Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2019/00043/И |
Дугаар | 43 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 43
2019 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 104/ШШ2019/00043 | Улаанбаатар хот |
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 давхарт байрлах “Юнител” ХХК /РД:*******/-ийн
Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Бадрал *******,*******од оршин суух Боржигон Г.Б /РД:УД*******/-аас
Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.013.550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Бтай харилцан тохиролцож 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88040011 дугаарт Samsung Galaxy Note 3 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай буюу 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 04 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул ...2016 оны 09 дүгээр сар хүртэлх төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 657.700 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болох 337.850 төгрөг, нийт 1.013.550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Юнител” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан 88040011 дугаарт Samsung Galaxy S6 маркийн гар утсыг авсан нь үнэн болно. Үлдэгдэл мөнгийг би төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Г.Баас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.013.550 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Г.Бүжинлахм нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтыг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг.
Энэ журмыг хэрэглэх боломжтой нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул энэ хуулийн 74.2.-т зааснаар хариуцагч Г.Бын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хуулийн 74.5.-д зааснаар хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамж 28.880 төгрөгийн тал хувь болох 14.440 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү шүүгчийн захирамжинд зохигч гомдол гаргах, нэхэмжлэгч энэ шаардлагаар шүүхэд дахин хандах эрхгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч Боржигон Г.Б нь нэхэмжлэгч “Юнител” ХХК-д худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.013.550 /нэг сая арван гурван мянга таван зуун тавь/ төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.880 /хорин найман мянга найман зуун ная/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Баас 14.440 /арван дөрвөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн данснаас 14.440 /арван дөрвөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д тус тус олгосугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ