Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1006

 

 

 

2022           10            27                                        2022/ШЦТ/1006             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Төгөлдөр /томилолтоор/,

Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар  дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З  овогт Г ийн С т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 8 дугаар сарын 24-ний өдөр С.. аймгийн М.. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Сүхбаатар  дүүргийн шүүхийн ...оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял;

-Сүхбаатар  дүүргийн шүүхийн .. оны 7 дугаар сарын 01-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял;

-Сүхбаатар  дүүргийн шүүхийн .. оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, З  овогт Г ийн С  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С  нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... тоотод байрлах Д.Р ийн гэрт хохирогч С.Ц гийн 500.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Г.С  нь ...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... тоотод байрлах Д.Р ийн гэрт хохирогч С.Ц гийн 500.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч С.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...  Төрийн банкны салбараас тэтгэврийн зээл болох 500.000 төгрөг авсан. Тэгээд замын эсрэг талын Бүрэн плаза дэлгүүр рүү орох санаатай явж байтал миний хажууд нэг машин ирж зогссон. Уг таксины хойд талд зүс таних С  гэж архи уудаг залуу суучихсан байсан. Тэр хоёр такситай хажууд зогсоод “Боовон Ц гийнд очих уу” гэхээр нь тэгье гээд би арынх нь суудалд суусан. Тээгээд бид гурав уг такситайгаа Ц гийн гадаа очоод таксины мөнгийг би өгөхөөр болсон. Би арын суудал дээр сууж байхдаа баруун талынхаа гутлын түрийнээс тэтгэврийнхээ мөнгийг гаргаж ирээд таксины мөнгийг төлсөн. Тэгээд би таксины мөнгөө өгчхөөд үлдсэн мөнгийг нь буцаагаад баруун талын гутлын түрийнд хийсэн. Тухайн үед монгол гуталтай явж байсан. Тэгээд арын суудалд сууж байсан С  бид хоёр хамт буугаад Ц гийнд орсон. Намайг ширээний баруун талд сандал дээр сууж байхад С  миний хажууд суусан. Тэгснээ С  миний баруун талын монгол гутлын түрий рүү гараа хийгээд тэтгэврийн зээлийн 500.000 орчим төгрөгийг бүгдийг нь аваад гараад гүйсэн. Би түүнийг тоглож байгаа юм байлгүй, өгчих байх гэж бодсон чинь өгөөгүй тэр чигтээ эргэж орж ирэлгүй явсан. Тэгээд би тэр шөнө хүлээсэн бөгөөд тэндээ хооронд маргааш өглөө нь ирэх байх гэсэн чинь ирээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/,

 

Гэрч Д.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... тоот Р ийн гэрт Р , түүний дүү Э  бид хэд архи уугаад сууж байтал гаднаас хурандаа хочтой Ц   эхнэртэйгээ хамт, араас нь хар С  буюу С , Э  дөрөв орж ирээд 2 шил 0.75 литрийн Хараа архи уусан. ...байж байтал С  нь Ц   ахын хөл рүү дайраад бөөн юм болоод эхэлсэн. Тэгээд юу болов гэсэн чинь Ц   ахминий гутлын түрийнд байсан мөнгийг С  авчихлаа гэж хэлсэн. С  руу харахад гартаа мөнгө атгачихсан харагдсан ба тэднийхээс гараад гүйсэн. Тэгээд эргэж орж ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/,

 

Гэрч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... тоот манай гэрт би, манай ах Р , хурандаа хочтой Ц  . Ө , хар С  /С / бид хэд архи ууцгаасан. Би 15 жилийн өмнө осгож гар, хөлийн хуруунуудаа тайруулж группт орсон. Тэгээд өвлийн цагт гэрээс гардаггүй, байнгын хэвтэж байдаг юм. Тэр өдөр ч ялгаагүй би гэрээсээ гараагүй. Тэд ууж байсан архинаасаа хийж өгвөл уучихдаг. Тэр өдөр би нэг их даахгүй ч 4-5 аяга архи уусан бөгөөд нэлээн согтоод орон дээрээ нам унтсан байсан. Ер нь бараг бүгд л манайхаар хоносон байх, би одоо тухайн үед болсон үйл явдлын талаар санахгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь хурандаа хочтой Ц   нь хар С  /С  /-руу л дайраад ахынхаа мөнгийг өгчих л гээд, нөгөөх нь би аваагүй гээд байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/,

 

Гэрч Д.Р ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Нэг сэрсэн чинь хурандаа хочтой Ц   намайг сэрээгээд миний 500.000 төгрөг алга болчихлоо, хар С  миний оймсноос аваад явчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш хар С тэй таарахад Ө  111-н баривчилгаанд байгаа юм чинь Ө  рүү чихчих гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/,

 

Хохирогч С.Ц гийн Төрийн банк-нд эзэмшдэг ...  тоот, зээлийн ...  тоот дансны хуулга, Тэтгэврийн хөнгөлөлттэй зээлийн гэрээ /хх-ийн 151-155, 163-164 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Г.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би гэрчийн мэдүүлэгт болсон явдлыг бүгдийг ярьсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харилцан яриад тохиролцсон. Одоо ямар нэгэн хохирол байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Тухайн үед хамт байж байхад мөнгөө гутлынхаа түрийнд хийж байгааг харсан бөгөөд би мөнгийг нь аваад гараад гүйсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Г.С  нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... тоотод байрлах Д.Р ийн гэрт хохирогч С.Ц гийн 500.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Д.Гомбо нараас гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Тус гэмт хэргийн улмаас 500.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Г.С ын үйлдэл нь бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Г.С ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.С ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц д 500.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.С аас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ц д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Г.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Чингэлтэй дүүргийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, нийт эдлэх ялыг 2 жил 01 сар 07 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч өмнө нь 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял аваад 8 цагаар бодоод үзэхээр 37 хоног болж байсан ба энэ нь Өршөөлийн хуульд хамрагдаж байсан. Энэ гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хязгаарлалт тогтоох бүрэн боломжтой. Хохирол төлөөгүй гэх боловч Дээд шүүхийн тайлбараар хэрэгсэхгүй болгосон зүйл ангиас бусад зүйл анги дээр заавал хохирол төлөхийг шаардахгүйгээр Өршөөлд хамруулж болохыг дурдсан байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Өршөөлд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.С ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101, 165 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 104-106, 109-116 дугаар тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Г.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.С  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ...  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/17400 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.С т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 01 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 2 жил 01 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж;

4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж;

-7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ...Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж;

-12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна...” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Г.С  нь дээрх гэмт хэргийг 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 01 сар 07 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 2 жил 01 сар 07 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.С  нь ...  тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Г.С ыг дээрх хугацаанд ажил болон оршин суух хаягаас бусад газраас гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З  овогт Г ийн С ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 01 /нэг/ сар, 07 /долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 07 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 07 /долоо/ хоногийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 07 /долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т шүүхээс оногдуулсан ажил болон оршин суух хаягаас бусад газраас гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Ц д олгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН