Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/00501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Төв аймаг, Заамар сум, Хайлааст баг, Өгөөмөр тосгон, 15-5 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЙ85031721, Боржигон овогт Ганболдын Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 54-р байрны 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧБ78071311, Боржигин овогт Оюунчулууны Баатарчулуунд холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Адъяасүрэн, хариуцагч О.Баатарчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие О.Баатарчулуунтай 2006 онд танилцаж, улмаар 2006-08-29 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015-08-04 өдөр охин Б.Ануужин төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалан 2016 оны 11 сараас хойш тусдаа амьдарсан. Одоо бид тус тусдаа хамтран амьдрагчтай болсон, цаашинд хариуцагчтай гэр бүлээр амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин маань надтай амьдарч байгаа. Би охиноо асрамжиндаа авна. Хүүхдэдээ тэтнэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2006 онд Г.Адъяасүрэнтэй танилцаж, 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 10 жил хамт амьдарч, таарахаа больсон. 2015-08-04 өдөр охин Б.Ануужин төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалан 2016 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байна. Би 2017 оноос өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Б.Анужинг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн тодорхойлолт, эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Чингэлтэй дүүрэгт 2006-08-29 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2015-08-04 өдөр охин Баатарчулууны Ануужин төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдал, хариуцагч гэр бүлээс гадуур бусадтай тогтоосон харилцаанаас шалтгаалан 2016 оноос тусдаа амьдарсан хугацаанаас хойш охин Б.Ануужин эхийнхээ асрамжинд амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсон байдлаас эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Ануужинг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй боловч хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардаагүй, гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.

 

 

 

 

8 өдөр

Дугаар 102/ШШ2019/00501

 

Улаанбаатар хот