Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Иргэдийн төлөөлөгч С.Загдхорлоо

Хохирогч Ш.Наранчимэг

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгч Н.Хишигмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, С.Төмөрчулуун

Гэрч О.Гансэнгэ

Нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хишигмаад холбогдох 201614000096 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, дүүгийн хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-73 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хад боржигон овогт Нямжанцангийн Хишигмаа /РД:ФВ85040709/

Шүүгдэгч Н.Хишигмаа нь 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд “Ар залаат” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа иргэн Ш.Наранчимэгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн өмчийг иргэдэд итгэлцлээр 7.350.000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг өгч үрэгдүүлсэн, хуурамч гэрээний хуудас бичиж 22.144.000 /хорин хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг завшиж нийт 29.494.000 /хорин есөн сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Хишигмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оны 05 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Наранчимэг эгчийн ломбарданд 250.000-350.000 төгрөгийн цалинтай ажилласан. Би найзаасаа интернет сүлжээний талаар сонсоод өөрөө болон аавынхаа нэр дээр нийт 3.400.000 төгрөг хийж сүлжээнд орсон. Энэ мөнгөө хажуу талынхаа ломбарднаас зээлээд тэгээд зээлээ төлөхийн тулд өөрийнхөө ажиллаж байсан ломбарднаас мөнгө авч падаан бичиж байсан. Тэгээд хүүнээс хүү төлсөөр байгаад ийм байдалд хүрсэн. Өөрөөр хувьдаа завшиж авья гэсэн бодол байгаагүй. Би хуурамч падаан бичихдээ урьд нь авч байсан падаанаа хараад 2. бичсэн. Мөн барьцаагүйгээр хүмүүст итгэлцлээр зээл өгсөн. Тэр зээлээ дэвтэр дээрээ бичээд хүүг нь авсан. Сүлжээнд оруулсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг авч чадаагүй. 200.000-300.000 төгрөг авсаар байгаад 2-3 саяыг өөртөө зарцуулсан. Мөн хүмүүст итгэлцлээр зээлүүлсэн нь үнэн. Миний тооцоогоор хохирол 13-14 сая байх ёстой гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм их хохирол учруулсан гэж бодохгүй байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ш.Наранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оноос 2013 оны 07 дугаар сар хүртэл Н.Хишигмаатай хамт ажиллахад алдаа, дутагдал гаргаагүй. Ингээд итгэсэн учир ямар нэгэн гэрээ хийлгүйгээр ломбардандаа ажиллуулсан. Ингээд 2013 оны 07 дугаар сараас би жирэмсэн байсан болохоор эмнэлэгт хэвтэхээр болсон. Ингэхдээ зээл яаж хэрхэн олгох талаар сайн хэлж ойлгуулж бичиг баримтаа хүлээлгэн өгсөн. Орлого зарлагын дэвтэрээ тус тусдаа хөтөлж явж байсан. 2015 оны 03 дугаар сараас Хишигмаатай өглөө, оройдоо тооцоо хийж байсан. Барьцаагаа ч жинлэж үздэг байсан. 2015 оны 10 дугаар сарын тооллогоор Балт гэдэг хүнд 3.200.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Тэр нь шүүхээр шийдвэрлэгдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа. Би Хишигмаад 2016 оны 01 дүгээр сард ажлаа авна гэж хэлж байсан. Орлого зарлагаа тулгаж үзээд явж байсан. Уг нь тоолж үзэхэд 2-3 сая төгрөг дутсан. Хишигмаа нь энэ үед 1.500.000 төгрөг хүнд өгсөн байгаа. Одоо хийчихнэ гэсэн, аваад ирье гэж гарч яваад тэр чигээрээ болсон. Хишигмаа нь хуурамч баримт бичдэг байсан байгаа юм. 137 ширхэг буюу 17 сая төгрөгний хуурамч баримт үйлдсэн байдаг. Анхнаасаа 1.500.000 төгрөг гэж худлаа яриад эхэлсэн. Би тооцоогоо бодоход 30 гаруй сая болсон. Ингэж тооцохдоо хүүг нь нэмсэн юм. Харин шинжээч дүгнэлт гаргахдаа хүүг тооцохгүй гэсэн. Ингээд 29.494.000 төгрөгний хохирол гарсан. Баахан хүмүүсийн нэр дээр баримт үйлдсэн байх боловч одоо нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Иймд 29.494.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

-Гэрч О.Гансэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 онд 1.500.000 төгрөгийн зээл аваад 1.300.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Зээлийг хашаа байшингаа барьцаанд тавьж авсан. 1.300.000 төгрөгийг төлөхдөө хүүг нь тооцож авсан. Хишигмаа нь хүүтэйгээ үлдэгдэл зээл нь 1.000.000 төгрөг болсон гэхээр нь би 500.000 төгрөгийг л өгнө гэж хэлж байсан. Зээл авахдаа ломбарднаас авч байна гэж бодсон, гэхдээ ломбардны хуудас өгөөгүй. Би ч удаахгүй өгнө гээд авсан юм. Одоо хүүг нь хэд байсныг санахгүй байна. Эхлээд 350.000 төгрөг өгсөн. Дараа нь 1.350.000 төгрөгийг өгөөд хашаа байшингийнхаа гэрчилгээг авсан. Хүү нь үлдлээ гэж хэлж байсан. Би энэ хохирогч гээд байгаа эгчтэй согтуу байхдаа утсаар ярьснаа санаж байна. Тэгээд маргааш нь яриад мөнгөө өгье, гэхдээ одоо 200.000 төгрөг байна өгье гэхэд өмгөөлөгчтэйгээ ярина гээд дахиж холбогдоогүй гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ж.Цэцэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би мөнгөний хэрэг гараад 2 ширхэг мөнгөн аягаа Мэнд-Амар худалдааны төвийн “Ар залаат” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 100.000 төгрөг авсан. Миний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээний дугаар нь 3973 байсан. Хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дууссан тул би аягаа авахаар очиход өөр хүн байсан. Би аягаа авах гэсэн юм гэхэд бичгээр үзээд таны аяга байхгүй байна гээд мөнгөн аяганууд дотор шүүж үзэхэд миний мөнгөн аяганууд байсан. Тэр аягыг Мөнхболд /95091718/ гэж хүний нэрээр 2943 гэсэн зээлийн гэрээний дугаар дээр сольж бичсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/

-Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад мөнгөний хэрэг болоод найз Хишигмаагийн барьцаалан зээлдүүлэх газарт монетон ээмэг, гинжийг 300.000 төгрөгний барьцаанд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тавьсан. Миний зээлийн гэрээний дугаар 3409 байсан. Сар болгон 30.000 төгрөгний хүү өгөөд сунгуулаад явж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хишигмаад хүүгээ өгөхөөр очиход Нараа гээд эгч нь сууж байсан. Миний барьцааны ээмэг, гинж байхгүй болсон байсан. Нараа эгчийн хамт барьцааны зүйл дотор шүүж үзэхэд ээмэгийг нэг хүний нэр дээр, гинжийг бас нэг хүний нэр дээр барьцааны хуудас бичиж тавьсан байсан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/

 -Гэрч Б.Содномбалжирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж үзээгүй. Би 2002 оны 09 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 99360131 гэсэн дугаарыг эзэмшиж байгаа. Миний өөрийн болон нөхрийн талын төрөл садан дотор Бямбацогт гэсэн нэртэй хүн байхгүй гэсэн мэдүүлэг /хх 61 ху/

-Гэрч Б.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Мэнд-Амар худалдааны төвийн Ар залаат барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж байгаагүй. Зээлийн гэрээний баримтыг харлаа. Миний нэр болон утас, регистрийн дугаар мөн байна. Гэрийн хаяг буруу байна. Гарийн үсэг буруу байна. Би мөнгөн гинж барьцаанд тавьж байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 63-64 ху/

-Гэрч Х.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ар залаат нэртэй барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаагүй. 99368031 дугаарын утсыг би 2000 оноос хойш эзэмшиж байгаа. Миний гэр бүл найз нөхдийн дунд Энхмаа, Мягмарсүрэн гэдэг нэртэй хүн байхгүй гэсэн мэдүүлэг /хх 65 ху/

-Гэрч Т.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ар залаат нэртэй ломбардыг мэдэхгүй, үйлчлүүлж байгаагүй. Би 3392 нэртэй зээлийн гэрээ байгуулаагүй гэсэн мэдүүлэг /хх 71 ху/

-Гэрч Ж.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ гэрээ нь надтай хийж байсан гэрээ биш байна. Миний нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар, утасны дугаар авч байсан, 70.000 төгрөг гэж мөн байна. Харин монетон бөгж гэж худлаа бичсэн байна. Би монетан гинжээ барьцаанд тавьж байсан. Би 2015 оны 05, 06 сард гэрээ байгуулсан. Миний гарын үсэг биш байна гэсэн мэдүүлэг /хх 93 ху/

-Гэрч С.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Мэнд-Амар худалдааны төвийн ломбардны Хишигмаа гэх эмэгтэйд мөнгөн гинжээ тавьж мөнгө авч байсан. Ямар нэгэн байдлаар хугацаа хэтрүүлж байгаагүй, цаг тухайд нь авчихдаг байсан. Энэ гэрээ надтай хийж байсан гэрээ биш байна. Энэ гэрээ дээрхи миний гарын үсэг биш өөрөөр зурсан байна гэсэн мэдүүлэг /хх 94 ху/

-Шинжээч эмч Л.Бүдсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүчтэй сэтгэл санааны цочирдлоос болж юм ярьж чадахгүй байдалд хүрч болно. Манай эмнэлэгт эмчилгээ хийлгэж үр дүнгээ өгч юм ярьдаг болоод гарсан. Өөрөө үйлдсэн хэргээсээ шалтгаалж баашилж юм ярихгүй байх магадлалтай. Хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед нь өрөөгөөр нь орох үед заримдаа юм ярьж байснаа намайг хараад юм ярихаа болчихдог үе байдаг байсан. Өөрөө ярихгүй байгаа учраас түүнийг ярьж чадаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй юм гэсэн мэдүүлэг /хх 125-126 ху/ -Сэжигтэн Н.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 01 сард тооцоо хийхэд дээрхи зөрчил гарсан. Би ажиллаж байхдаа 2014 оны 01 сард интернет сүлжээнд өдрийн 15 хувиар мөнгө өсгөдөг сүлжээг хүнээс сонсож мэдээд улмаар уг сүлжээ ажиллуулдаг газарт буюу Молор-Эрдэнэ зочид буудлын 3 давхарт тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Туул гэдэг хүн дээр очиж улмаар тухайн сүлжээнд анх би өөрийнхөө нэр дээр 2.500.000 төгрөг, 10 гаруй хоногийн дараа аавынхаа нэр дээр 900.000 төгрөг хийж байршуулсан боловч нөгөө сүлжээ нь залилангийн асуудал болж мөнгөө алдсан. ...Ингээд сүлжээнээс нэг ч төгрөг аваагүй алдаад улмаар өрөнд орсон. Барьцаалан зээлдүүлэх газрынхаа орлогоноос авсан байсан бөгөөд үүнийгээ Наранчимэг эгчид мэдэгдэхгүйн тулд барьцааны гэрээний хуудас бичиж эхэлсэн. Таньдаг найз нөхөд танил хүмүүстээ итгэлцлээр мөнгө өгсөн боловч одоо хүртэл мөнгөө өгөөгүй. ...Миний тооцоогоор бодож үзэхэд 17 сая төгрөг бусдад барьцаагүйгээр гаргасан байсан. Наранчимэг эгч мөнгөө олж ир гэдэг байсан учир тэр хүмүүсээс мөнгө нэхсэн чинь өгөх боломжгүй гэдэг, зарим нь утас нь холбогдохгүй, гэртээ байхгүй байдаг байсан. Ингээд Наранчимэг эгчид мөнгөө авсан гэж итгүүлэх гэж нөгөө хүмүүсийг мөнгөө өгөхөөр нөхөөд хийнэ гэж бодоод 4. барьцааны гэрээний хуудас дээр худлаа нэр, хаяг, регистр утасны дугаар бичиж тооцоо хийж мөнгөө авснаар хаасан байсан гэсэн мэдүүлэг /2 хх 79-81 ху/ -Яллагдагч Н.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Аудитын үнэлгээгээр 29.434.000 төгрөгний өр авлага гарсан бөгөөд би үүнээс хувьдаа авч ашигласан зүйл гэвэл би сүлжээнд мөнгө өсгөх гэж 2014 оны 01 сард өөрийнхөө нэр дээр 2,5 сая төгрөг, төрсөн эцэг Нямжанцангийн нэр дээр 900.000 төгрөг, нийт 3,4 сая төгрөг авсан нь үнэн. ...мөн иргэдээс 2016 оны 01 сарын байдлаар хүү тооцоход нийтдээ 17 сая төгрөг авахаар байгаа. Ингээд бодохоор 22 сая төгрөг болж байна үлдэгдэл мөнгийг нь хэлж мэдэхгүй байна бага багаар авч хэрэглээд ийм дүнд хүрсэн юм болов уу гэж бодож байна /2 хх 83-84 ху/ ...Интернет сүлжээнд мөнгө оруулж алдсан, мөн давхар барьцааны гэрээний хуудас бичээд хий хүү бодож өгч тэр нь өрнөөс өр болж өссөн. Бага хэмжээгээр буюу өөрийнхөө хэрэгцээнд 50.000-100.000 төгрөг авч хэрэглэж байсан тохиолдол байгаа 2-3 сая төгрөг болох байх. Миний хувьдаа ашигласан мөнгө гэвэл сүлжээний мөнгөтэй нийлээд 6-7 сая төгрөг болж байгаа миний тооцоолж бодсоноор. Бусад дутсан мөнгө нь худлаа барьцааны гэрээ бичиж тэрэндээ хүү бодож тооцоо хийсээр байгаад улмаар ийм хэмжээний өр зээлд орсон. Цаг тухай бүрт нь хүмүүс мөнгөө өгч байсан бол ийм хэмжээний өр зээлд орохгүй байх байсан. ...Гэрээний хуудсан дээр бичихгүйгээр өгчихдөг байсан. 1 саяас доош мөнгийг бол Наранчимэг эгч мэдэхгүй би өөрөө дур мэдээд гаргадаг байсан гэсэн мэдүүлгүүд /2 хх 87-88 ху/ -Далайван Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд: ...Одоогийн байдлаар гаргасан боловч орж ирээгүй хугацаа хэтэрсэн, барьцаагүй мөнгөний нийт дүн 29.494.000 төгрөг болж байна. Дутсан гэх мөнгөнөөс хүү тооцох үндэслэл байхгүй /гэрээ хэлцэл хийж гарын үсэг зуруулж өгөөгүй/ учир хүүг тооцоолоогүй болно гэсэн дүгнэлт /хх 99-109 ху/

-Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 02 сарын 24-ний өдрийн магадлагаанд: 1. Хэргээс өмнө Н.Хишигмаа нь сэтгэцийн хувьд эрүүл, байсан. Одоо бол сэтгэцийн хувьд тежялый депресс өвчтэй байна. 2. Одоо энэ өвчний улмаас эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байна. 3. Одоогоор мэдүүлэг өгөх чадваргүй 4. Сэтгэл гутралын эмчилгээ үр дүнтэй болсны дараа мэдүүлэг өгөх чадвартай болно 5. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /хх 118 ху/

-Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн магадлагаанд:\ 1. Сэтгэл гутрал өвчин эдгэрсэн 2. Эмчилгээ хийлгэх шаардлагагүй 3. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 4. Хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт / 2 хх 75 ху/ -Өвчний түүх /хх 120-124 ху/ -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 129 ху/

-Н.Хишигмааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, дахин байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 177-178, 79, 82-84 ху/ - Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээнүүдийн хуулбар /хх 195-250 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 Шүүгдэгч Н.Хишигмаа нь 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд “Ар залаат” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн өмчийг иргэдэд итгэлцлээр өгч, хуурамч гэрээний хуудас бичиж бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн 29.494.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ш.Наранчимэгийн “...Хишигмаад 2016 оны 01 дүгээр сард ажлаа авна гэж хэлж байсан. Орлого зарлагаа тулгаж үзээд явж байсан. Уг нь тоолж үзэхэд 2-3 сая төгрөг дутсан. Хишигмаа нь энэ үед 1.500.000 төгрөг хүнд өгсөн байгаа. Одоо хийчихнэ гэсэн, аваад ирье гэж гарч яваад тэр чигээрээ болсон. Хишигмаа нь хуурамч баримт бичдэг байсан байгаа юм. 137 ширхэг буюу 17 сая төгрөгний хуурамч баримт үйлдсэн байдаг. Анхнаасаа 1.500.000 төгрөг гэж худлаа яриад эхэлсэн. Би тооцоогоо бодоход 30 гаруй сая болсон. Ингэж тооцохдоо хүүг нь нэмсэн юм. Харин шинжээч дүгнэлт гаргахдаа хүүг тооцохгүй гэсэн. Ингээд 29.494.000 төгрөгний хохирол гарсан. Баахан хүмүүсийн нэр дээр баримт үйлдсэн байх боловч одоо нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа” гэсэн, гэрч О.Гансэнгийн “...2014 онд 1.500.000 төгрөгийн зээл аваад 1.300.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо хүүг нь хэд байсныг санахгүй байна. Дараа нь 1.350.000 төгрөгийг өгөөд хашаа байшингийн гэрчилгээг авсан. Хүү нь үлдлээ гэж хэлж байсан. Би энэ хохирогч эгчтэй согтуу байхдаа утсаар ярьсанаа санаж байна. Тэгээд маргааш нь яриад мөнгө өгнө гэхдээ 200.000 төгрөг байна өгье гэхэд өмгөөлөгчтэйгээ ярина гээд дахиж холбогдоогүй” гэсэн мэдүүлгүүд, гэрч Ж.Цэцэгсайхан /хх 29-30 ху/, Г.Ганчимэг /хх 34 ху/, Б.Содномбалжир /хх 61 ху/, Б.Мөнхтогтох /хх 63-64 ху/, Х.Чулуунцэцэг /хх 65 ху/, Т.Эрдэнэжаргал /хх 71 ху/, Ж.Оюунцэцэг /хх 93 ху/, С.Амаржаргал /хх 94 ху/ нарын мэдүүлгүүд, барьцаалан зээлдүүлэх ажиллагааны анхан шатны баримтанд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 99-109 ху/, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээнүүдийн хуулбар /хх 195-250 ху/ болон ял шалгах хуудас, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Хишигмаа нь “...Би найзаасаа интернет сүлжээний талаар сонсоод өөрөө болон аавынхаа нэр дээр нийт 3.400.000 төгрөг хийж сүлжээнд орсон. Энэ мөнгөө хажуу талынхаа ломбарднаас зээлээд тэгээд зээлээ төлөхийн тулд өөрийнхөө ажиллаж байсан ломбарднаас мөнгө авч падаан бичиж байсан. Тэгээд хүүнээс хүү төлсөөр байгаад ийм байдалд хүрсэн. Өөрөөр хувьдаа завшия гэсэн бодол байгаагүй. Би хуурамч падаан бичихдээ урьд нь авч байсан падаанаа хараад бичсэн. Мөн барьцаагүйгээр хүмүүст итгэлцлээр зээл өгсөн. Тэр зээлээ дэвтэр дээрээ бичээд хүүг нь авсан. Сүлжээнд оруулсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг авч чадаагүй. 200.000-300.000 төгрөг авсаар байгаад 2-3 саяыг өөртөө зарцуулсан. Мөн хүмүүст итгэлцлээр зээлүүлсэн нь үнэн. Миний тооцоогоор хохирол 13-14 сая байх ёстой гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм их хохирол учруулсан гэж бодохгүй байна” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, тэрээр өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, С.Төмөрчулуун нар нь “...хохирол төлбөрийн асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийн хувьд хохирогч талаас гаргасан баримтанд тулгуурлаж гарсан. Хохирогч гэр бүлд 29 сая төгрөг орж ирсэнийг багаар багаар ломбард руугаа оруулж байгаад ийм хохирол учирсан гэж мэдүүлж байна, харин шүүгдэгчийн хэлээд байгаагаар 15 сая төгрөг завшсан юм бол үлдэгдэл нь хайчсан юм бэ. И

ймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 80.1.6-д заасаэ үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 09 сараас эхэлсэн үйлдэл юм уу, 2013 оны 09 сараас эхэлсэн үйлдэл юм уу. Үүнийг мөрдөн байцаалтаар тогтоох ёстой. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг болон түүний өмгөөлөгч нарын хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ш.Наранчимэг, гэрч О.Гансэнгэ нарын мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Цэцэгсайханы “...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би мөнгөний хэрэг гараад 2 ширхэг мөнгөн аягаа Мэнд-Амар худалдааны төвийн “Ар залаат” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 100.000 төгрөг авсан. Миний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээний дугаар нь 3973 байсан. Хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 04- 6. ний өдөр дууссан тул би аягаа авахаар очиход өөр хүн байсан. Би аягаа авах гэсэн юм гэхэд бичгээр үзээд таны аяга байхгүй байна гээд мөнгөн аяганууд дотор шүүж үзэхэд миний мөнгөн аяганууд байсан. Тэр аягыг Мөнхболд /95091718/ гэж хүний нэрээр 2943 гэсэн зээлийн гэрээний дугаар дээр сольж бичсэн байсан” /хх 29-30 ху/, Г.Ганчимэгийн “...Надад мөнгөний хэрэг болоод найз Хишигмаагийн барьцаалан зээлдүүлэх газарт монетон ээмэг, гинжийг 300.000 төгрөгний барьцаанд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тавьсан. Миний зээлийн гэрээний дугаар 3409 байсан. ...Миний барьцааны ээмэг, гинж байхгүй болсон байсан. Нараа эгчийн хамт барьцааны зүйл дотор шүүж үзэхэд ээмэгийг нэг хүний нэр дээр, гинжийг бас нэг хүний нэр дээр барьцааны хуудас бичиж тавьсан байсан” /хх 34 ху/, Б.Содномбалжирын “...Би барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж үзээгүй. Би 2002 оны 09 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 99360131 гэсэн дугаарыг эзэмшиж байгаа. Миний өөрийн болон нөхрийн талын төрөл садан дотор Бямбацогт гэсэн нэртэй хүн байхгүй” /хх 61 ху/, Мөнхтогтохын “...Би Мэнд-Амар худалдааны төвийн Ар залаат барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж байгаагүй. Зээлийн гэрээний баримтыг харлаа. Миний нэр болон утас, регистрийн дугаар мөн байна. Гэрийн хаяг буруу байна. Гарийн үсэг буруу байна. Би мөнгөн гинж барьцаанд тавьж байгаагүй” /хх 63-64 ху/, Чулуунцэцэгийн “...Би Ар залаат нэртэй барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаагүй. 99368031 дугаарын утсыг би 2000 оноос хойш эзэмшиж байгаа. Миний гэр бүл найз нөхдийн дунд Энхмаа, Мягмарсүрэн гэдэг нэртэй хүн байхгүй” /хх 65 ху, Т.Эрдэнэжаргалын “...Би Ар залаат нэртэй ломбардыг мэдэхгүй, үйлчлүүлж байгаагүй. Би 3392 нэртэй зээлийн гэрээ байгуулаагүй” /хх 71 ху/, Ж.Оюунцэцэгийн “...Энэ гэрээ нь надтай хийж байсан гэрээ биш байна. Миний нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар, утасны дугаар авч байсан, 70.000 төгрөг гэж мөн байна. Харин монетон бөгж гэж худлаа бичсэн байна. Би монетан гинжээ барьцаанд тавьж байсан. Би 2015 оны 05, 06 сард гэрээ байгуулсан. Миний гарын үсэг биш байна” /хх 93 ху/, С.Амаржаргалын “...Би Мэнд-Амар худалдааны төвийн ломбардны Хишигмаа гэх эмэгтэйд мөнгөн гинжээ тавьж мөнгө авч байсан. Ямар нэгэн байдлаар хугацаа хэтрүүлж байгаагүй, цаг тухайд нь авчихдаг байсан. Энэ гэрээ надтай хийж байсан гэрээ биш байна. Энэ гэрээ дээрхи миний гарын үсэг биш өөрөөр зурсан байна” /хх 94 ху/, шинжээч эмч Л.Бүдсүрэнгийн “...Хүчтэй сэтгэл санааны цочирдлоос болж юм ярьж чадахгүй байдалд хүрч болно. Манай эмнэлэгт эмчилгээ хийлгэж үр дүнгээ өгч юм ярьдаг болоод гарсан. Өөрөө үйлдсэн хэргээсээ шалтгаалж баашилж юм ярихгүй байх магадлалтай. Хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед нь өрөөгөөр нь орох үед заримдаа юм ярьж байснаа намайг хараад юм ярихаа болчихдог үе байдаг байсан” /хх 125-126 ху/ гэсэн мэдүүлгүүд, мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Хишигмаагийн сэжигтнээр өгсөн “...2016 оны 01 сард тооцоо хийхэд дээрхи зөрчил гарсан. ...Молор-Эрдэнэ зочид буудлын 3 давхарт тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Туул гэдэг хүн дээр очиж улмаар тухайн сүлжээнд анх би өөрийнхөө нэр дээр 2.500.000 төгрөг, 10 гаруй хоногийн дараа аавынхаа нэр дээр 900.000 төгрөг хийж байршуулсан боловч нөгөө сүлжээ нь залилангийн асуудал болж мөнгөө алдсан. ...Ингээд сүлжээнээс нэг ч төгрөг аваагүй алдаад улмаар өрөнд орсон. Барьцаалан зээлдүүлэх газрынхаа орлогоноос авсан байсан бөгөөд үүнийгээ Наранчимэг эгчид мэдэгдэхгүйн тулд барьцааны гэрээний хуудас бичиж эхэлсэн. Таньдаг найз нөхөд танил хүмүүстээ итгэлцлээр мөнгө өгсөн боловч одоо хүртэл мөнгөө өгөөгүй. ...Миний тооцоогоор бодож үзэхэд 17 сая төгрөг бусдад барьцаагүйгээр гаргасан байсан. Наранчимэг эгч мөнгөө олж ир гэдэг байсан учир тэр хүмүүсээс мөнгө нэхсэн чинь өгөх боломжгүй гэдэг, зарим нь утас нь холбогдохгүй, гэртээ байхгүй байдаг байсан. Ингээд Наранчимэг эгчид мөнгөө авсан гэж итгүүлэх гэж нөгөө хүмүүсийг мөнгөө өгөхөөр нөхөөд хийнэ гэж бодоод барьцааны гэрээний хуудас дээр худлаа нэр, хаяг, регистр утасны дугаар бичиж тооцоо хийж мөнгөө авснаар хаасан байсан” /2 хх 79-81 ху/ гэсэн, шүүгдэгч Н.Хишигмаагийн яллагдагчаар өгсөн “...би сүлжээнд мөнгө өсгөх гэж 2014 оны 01 сард өөрийнхөө нэр дээр 2,5 сая төгрөг, төрсөн эцэг Нямжанцангийн нэр дээр 900.000 төгрөг, нийт 3,4 сая төгрөг авсан нь үнэн. ...мөн иргэдээс 2016 оны 01 сарын байдлаар хүү тооцоход нийтдээ 17 сая төгрөг авахаар байгаа. Ингээд бодохоор 22 сая төгрөг болж байна үлдэгдэл мөнгийг нь хэлж мэдэхгүй байна бага багаар авч хэрэглээд ийм дүнд хүрсэн юм болов уу гэж бодож байна /2 хх 83-84 ху/ ...Бага хэмжээгээр буюу өөрийнхөө хэрэгцээнд 50.000-100.000 төгрөг авч хэрэглэж байсан тохиолдол байгаа 2-3 сая төгрөг болох байх. Миний хувьдаа ашигласан мөнгө гэвэл сүлжээний мөнгөтэй нийлээд 6-7 сая төгрөг болж байгаа миний тооцоолж бодсоноор. Бусад дутсан мөнгө нь худлаа барьцааны гэрээ бичиж тэрэндээ хүү бодож тооцоо 7. хийсээр байгаад улмаар ийм хэмжээний өр зээлд орсон. Цаг тухай бүрт нь хүмүүс мөнгөө өгч байсан бол ийм хэмжээний өр зээлд орохгүй байх байсан. ...Гэрээний хуудсан дээр бичихгүйгээр өгчихдөг байсан. 1 саяас доош мөнгийг бол Наранчимэг эгч мэдэхгүй би өөрөө дур мэдээд гаргадаг байсан” /2 хх 87-88 ху/ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Н.Хишигмааг 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд “Ар залаат” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний буюу 29.494.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55, 56 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ хэргийн улмаас хохирогчид 29.494.000 төгрөгний хохирол учирсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар хохирол төлөгдөөгүй тул дээрхи төлбөрийг шүүгдэгч Н.Хишигмаагаас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямжанцангийн Хишигмааг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар шүүгдэгч Н.Хишигмааг 100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Хишигмаад оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Хишигмаагаас 29.494.000 /хорин ёсөн сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 17б-25 тоотод оршин суух Шийтэрийн Наранчимэгт /ГЮ72062067, утас 33952406/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС

Ж.БАЙГАЛМАА