Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 42

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2019/00042

Улаанбаатар хот

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

           

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 давхарт байрлах “Юнител” ХХК /РД:*******/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, *******од оршин суух Мэнд Д.П /РД: **********/-оос

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.923.900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Птой харилцан тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88060051 дугаарт Samsung Galaxy Note 4 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч 2015 оны 02 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул ...2016 оны 01 дүгээр сар хүртэлх төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 1.282.600 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 641.300 төгрөг, нийт 1.923.900 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг багасгахдаа: Д.Пийн гар утас лизингээр авсан 1.282.600 төгрөг, алдангийн 50 хувь болох 320.650 төгрөг, нийт 1.603.250 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, хугацааг зөвшөөрч эвлэрнэ гэжээ.

            Хариуцагч Д.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Юнител” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88060051 дугаарт Samsung Galaxy Note 4 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай лизингээр авсан. Би нийт 1.603.250 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Д.Поос 88060051 дугаарт гар утасны лизингийн 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 1.282.600 төгрөг, алданги болох .641.300 төгрөг, нийт 1.923.900 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 1.603.250 төгрөг болгосон..

            Хариуцагч Д.П нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үйл баримтын талаар маргаагүй, 1.603.250  төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.           

            Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас “Юнител” ХХК-ийг төлөөлөн өр барагдуулах авлагын ажилтан Д.Энхбаатар нөгөө талаас иргэн Д.П нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох нийт 1.923.900 төгрөгөөс үндсэн төлбөр болох 1.282.600 төгрөгийг хүлээн зөвшөөрөн бүрэн төлөх, алданги болох 641.300 төгрөгийн 320.650 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна.
  2. Хариуцагч эвлэрэлд дурдагдсан төлбөр болох 1.603.250 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
  3. Талууд энэ харилцаан дээр дахиж маргахгүй.
  4. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулах ба шүүгч эвлэрлийг баталж захирамж гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
  5. Энэхүү гэрээг талууд 3 хувь үйлдэх бөгөөд тал тус бүр нэг хувийг, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг хувийг өгнө гэжээ.

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрэн хэлэлцэж буй байдал нь зохигчдын өөрсдийнх нь хүсэл зориг бөгөөд тэд мөнгөн дүн, төлбөр төлөх хугацааг харилцан зөвшилцөж гэрээ байгуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.

            Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлдэгийг хариуцагчид мэдэгдэх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:   

1.Хариуцагч Мэнд Д.П нь нэхэмжлэгч “Юнител” ХХК-д худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.603.250 /нэг сая зургаан зуун гурван мянга хоёр зуун тавь төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр хугацаа заасныг нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.735 /дөчин таван мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Поос 20.301 /хорин мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн данснаас 20.301 /хорин мянга гурван зуун нэг/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.П сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ