| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00361/И |
| Дугаар | 491 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 491
2018 оны 07 сарын 26 өдөр Дугаар 153/ШШ2018/00491 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, Х овогт Л-н Д-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Д, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 дүгээр ангид орж, 1981 оны 06 сард 8 дугаар анги төгсөж, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хонь, ямаа маллаж ажилласан. 1985-1989 онд Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд цэвэрлэгч хийсэн. 1989 онд гэр бүл болсон. Намайг бага байхад И гэдэг байсан. Гэхдээ бичиг, баримт дээр Д гэдэг нэрээр явдаг.
Одоо ахмад настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1884 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан 1985 оноос 1989 он, 1981 оноос 1984 онуудын 70 дугаар данс тус архивд шилжиж ирээгүй байна.
Иймд Л. Д намайг 1981 оны 06 дугаар сараас 1984 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л. Д нь 1981 оны 06 дугаар сараас 1984 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Л. Д гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 957 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын Шураг бригадын 1985-1989 оны *******ын нэр дээрх 70-р дансны хуулбарууд,
-2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-*******ын нэр дээрх 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа,
-Гэрч Ц.*******ийн “Л. Д нь намайг 1983 онд Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд илгээлтээр ирэхэд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамт нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Л.*******гийн “Л. Д бид хоёр Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1981-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Тэр үед манай нэгдлийн даргаар *******, ******* гэдэг хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Л. Д гийн 1981 оны 06 дугаар сараас 1984 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л. Д г “*******” гэж нэрлэдэг байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан *******ын нэр дээрх 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх тул Ховд аймгийн ******* сумын Шураг бригадын 1985-1989 оны *******ын нэр дээрх 70-р дансны хуулбаруудыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж Л. Д г 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт тогоочоор, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд цэвэрлэгчээр, 1989 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагч Л. Д гийн 1981 оны 06 дугаар сараас 1984 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан малчин мэргэжлийн үнэмлэхийг тэрээр 2013 онд авсан нь түүнийг 1981-1984 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлохгүй юм. Мөн хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.*******, Л.******* нарыг гэрчээр асуусан бөгөөд дээрх гэрч нар нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан талаарх баримтгүй, гэрч нар хүсэлт гаргагч Л. Д г 1981-1984 онд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг гэрчлэх боловч энэ нь бичгийн бусад баримтуудаар нотлогдохгүй байна.
Иймд хүсэлт гаргагч Л. Д гийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар бургууд овогт Лхамсүрэнгийн Д гийн 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт тогоочоор, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд цэвэрлэгчээр, 1989 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Л. Д нь 1981 оны 06 дугаар сараас 1984 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА