Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Шүүгдэгч: *******, шүүгдэгчийн өмгөөлөгч оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох  эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******гийн *******, регистрийн дугаар;*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар Даасон маркийн жижиг оврын унагалдай трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.4 грамм алт олборлон 78.000 төгрөгийн ашиг олж, байгаль орчинд 95.432 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт  холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын 2 дугаар багийн ийн ам гэх газраас гэрээ нүүлгэж гэх газарт буусан. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цагаас 20 цаг хүртэл хугацаанд гэх газарт байдаг “ ” ХХК-ний уурхайн нөхөн сэргээлт хийх гэж байсан талбайд ганцаараа техник хэрэгсэл бага оврын Доосан маркийн трактор ашиглаж нэг өдөр шороо угаасан. Тэгээд маргааш нь цагдаад баригдсан. Би ганцаараа ажилласан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар нь тусгай хамгаалалттай газарт ордоггүй, орон нутгийн бүс газарт харьяалагддаг байгаа. Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар нь өмнө нь эвдэгдсэн байсан газар. Тус газарт хэвлий хөндөгдөж байгаль орчинд хохирол учруулсан. Байгаль орчинд учруулсан хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Хууль бус ажиллагаа юм чинь тухайн орон нутагт хохиролтой л байгаа. Хохирлынх нь хэмжээг мэргэжлийн байгууллага тодорхойлох байх, гарсан үнэлгээг үндэслэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээлгэх, наашаа цаашаа дуудагдах зардлыг төлүүлэх, нөхөн сэргээсэн газрыг актаар албажуулж хүлээж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 33-35/,

Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн ******* нь жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан гэх хэрэгт мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 3.000.000 төгрөгийг хуульд заасныг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би энд ирээд 4 хонож байна. Ирснээс хойш ажиллаагүй. Өмнө нь бол ажиллаж байсан гэсэн. Манай эгч надад хэлсэн. Тухайн нуурын усыг бол ******* л ашигладаг. Нуурын хажууд байгаа шланк төхөөрөмж эд зүйл бол *******ынх байгаа юм. ******* шороо угааж байхдаа шланк төхөөрөмжийг ашиглаж байсан. Одоогоос 5-6 хоногийн өмнө 2 өдөр угаасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би “” гэх газарт нутагладаг. ******* гэх айл 2022 оны 06 дугаар сарын дундуур гэрээрээ нүүж ирсэн. Тухайн үед трактор аваад ирсэн гэрийнхээ урд талын уурхайн ажиллаж байсан овоолготой эвдэрсэн шороонуудын тэнд трактороор 1 өдөр ажилласан. Трактор асаасан дуугарч байсан. Би дэргэд нь очиж байгаагүй. Сүүлд нь сонсох нь эвдэрсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/35 дугаартай шинжээчийн

...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар, бичил уурхайн зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна. Тухайн газарт үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 95.432 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 43.870 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-85/,

“Хос итгэл төгс” ХХК-ийн 2022 оны 06 дугаар 27-ны өдрийн 01/19 дугаартай шинжээчийн

...Олон улсын Үнэлгээчдийн Нийгэмлэгээс нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт болон Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд “Хос итгэл төгс” ХХК-ийн боловсруулан мөрдөж байгаа аргачлалын дагуу Олон улсын үнэлгээний стандартын аргын дагуу харьцуулан жиших аргыг ашиглан тооцов. Ооозап маркийн хуучин гинж нь тасарсан, мотор цохисон эвдрэлтэй жижиг оврын трактор 1 ширхэг нь 4.000.000 төгрөг, Шороо угаах зориулалт бүхий пункер 1 ширхэг нь 1000.000 төгрөг үнэлгээний нийт үнийн дүнг 5.000.000 төгрөг болохыг тогтоов...” гэх  дүгнэлт /хх-ийн 95-100/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн

“...Цэвэр алт 0.04 грамм нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 78.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 107-108/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-13/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол тэмдэглэл /хх-ийн 14-18/,  Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг, гэх газарт иргэн *******ын эвдсэн 0.03 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 60-86/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаа татах прокурорын тогтоол /хх-ийн 128-131/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 139/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн141/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 142/,  дипозит дансны лавлагаа / хх-ийн 146-150/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

  Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар Даасон маркийн жижиг оврын унагалдай трактор, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.4 грамм алт олборлон 78.000 төгрөгийн ашиг олж, байгаль орчинд 95.432 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын /хх-ийн 136-137/,  хохирогч, байгууллагын төлөөлөгч  / хх-ийн 24-25, 33-35/, иргэний нэхэмжлэгч *******ийн /хх-ийн 28/, гэрч *******ын /хх-ийн 40-41/, гэрч *******ын /хх-ийн 48-49/, Байгаль орчны  Нуман Алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 59-85/, “Хос итгэл төгс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-100/, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-108/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг,…гэж,  4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч ******* нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан  хамаарч байгаа юм.

 Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

 Шүүгдэгч ******* нь хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ. 

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 95432 төгрөгийг 3 дахин  нэмэгдүүлж нийт 286300 төгрөгийн хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 43870 төгрөгийн 2 дахин нэмэгдүүлж нийт 87740 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдсэн олсон орлого буюу 0,04 гр алтны үнэ 78000 төгрөг буюу  шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх  талаар хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг  завсарлуулж хохирлоо нөхөн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн зардал болох шинжээчийн зардал  болох 3000000 төгрөгийг Нуман Алтай ХХК нь нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт уг төлбөрийг төлсөн талаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Нуман-Алтай ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан  шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мал маллаж амьдардаг буюу хувьд ноогдох тодорхой хөрөнгөтэй , хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан торгох  ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан SL-55-G20230 арлын дугаартай Доосан маркийн тракторыг хурааж улсын орлого болгож,  шороо угаах төхөөрөмжийг... устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газар даалгаж, шүүгдэгч *******ын эзэмшлийн .... SL-55-G20230 арлын дугаартай Доосан маркийн трактор, шороо угаах төхөөрөмж....зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* тусгай зөвшөөрөлгүйгээр  ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 жилийн  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан SL-55-G20230 арлын дугаартай Доосан маркийн тракторыг хурааж улсын орлого болгож,  шороо угаах төхөөрөмжийг... устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газар даалгасугай.

6. Шүүгдэгч *******ын эзэмшлийн ...SL-55-G20230 арлын дугаартай Доосан маркийн жижиг оврын трактор 1 ширхэг, шороо угаах төхөөрөмж 1 ширхэг....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА