| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0188/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/205 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн ******* тоотод иргэн *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
... 2022 оны 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө ийн гэрт ганцаараа орж хамт архи уусан. Тэгэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь гэрийн гадаа үүдэнд гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохичихоод хашаанаас нь гараад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
...би гэртээ ороод Хараа нэртэй архи уугаад орой ч болсон тасраад унтсан байсан. Тэгсэн шөнө орой 23 цагийн үед гэнэт ******* орж ирснээ чи ямар том пизда гээд гараараа миний нүүр рүү цохисон. Би урдаас нь хөдлөх гэхэд тэнхэл байхгүй босож чадахгүй байсан. Тэгэхэд би гэрийн баруун талын ягаан орон дээр хэвтэж байсан. Тэгээд намайг цохичихоод гэрээс гарахаар нь би араас нь яадаг муу пизда гээд араас нь гэрийн хаалгаар гарангуут нь очтол гараараа дух руу цохисон. Тэгээд би унатал дахин гараараа дух руу цохичихоод зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-1*******/,
Гэрч ын өгсөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
.. орой 22 цаг өнгөрч байхад манай гэрт ******* согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би гэртээ орж унт гээд гэрт нь оруулаад унтуулсан. Тэгээд 00 цаг 00 минут болох гэж байхад гэрийн хаалга дуугараад байхаар нь хаалгаа онгойлготол урдаас 2 нүд нь хавдсан хоёр хацар нь улайж хавдсан улаан царайтай юм орж ирсэн. Орж ирээд ******* гэх залуу намайг зодчихлоо цагдаа дуудаадах гэсэн гэр дотор унтаж байхад нүүр нүдгүй нүдчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаартай
2. *******ийн биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой,
*******. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /Хх-ийн 35-36/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийн 04/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 45-46 /, депозит дансны хуулганууд /хх-ийн 56-60/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 62/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/, шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 6*******/, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 131 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 69-*******1/, Баянхонгор аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******2-*******3/, Баянхонгор аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******4-*******6/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн **************-*******9/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-93/, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаар магадлал /хх-ийн 105-110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн ******* тоотод иргэн *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ы мэдүүлэг /хх-ийн 53-54/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 16-1*******/, гэрч ын мэдүүлэг/ хх-ийн 21-22/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 416 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ийн тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо ... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,
Хохирогч *******ийн тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 5 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 201******* оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь шүүгдэгч Б.*******ы үйлдлийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад ... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна....гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... энэ хуулийн 6.1, 6.3, *******.1, *******.2, *******.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж тус тус заасан байна.
Ялтан Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн байх бөгөөд уг гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан нь бусдад төлөх төлбөргүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.*******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.*******ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 2022 оны 11 дүгээр сарын 1******* өдрийг хүртэл нийт 15 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 15 хоногийг нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 120 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч шийдвэрлээ.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.******* дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.******* дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 112 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******ы цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 120 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
6. Шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
*******. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА