Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 50

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2019/00050

Улаанбаатар хот

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

 

Нэхэмжлэгч: *******,*******, давхар “*******” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух ******* К.С /РД: *******/-оос

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 242.603 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.С нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 66716 тоот скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. К.С гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй ...тул үйлчилгээний төлбөр 148.103 төгрөг, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 90.000 төгрөг, нотариатын зардалд 4.500 төгрөг, нийт 242.603 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч К.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч төхөөрөмжийн болон үйлчилгээний үлдэгдэл төлбөр 238.103 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 242.603 төгрөгийг “*******” ХХК-ийн “Төрийн банк” ХХК-ийн дансанд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тушаасан  гэжээ.   

           

ҮНДЭСЛЭХ НЬ:           

            Нэхэмжлэгч  “*******” ХХК хариуцагч К.Соос худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 242.603 төгрөг гаргуулахыг шаардсан.           

            Хариуцагч К.С нэхэмжлэлд дурдсан үйл баримт, шаардлага, үндэслэлд маргаагүй. Тэрээр 242.603 төгрөг төлөхийг зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн “Төрийн банк” ХХК-ийн харилцах дансанд тушааж баримтыг шүүхэд ирүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хуваарилан шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:           

            1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* К.С худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 242.603 /хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун гурав/ төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.929 /долоон мянга есөн зуун хорин ес/ төгрөгийг  улсын орлого болгож, улсын төсвийн данснаас 3.964,5 /гурван мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг буцааж, хариуцагч К.Соос 3.964,5 /гурван мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “*******” ХХК-д тус тус олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ                                     Л.ЭНХБИЛЭГ