Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1023

 

 

 

 

 2022          11           02                                          2022/ШЦТ/1023             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,  

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Ш ийн Б д холбогдох эрүүгийн 2209012151650 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Г  овогт Ш ийн Б  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ... төвийн байранд хохирогч Н.Э той бидэн рүү уурлаж, дээрэлхлээ” гэж маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, зодолдон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, зүүн чамархай, эрүү, зүүн мөр, цээж, баруун бугалганд цус хуралт, хүзүү, баруун суганы дор зулгаралт, зүүн чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Ш.Б нь ...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ... төвийн байранд хохирогч Н.Э той бидэн рүү уурлаж, дээрэлхлээ” гэж маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, зодолдон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, зүүн чамархай, эрүү, зүүн мөр, цээж, баруун бугалганд цус хуралт, хүзүү, баруун суганы дор зулгаралт, зүүн чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Н.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хажууд нь байсан нэг залуу чи 5 разетик тавуулаа ажиллахгүй байгаа гээд байсан биз дээ гэж хэлэхээр нь би 5 разетикний 3 нь ажиллахгүй байгаа гээд жаахан уурлангуй хэлсэн. Тэгтэл хажуу талаас нэг залуу чи яагаад бидэн рүү уурлаад дээрэлхээд байгаа юм гээд намайг барьж аваад бид хоёр нэг нэг нэгийгээ заамдсан байж байхад тэр эрэгтэйн хамт явж байсан хоёр залуу нь салгах гээд байж байхад надтай маргалддаг залуу нь миний уруул руу 1-2 удаа цохисон. Тэгээд миний уруулаас цус гараад эхэлсэн...Тэр 3 залууг гараад явахаар нь шар гойзойгоод би араас нь очоод тэр залуугийн нүүр рүү 1-2 удаа цохиод бид хоёр харилцан зодолдсон. Миний уруулд 1-2 удаа цохисон, бид хоёр бараг 10-20 минут ноцолдож зодолдсон. ...Нөгөө залуугийн гар нүүрэнд орж ирээд зүүн хацар хэсэгт цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө залууг цохих гээд ноцолдож эхэлсэн. Оффис дотор миний өмсөж явсан футболкийг ураад уруулаас цус гаргачхаад гараад явчихсан. Би уурандаа араас нь гарч очоод ахиад нөгөө залуутай муудалцаад цохилцож эхэлсэн. Хоорондоо зөндөө зодолдсон. 10-20 минут орчим зодоон болсон гэж болно. Би ч тэр залууг цохисон, тэр залуу ч намайг цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

-дахин өгсөн: ...Надад одоо санал хүсэлт байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6622 дугаартай “...Н.Э ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамар, зүүн чамархай, эрүү, зүүн мөр, цээж, баруун бугалганд цус хуралт, хүзүү, баруун суганы дор зулгаралт, зүүн чамархайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

 

Шинжээч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун зовхи, хамарт цус хуралт гэмтэл нь мөргөх, мөргөлдөх, цохих үед үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь нэг удаа мөргөх үед ч үүсэх боломжтой. Тус бүрдээ гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлүүд нийлвэл эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Ш.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ мэдүүлсэн. Маргах зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6622 дугаар дүгнэлтээр хохирогч Н.Э ын биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.Б ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч Ш.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э д хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ш.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Ш.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г  овогт Ш ийн Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН