| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00449/И |
| Дугаар | 499 |
| Огноо | 2018-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 499
2018 оны 07 сарын 30 өдөр Дугаар 153/ШШ2018/00499 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Х аймгийн Э сумын Н багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Х овогт Гийн Лын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г. Л, гэрч Б.О, П.Б, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г. Л шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбурэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хоньчноор, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хоньчин, ямаа маллаж ажилласан.1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 06 сар хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тоггоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивд шилжиж ирээгүй байгаа байна. Би тракторын жолооч боловч мал малладаг байсан. Сүүний заводод зун нь сүү зөөдөг, бусад үед мал малладаг байсан.
Иймд Г. Л намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г. Л нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Г. Лын 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Г. Лын 0505113 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1332 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай “Ажилд томилох, техник эзэмшүүлэх тухай” тушаалын хуулбар,
-Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 51А дугаартай “Ажилчид шилжүүлэх тухай” тушаалын хуулбар,
-Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай “Ажлаас чөлөөлж ээлжийн амралт цомхтголын цалин олгох тухай” тушаалын хуулбар, түүний хавсралтын хуулбар,
-Гэрч Б.Оийн шүүх хуралдаанд гаргасан “би 1994 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багт малчнаар ажилласан. Би зуны амралтаараа хөдөө гэртээ очиход Г. Л мал малладаг байсан. Харин 1989-1990 онд тэрээр заводын тракторын жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч П.Б шүүх хуралдаанд гаргасан “Г. Л нь 1977 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багт малчнаар ажилласан. Г. Л тракторын курс төгссөн бөгөөд 1982-1984 онд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1979-1981 оны хооронд цэрэгт яваад, цэргээс халагдаж ирээд
тус нэгдэлд 1994 он хүртэл малчнаар ажилласан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Г. Л нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд тракторын жолооч, 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт Эрдэнэбүрэнгийн тэжээлийн аж ахуйд услалтын системд ачигч, буулгагчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байна. Харин түүнийг дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Г. Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан” гэж тайлбарлаж, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Мөн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.О, П.Б нар нь хүсэлт гаргагч Г. Лыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлэх боловч энэ нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай “Ажилд томилох, техник эзэмшүүлэх тухай” тушаалын хуулбар, Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 51А дугаартай “Ажилчид шилжүүлэх тухай” тушаалын хуулбар, Буянтын тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай “Ажлаас чөлөөлж ээлжийн амралт цомхтголын цалин олгох тухай” тушаалын хуулбар, түүний хавсралтын хуулбаруудаар няцаагдаж байна.
Иймд хүсэлт гаргагч Г. Лын 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд тракторын жолооч, 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт Эрдэнэбүрэнгийн тэжээлийн аж ахуйд услалтын системд ачигч, буулгагчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Хар бургууд овогт Гомбосүрэнгийн Лын 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд тракторын жолооч, 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт Эрдэнэбүрэнгийн тэжээлийн аж ахуйд услалтын системд ачигч, буулгагчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА