Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1017

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,  

Шүүгдэгч О.Ц , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЖ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт О ын Ц т холбогдох эрүүгийн 2209000001365 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С  овогт О ын Ц  /РД:...  /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц  нь цахим орчинд “амралтын газарт захиалга авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч зар байршуулж, хохирогч Г.Б ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Хаан банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Г.Г ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны орчим байхад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 276.000 төгрөгийг “Хаан” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Ш.Н г Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 60.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч М.Г ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д ажил дээрээ байхад нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч, залилсан,

-хохирогч Ч.С ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Э.Г ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 400.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Б.И г Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 7 дүгаар сарын 21-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 240.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Н.Д  ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Хаан” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Г.Б ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 60.000 төгрөгийг “Хаан" банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Д.Ч ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Голомт" банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Б.Д г Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 939.000 төгрөгийг “Голомт” банкны ...  дугаарын данс руу шилжүүлэн авч, 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч О.Ц  нь ...цахим орчинд “амралтын газарт захиалга авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч зар байршуулж, хохирогч Г.Б ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Хаан банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Г.Г ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны орчим байхад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 276.000 төгрөгийг “Хаан” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Ш.Н г Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 60.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч М.Г ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д ажил дээрээ байхад нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч, залилсан,

-хохирогч Ч.С ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Э.Г ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 400.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Б.И г Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 7 дүгаар сарын 21-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 240.000 төгрөгийг “Голомт” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Н.Д  ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Хаан” банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Г.Б ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 60.000 төгрөгийг “Хаан" банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Д.Ч ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 120.000 төгрөгийг “Голомт" банк дахь ...  дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-хохирогч Б.Д г Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөр гэж 939.000 төгрөгийг “Голомт” банкны ...  дугаарын данс руу шилжүүлэн авч, 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.375.000 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа гэр бүлээрээ амралтанд явахаар болоод фейсбүүк дээрээс зар харж байгаад Тэрэлжид байрлалтай “...” нэртэй амралтын газар захиалга авч байна гэсэн зарын дагуу ... гэсэн утсаар холбогдоход амралтын мөнгө нь 200.000 төгрөг болно, захиалгаа баталгаажуулаад урьдчилгаа 60 хувь болох 120.000 төгрөгийг хийгээрэй гэхэд би тохиролцоод зөвшөөрөхөд над руу “Хаан” банкны ...  дугаарын Н.М  гэх хүний дансыг явуулсан. Би өөрийн “Хаан” банкны ... дугаарын данснаас интернет банкаар “16” гэсэн гүйлгээний утгатай 120.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлснээ залгаж хэлэхэд танаас мөнгө ороод ирсэн, баярлалаа, та өглөө амралтын газарт ирэхдээ залгаарай гээд тасалсан. Тэгээд маргааш өглөө нь зар тавьсан ... гэсэн дугаар руу залгахад дуудаад утсаа авахгүй байсан. Фейсбүүк дээрх тухайн зарын доор хүмүүс энэ залилан байна гэж сэтгэгдэл үлдээхээр нь би залилуулснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Хохирогч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би гэр бүлийнхнийхээ хамтаар “Тэрэлж” рүү амралтын газар руу явцгаахаар болоод Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны орчим явж байсан юм. Тэгээд фөйсбүүк дээрээс Тэрэлжийн амралтын газруудын зарууд харж байгаад Тэрэлжид “... ” амралтын газарт захиалга авна гэх зарын дагуу ... гэсэн утсаар залгаж холбогдоход байшингийн захиалга өгөхдөө урьдчилгаа төлбөр хийнэ, нэг байшин хоногийн 120.000 төгрөг гэж хэлсэн. Би олуулаа явж байсан, мөн хоёр, гурав хонож магадгүй гэж бодоод байшингын урьдчилгаа гэж 276.000 төгрөгийг ...  дугаартай Н.М  гэх данс руу өөрийн төрсөн эгчийн ...  дугаарын данснаас “... ” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчхээд ... дугаарын утас руу залгаад мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд нөгөө хүн надад та ирээд энэ дугаар руу залгаарай гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө гэр бүлийнхээ хамтаар 2022 оны 7 дугаар 05-ны өдөр Тэрэлжид очоод “... ” амралтын газарт хайж очоод байшин захиалсан талаараа хэлэхэд тухайн амралтын газраас бид ийм дугаараар зар тавиагүй, мөн энэ дансаар гүйлгээ хийдэггүй гэж хэлсэн. Тэгээд би тэнд очоод залилуулсан гэдгээ мэдсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 51-52 дугаар тал/,

 

Хохирогч Ш.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би найзуудаараа Тэрэлж рүү амралтын газар руу явцгаахаар болоод дүүгийнхээ гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны орчим явж байсан юм. Тэгээд фейсбүүк дээрээс Тэрэлжийн амралтын газруудын зарууд харж байгаад Тзрапжид “... ” амралтын газарт захиалга авна гэх зарын дагуу зар дээр тавьсан байсан ... гэсэн утсаар залгаж холбогдоход байшингийн захиалга өгөхдөө урьдчилгаа төлбөр хийнэ, нэг байшин хоногийн 120.000 төгрөг гэхээр нь би байшингийн урьдчилгаа гэж 60.000 төгрөгийг ...  дугаартай Т.Э гэх хүний данс руу өөрийн ...  дугаарын данснаас “3-нд” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчхээд ... дугаарын утас руу залгаад мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд нөгөө хүн надад “та ирээд энэ дугаар руу залгаарай” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө найзуудтайгаа 2022 оны 8 дугаар 03-ны өдөр Тэрэлжид байрлах “... ” амралтын газрыг хайж очоод байшин захиалсан талаараа хэлэхэд бид ийм дугаараар зар тавиагүй, мөн энэ дансаар гүйлгээ хийдэггүй гэж тэр хүмүүс хэлсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85 дугаар тал/,

 

Хохирогч М.Г ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д ажил дээрээ байхдаа амралтанд явахаар болоод фейсбүүк дээрээс зар харж байгаад Төв аймагт байрлалтай “... ” нэртэй амралтын газар захиалга авч байна гэсэн зарын дагуу ... гэсэн утсаар холбогдоход амралтын мөнгө нь 200.000 төгрөг болно, захиалгаа баталгаажуулаад урьдчилгаа 60 хувь болох 120.000 төгрөгийг хийгээрэй гэхээр нь би тохиролцоод зөвшөөрөхөд над руу “Голомт” банкны ...  дугаарын Т.Э гэх хүний дансыг явуулсан. Би өөрийн “Хаан” банкны ...  дугаарын данснаас интернет банкаар “... ” гэсэн гүйлгээний утгатай 120.000 төгрөг шилжүүлсэн. ...Төв аймаг руу тэр амралт руу нь очих гээд зам асуух зорилгоор ... гэсэн дугаар руу залгахад тухайн утас нь холбогдох боломжгүй, өөр холбоо барих зүйл байгаагүй. Тэгээд залилуулснаа мэдсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122 дугаар тал/,

 

Хохирогч Ч.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа амралтанд явахаар болоод фейсбүүк дээрээс зар харж байгаад Төв аймагт байрлалтай “... ” нэртэй амралтын газар захиалга авч байна, Тэрэлжид салбартай гэсэн зарын дагуу ... гэсэн утсаар холбогдоход амралтын мөнгө нь 200.000 төгрөг болно, захиалгаа баталгаажуулаад урьдчилгаа 60 хувь болох 120.000 төгрөгийг хийгээрэй гэхээр нь би тохиролцоод зөвшөөрөхөд над руу “Голомт” банкны ...  дугаарын Т.Э гэх хүний дансыг явуулсан. Би өөрийн “Хаан” банкны ... дугаарын данснаас интернет банкаар “2ger 22.8.1” гэсэн гүйлгээний утгатай 120.000 төгрөг шилжүүлсэн.... Тэгээд би Тэрэлжид өөр амралтанд очоод тэр амралтынхаа газрын зургийг үзүүлэхэд Төв аймагт биш, Тэрэлжид байрлалтай амралт байсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 152-153 дугаар тал/,

 

Хохирогч Э.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа хүүхдүүдээ амралтанд 7 хоног явуулах санаатай фейсбүүк дээрээс зар харж байгаад Төв аймагт байрлалтай “... ” нэртэй амралтын газар захиалга авч байна гэсэн зарын дагуу ... гэсэн утсаар холбогдоход амралтын мөнгө нь 800.000 төгрөг болно, захиалгаа баталгаажуулаад урьдчилгаа 50 хувь болох 400.000 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь би тохиролцоод зөвшөөрөхөд над руу “Голомт” банкны ...  дугаарын Т.Э гэх хүний дансыг явуулсан. Би өөрийн “Хаан” банкны ...  дугаарын данснаас интернэт банкаар “2 давхар байшин амралт ... ” гэсэн гүйлгээний утгатай 400.000 төгрөг шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 197-198 дугаар тал/,

 

Хохирогч Б.И н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа найзуудтайгаа амралтанд явахаар болоод фейсбүүк дээрээс зар харж байгаад Төв аймагг байрлалтай “... ” нэртэй амралтын газар захиалга авч байна гэсэн зарын дагуу ... гэсэн утсаар холбогдоход амралтын мөнгө нь 400.000 төгрөг болно, захиалгаа баталгаажуулаад урьдчилгаа 60 хувь болох 240.000 төгрөгийг хийгээрэй гэхээр нь би тохиролцоод зөвшөөрөхөд над руу “Голомт” банкны ...  дугаарын Т.Э гэх хүний дансыг явуулсан. Би өөрийн “Хаан” банкны ...  дугаарын данснаас интернэт банкаар “... " гэсэн гүйлгээний утгатай 240.000 төгрөг шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 227-228 дугаар тал/,

 

Хохирогч Н.Д  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би Тэрэлж рүү амралтын газар руу явахаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны орчим найзуудтайгаа уулзалдахаар цугларч байсан юм. Тэгээд фейсбүүк дээрээс Тэрэлжийн амралтын газруудын зар харж байгаад Тэрэлжид “...” амралтын газарт захиалга авна гэх зарын дагуу зар дээр тавьсан байсан ... гэсэн утсаар залгаж холбогдоход байшингийн захиалга өгөхдөө урьдчилгаа төлбөр хийнэ, нэг байшин хоногийн 120.000 төгрөг гэхээр нь бид олуулаа байсан учраас хоёр байшин авахаар болоод хоёр байшингын урьдчилгаа гэж 120.000 төгрөгийг ...  дугаартай Н.М  гэх данс руу өөрийн ...  дугаарын данснаас “... ” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчхээд ... дугаарын утас руу залгаад мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд нөгөө хүн надад “та ирээд энэ дугаар руу залгаарай” гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 5-6 дугаар тал/,

 

Хохирогч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ...фейсбүүк дээрээс зар харж байгаад Тэрэлжид байрлалтай “...” нэртэй амралтын газар захиалга авч байна гэсэн зарын дагуу ... гэсэн утсаар холбогдоход амралтын мөнгө нь 120.000 төгрөг болно, захиалгаа баталгаажуулаад урьдчилгаа 60.000 төгрөгийг хийгээрэй гэхээр нь би тохиролцоод зөвшөөрөхөд над руу “Хаан” банкны ...  дугаарын Н.М  гэх хүний дансыг явуулсан. Би өөрийн “Хаан” банкны ...  дугаарын данснаас интернет банкаар "... ” гэсэн гүйлгээний утгатай 60.000 төгрөг шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Хохирогч Д.Ч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 7 сарын 21-ний өдөр ...фейсбүүк дээрээс Тэрэлжийн амралтын газруудын зар харж байгаад Тэрэлжид болон Төв аймгийн Зуунмод суманд хоёр салбартай “... ” нэртэй амралтын газарт захиалга авна гэх зарын дагуу ..холбогдоход байшингийн захиалга өгөхдөө урьдчилгаа төлбөр хийнэ, нэг байшин хоногийн 120.000 төгрөг гэсэн. ......  дугаартай Т.Э гэх данс руу өөрийн ...  дугаарын данснаас “... гэсэн утга бичиж шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 77-78 дугаар тал/,

 

Хохирогч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай байгууллага нь эмч нарын баярыг тохиолдуулан 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тэмдэглэхээр төлөвлөөд амралтын газар хайж байсан. Цахим фейсбүүкээр хайхад Амралтын газрууд Тэрэлж чиглэл” гэх группээс 7 дугаар сарын 14-ний өдөр оруулсан "... ” гэх хаягтай хэрэглэгчийн оруулсан “... ” амралтын газар хотоос 45 км Төв аймаг явах замд зочид буудал, люкс стандарт өрөөнүүд, зуны байшин, сийлбэртэй монгол гэр буудал гэсэн пост оруулсны дагуу ... гэсэн дугаартай холбогдоход эрэгтэй хүн авсан ба хагас сайн өдөр хүн авах боломжтой, байшин нь нэг хүний 85.000 төгрөг, гэр нь 75.000 төгрөг болно гэсэн. Хаяг байршил нь Төв аймаг гэж байгаа боловч Тэрэлжийн Гүнжийн сүмийн ойролцоо гэж зааж өгсөн. Тэгээд нийт захиалгын 60 хувийн урьдчилгаа төлбөр хийж байж баталгаажна, үгүй бол олон хүмүүс асууж байгаа, тийм учраас хурдан хийвэл баталгаажна гэхээр нь манай байгууллагаас захиалга өгөхөөр болж урьдчилгаа төлбөр болох 939.000 төгрөгийг “Голомт” банкны ...  гэсэн ... гэх хүний данс руу шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 114 дүгээр тал/,

  

Гэрч У.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний өөрийн ашигладаг байсан Юнителийн утасны дугаар юм. Би энэ дугаарыг анх 2022 оны 5 дугаар сарын эхээр авч ашиглаж байхад манай найз А.М  надаас 2022 оны 6 дугаар сард түр Юнителийн симээ өгөөд ашиглуулчхаач гэхээр нь би өөрийнхөө ... гэсэн дугаарыг Мөнх-Эрдэнэд өгсөн. Би өөрөө Мобикомын ... гэсэн дугаарыг барьдаг болохоор давхар ашиглах шаардлага байгаагүй. Тэгээд миний дугаарыг М ашиглаж байгаад цаашаа найз О.Ц т өгсөн. Хэзээ өгснийг нь мэдэхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын эхээр Ц т өгсөн гэж байсан. Би миний дугаарыг ямар зорилгоор юунд ашиглаж байгааг мэдээгүй. Зүгээр гуйхаар нь л өгч байсан. Одоо энэ ... гэсэн дугаар Ц т байгаа гэсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17 дугаар тал/,

 

Гэрч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... Хаан” банкны ...  дугаартай данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Энэ дансыг би өөрөө ашигладаг. Гэхдээ 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр миний фейсбүүкээр танилцсан О.Ц  гэдэг залуу над руу чат бичээд би 18 нас дөнгөж сая хүрсэн, “Хаан” банкны дансгүй байна, би хүнээс мөнгө авах ёстой юм, чиний данс руу мөнгө шилжүүлээд өөр данс явуулахаар орсон мөнгийг нь буцаагаад шилжүүлээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд “Хаан” банкны ...  дугаартай дансаа өгсөн. Тэгээд тэр өдрөө миний “Хаан” банкны ...  дугаартай дансанд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Хаан” банкны ...  гэсэн данснаас “... ” гэсэн гүйлгээний утгатай 276.000 төгрөг орж ирсэн. Тэгээд над руу ...  дугаартай данс явуулахаар нь би тэр данс руу нь 250.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь хэлсэн данс бүр рүү шилжүүлж өгч байсан. Түц болон дэлгүүрүүд рүү шилжүүлүүлдэг байсан. Дараа нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ...  дугаартай данснаас 140.000 төгрөг, ...  дугаартай данснаас 120.000 төгрөг, ...  дугаартай данснаас 60.000 төгрөг, ... дугаартай данснаас 120.000 төгрөг, “Голомт” банкны ...  дугаартай данснаас 355.000 төгрөг орж ирсэн. Би энэ мөнгөнүүдийг явуулсан данс бүр рүү нь тухай бүрт нь шилжүүлж өгч байсан. ...Хэлснийх нь дагуу мөнгө орж ирэхээр нь буцаагаад шилжүүлдэг байсан. Би О.Ц ийн орж ирсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Гэрч Т.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... Голомт” банкны ...  дугаартай данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Энэ дансыг би өөрөө ашигладаг. Гэхдээ 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр миний багын найз О.Ц  нь над руу утсаар залгаад дансаар чинь нэг мөнгө оруулаад авчихъя, би өөрөө дансгүй байна гэхээр нь би бодож байгаад зөвшөөрөөд “Голомт” банкны ...  дансныхаа дугаарыг өгсөн. Би ямар учиртай мөнгө миний дансаар авах гээд байгаа юм бэ гэхэд тэгэж байгаад уулзаад хэлье гэсэн. Тэгээд хамгийн анх 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр миний дансанд “...” гэсэн гүйлгээний утгатай 240.000 төгрөг, мөн тэр өдрөө “... ” гэсэн гүйлгээний утгатай 120.000 төгрөг орж ирсэн бөгөөд О.Ц  над руу залгаад надад нэг Хаан банкны данс өгөөд наад орсон мөнгөө энэ данс руу хийчих гэхээр нь би явуулсан данс руу нь үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учраас 355.000 төгрөгийг нь буцаагаад явуулсан. Үүний дараа 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “2 давхар байшин амралт. ... " гэсэн гүйлгээний утгатай 400.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “амралт ...” гэсэн гүйлгээний утгатай 60.000 төгрөг, тэр өдрөө “...” гэсэн гүйлгээний утгатай 200.000 төгрөг, 2022 оны 7 сарын 31-ний өдөр “2 гэр 22.8.1” гэсэн гүйлгээний утгатай 120.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “3 нд” гэсэн гүйлгээний утгатай 60.000 төгрөг, мөн тэр өдрөө “...” гэсэн гүйлгээний утгатай 120.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 04-нд буюу хамгийн сүүлд “..." гэсэн гүйлгээний утгатай 939.000 төгрөг миний дансанд тус тус орж ирсэн. Би энэ мөнгөнүүдийг Ц ийн явуулсан данс бүр рүү нь тухай бүрт нь шилжүүлж өгч байсан. Би интернет банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг О.Ц т өгч байгаагүй. Хэлснийх нь дагуу мөнгө орж ирэхээр нь буцаагаад шилжүүлдэг байсан. Би О.Ц ийн орж ирсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй. Энэ асуудлаар одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 91 дүгээр тал/,

 

Хохирогч Г.Б ийн “Хаан” банк дахь ... дугаарын дансны хуулга /1хх-ийн 27 дугаар тал/,

Хохирогч М.Г ы “Хаан” банкны ...  дугаарын дансны хуулга /1хх-ийн 136 дугаар тал/,

Хохирогч Ч.С ын “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /1хх-ийн 181 дүгээр тал/,

Хохирогч Б.И гийн “Хаан” банкны ...  дугаарын дансны хуулга /1хх-ийн 241 дүгээр тал/,

Хохирогч Г.Б ийн “Хаан” банкны ...  дугаарын дансны хуулга /2хх-ийн 60 дугаар тал/,

Хохирогч Д.Ч ийн “Хаан” банкны ...  дугаарын дансны хуулга /2хх-ийн 95 дугаар тал/,

Хохирогч Б.Д гийн “Хаан” банкны ... дугаарын дансны хуулга /2хх-ийн 136 дугаар тал/,

Хохирогч М.Г ы “Хаан” банкны ...  дугаарын дансны хуулга /1хх-ийн 136 дугаар тал/,

 

Гэрч Н.М ийн “Хаан” банк дахь ...  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 28-30 дугаар тал/, уг дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 31-32 дугаар тал/,

 

Гэрч Т.Э ийн “Голомт” банк дахь ...  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга/1хх-ийн 166-179 дүгээр тал/, уг дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 163-165 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөн шүүгдэгч О.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ... Тоёота Королла” маркийн автомашиныг нь мөргөсөн. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Тэр хүн надаас 1.500.000 төгрөг нэхэмжилсээ. Тэгээд би үүнийг төлөхийн тулд гэмт хэрэг үйлдэх болсон. Би 120.000 төгрөгийг тэр хүний машиныг засварлахад хэрэглэсэн юм. ...Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. ... гэх мэдүүлэг болон дахин өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 38, 75, 111, 142, 187, 218, 246 дугаар тал, 2хх-ийн 28, 66, 104, 144 дугаар тал/,

 

Шүүгдэгч О.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч О.Ц  нь ...цахим орчинд “амралтын газарт захиалга авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч зар байршуулж, 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.375.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч О.Ц , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч О.Ц т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч О.Ц  нь цахим хэрэгсэл ашиглаж, “амралтын газарт захиалга авна” гэсэн хуурамч зарыг байршуулан хуурч, хохирогч нарын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч О.Ц ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б т 120.000 төгрөгийн, хохирогч Г.Г т 276.000 төгрөгийн, хохирогч Ш.Н д 60.000 төгрөгийн, хохирогч М.Г д 120.000 төгрөгийн, хохирогч Ч.С т 120.000 төгрөгийн, хохирогч Э.Г өд 400.000 төгрөгийн, хохирогч Б.И д 240.000 төгрөгийн, хохирогч Н.Д  өд 120.000 төгрөгийн, хохирогч Г.Б т 60.000 төгрөгийн, хохирогч Д.Ч т 120.000 төгрөгийн, хохирогч Б.Д д 939.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч О.Ц  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт хохирол төлбөрийг тус тус төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Ц ийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 153 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 144 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 150 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-ийн 151 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /2хх-ийн 152 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч О.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С  овогт О ын Ц ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН