| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00474/И |
| Дугаар | 498 |
| Огноо | 2018-07-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 498
2018 оны 07 сарын 30 өдөр Дугаар 153/ШШ2018/00498 Ховд аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын Ц багийн ..... оршин суух, ..... регистрийн дугаартай, Ч овогт Э Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Ж сумын Ц багийн .... оршин суух, . регистрийн дугаартай, Т овогт А Од холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ, хариуцагч А.О, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А.Отай 46-32 ХОҮ улсын дугаартай аксент маркийн автомашиныг Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж үнийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгөхөөр тохиролцсон. Гэтэл А.О нь тус мөнгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул А.Огаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ, хариуцагч А.О нар шүүх хуралдаанд хоорондоо ярилцаж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээ тайлбарлахдаа: Хариуцагч А.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн 50 хувь болох 1,500,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцов гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч А.Од холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ, хариуцагч А.О нар нь хоорондоо ярилцан, хариуцагч А.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн 50 хувь болох 1,500,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Нэхэмжлэгч Э.А нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр М.Эрдэнэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэж, үүргийг хүлээлгэхээр нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ.
Иймд дээрх итгэмжлэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Зохигчдын дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Аын нэхэмжлэлтэй хариуцагч А.Од холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийн 50 хувь болох 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч А.Огаас гаргуулан нэхэмжлэгч Э.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА