Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож ,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсайхан,

шүүгдэгч М.Уранзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхжаргалын Уранзаяад холбогдох эрүүгийн 201619000625 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, халх, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сувд баяр эмийн санд кассчин, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Хөгжил хотхон 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тэрх цагаан нуур овогт Мөнхжаргалын Уранзаяа /РД:АИ86070321/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Уранзаяа нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 76-02 ТӨВ улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 А ..... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Төв аймгийн Баянцагаан сумын нутаг  “Довын гуанз” гэх газрын асфальтан замд 149-126 дах заалт бүхий шонгийн орчим онхолдож охин 3 настай Э.Ундралын биед хүнд зэргийн гэмтэл, хүү Удаанжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Уранззаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ харамсаж байна.  Би одоо 7 сартай жирэмсэн эмнэлгийн хяналтад байдаг. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ..Надад М.Уранзаяагаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний охины биеийн байдал сайн байгаа.  Эхнэр одоо 7 сартай жирэмсэн. Бага хүүхдээ гэртээ хардаг тул хэргийн хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв. 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Эрдэнэсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би болсон хэргийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Осол болох үед жолоочийн хажуугийн урд талын суудал  дээр өөрийн охин Э.Ундралыг тэврээд суудлынхаа түшлэгийг хойш нь хэвтүүлээд унтаж явсан. Анх бол эхнэр Э.Уранзаяа, хүү Э.Удаанжаргал, охин Э.Ундрал нарын хамт өөрийнхөө 76-02  ТӨВ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгийн төвөөс 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум орохоор гарсан юм. Замдаа машинаа эхнэртэйгээ ээлжилж бариад 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өглөөгүүр Улаанбаатар хот руу дайрч өнгөрөх үед эхнэр машинаа бариад хөдөлсөн тэгээд хотоор дайраад Төв аймгийн Баруун талын Ажнай трейд шатахуун түгээх станц орж бензин аваад урагшаа гарсан. Тэгээд би унтсан. Тэгсэн манай эхнэр хайраа гэж муухай орилохоор нь сэртэл машин онхолдоод буцаад дөрвөн 4 дугуй дээрээ боссон. Тэгсэн машинд эхнэр бид 2 суудал дээрээ, хүү охин хоёр цонхоор шидэгдсэн байсан. Тэгээд би хүү, охин хоёроо олж аваад эхнэрийнхээ хамт замын унаанд суулгаж Төв аймаг руу эмнэлэг рүү явуулсан. Охин тухайн үед ил харагдах гэмтэлгүй хирнээ ухаан орохгүй байсан. Хүү Э.Удаанжаргал, эхнэр М.Уранзаяа бид нар зүгээр байсан. Манай эхнэр тухайн үед нойрмоглосон гэсэн тэгээд л осол болсон байх, осол болох үед би урд талын суудал дээр охинтойгоо, арын суудал дээр хүү ганцаараа явж байсан. Цаг агаар хэвийн, жоохон бороо орж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, зам нойтон, шулуун тэгш, хатуу хучилттай алсуураа жаахан өсгүүр байсан гэсэн мэдүүлэг/хх-19-21 тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Э.Эрдэнэсайхан нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би энэ тээврийн хэрэгслийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хувь хүнээс бэлэн 4,000,000 төгрөгөөр авч байсан. Одоо бол энэ тээврийн хэрэгслийг үнэлэхгүй, үнэлгээний мөнгө төгрөг байхгүй. ... Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. Миний эхнэр М.Уранзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо эхнэр хүүхдээ үзүүлж харуулаад ямар ч зовиургүй ... гэсэн мэдүүлэг /хх-22-23 тал/

            БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээд /хх-3-5 тал/,

            -осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/,

            -2016 оны 08 сарын 07-ны өдөр Төв аймаг Баянцагаан сумын Дундговь орох замд 149/126 дах км-ийн шонгийн ойролцоо Т.Рав-4 маркийн 76-02 дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож 1 хүн гэмтсэн гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-07-11 тал/,

            -яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-12 тал/,

            -цус авсан тухай тэмдэглэл /хх-13 тал/,

           

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №416 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1.Э.Ундралын биед тархи, ерөнхий биеийн доргилт, суурь яс зүүн чамархай яс хамарсан олон сэлтэрхий бүхий зөрөөтэй хугарал, сэлтэрхий зүүн чамархайн тархины эдэд цөмрөн орсон, эдэд цус хуралт, хатуу хальсан доорхи цус, хуйхан доорхи хаван, баруун зүүн зовхи, хамар хүзүүнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, дух баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т заагснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-27 тал/,

 

- Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №415 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

1.М.Уранзаяа-н биед гэмтэл тогтоогдсонгүй /хх-29 тал/,

 

- Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №414 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/  

1.Э.Эрдэнэсайханы биед зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх- 31/,

 

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №420 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/ 

1.Э.Удаанжаргалын биед тархи доргилт, зулай, зүүн ташаанд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-33 тал/,

 

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №174 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.М.Уранзаяагийн цусанд этилийн спирт илрээгүй.

2.М.Уранзаяа нь AВO системээр AВ IY бүлгийн цустай байна /хх-35 тал/,

 

-2016 оны 10 сарын 02-ны өдрийн №00000097 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 76-02 ТӨВ улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Уранзаяа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2. 76-02 ТӨВ улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Уранзаяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б / хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт мөн 2 дугаар бүлгийн 2,7 а / жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3.Осол болоход цаг агаар замын нөхцөл байдал нөлөөллөөгүй байна.

4.Шинжилгээгээр хэрэгт ач холбогдол нөхцөл байдал илрээгүй болно гэжээ /хх-62 тал/

      -№884835 тоот жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-75 тал/,

      -Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-76, 79 тал/,

      -М.Уранзаяагийн ажил байдлын тодорхойлолт /хх-78 тал/,

      -76-02 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-81 тал/,

      -Э.Ундрал, Э.Удаанжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-82 тал/,

      -Э.Эрдэнэсайхан, М.Уранзаяа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-83 тал/,

      -Шим билэг өрхийн ЭМТ-ийн 2016 оны 11 сарын 09-ны өдрийн М.Уранзаяагийн 24 недель хугацаатай жирэмсэн болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-92 тал/,

     

      -Э.Ундралын өвчний түүх /хх-39-60 тал/

-“Эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсарган хадгалах тухай” прокурорын тогтоол /хх-99 тал/,

 

            -шүүгдэгч М.Уранзаяа ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-74 тал/,

 

- шүүгдэгч М.Уранзаяаг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр /хх-63-71 тал/, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар /хх-72-73 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

 Шүүгдэгч М.Уранзаяа нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 76-02 ТӨВ улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 А ..... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Төв аймгийн Баянцагаан сумын нутаг  “Довын гуанз” гэх газрын асфальтан замд 149-126 дах заалт бүхий шонгийн орчим онхолдож охин 3 настай Э.Ундралын биед хүнд зэргийн гэмтэл, хүү Удаанжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсайханы мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5, 7-11 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-12 тал/, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 29-ний өдрийн №416, 420 тоот шинжээчийн дүгнэлтүүд,  2016 оны 10 сарын 02-ны өдрийн №00000097 дугаартай шинжээчийн дүгнэлт, Э.Ундралын өвчний түүх /хх-39-60 тал/ зэрэг болон шүүгдэгч М.Уранзаяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч М.Уранзаяаг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Уранзаяа нь 24 долоо хоногтой жирэмсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Шим билэг өрхийн ЭМТ-ийн 2016 оны 11 сарын 09-ны өдрийн М.Уранзаяагийн 24 недель хугацаатай /7 сартай/ жирэмсэн болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-92 тал/”, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлсэн мэдүүлэг, “жирэмсэн эхийн хяналтын дэвтэр” зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Уранзаяад ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа тохиолдолын шинжтэй хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дэх хэсэгт “гэмт  хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн” 55.1.8 “жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” гэж тус тус заасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнчлэн дээрх хэргийн улмаас түүний охин Э.Ундрал нь хүнд гэмтэл авсан зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

           

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсайхан нь нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Уранзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №884835 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тэрх цагаан нуур овогт Мөнхжаргалын Уранзаяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар М.Уранзаяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  1 /нэг/  жил 6  /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Уранзаяад оногдуулсан 1 /нэг/ жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Уранзаяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар М.Уранзаяагийн №884835 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан М.Уранзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Уранзаяад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

8.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Уранзаяа нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг танилцуулсугай.

 

9.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Уранзаяа нь тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг бармтлан ял оногдуулахыг ялтан М.Уранзаяад  мэдэгдсүгэй.

 

10.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Уранзаяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ