Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 41

 

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2019/00041

Улаанбаатар хот

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

                       Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 давхарт байрлах “Юнител” ХХК /РД:*******/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэх 2 дугаар гудамж, 16 тоотод оршин суух Хатагин С.Б /*********/-өөс

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.039.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Бтэй харилцан тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88002532 дугаарт Samsung Galaxy S6 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч хариуцагч 2015 оны 06 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул ... 2016 оны 05 дугаар сар хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 1.394.800 төгрөг,  хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 697.400 төгрөг, нийт 2.039.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг багасгахдаа: С.Б 1.394.800 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, хугацааг зөвшөөрч эвлэрнэ гэжээ.

 

            Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Юнител” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан 88002532 дугаарт Samsung Galaxy S6 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохиролцсон нь үнэн болно. Би нийт 2.039.200 төгрөгөөс үндсэн төлбөр болох 1.394.800 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч С.Бгөөс 88002532 дугаартай гар утасны лизингийн 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 1.394.800 төгрөг, алданги болох 697.400 төгрөг, нийт 2.039.200 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 1.394.800 төгрөг болгосон..

 

            Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үйл баримтын талаар маргаагүй, 1.394.800 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

            Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас “Юнител” ХХК-ийг төлөөлөн өр барагдуулах авлагын ажилтан Д.Энхбаатар нөгөө талаас иргэн С.Б нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох нийт 2.039.200 төгрөгөөс үндсэн төлбөр болох 1.394.800 төгрөгийг хүлээн зөвшөөрөн бүрэн төлөх, алданги болох 697.400 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна.
  2. Хариуцагч эвлэрэлд дурдагдсан төлбөр болох 1.394.800 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
  3. Талууд энэ харилцаан дээр дахиж маргахгүй.
  4. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулах ба шүүгч эвлэрлийг баталж захирамж гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
  5. Энэхүү гэрээг талууд 3 хувь үйлдэх бөгөөд тал тус бүр нэг хувийг, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг хувийг өгнө гэжээ.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрэн хэлэлцэж буй байдал нь зохигчдын өөрсдийнх нь хүсэл зориг бөгөөд тэд мөнгөн дүн, төлбөр төлөх хугацааг харилцан зөвшилцөж гэрээ байгуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.

 

            Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлдэгийг хариуцагчид мэдэгдэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:     

 

1.Хариуцагч Хатагин С.Б нь нэхэмжлэгч “Юнител” ХХК-д худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.394.800 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр хугацаа заасныг нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.580 /дөчин долоон мянга таван зуун ная/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Бгөөс 18.634 /арван найман мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн данснаас 18.634 арван найман мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д тус тус олгосугай.

         

          3.Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ