа нүүрэнд нь цохисон,... зүүн талын хөлийн гуя хэсэгт нь өшиглөсөн. Тухайн үед ******* ахын зүүн талын нүд хавдаж улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/
Хохирогч *******ын...З.Алтангэрэл нь надруу чи миний ахыг шоронд явуулсан гээд дайрч нүүрлүү бөгжтэй гараараа цохисон. Миний зүүн талын нүд болон зүүн гуя битүү хөхөрсөн байсан....” гэх мэдүүлэг/ хх-ийн 11-13/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын...тухайн үед зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан...өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч *******ын...*******, З.******* нар нь хоорондоо зодолдсон байсан,... *******ын нүд хэсэг нь хөхөрсөн, дух хэсэг нь шалбарсан байдалтай байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч *******ын.... *******ын нүд нь хавдаж хөхөрсөн байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрчийн...З.******* нь ******* нар хоорондоо маргалдаад нэгнийгээ заамдаад зогсож байсан, нэгнийгээ цохих үед нь байгаагүй. ******* нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрчийн...би машиныхаа доогуур орж доод эд ангийг нь үзчихээд гарч ирээд тэр хоёр дээр яваад очтол З.******* нь ******* ахын нүд рүү аль хэдийн цохижз зүүн талын нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47/,
Гэрч ын ... З.******* нь *******ыг баруун гарын бөгжтэй гараараа 3 угсруулаад нүд рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины шахагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хохирогч *******ын биед гэмтлийн шалтгаантай тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины шахагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 64-68/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч З.*******ийг хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч З.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч З.*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч ийн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тогтмол орлоготой /1000000-1500000 төгрөгийн цалинтай/ тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч З.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч З.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч З.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч З.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 13000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх нотлох баримтаар тогтоогдсон 10542206 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагаас хохирогч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм тариа авсан, сувилалд хэвтэж эмчлүүлсэн, Улаанбаатар хотруу явсан шатахууны зардал гэх мэт нийт 2901126 төгрөгийг нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч З.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3000000 төгрөгийг нөхөн төлснийг хасч тооцож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн нотлох баримтыг нэг бүрчлэн судлахад хохиролд тооцогдох боломжгүй хоол хүнс болон шатахууны үнэ нийт 1827814 төгрөг / баримт давхардсан, хаана юунд зарцуулагдсан тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй хувьдаа өөрийн хэрэгцээнд зарцуулагдсан шатахууны баримт / , зээлийн төлөлт 4813274 төгрөг, нотлох баримтгүйгээр 2457794 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас нийт 9071874 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид нотлох баримтаа болон эмчилгээ хийлгэсэн баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хохирогч *******ын гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1000000 төгрөгийн тухайд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүсний төлөө/ өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй, мөн Засгийн газрйн 2018 оны 161 дүгээр ...Журам батлах тухай ....тогтоолын 1-р хавсралтад..... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох 2 дах хэсгийн 2.6.6-т... насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч.......өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр... гэж заасан тул хохирогчийн эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр 1000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хохирогч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 10071874 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч З.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА