Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 483

 

2018 оны 07 сарын 24 өдөр              Дугаар 153/ШШ2018/00483             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Ж сумын Р багийн ..-.. тоотод  оршин суух, ……. тоот регистрийн дугаартай, М  овогт Б Х-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б. Х, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б. Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үйлдвэр бригадын ажилчнаар, 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал цэргийн алба хааж, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байгаад 1990 онд нэгдэл тарж Сарыбулах ХК болоход тус компанид 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан.

Миний бие одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ныг дуустал, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивийн тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, зарим жилүүд шилжиж ирээгүй байна.

Иймд Б. Х намайг 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг  хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар, 1990 оноос 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б. Х нь 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг  хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар, 1990 оноос 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1338 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 279 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1296 дугаартай лавлагаанууд,

-Ховд аймгийн Ховд сумын 5-р бригадын Б. Хгийн нэр дээрх 1974, 1975, 1976, 1980-1987 оны 70-р дансны хуулга,                                                         

-Б. Хгийн 0733147 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б. Хгийн нэр дээрх 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн, 1996 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн баярын бичгүүд,

-Гэрч Х.Байкельдийн “би 1974-1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1990-1993 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Б. Х нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад 1974-1976 онд, 1979-1990 онд ажилтнаар, 1990-1993 оныг дуустал Ховд сумын Сарыбулах ХК-д ажиллаж байсан. Бидны ажиллаж байх хугацаанд нэгдлийн даргаар Дамдин, Чайдан нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч М.Бузаубайгийн “Б. Х нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад 1974-1976 онд, 1979-1990 онд ажилтнаар, 1990-1993 оныг дуустал Ховд сумын Сарыбулах ХК-д ажиллаж байсан. Бид байнга холбоотой байдаг бөгөөд би 1974-1978 онд нэгдлийн үйлдвэр бригадад ажилтнаар, мөн малчнаар ажиллаж байсан. 1982 оноос би одоог хүртэл Ховд аймгийн дулааны станцад гагнуурчнаар ажиллаж байна. Бид одоог хүртэл бие биетэйгээ уулздаг” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Б. Х нь 1988-1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал, цалингийн баримтууд нь архивт байхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 279 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Б. Хгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Б. Х нь 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг  хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар, 1990 оноос 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д манаачаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Молхы машан овогт Бексолтаны Хгийн 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оныг  хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар, 1990 оноос 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Сарыбулах ХК-д манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА