Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/00536

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9А байрны 116 тоотод оршин суух, 2018 оны 03 сараас Япон улсад амьдарч байгаа, эмэгтэй, РД-УХ91040422, Боржигин овогт Хишигжаргалын Уранжаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 9А байрны 116 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УХ89011411, Боржигон овогт Амгалангийн Энхтөгсөд холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Насанжаргал, хариуцагч А.Энхтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа: Х.Уранжаргал, А.Энхтөгс нар нь 2011 оны 5 сараас эхлэн үерхэж, 2013 оноос хамтран амьдарч, 2013-07-13 өдөр хүү Энхболдын Төгөлдөр төрсөн. Улмаар 2016-04-04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

Хүү Э.Төгөлдөр нь төрсөн цагаасаа эхлэн ээжийнхээ асрамжинд өсч байна. А.Энхтөгс нь 2013 онд цэрэгт татагдаж, 2014 оны 7 сард цэргээс халагдаж ирсэн. 2016 оны 6 сард Япон улс руу явж, 2018 оны 01 сард буцаж ирсэн. Уранжаргал, А.энхтөгс нар хоорондоо таарамжгүй харилцаатай болсон бөгөөд цаашид нэхэмжлэгч түүнтэй гэр бүлээр амьдрах хүсэлгүй болсон гэдэг. Иймд Х.Уранжаргал, А.Энхтөгс нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү? Шүүхээс эвлэрүүлэхээр арга хэмжээ авсан хугацаанд нэхэмжлэгч нь Монгол улсад түр, бичиг баримт хөөцөлдөхөөр ирээд буцсан. Эвлэрээгүй.

Х.Уранжаргал, А.Энхтөгс нарын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаан байхгүй. Хүүхдэд тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Э.Төгөлдөр нь бидний зөвшилцлийн дагуу ээжийнхээ асрамжинд үлдэнэ. 2013 оны 06 сараас хамт амьдарсан хугацаанд сүүлийн 3 жил хоороэдыэ харилцаа таарамжгүй болсон. Би архи ууж агсан тавьж байсан. Миний түргэн ааш, бодлогогүй, тогтворгүй байдал гэрлэлтээ цуцлахад хүргэсэн. Миний буруу байгаа. Х.Уранжаргал 2018 оны 03 сард Япон руу сурахаар явсан. Хүүг хадам ээж харж байгаа. Би хүүгээ өсгөхөд чадлаараа тусална гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, итгэмжлэлүүд, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар Баянгол дүүрэгт 2016-04-04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2013-07-13 өдөр хүү Боржигон овогт Энхтөгсийн Төгөлдөр төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2013 оны 06 сараас хамтын амьдралтай байх хугацаанд хариуцагч цэрэгт явах, Япон улсад ажиллахаар явсан, хариуцагчийг ирсний дараа нэхэмжлэгч Япон улс руу сурахаар явсан зэргээр гэр бүлээр хамт амьдрах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй, бага насны хүүхдийг эх нь болон эмэг эх нь асрах үүргийг гүйцэтгэж иржээ.

Гэрлэгчид сүүлийн 3 жилийн хугацаанд хоорондын харилцаа таарамжгүй болсон гэх бөгөөд шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, цаашид эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Шүүхийн шатанд ч шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 3 сарын хугацаа тогтоосон боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрэх, гэр бүлийн хамтын амьдрал, ахуйгаа сэргээх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Э.Төгөлдөрийг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй боловч хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардаагүй, гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг баримтлан Боржигин овогт Хишигжаргалын Уранжаргал, Боржигон овогт Амгалангийн Энхтөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2013-07-13 өдөр төрсөн хүү Э.Төгөлдөрийг 18 насанд хүртэл эх Х.Уранжаргалын асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдэд хариуцагчаас тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ