Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1007

 

 

   2022          10            27                                        2022/ШЦТ/1007              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ын О т холбогдох эрүүгийн 2209007851331 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Б ын О  /РД:...  /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 2а байрны гадна хохирогч Н.Б ын эзэмшлийн ... улсын дугаартай Алтиза маркийн тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Б.О нь ...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 2а байрны гадна хохирогч Н.Б ын эзэмшлийн ... улсын дугаартай Алтиза маркийн тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 Үүнд:

Хохирогч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сард би “Алтиза” сонирхогчдын фэйсбүүк групп дээр өөрийн ... улсын дугаартай, хөх өнгийн “Алтиза” зарна гэсэн пост байршуулсан. Тухайн үед Б.О гэх фэйсбүүк хаягтай хүн хэдээр зарах вэ, хувь лизинг хийе, хоёр хувааж мөнгийг нь төлье гэж хэлэхээр нь би одоохондоо боломжгүй, чи 2022 оны 01 дүгээр сард холбогд гэж хэлсэн. О  гэх эрэгтэй фэйсбүүк чатаар дахин холбогдоод 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... тоот буюу манай гэрийн гадаа ирж миний машиныг үзээд хувьд лизингээр авахаар болсон. Тэгээд нотариат хамт орохоор болоод явсан боловч орой болсон байсан болохоор нотариат хаасан байсан. Тухайн эрэгтэй би чиний машиныг аваад явчихъя, маргааш манай найзтай хамт нотариат ороод гэрээ байгуулчих, чи машиныхаа гэрчилгээг аваад үлдээчих гээд байхаар нь би өөрийн машинаа өгөөд явуулсан. Тэрнээс О  нь холбогдоогүй, миний тээврийн хэрэгслийг худал хэлж аваад алга болсон. 2022 оны 02 дугаар сард “... ” гэсэн фэйсбүүк хаягтай хүн машиныг зарна гэсэн зар байршуулсан байсан. Мөн тэрнээс хойш 2022 оны 3 дугаар сард М  гэх фэйсбүүк хаягтай хүн машины копут зарна гэсэн байхаар очоод үзтэл миний машин, копут байсан. Би тухайн М  гэх эрэгтэйд 2.150.000 төгрөг өгөөд машинаа авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Гэрч Б.М ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк зар дээр Тоёота Алтиза маркийн автомашин зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдоход 20 гаруй насны залуу байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь ... гэсэн улсын дугаартай, хөх өнгийн Алтиза маркийн автомашин байсан бөгөөд мөнгийг нь ...  гэсэн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлээд машинаа нааш нь ачуулж авчирсан. Тэр хүн өөрийгөө Т  гэж танилцуулсан ба бичиг баримтаа явуулна гэж хэлээд одоог болтол алга болгосон. Гэтэл өнөөдөр машины эзэн нь гээд хүн ирсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

-дахин өгсөн:...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Алтиза” маркийн автомашины фейсбүүк групп дээрээс “Алтиза зарна гэсэн постыг хараад “...” гэсэн хаягтай хүн рүү мессенжерээр машинаа зарах уу гэсэн чинь зарна, Сайншандад байна, машин олоод ачуулаад явуулаад өгье гэж хэлсэн. Тухайн хүнтэй би фэйсбүүкээр видео дуудлага хийж машиныг харсан. Уг эрэгтэй 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой ачуулаад над руу явуулсан. Надад бичиг баримтыг нь хэд хоногоос өгнө гэхээр нь худалдаж авсан. Би ачуулж дууссаны дараа мөнгөө Хаан банкны Т  гэсэн нэртэй ...  тоот данс руу 2.070.000 төгрөгийг гэртээ буюу ... тоотод байхдаа гар утсаа ашиглаж шилжүүлсэн. Тухайн миний худалдаж авсан тээврийн хэрэгслийн эд анги дутуу байсан болохоор унаж болохгүй байсан ба эд ангийг нь салгаад фэйсбүүк зар дээр хэрэгтэй нь ирээд ав гэж пост байрлуулсан. Хэд хоногийн дараа машины эзэмшигч Б  гэх эрэгтэй ирээд наад машиныг чинь худалдаж авсан хүн аваад алга болсон, би цагдаад зарлуулсан байгаа гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Б  гэх эрэгтэй миний хохирлыг барагдуулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 294 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б  гэх хүнтэй цахим хаягаар нь холбогдож машин авахаар тохирсон ба 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны хойд талд уулзаж Лексус Алтиза маркийн ... улсын дугаартай автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр машины төлбөр болох 8.000.000 төгрөгийг өгөхөөр тохирч машиныг авч явсан. Би тухайн машиныг 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд эвдэлж, Т ын гэрийн хашаанд нь 1.000.000 төгрөгийн өр зээлийнхээ барьцаа болгож үлдээсэн. Машины эзэмшигч Б  2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр холбогдож, ... улсын дугаартай автомашинаа буцааж авсан. Намайг анх тээврийн хэрэгслийг авахад эвдрэл гэмтэлгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/,  

 

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн.  Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 2а байрны гадна хохирогч Н.Б ын эзэмшлийн ... улсын дугаартай Алтиза маркийн тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.О нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Б.О т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч Б.О ын Алтиза маркийн тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдаж авна хэмээн хуурч, хохирогч Н.Б ын ... улсын дугаартай Алтиза маркийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Б.О ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Ашид Билгүүн ХХК нь хохирогч Н.Б ын ... улсын дугаартай “Toyota Altezza” маркийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 1.970.000 төгрөгөөр тогтоожээ.

Хохирогч Н.Б  нь ... улсын дугаартай “Toyota Altezza” маркийн автомашиныг Б.М аас 2.150.000 төгрөгөөр худалдан авсан талаар, гэрч Б.М  нь шүүгдэгч Б.О аас 2.070.000 төгрөгөөр худалдан авсан талаар тус тус мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.О аас 4.120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.О нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.О ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Б ын О ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О аас 4.120.000 /дөрвөн сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН