Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 496

 

2018 оны 07 сарын 27 өдөр

                  Дугаар 153/ШШ2018/00496

           Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Ж сумын М багийн ................ оршин суух, ............. регистрийн дугаартай, Б овогт Н-н Г,

Хариуцагч: Х аймгийн Ж сумын Б багийн ............. оршин суух, ........ регистрийн дугаартай, Х овогт Б-н А нарт холбогдох, зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 42,305,623.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 153/2018/00412/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Норовын Г, Баасанжавын А нар нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууцны санхүүжилтийн корпораци /цаашид “О” гэх/-тай 404433 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 37,000,000 /гучин долоон сая/ төгрөгийн зээлийг жилийн 8.0 хувийн хүүтэй, 204 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд хуалдаж авсан Ү-1617003679 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын 5-р баг, Буянт сууцны 22 тоот хаяг байршилтай, 533 ч кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Засгийн газрын 253 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 161 дүгээр тогтоолоор О нь "Т болж өөрчлөгдсөнөөр орон сууцны зээлийн чиг үүрэг нь байхгүй болсон тул Монгол улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйл, О болон Т хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ № 26”-гаар О-ийн шаардах эрх Төрийн банкинд шилжсэн.

Зээлдэгч Н. Г, Б. А нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.1.1-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Иймээс Н. Г, Б. А нартай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д заасныг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 31,416,558.00 төгрөг, зээл хүүгийн төлбөр 10,800,512.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,552.66 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 42,305,623.51төгрөг төлөгдөөгүй байна.

1.Иймд хариуцагч Н. Г, Б. А нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 42,305,623.51 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах,

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 42,305,623.51 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Банктай зээлийг төлөх хувиарийг тохиролцож, харилцан зөвшөөрсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н. Г, Б. А нарт холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 42,305,623.51 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Д нь хүлээн зөвшөөрч, зээлийн үлдэгдэл төлбөр 42,305,623.51 төгрөгийг төлөх хуваарийг Төрийн банкны Ховд салбартай харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Заманбек нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, Н. Г, Б. А нарт холбогдох зээлийн төлбөр 42,305,623.51 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь хүлээн зөвшөөрч, зээлийн үлдэгдэл төлбөр 42,305,623.51 төгрөгийг тохиролцсон хуваарийн дугуу төлөхийг Төрийн банкны Ховд салбартай харилцан тохиролцож хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 369,480 төгрөгийн 50 хувь болох 184,740 төгрөгийг хариуцагч Н. Г, Б. А нараас  гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбард олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.МАРИНА