| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2018/03571/И |
| Дугаар | 184/ШШ2019/00438 |
| Огноо | 2019-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2019/00438
2019 оны 02 сарын 14 өдөр Дугаар 184/ШШ2019/00438 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б.У /РД: /. Хаяг: Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Замчид гудамж, дугаар байр, тоот
Хариуцагч: “ Н.А” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “....” ХХК-ийн байр, давхар, тоот
Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, байрны тоот, м.кв талбайтай, өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Н.А” ХХК-тай “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, байрны тоот, м.кв талбайтай, өрөө орон сууцыг 1 м.кв-ийг нь 1,100,000 төгрөгөөр, нийт 59,015,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээний дагуу мөнгийг бүрэн төлж дуусгасан, боловч хариуцагч компани улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөгүйгээс бүртгүүлж, гэрчилгээ авч чадахүй байна.
Миний бие өмчлөх эрхээ баталгаажуулах зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч тус хэлтсээс миний худалдан авсан орон сууцны захиран зарцуулах эрхийг 2016 онд түдгэлзүүлсэн бүртгэл хийгдсэн учир өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан. Өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр шаардлагатай байгаа талаар зөвлөсөн. Мөн тус компанийн захирал Б.Т-тэй удаа дараа уулзаж гэрчилгээг гаргаж өгөхийг шаардахад 9,000,000 төгрөг өгвөл гэрчилгээг чинь гаргаж өгнө гэсний дагуу 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 5,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч үүргээ биелүүлээгүй.
Иймд намайг дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч компаниас 5,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь шүүхэд тайлбар гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй учир хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж өгнө үү.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь “Н.А” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, байрны тоот, м.кв талбайтай, өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 5,500,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэж байна.
Шүүх хариуцагч “Н.А” ХХК-ийн захирал Б.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан ба хариуцагчийн төлөөлөгч танилцуулсан тухай баримтад гарын үсгээ зуржээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар зааснаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “Н.А” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, байрны тоот, м.кв талбайтай, өрөө орон сууцыг 1 м.кв-ийг нь 1,100,000 төгрөгөөр нийт 59,015,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцжээ.
Хариуцагч компани 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан дурдсан орон сууцны төлбөр тооцоо бүрэн дууссан тул Б.У-д эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн албан бичиг илгээсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллагаас 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Н.А” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэхээс татгалзаж, байрны ... тоотыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хавсаргах хэрэгтэй талаар дурджээ. /хх-ийн 12/
Мөн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн албан бичигт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудэмж, байрны 168 тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэж тодорхойлсон байна. /хх-ийн 39/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр “Н.А” ХХК нь байрны тоотыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч нь 59,015,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндсэлэлтэй бөгөөд энэхүү гэрээний дагуу худалдан авагч тал орон сууцны үнийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад, худалдагч тал орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан байх тул нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны байр, дугаар давхар, 168 тоот, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Н.А” ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн хариуцагч “Н.А” ХХК-иас 5,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмэлэгч нь хариуцагч компанид орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 5,500,000 төгрөг бэлнээр өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул буцаан гаргуулахаар шаардаж, шаардлагаа нотлохоор “Н.А” ХХК-ийн захирлын гарын үсэг, санхүүгийн тэмдэг бүхий кассын зарлагын ордер гэх баримтыг гаргаж өгсөн, мөн гэрчээр Р.Н-г асуулгасан болно. /хх-ийн 23/
Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Р.Н-н хариуцагч компанид тушаасан 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.У нэхэмжлэх эрхгүй болох нь тогтоогдож байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Р.Н-н нэхэмжлэлтэй “Н.А” ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, айлын орон сууцны А блок, дугаар давхар, тоот, 53,65 м.кв талбайтай, өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай хэргийг тус шүүх 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 184/ШШ2018/01196 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн бөгөөд тухайн орон сууцыг Б.У-н нэр дээр шилжүүлэхээр “Н.А” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр шинээр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 184/ШШ2018/01196 дугаар захирамж нь Б.У-н нэхэмжлэлтэй “Н.А” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны байр, дугаар давхар, тоот, 53,65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.У-г тогтоож, орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч “Н.А” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Н.А” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ